Монголын эзэнт гvрний хаан, 1236-1242 онуудад Дорнод болон Тєв Европт хийсэн аян дайныг удирдагч Батхаан нь аугаа байлдан дагуулагч Чингис хааны ууган хvv Зvчийн хvv болон тєрж эцгийнхээ гэрээслэл ёсоор Аралын тэнгисээс баруун, баруун-хойд зvг орших Монголын эзэмшил нутгийг захирах болжээ.
Чингис хааны гурав дахь хvv Єгєєдэй тvvнд эцгийнх нь эзэмшил нутаг болох Кавказ, Хорезмийн хаант улсын нутгийг 1227 онд таслан єгчээ. Тvvнд ногдсон нутаг нь тvvний байлдан дагуулах єрнєдийн орнуудтай хиллэж байв.
Бат хаан 19 настайдаа гэхэд суут євєг эцгийнхээ аян дайн хийх стратеги, тактикийг гvнзгий судалж эзэмшсэн, их морин цэргийг захирах чадвартай цэргийн дарга болон тєлєвшсєн байв. Тvvний эцэг Зvч ууган хvvгээ цэргvvддээ vлгэр дууриалал болохуйц жинхэнэ цэрэг болгон хvмvvжvvлж их цэрэг удирдах урлаг, улам єргєжин тэлсээр байгаа улс орондоо дотоодын самуун vймээн гаргахгvй удирдаж байх чадварыг тvvнд зааж сургажээ. Чингис хааны хоёр дахь хvv Цагаадай хааны санаачилгаар 1229 онд зохион байгуулсан Монголын хаадын хуралдайгаас аугаа байлдан дагуулагч эцгийнхээ гэрээслэлийг хэрэгжvvлж Хятад, Солонгос, Энэтхэг, Европийг бvхэлд нь байлдан эзлэх аян дайн хийх тvvхэн шийдвэр гаргаж гол цохилтыг нар мандах нутгаас баруун зvг хийхийг онцлон заасан байв. Vvнд кипчак (половец), оросын вангууд, Ижил мєрєн хавийн болгаруудын нутгийг эзлэн тvрэмгийлэхэд хамгийн их цэргийг хуваарилж тvvнийг Бат хаанд захируулахаар болж тvvний удирдлагад тvvний ах дvv, vеэл дvv нар тэдний дотор Єгєєдэй хааны хvv ирээдvйн Гvег хаан, Тулуй хааны хvv ирээдvйн Мєнх хаан нар тус тусын цэрэгтэйгээ оржээ. Бат хааныг Монголын цэргийн нэрт жанжин Сvвээдэй, Хубулай нарыг дагалдуулжээ. Иртыш мєрний эх хавьд хуралдуулсан монголын 140 мянган их морин цэрэг 1236 оны хоёрдугаар сард баруун зvгт аян дайнд мордож нэг жилийн хугацаанд Ижил мєрний урсгалын дунд нутаг, Зэрлэгтал, Каммын болгаруудын НУТГИЙГ эзэлж аливаа эсэргvvцлийг хэрцгийлэн дарж хот сууринг галдан шатааж олон арван мянган хvнийг монголын хаад, ноёд, цэргvvдийн гэр бvлд зарц болгож байв.
Бат хаан уужим талд морин цэргvvд, морьдоо хэсэг амраагаад 1237 онд орос нутаг руу анхны аян дайныг хийж Зэрлэг талтай хиллэдэг Рязаний вант улсын нутагт нэвтрэн орж ирэв. Рязаний Юрий Егоревич ван орос нутагт аюул учирч байгаа тухай харанга дэлдэж бусад вангуудад хандаж хамтран тэмцэхийг уриалахад нь ганц нь ч хариу єгсєнгvй. Тэгээд Монголын морин цэргийг хилийн орчим тосон байлдахаар шийдэж Воронежийн ой руу цэрэг явуулсан нь хvч тэнцвэргvй тулалдаанд хядуулжээ. Бат хаан 1237 оны 12 дугаар сарын 16-нд Рязань хотыг бvслэлт хийж эхнэр, охидуудаа авчран тушаах тухай тулган шаардлагынхаа хариуд "Биднийг амьд байгаа цагт горьдсоны чинь гарз!" гэсэн хариу авч дайралтын багууд байгуулж цайз руу зогсолтгvй дайралт хийсээр 21 -ний єдєр хотод нэвтэрч ихээхэн хохирол амсаж байж эзлэв. Юрий Егоревич вангийн нэгэн цэргийн дарга Евпатий Коловрат алс холын аянд явж байхдаа Рязань хотыг тvйвээсэн тухай гунигт мэдээ авмагц яаран буцан ирж урилгагvй зочид руу vе vе гэнэтийн дайралт нилээд зовоож багагvй хохирол учруулж байсан ч нэгэн удаа бvслэгдэж цєм алагджээ.
Монгол-татарын цэрэг рязань нутгийг тvйвээсний дараа Владимир-Суздалийн вант улсын нутагт нэвтэрч ойд модонд оросын цэрэг аюул учруулдагийг гашуун туршлагаар мэддэг болсон тул Мещерийн ой дундуур дайран гарахаас эмээж нийслэл Владимир хот руу явсангvй, тvvнийг тойрч Москва, Коломна хотууд руу явав. Владимир хотоос Монголын морин цэргийг тосож цєєхєн тооны орос цэрэг замд гарсан ч Коломна хотын ойролцоо хvч давуу дайсанд дийлджээ. Монгол-татарын цэрэг тэр vед жижигхэн модон цайз байсан Москва хотыг булаан авч тvймэрдэж цааш явж замд тааралдсан бvх хот сууринг эзэлж 1238 оны хоёрдугаар сарын 3-нд Владимир хотыг бvслэлт хийв. Энэ vед Юрий Всеволодович ван эзэмшил нутгийнхаа хойд нутагт цэргийн нєхєрлєл бvрдvvлж нийслэлдээ байхгvй байсан ч хотын оршин суугчид шургуу эсэргvvцэл vзvvлж бvслэлт сунжрах тєлєвтэй болоход Бат хаан цэргийнхээ зарим хэсгийг авч оросын томоохон хотын нэг болох Суздаль хотыг эзэлж бvх оршин суугчдыг нь хvйс тэмтэрчээ. Дараа нь Владимир хот руу ирж хана цємлєгч тєхєєрємж хэрэглэж гурван талаас нь зэрэг дайралт хийж хоёрдугаар сарын 7-нд сая нэг эзэлжээ. Vvний дараа Владимир-Суздалийн вант улсын бусад бvх хот, тосгоныг дайлаар мордож газрын хєрстэй тэгшилжээ. Энэ зуур Владимирийн Их ван Юрий Всеволодич Сити голын эрэг дээр цєєнгvй цэрэг тєвлєрvvлж оросын бусад нутгаас ирэх цэргийг хvлээж байтал монгол-татарын цэрэг хvчээ хуралдуулахаас нь ємнє амжиж цохилт єгєхєєр замд яаравчлан гарч Владимир, Тверь, Ярославь хотуудын зvгээс зэрэг ойртон очиж 1238 оны гуравдугаар сарын 4-нд оросын цэрэг рvv гэнэт дайрч богино хугацаанд хиар цохижээ.
Энэ ялалтын дараа Бат хааны цэрэг Чєлєєт Новгород хотыг зvглэн замд гарсан ч хаврын шавар шалбаагт морьдын хєл нь шигдэж урагшлах бололцоогvй болсон тул Торжок хотыг бvслэлт хийж хоёр долоо хоногийн дараа эзэлж, дєрєвдvгээр сарын эхээр Новгород хот руу хоёр зуун километр ойртсоноо гэнэт ємнє зvг рvv буцжээ. Бат хаан буцах замдаа жижигхэн Козельск хотыг бvслэлт хийж дєрвєн мянган цэргээ алдаж сая нэг хотод нэвтэрч "чєтгєрийн хот" гэж харааж бvх оршин суугчдыг нь тvvний дотор балчир хvvхдvvд, эмэгтэйчvvд, єтгєс хєгшдийг ч амийг хэтрvvлэлгvй, цємийг хядаж бvх байшин барилгыг тvймэрдэж хэрмийг нураажээ. Бат хаан хээр талд их цэргээ амрааж хvчээ сэлбэсний дараа оросын ємнєд болон баруун нутгийг эзлэхээр 1239 онд дахин халдаж Переяславль, Чернигов хотуудыг дараалан эзлэж Киев хотыг бvсэлж чулуу шидэгч, хана цємлєгч тєхєєрємж хэрэглэж хотын оршин суугчдын шургуу эсэргvvцлийг дарж 1240 оны 12 дугаар сарын 6-нд эзлэжээ. Дараа нь монголын морин цэрэг баруун-ємнєд оросын Волынийн болон Галицийн ван улсын нутгийг тvйвээж зvvн-хойд нутагт давшин ирэхэд хvн ам нь гvн битvv ойд нуугдаж амьд гэрчээ
1237-1240 онуудад Бат хаан оросын хот, тосгодыг vнс нурам болгон хувиргаж олон арван мянган хvнийг боол зарц болгон нутагтаа илгээж байлаа. Вангуудын цэргийн нєхєрлєлvvд дараалан хvйс тэмтрvvлж орос нутаг ємгєєлєн хамгаалах хvнгvй болжээ. Оросын вангууд эзлэн тvрэмгийлэгчдийн эсрэг хамтран тэмцэхгvй байснаар бvгд тус тусдаа хичнээн ч шургуу эрэлхэг тулалдсан ч ялагдсаар байсан юм. 1240 оны сvvлчээр татар-монголын цэрэг гурван цуваагаар тєв Европт нэвтэрч Польш, Чех, Унгар, Далмаци, Валахи, Трансильванийн нутагт довтолжээ. Бат хаан цэргийнхээ гол хучийг захирч Галицийн зvгээс унгарын тэгш талд орж ирэв. Нvvдэлчин Монголчууд айсуй тухай мэдээ сонсоод баруун европийн ард тvмнvvд дагжин чичирч яахаа мэдэхгvй байв. 1241 оны хавар монгол-татарын цэрэг доод Силези нутгийн Лигницийн талд герман, польшийн феодалуудын нэгдсэн армийн хорин мянган цэргийг бут цохив. Бат хаан Морави нутагт Оломоуц хотын орчим чех, германы хvнд рыцариудын баг цэрэгтэй тулгарч Богемийн цэргийн дарга Ярославын удирсан цэрэг монгол -татарын цэргийн нэг тvмтийг дийлж ухраасан байв. Тєв Европийн нутагт нэвтэрсэн Монголын морин цэрэг орос нутгийнх шиг модон хэрэм, цайз биш, чулуун шилтгээн, цайзыг дайран эзлэх болж илvv их хохирол амсаж байлаа. Карпатын уулсыг давж унгарын нутагт орсон Монголын цэрэг нилээд ширvvн эсэргvvцэлтэй тулгараа. Унгарын хаан бvх цэргээ нийслэл Пешт хотод хуралдуулж Монголын цэргийн дайралтыг хоёр cap гаруй хугацаанд тэсэж чадав. Тэгээд Монголын цэрэг унгарын цэргийг залилж хээр тал газар гаргах зорилгоор Сайо голын зvг зориуд ухарчээ. Унгарын хаан 1241 оны гуравдугаар сард холбоотны цэргээ Сайо голын эрэг дээр хуарагнан бууж хєсєг тэргээр эргэн тойрон бэхлэлт хийж голын ганц гvvрийг хамгаалалтад авав. Гэтэл Монголын морин цэрэг ШЄНЄ дєлєєр гvvр, голын бvх гармийг булаан авч холбоотны цэргийн хуарангийн ойролцоо довууд дээр хээрийн хуарангаа байрлуулав. Рыцариуд монголын цэргийн хуаран руу дайралт хийсэн ч суман мєндєр, шидсэн чулуунд єртєн байрлалдаа буцжээ. Рыцарийн дахин нэг баг цэрэг дайралт хийхэд монголын морин цэрэг бvслэн устгаж холбоотны цэрэгт дунай мєрний зvгт ухрах бололцоо олгомогцоо араас нь 6 хоног мєрдєж хэсэг хэсгээр нь таслан устгасаар Пешт хотод нэвтэрч чаджээ.
Унгарын нийслэлийг эзлэсний дараа Сvвээдэй жанжны удирдсан цэрэг тус орны хот сууринг тvйвээн сvйтгэж Унгарын хааныг Далмацийн нутаг хvртэл элджээ. Тvvний зэрэгцээ Хубулай жанжны цэрэг Словени, Краоци, Сербийг байлдан дагуулав. Монгол-татарын цэрэг Адриатын тэнгисийн эрэг хvрч ар талдаа хоёр ч удаа аян дайн хийж бvрэн эрхшээлдээ оруулж чадаагvй оросын нутгийг ар талдаа байлгахыг хvссэнгvй, дорно зvг хєлгийн жолоог залахад европийн ард тvмнvvд магнай тэнийн баярлажээ. Бат хаан оросын ємнєд нутгаар буцах замдаа Иртыш мєрнєєс Дунай мєрєн хvртэлх асар уудам нутагт Алтны Ордны улсыг байгуулж Ижил мєрний урсгалын доод хэсэгт, єнєєгийн Астрахань хотын ойролцоо нийслэл хотын шав тавьж Сарай-Бат гэж нэрлэжээ. Ийнхvv орос нутаг хэдэн зуун жилийн турш Алтан Ордны улсын дарлалд оржээ. Бат хаан оросын бvх нутгаас авч байгаа албан татвараар нийслэлээ босгож эзлэгдсэн нутаг дэвсгэрээс олзлон авчирсан уран гартнуудаар гоёмсог хот бариулжээ.
Бат хаан 1251 онд Монголын эзэнт гvрэнд гарсан тєрийн эргэлтэд идэвхтэй оролцож єєрийн тєлєєний хvн Мєнхийг хаанаар єргємжлvvлжээ. Гэхдээ Алтан Ордны улсыг дангаар захирсан хэвээр байв. Монголын алдарт цэргийн жанжин Бат хаан аугаа євєг эцэг, тєрсєн эцгийнхээ vйл хэргийг нэр тєртэй залгамжлагч байж тэдний євлєн уламжлуулсан цэргийн тєгс урлагийг улам хєгжvvлж аян дайн их морин цэргээр гэнэт дайралт хийх, томоохон тулалдаан хийхээс зайлсхийх, дайсныг туйлдуулах байлдааны тактикийг гарамгай хэрэглэж их амжилтад хvрч байжээ.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
goy niitlel bn gehdee neg zalruulga bn. Bat chini Zuch-iin 2 dahi huu boloi. ahmad huu ni Ord bgaa yum. Ord haan shireenees tatgalzaj duudee ogson gedeg yum. Bat hariud ni Ord-d sibiriig ogson ba tend Ord-iin Tsagaan Ord uls baisan yum
Post a Comment