Monday, March 8, 2010

'Дорнын зэрлэгvvд''-ийн vлдээсэн єв, соёл

Тємєр зэвсгийн тvрvv vед хамрагдах Скифvvдийг Грекийн нэгэн тvvхч "Дорнын зэрлэгvvд" гэж тун товчхоноор нэрлэсэн байдаг.

Vнэн хэрэгтээ Скифvvд буюу нvvдэлчид нь Европчууд ын ойлгодгоор зэрлэг хvмvvс биш тєдийгvй гайхалтай єндєр соёлтой байсныг тэр vеийн олдворууд гэрчилдэг. ХБНГУ-ын Хамбург хотод "Скифийн vеийн хаадын булш" нэртэй євєрмєц vзэсгэлэн гарчээ. Энд дэлхийн 17 музейгээс 6000 орчим vзмэр тавигдсан байв. Нvvдэлчдийн соёл, ахуй амьдралын vлдэц, тэр ч бvv хэл тухайн vеийн хvний шарил зэрэг олон хосгvй олдворыг агуулсан энэхvv vзэсгэлэн гурван улсын Ерєнхийлєгчийн ивээл дор явагдаж байгаа аж. Тvvний нэг нь Монгол Улсын Ерєнхийлєгч юм байна. Скифийн vеийн эртний нvvдэлчдийн тvvхийн дурсгалын судалгаа дэлхийн судлаачдын анхаарлыг татаж байгаа, олон улсын хэмжээнд ихээхэн ач холбогдолтой. Орост гэхэд л 1990-ээд оны vед хэд хэдэн том булшийг малтан судалж дэлхийн археологийн судалгаанд томоохон нээлт хийжээ. Уулын Алтай, Казахстаны Алтай, Тувагаас олон ховор олдворууд олдож байжээ. Улаанбаатараас Хамбургийн хооронд 7000 км зайтай. Энэ єргєн уудам зайд Скифийн соёл оршин тогтнож байсан тухай музейн тайлбарлагч хэлж байв. Монголын хувьд ч Скифийн vеийн археологийн судалгаанд єєрийн хувь нэмрээ оруулаад амжсан байна. Манай Шинжлэх ухааны академи, ОХУ, ХБНГУ-ын Археологийн хvрээлэнтэй хамтран 2004 оноос эхлэн Баян-Єлгий аймгийн нутагт "Монгол Алтайн Скифийн vеийн археологийн дурсгалыг судлах" тєсєл хэрэгжvvлж эхэлжээ. Алтай таван богдоос эх авч урсдаг Олон гvvрийн гол гэдэг газар далайн тєвшнєєс дээш 2549 метрийн єндєрт мєнх цэвдэгт орших нvvдэлчдийн булш олдсон.

Хоёр морь амгай зуузай, эмээлтэйгээ, том модон бунханд хvний толгойг зvvн урд зvгт хандуулан оршуулсан байж. Булшнаас тарваган дээл, эсгий малгай, гутал, тааран ємд сэлт олдсон нь гайхалтай. Энэ цогцос мєнх цэвдэгт сайтар хадгалагдсан, хvний яс нь арьс махны vлдэгдэлтэй, цээжин хэсгийн арьсан дээрээ хєх єнгийн шивээстэй байжээ. Булш он цагийн хувьд урьдчилсан байдлаар 3000 гаруй жилийн ємнєх vед хамаарах аж. Монгол Улсын Ерєнхийлєгч энэхvv олдворт ихээхэн анхаарал, хvчин чармайлт тавьсан бєгєєд олдворыг тээвэрлэхэд нисэх онгоц гаргаж єгч тусалсан талаар герман археологич ярьж байлаа. Энэхvv олдвор одоо Германд байгаа, булшнаас олдсон цогцосны тархинд шинжилгээ хийж байгаа гэнэ. Скифvvд Европчуудын ойлгодгоор зэрлэгvvд байгаагvй гэдгийг ємнє дурдсан. Vvний нотолгоо нь Тува, Казахстаны олдвор. Скифийн vед хамрагдах булшнаас алтаар урласан чамин хийцтэй эд єлєг, язгууртнуудын чимэглэлийн зvйлс олноор олджээ. Скиф хvний хувцаснаас гэхэд л 15 кг алтан чимэглэл олдсон байх жишээтэй. Морь, арслан заан, шувуу, буга зэрэг амьтдыг цутгуурын гэмээр аргаар тун уран нарийн урласан байсан нь эрдэмтдийг алмайруулжээ. Скифvvд морийг эмээлгvй унадаг, эмэгтэйчvvд нь vсээ дээш босгон боодог, эрх тушаалтан нас барахад хатан болон албат, морь, эдлэл хэрэгслийг нь тvvнтэй хамт оршуулдаг байв.

Тэд асар их хэмжээний алтаар гоёл чимэглэлийн зvйлс хийдэг байж. Саяхныг хvртэл Скифийн vед хамаарах алтан эдлэлийг тэд Грекчvvдээс худалдаж авдаг байсан гэж эрдэмтэд vздэг байв. Гэвч Скифvvд алтаар эд зvйлээ чимэглээд зогсохгvй алт олборлодог байсан баримт олдсон байх юм. Скифvvд дєнгєж муулсан хонины арьсыг урсах голд дvрж тослог хэсэгт нь наалдсан алтыг тvvх маягаар "олборлолт" явуулдаг байв. Эрдэмтэд тєдийгvй соёлт ертєнцийг гайхшируулсан єєр нэг баримт нь скиф хvний биен дээрх шивээс юм. Зєвхєн vvгээр зогсохгvй, эмэгтэй хvний хvзvvний чимэг зvvлт гэхэд л маш уран нарийн, шинжлэх ухаан, техник технологи єндєр хєгжсєн єнєєгийн нєхцлєєс бараг илvv гарахаар хийцтэй. Ирвэс, буга, адууг харанхуй бvдvvлэг гэгддэг тэр vеийнхэн, тэдний урчууд тун уран дvрсэлжээ. Хутганы алтан чимэглэл, шувууны дvрстэй дарсны хундага, дайн байлдааны дvрслэл зэрэг нь vнэхээр чамин, дахин давтагдашгvй. "Тэд чинь нvvдэлчид, ердєє л зэрлэгvvд" гэсэн ойлголтод эдгээр олдворууд "vгvй" гэсэн хариулт єгєєд зогсохгvй нvvдэлчдийн талаархи шинжлэх ухааны зарим ойлголт, дvгнэлтийг єєрчлєхєд хvргээд буй.

Манай нийслэл Улаанбаатар хотын бэлгэдэл хангарьд шувууг гэхэд л яг єнєєгийн бидний мэддэг хэлбэр дvрс, хэв маягаар Скифчvvд алтаар хийчихсэн байх юм. Харамсалтай нь Европчуудын зvгээс Скифчvvдийн vvсэл гарлыг "ємчилж" тэд европ тєрхтэй байсан, манай євєг дээдэс гэх маягийн тайлбар хийж байна лээ.Манайх, танайх гэж маргахдаа гол нь бус тvvхийн хосгvй олдвор, єндєр хєгжсєн соёл иргэншил, нvvдэлчдийн дурсгал гэдгээрээ дорнын "зэрлэгvvд"-ийн vлдээсэн єв юугаар ч vнэлшгvй билээ.

Б.Эрдэнэсолонго

No comments: