Манж (Дай чин) улсын хаадын нэрc (монголоор) дарааллаар нь:
Нурхач Тайзун (1616-1626)
Сэцэн ухаант Тайзун (1627-1635)
Манж улс Монголыг захирч байсан хаад:
Дээд эрдэмт Тайзун (1636-1643)
Эеэр засагч Шидү хаан (1644-1661)
Энх-Амгалан Шинзү хаан (1662-1722)
Найралт төв Шидун хаан (1723-1735)
Тэнгэрийг тэтгэгч Говзун хаан (1736-1795)
Сайшаалт ерөөлт Рэнзүн хаан (1796-1820)
Түгээмэл Элбэгт Вэн Зүн хаан (1851-1861)
Бүрэн засагч Музун хаан (1862-1874)
Бадаргуулт төр Дэй Зун хаан (1875-1908)
Хэвт ёс Шуан Тун хаан (1909-1911)
Шигтгээ: Монголд боржгинууд олон байдаг нь яах аргагүй үнэн бололтой. Учир нь Долоон Нуурын чуулганаар Халх Манжид дагаар ороход тэнд цугларсан 500 гаруй ноёдод цол хэргэм шагнаж (үнэндээ бол, Кан-ши тэнд хүмүүсийн дунд зэрэг дэв тогтоож өөрийнхөө засаглалд оруулах арга байлаа), түүнийг Манжийн хааны зөвшөөрлөөр удам дамжин өвлөдөг байхаар зарлиг гаргасан юм билээ. Тэгээд ийм зэрэг дэв тогтоожээ:
1) Xан
2) Чин Ван
3) Гүн Ван
4) Бэйл (1-р зэрэг)
5) Бэйл (2-р зэрэг)
6) Бэйс(1-р зэрэг)
7) Бэйс(2-р зэрэг)
8 ) Тайж(дотроо 4 зэрэгтэй)
Эдгээр ноёд бараг бүгд боржгин байсан гэжээ.
Хожим нь Халх 35 байсныг 300 илүү хошуу болгож хуваахад чуулганы дарга, хошууны засаг, сумын дарга, мэйрэн, сумын занги бүгд дээрх долоон нуурын чуулганаар цол хэргэм авсан хүмүүсийн удмынхан өв залгамжилж албан тушаалд дэвшиж байсан юм билээ. (Эх сурвалж: Илтгэл шастир) Тэгээд жишээлбэл, эцгийнхээ цолыг өв залгамжлахдаа нэг шат доошилдог байсан гэж байгаа юм. Хэрвээ их гавьяа байгуулвал шууд тэр цолыг нь авах нь ч бий. Тайжаас бусад нь эцгийнхээ цолыг залгамжлахдаа тусгай захидал бичиж зөвшөөрөл авдаг байсан бололтой. Бас эцгийнхээ цолыг зөвхөн нэг хүүхэд нь л залгамжилдаг, бусад нь хамгийн доод талын тайж зэрэглэл рүү шилждэг байж. Харин тайжийн бол нэг хүүхэд нь л аавынхаа цолыг залгамжилна, бусад нь оргүй хоцорно. Тэгээд тун удалгүи цол хэргэмтэй хүмүүсийн илүүдэл бий болж хохи тайж нар эрс ихэссэн гэсэн байна.
Үүнээс гадна одоогийн Дундговь, Дорноговь, Хэнтий, Төв аймгуудын нутагт өөрсдийгөө Боржигин-Халх гэж нэрлэдэг хэд хэдэн хошуу байжээ. Тэдний ёс заншил, найр наадмийн тухай судалсан Бадамхатан гэж хүн *Боржигин-Халх* гэдэг ном бичсэн байдаг.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Их сонрхолтой материал болжээ.Манжийн сүүлчийн эзэн хаан Пүи энд орсон уу?"Манжийн сүүлчийн эзэн хаан " гэдэг киног харин ёстой түүхэнд ойр,бодитой хийсэн кино гэдэг.Сайхан кино шүү,сайн ч хийсэн кино.Монголын "Эфү"-чүүдийн тухай сонирхолтой материал уншмаар байх юм,админ аа,"Эфү"гийн тухай архивын материалууд олдох уу,ил тодоор нийтэлж болохоор байдаг уу,эсвэл тодорхой шалтгааны учир хориотой сэдэв юм уу?Эфүчүүдийн тухай нэг ч материал ерөөсөө байдаггүй юм билээ..,
Post a Comment