Thursday, March 4, 2010

МОНГОЛЫН ХЄГЖЛИЙН СYYДЭР ба аймшиг дагуулсан зэрлэгшил


2006-08-01

Хєгжил ба хvн

Хєгжил нь хvний оршин амьдарч байгаа нийгмийн орчны бодит нєхцєл байдалд эргэлт буцалтгvйгээр, чиглэсэн зорилготойгоор болж буй дэвшилт єєрчлєлтийн процесс, єєрєєр хэлбэл vл байхаас бий болгох, бий болсон нь шинэ шинж чанарт шилжих vзэгдэл, юмсын цаг хугацааны єєдрєг орчил юм уу даа гэмээр. Эцсийн дvнд хєгжил гэж хэн нэгний хийсвэр vг буюу хоосон санаархал бус, хvний оюуны бодит бодол, сэтгэхvй, бvтээж буй дэвшил гэж болох. Юу нь хєгжил вэ гэдгийг ялгаж салгах нь тэр бvр амаргvй. Зарим нь эдийн засгийн єсєлт гэж ярих, зарим нь арван давхар шилэн байшин босгоод тэр дотор болж буй тансаг амьдрал бол хєгжил гэх, эсвэл vйлдвэрлэл, боловсрол, соёл гэх мэт олон талаас нь хєгжлийг эргэцvvлж боддог бололтой. Хєгжил ба хvний асуудал салшгvй холбоотой. Хvн л хєгжлийг бий болгоно. Тэр аяар нийгэм єєдлєнє. НYБ-ын жил тутам гаргадаг “Хvний хєгжлийн индекс” илтгэлээс харахад дэлхийн улс орнуудын баян, буурайн байдал илт байх бєгєєд эцсийн дvндээ хvний хєгжлийн асуудал улс орны хєгжлийн гол сvнс болдог гэдгийг ойлгож болох аж. Хєгжил ба хvн нь нийгэм оршин тогтох гол нєхцєл боловч тvvнийг шийдвэрлэх гол хvч нь хvн ажгуу.

Манай нэрт философич, эрдэмтэн Б.Даш-Ёндон “Монголоо хєгжvvлэх бодлогын философи” гэсэн томоохон нийтлэл бичиж “Зууны мэдээ” сонинд нийтлvvлсэн нь хєгжлийн талаар тулгуур ойлголтыг хvмvvст єгєєд зогсоогvй, тєр, засаг бодлогодоо харгалзан vзэх чухал тvлхэц болно гэж vнэлэх ёстой vзэл бодол болжээ.

Тvvний хэлсэн нэг гол санаа буюу “Хvний асуудлыг хєндєлгvйгээр нийгмийн хєгжлийн тухай ярина гэвэл утга учиргvй зvйлд ухаанаа чирнэ гэсэн vг болно” гэсэнтэй санаа нэг байна. Иймээс ч энэ нийтлэлээс нэгэн томоохон санаа агуулсан хэсгийг ишлэл болгон сийрvvлбэл, тэрээр “Нийгмийн хєгжлийн vр дvнг “хvн” хэмээх системтэй холбож vзэх нь хєгжлийн бодлогын философийн vндсэн гол агуулга юм. Учир нь, нийгмийн хєгжил гэгч хvнийг байгаль ертєнцєєс мэндэлсэн хvн хэвээр vлдээх vv, эсвэл тvvнийг хvний махан эд эстэй-тємєр машин робот болгох уу. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг эдvгээ цагт “хєгжсєн” ертєнцєд нэгэн чухал асуулт болоод байна. Гэтэл монголчууд бид vйлдвэржээгvй атлаа хvнийсгэлийн талаар сvрхий урагш алхсан бололтой” гэжээ.

Зохиогч хvнийг єєрєєс нь, хvнийг бусдаас нь салгах нєхцєл байдал хvнийсгэх (харьшил)-ийн vндэс болдог. Ингэж салгачихсан хvн бол жинхэнэ хvн биш. Хvн бол оюун ухаантай махан бие билээ. Хvн бол махан биетэй оюун ухаан, сэтгэл хєдлєлийн тогтолцоо юм. Yvнийг амьдрал хэмээн нэрлэж болно гэж Б.Даш-Ёндон єгvvлжээ. Энэхvv vг нь гvнзгийрvvлэн тайлбар єгєхєєс наана хvн бvр тийм ч амархан сэтгэчихгvй байх. Єнєєдєр монголчууд эзэн Чингисийн vр удам гэж сэтгэлийн хєдлєлєєр ярих боловч чухам юуны тєлєє ингэж мєргєл vйлдэх шахам цээжээ дэлдэж явна вэ. Чингисийн vеийн ХIII зууны vе, Манжийн дарлалын 220 жил, 1921 оны Ардын хувьсгалын vр дvнд тусгаар тогтносон улс болсны 80 жил, 1990 оны ардчилсан хєдєлгєєний vр дvнд шинэчлэгдсэн Монгол Улс гээд vе vеэр нь хэрхэн хєгжиж ирэв гэдгээр бид нэлээд том тєсєєлєл авах байх.

Тvvнээс ургуулан бодоход Монгол Улс хєгжжээ. Тэр нь монголчуудын оюун ухаан, сэтгэлгээ, хvчин чармайлтын vр дvн гэж хєгжил гэсэн vг, эрмэлзэлтэй бvхэн хэлэх байх. Тэгэхдээ хэрхэн ойлгож, vнэлэх нь янз бvр байж таарна. Монголчууд гадаад, дотоодод боловсрол, мэргэжил эзэмшиж, улс орноо хєгжvvлэх оюуны хvч эцсийн дvнд бий болж буй хэрэг. Ардчилал ч чєлєєтэй сурах, хєдєлмєрлєх эрх, эрх чєлєєг нь бидэнд нээж єгсєн билээ. Улс орноо цааш нь улам хєгжvvлэх иргэдийн сэтгэл, итгэл, хvсэл ямар нэг хэлбэрээр илрэх боллоо. Yvнийг тєр тулгуураа болгож хєгжлийн урт хугацааны бодлого боловсруулж буй аж. Бид радио, телевизээр хєгжлийн гэгээлэг мэдээлэл байнга сонсч байна. Харин тэр бvхний vр дvн нь хэнд чухам яаж хvрч байна гэдэгт асуудлын гол оршиж байна.

Ардчилал ард тvмэнд эрх, эрх чєлєєг нь олгож, єєрсдєє амьдар, хєгж, тус дэм улс vзvvлнэ гэж байгаа. Гэхдээ энэ нь ард тvмний нийт хvрээгээр нь авч vзвэл хоёр хязгаараар хэрэгжиж буй. Єєрєєр хэлбэл, хязгаартай, хязгааргvй гэсэн эсрэг тэсрэг хоёр зам юм. Хязгаартай гэдэг нь тєр ч хуулиа дээдэлж, иргэд ч ухамсраараа хуулийн дор эрх, эрх чєлєєтэй амьдрахыг хэлж байгаа юм.

Хязгааргvй гэдэг нь иргэд тєр, засагт vл итгэх байдалд орж хуулиас гадуур дураараа байхыг хэлж байна. Тэд нийгмийн ухамсраас хєндий, єєрєєр хэлбэл хуулийн эсрэг этгээд болон хувирч байна. Нэг vгээр хэлбэл, хязгааргvй ардчилалд нэвтэрчээ. Энэ бол эцэстээ тєрийн хууль, цаазын тєлєєлєл иргэд нийтэд хvрээгvй хэрэг. Yvнээс болж иргэдийн тодорхой хэсэг нь их, бага гэлгvй хvн чанараа алдаж буй хэрэг.

Зэрлэгшил ба аймшиг

Хvн чанараа гээж, тєрийн хууль ёсыг vл тоомсорлосон янз бvрийн насны хvмvvс зан араншин, vйл явдлаараа зэрлэгших хандлагатай боллоо. Yvнээс болж иргэд хоорондын vл эвлэрэл, vл итгэлийн зам хєгжлийн сvvдэр болон гарч ирлээ. Энэ нь араатны буюу адгуусын хэв маяг руу хар vйлдлээрээ ойртож байна гэсэн vг юм. Yvнд нєлєєлж буй хvч дэндvv олон болжээ. Насанд хvрсэн нэг сая гаруй иргэн бие биеэ vгvйсгэх, эсвэл улстєржvvлэх дэвсгэрийг улс тєрийн хорь гаруй нам тавьж, хvн амын тархи толгойг эргvvлж, талцалд оруулаад удаж байна. Иргэний хєдєлгєєнvvд vvсч зарим нь намуудыг бараадаж, тєрийн эсрэг зєв болон сєргvv шаардлага угсраагаар тавьж, тvvндээ иргэдийг бvлэг бvлгээр нь хєлслєн массаас хєндийрvvлж, ард тvмний нэр барьж, тэдний эв нэгдлийн эсрэг тvйрэн vvсгэж байна. Зохион байгуулагчид, санаачлан удирдагчид нь ялангуяа нийслэлд vймээн дэгдээж, єлсгєлєн, суулт зарлаж, тvvнийг дэмжигч, сонирхогч жирийн иргэд замбараагvй, зэрлэг байдалд ч орох болов. Тєрийн ордон руу ч дайралт маягийн жагсаал хийх болов. Баян чинээлэг, боловсролтой, хvмvvжилтэй хvмvvс ингэж явахгvй. Ер нь хvмvvжил гэдэг vг Монголын тєрийн бодлогод орхигдсон нь vнэн байх.

Дундаж давхаргынхан нэлээд нь баян байгаа юм уу даа гэмээр. Энэ нь хадгаламж зээлийн хоршоог тойрсон хохирогчид юм. Тэд хєрєнгєє арвижуулах гээд зальт этгээдvvдэд хэмлvvлчихэв бололтой. Ядуурал ноёрхсон орчинд амь зууж буй хэсэг буюу хvн амын гуравны нэг гээд байгаа иргэд хvнд нєхцєлд амьдарч буй. Тэд ухамсар, аж тєрєх зам нь нийгмийн хараат, тєрийн хишиг бараадаж явна. Эдгээрийн дундаас шинэ маягийн люмпен, маргиналууд, хиппичvvд ялгарч байгаа юм. Тэд бол олонхи нь нийгэмд хvнийсгэгдэн амьдарч буй хэсэг. Бас зан тєрх, зорилго нь зэрлэгших хандлагад ойртож буй. Тэд хамгийн дуулгаваргvй улс. Эцсийн бvлэгт нийгмийн аймшиг бий боллоо. Yvнийг ухамсаргvй, хvмvvжилгvй, хvний vг авахаа больж цагаандаа гарчихсан ямар ч давхрааныхан бий болгож байна. Танхайрал, дээрэм, согтуурал, ажилгvйдэл, ядуурал аймшгийн хєрс нь болж байна. Эндээс соёолж ялгарсан нь хулгайч, дээрэмчин, алж талагчид, хvчирхийлэгчид юм. Гэмт хэргийн уурхай тэдний дотор ч бий нь мэдээж. Хамгийн аймшиг нь хvн хvнээ алж амь насыг нь бvрэлгэх явдал. Нэг vгээр хэлэхэд аллагад жирийн иргэд их єртєх боллоо.

“Зууны мэдээ” сониноос (¹126) нэг тоо олж харлаа. УИХ-ын гишvvн Д.Дэмбэрэл “Сvvлийн гурван жилд 6000 хvн гэмт хэргийн улмаас нас баржээ. Энэ vнэн vv гэж асуумаар байна” гэхэд Ерєнхий прокурор М.Алтанхуяг vvнд тайлбар єгєхдєє “Нэг хvн осгож нас барлаа. Гаднын нєлєє байна уу, vгvй юv гэж эрvvгийн хэрэг vvсгэдэг юм. Энэ 6000 хvний 1489 нь бусдын гарт, 377 нь автын ослоор нас барсан” гэж хариулсан байна.

Хvний эрхийн vндэсний комисс голлон шоронгийн эрvvдэн шvvлтийг ярьж байна. Энгийн иргэдийн зvгт сэтгэл хандуулахгvй бололтой. Байдал иймэрхvv л аймшгаар илэрч байх юм. Аллагын хэлбэр, тєрєл маш хэрцгий болж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслvvд мэдээлсээр байна. Малчид хvртэл тайван байдлаа алдаж малаа сvргээр нь, машин хєлєглєсєн дээрэмчин хулгайч нарын гарт “єгч” байна. Yvний цаана мєнгєний луйварчин “ченж” нар зохион байгуулж байгаа гэж ярих юм. Гэтэл алтны уурхайгаар амь зогоох гэж зvдэрч яваа нинжа нар єєрсдєє ч амь эрсдэж, бас єєр бусдыг ч хорлож байна.

Монголын аймшиг зvг чиггvй болжээ. Энэ бvх аймшиг хvрээгээ тэлсээр, хамгаалалтад явдаг хэсгээс бусад нь тvгшvvрт байдалд амьдралаа залгуулж байна. Архидан согтууралтын орон зай єргєнтэй болж, гудамж, дампуухан айл єрх, баар ресторан гээд газар бvрт янз бvрийн шалтгаар архидалт болж, хэрvvл, зодооноос эхлээд хутга мэсэнд хэн нэг нь єртєх болж. Тийм нєхцєлд арван жилийн ахлах ангийн хvvхэд ч хамрагдах болжээ. Монголд ийм нэг аймшигт зураг бий болжээ. Дээр хэлснээр хvмvvжил, ёс суртахуун гэдэг ойлголт дээр, доргvй vлгэр болон хоцрогджээ. Уг нь тєр бvх шатандаа, ард иргэд нь ойр хавьдаа хулгай, дээрэм, аллага, хvчирхийлэл, архидалттай тэмцэх ажил зохион байгуулж болох л юм.

Ой хамгаалах нєхєрлєл бий болоод байхад хvнээ хамгаалах єєр алхам хийж болох л баймаар. Цагдаа нар хороо, хэсэгт байх нь байна. Тэд нэг талаас цєєн, нєгєє талаар гэмт этгээдийн халдлагад єртєх магадлалтай хvн, айл єрхєд СЄХ мэтийн буюу албан газартай хамтран ажиллаж чадвал эрх биш аюулаас сэргийлэх боломж бvрдэж болох юм. Ер нь хvн зэрлэгшилд єртєхгvй байх тийм нєхцєл энэ хєгжлийн гарцын тухай амаа цангатал ярьж буй хэн бvхэн нийтийг хамарсан оролдлого хиймээр юм. Тэгээд тєр, засаг, ТББ гээд аймшигтай тэмцэх халуун цэгийг бий болгож болох. Би хvний гарт л амь vрэгдэхгvй юмсан гэсэн иргэн хvний сэтгэл, амь биеийг хамгаалах орчин бvрдvvлмээр байна.

Эцэст нь хэлэх vг

Би яагаад аймшгийг хєгжилтэй холбоод хэлчихэв гэдэгтээ нэгэн тайлбар vг хэлмээр байна. “Их гарын бизнес эх орноо худалдахаас эхэлдэг” гэж нэг vгийг сонссон юм байна. Тэр бvдvvн баячууд тєр, засгийн толгойд “сvргээрээ” яваа болохоор цалин хєлс, халамж, тэтгэвэр нэмэх замаар ядуу ард олны дунд нэр хvнд олж байвч чухам яагаад монголчууд аймшиг дунд єртєж байна вэ, яагаад хvн амын нэг хэсэг нь зэрлэгших хандлагатай болов гэдэг рvv анхаарахгvй байхад их учир байна. Хєгжил гэж ярих боловч, тэр нь нийслэлийн бvх гудамж талбайгаас дэлгvvр, зах, бvр ядуу гэгдэх ТYЦ-ээр дvvрэн “хvний хар нvднээс” бусад байхад иргэдийн олонхи нь ёстой хар нvдээ хужирлаад гарахаас єєр замгvй байна. Тэдэнд мєнгє алга. Олсон хэд нь хvvхдээ л тэжээхээс цаашгvй. Yvнийг мань мэт буюу нийгмийн гологдол болсон тэтгэврийнхэн ч юм уу, зах зээлд овсгоо гаргаж чадаагvй хэсэг л сайн мэднэ. Тэгэхэд тэд хєгжил гэж юу ярих билээ дээ.

No comments: