Monday, March 8, 2010

Гэрэгэ залахын учир

Их Монгол Улс цогцлон байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Алтан Гэрэгэ Гaдаад хэргийн яаманд залжээ. Энэ талаар тvvхийн ухааны доктор, Онц бєгєєд Бvрэн эрхт элчин сайд Т.Тємєрхvлэгээс тодрууллаа.

-Гэрэгэ гэж юу гэсэн vг вэ?
-Гэрэгэ бол уг нь пайз юм л даа. Их Монгол Улсын vед нэг ёсондоо одоогийн паспортын оронд хэрэглэгдэж байсан биеийн байцаалт, албан баримт юм. Vг зvйн vvднээс энэ vгийн гарвалыг нь хэлний эрдэмтэд тодорхой тайлбарласныг олж vзсэнгvй. Гэрээ хэлэлцээрийн гэрээг худам монгол vсгээр Гэр э гэж бичдэг. Гэрэгэг бол Гэрэгэ гэж бичдэг. Чингэхээр цаад vгийн гарвал нь гэрчилэх гэсэн санаа болов уу, юу вэ гэвэл гэрчилэх гэдэг vгийг гэрэчилэхv гэж бичдэг. Гэрч хэмээх vгийг гэрэчи нь бичих жишээтэй. Тэгэхээр гэрэгэ гэдэг vг маань зээлдмэл vг биш, яах аргагvй баталгаа гэсэн санаа бvхий монгол vг мэн гэдэг нь лавтай.

-Алтан Гэрэгэ, мєнгєн Гэрэгэ гэх зэргээр ярих юм. Хэдэн янзын Гэрэгэ гэж байсан юм бол?
-Алт, мєнгєн Гэрэгэгээс гадна тємєр, модон Гэрэгэ гэж бас байжээ. Тэгэхээр лав дєрвєн янзын Гэрэгэ гэж байсан байж таарах нь. Элчийн зэрэг зиндаагаар алтан Гэрэгэ, мєнгєн Гэрэгэ гэх зэргээр ялгаж олгодог байсан хэрэг биздээ. Днепр мєрний хавиас малтаж гаргасан нэг Гэрэгэгийн ар, євєр талын зургийг vзвэл гонзгойдуу маягийн авсаархан пайз л юм даа. Дээгvvрээ элдэв бэлгэдлийн хээ хуартай, дугуй сэнжтэй. Доор нь монгол vсгээр "Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг. Тvргэн", "Мєхєс єєрийн бие явсан адил зохисыг vзэн шийтгэсvгэй", "Мєнх тэнгэрийн хvчин дор хэн эс биширвээс алагдахуй" гэх зэргийн бичээстэй байсан юм гэнэ лээ. Марко Пологийн номд гардaгаар, Их хааны нэрийн ємнєєс олгосон алтан, мєнгєн пайзтай монгол болоод европын элч нарыг єртєєгєєр зорчиход нь унааны морь залгуулах, хоноглох /тайн/ гэр, шvvсний хонь бэлтгэх зэргээр элдэв vйлчилгээг саадгvй vзvvлэх учиртай байжээ.

-Монголын эзэнт гvрний єртєє улаа хэзээ бий болсон юм бэ?
-Ємнє нь бол тєрийн сайд тvшмэд, гадаадын элч жуулчид болон худалдаачид єєрсдиин дур зоргоор орон нутгийн ард олноос уургын улаа гаргуулж хэрэглэдэг байжээ. Уургын улаа гэдэг нь дайчилж гаргуулах гэсэн vг. Эзэнт гvрэн тэлж хvчирхэгжихийн хэрээр уургын улаа тєр засаг, захиргаа, цэрэг дайны болоод худалдааны хэрэг, гадаадтай харилцан нэвтрэлцэх хэрэгцээг бvрэн залгуулж чадахаа больжээ. Ийм учир Єгєєдэй хаан 1235 онд эзэнт гvрний єртєєний албыг шинэчлэн єєрчилжээ. Чингээд нийслэл Хархорумаас баруун зvг Цагаадайн улсаар дайруулан Алтан ордон хvртэл, зvvн урагш Бээжинг єнгєртєл олон суурь єртєє байгуулжээ. Персээс єртєєгєєр гарсан элч зургаа хоноод л Хархорумд ирдэг байсан юм гэнэ лээ. Ингэхээр Монголын хаад ямар ч атугай Персээс явуулсан шинэ жимс иддэг байсан гэсэн vг биздээ.

-Алтан Гэрэгэ гэдгийг одоо манай улс залж онцлохын утга учир юу вэ?
-XIII зууны эхний хагас гэхэд Монгол гvрэн, Хархорум хотын алдар цуу дєрвєн зvг, найман зовхист тvгж харь орны элч тєлєєлєгчид, аянчин жуулчин, худалдаа наймааны хvмvvс олноор цувдаг их хєлийн газар болжээ. Эзэнт гvрний цэрэг - улс тєрийн бодлого лавширч элчин харилцааны жин нэмэгдэхтэй зэрэг гадаад улсуудтай тухайн vеийнхээ дипломат сэтгэлгээний хэмжээнд харилцах хэрэгтэй болно биздээ. Vvнд гадаад харилцааны бичиг хэргийн алба хєгжих шаардлага гарч ирэх нь мэдээж. Монголын эзэнт гvрний удаа дараагийн олон хаадын бичиг захидлыг эрдэмтэд одоо хэр нь бvрэн гvйцэд тайлж уншиж дуусаагvй л байгаа шvv дээ. Vvнд монгол бичгээр, дєрвєлжин vсгээр, хятад хэлээр, араб vсгийн тvрэг хэлээр, араб хэлээр, перс хэлээр маш олон баримт бичиг тvvхийн єв болон гадаад гvрэн улсуудын архив, номын санд хадгалагдаж буй. Гэрэгэ бол тэрхvv олон баримт бичгийн нэг бvрэлдvvн нь л юм л даа. Одоо бол Монгол Улсын гадаад харилцааны нэгэн зvйл бэлгэ тэмдэг болж байгаа юм гэж хэлж болох юм. Ийм ч учраас гадаад харилцааг Их хаан "тєрийн алтан аргамж" гэж нэрлэсэн утгад нь нийцvvлэн залж дээдлэх нь зvйн хэрэг буй за.

-Монголын их гурний цэрэг улс тєрийн бодлогын сєрєг талыг бид гадарладаг. Харин эерэг талаас нь яривал ямар вэ?
-Чингис хааны байгуулсан их гvрэн дэлхийн хагаст ноёрхлоо тогтоож чадсаныг "Монголчууд ертєнцийг засан тохинуулсан" гэх буюу "Рах Монголика" гэж бичдэг тvvхчид бас бий. Vvнд Францын Шантал Лемерше-Кэлкжаи гэдэг авъяаслаг эрдэмтнийг нэрлvvштэй байна. "Их засаг хууль"-д "Бид бvх газар орныг дагуулан захирах ёстой" гэж заасан хийгээд эзэн Чингис, vгэнд ордоггvи танхай улс аймаг байна гэж нэг удаа айлдсан баримт "тэнгэрт нэг наран, газарт нэг эзэн" гэсэн туйлын зорилгынх нь тусгал бололтой. Чингэхдээ Монголын хаад ертєнцийг засан тохинуулахыг ганцхан улсын хvрээнд бvтэх юм гэж ухаарч байсан шинжтэй. Онцлон хэлэхэд эзэлсэн орнуудынх нь хэлхээ харилцаа єргєжихийн хирээр зах зээл нь холбогдоод эдийн засаг цэцэглэн хєгжсєн нь "Монголчууд Ертєнцийг засан тохинуулсан" хэрэг гэлтэй.

-Vvнийгээ жаахан дэлгэрvvлбэл ямар вэ?
-Монголын их гvрэн Хятадаас Газар дундын тэнгис хvртэл vлэмж их нутгийг эзэлснээр Ромын эзэнт улс мєхсєн цагаас хэлхээ тасарсан Ази, Европын худалдаа наймаа сэргэн урьд ємнє vзэгдээгvй сонин хачин бараа таваар урсан орж ирээд олон хэлийн улс амьтны цааш нааш зорчин танилцах эрин vе эхэлжээ. Нарийвчлан єгvvлбэл, Туркестан хийгээд Перс, Хятадыг монголчууд Европтой золгуулжээ гэсэн vг. Тvvхийг ганц хараар нь яриад vнэнийг мэдvvлж чадахгvй. Тэгвэл манай алдарт євгєд дээдэс Европ, Алс дорнодын хооронд vйлдвэр, урлаг соёл, шинжлэх ухааны ололт харилцан нэвтрэхийн урт гvvр болж єгснийг эдvгээ бид бахархан тэмдэглvvштэй. Алс Европоос дипломат элч, жуулчин худалдаачид Монгол, Хятад руу цувж vл мэдэх газар орныг тандан сонирхож, тvvнийг дагаад амьдрахын шинэ арга ойлголт, шинэ бодол сэтгэлэг хоёр тивийн аль алинд орж ирснийг vл хайхран ямар ч дэвшилгvй хэмээх нь єрєєсгєл vзэл мєнєє дєє. Монголчуудын ачаар Энэтхэгээс тооны ухаан, мусульман шашинтнуудын одон орны мэдлэг Хятадад нэвтэрснийг vгvйсгэх хvн одоо арай гарахгvй байлгvй дээ. Эртний Нанхиадаас бууны дарь, луужин арабчуудаар дамжин Европт хvрснийг тvvхчид олонтаа бичдэг. Гэтэл монголчуудын нєлєєгєєр ном хэвлэх арга, цаасан мєнгє, галт зэвсэг Европт хvрснийг дуугvй єнгєрдєг нь мэн тоогvй.

Д.ЦОЛМОН

No comments: