Шигтгээ: Нурхаач баатар бол Манжуурын зvvн хойт хэсэгт орших Жvрхэн аймгийн Сvксvхv голын Айсин Гиоро омгийн хvн ба Монголын дєрєв дэх хаан Мєнхийн угсааных хэмээн єєрийгєє нэрлэдэг байв. 1582 онд тvvний аав Такши болон євєг эцэг Гиоханга нар Гvрэ гэгч газарт Мин улсын гэнэрал Ли Чэнлиянгийн цэргийн довтолгоонд эрсджээ Хятадын эх сурвалжаас vзвэл Нурхаач олзлогдож Ли гэнэралын гэрт зарцлагдаж байсан бололтой. 1583 оноос эхлэн Нурхаач єєрийн тархай бутархай жvрхэн аймгийн омгуудаа нэгтгэж 25 насандаа хятадын Никан Вайлан гэдэг хот руу довтолж эцэг болон євєг эцгийн єшєєг авж байв Нурхаач манжийн найман тугийн цэргийн тусгай ангийг vvсгэсэн ба Мvгдэн хотод ордноо байгуулж єєрийгєє Ханд єргємжилжээ. 1599 онд тэрбээр Монгол бичигт бяцхан єєрчлєлт оруулан Манжийн vндэсний бичгийг vvсгэжээ. 1616 онд єєрийн vvсгэсэн улсдаа АМАГА АЙСИН ГYРYН гэж нэр єгчээ. АЙСИН гэдэг нь АЛТАН гэсэн жvрхэн vг (AЛТАН ГYРЭН). Сvvлд нь Нурхаачийн хvv Хон Тайж улсынхаа нэрийг Чин Гvрэн болгож єєрчилжээ.
Нурхаач баатар 1618 оноос эхлэн Солонгос болон Монголын холбоотнуудын цэргийн хамтаар Хятадын Мин улстай хийж байгаа дайнаа улам ширvvсгэжээ. Тэрбээр маш олон удаагийн дайнд ялалт байгуулж газар нутгаа асар уудам болгов. Нин Ян хэмээх газар 1626 оны 9 сарын 30-нд Мин улсын гэнэрал Юан Чонхуаны цэрэгтэй байлдахдаа Нурхаач анхныхаа том ялагдлыг амсжээ. Байлдааны талбарт Нурхаач шархдаж эдгэрсэнгvй байсаар єєд болжээ. Тvvний 8 дах хvv Амбагай буюу Хон тайж Хан ширээг залгамжилж эцгийн эхлvvлсэн Мин улсын байлдан дагуулалтыг vргэлжлvvлэв. Амбагай хаан жvрхэн гэдэг нэрийг манж гэдэг vгээр солъсоноос гадна Монгол аймгуудын нутаг руу цємрєн дайрж Солонгосыг мєн довтолжээ. Манж гэдэг нь ДАЙЧИН эсвэл ЗОРИГТОЙ гэсэн жvрхэн vг бололтой. Дайчин гvрний найман тугын цэрэг асар гарамгай байлдах болсоноос зарим Монгол аймгууд сайн дураараа нэгдэн орж байжээ. 1636 онд Дайчин гvрний цэрэг Бээжинг эзлэн авахаас хэдхэн сарын ємнє Амбагай хаан єєрийн шадар хvмvvсийн нэгэнд алагджээ.
Амбагай хааны хvv Сунши хаанд єргємжлєгдєєд Мин улсыг бvрэн мєхєєж бvхэл хятадыг захирах эцгийн хvслийг биелvvлжээ.
Сунши дєнгєж таван насандаа хаан болсон тул насанд хvрэх хvртэлх хугацаанд Дєргєн ба Жаргалан гэгч хоёр зєвлєх тєр барьсан ажээ. Гэвч 1661 oнд Сунши цэцэг євчнєєр євчилж Хиован Е, Обой, Сонин, Сухсаахай Євєлин мэтийн хvмvvсийг єєрийн хvvхдэд зєвлєх болгон vлдээгээд нас баржээ. Суншигийн эх нь Хасарын удмын нэгэн тайжийн охин байсан ба хааны хатан бус нууц амраг нь байсан бололтой. Дараагийн хаанаар тодорсон нь Канси буюу Энх Амгалан.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Нурхач баатар гэж уншиж байсан.Энэ өгүүлэлд Нурхаач гэж бичсэн байх юм.Аль нь зөв дуудлага нь юм бол?
Post a Comment