Monday, March 8, 2010

Жамбацэрэнг цаазласан хойноо ч айцгааж байжээ


Єчигдєр болж єнгєрсєн “Лам сvм хийдийн хэлмэгдvvлэлт ба цагаатгал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар хамгийн их анхаарал татсан сэдэв бол Богдын тамгатай Хутагтуудаас хамгийн тvрvvнд 1930 онд буудатдсан 25 настай Зая бандит хутагт Жамбацэрэн байв. Орос хэлтэй, европ маягаар хувцасладаг энэ хутагтын тvvхэн замнал маш сонирхолтой бєгєєд одоо ч эрдэмтэн мэргэдийн анхаарал татсан хэвээр. Ингээд тэр тvvхэн хvний талаар товч єгvvлье.

Зая бандит хутагт Жамбацэрэн гэж хэн байв?

Халхын алдартай есєн хутагтын тухай мэдэхгvй хvн цєєн биз ээ. Богдын тамгатай хутагт гэдэг жирийн байтугай жирийн биш ч хvнд ч олдоод байдаг хэргэм зэрэг биш. Тэд маш их эрдэм номтой, ирээдvйг зєгнєх ид шидтэн байв., Тэднийг таван настайд нь тодруулдаг байжээ. Жамбацэрэн тэдгээр есхєн хугагтын нэг. Цэцэрлэг мандал аймгийн ноён, хутагт Жамбацэрэн арван таван насандаа ийм их хvндэтгэлийг хvлээсэн нь санамсаргvй тохиолдол биш байсан болов уу. Хар багаасаа эрдэм номтой лам нараар бичиг vсэг заалгаж, монгол, тєвд хэл бичиг тєдийгvй орос хэлийг тєгс эзэмшсэн, европ хувцас ємсдєг, орос ном зохиол уншиж судалдаг дэвшилтэт vзэлтэй хvн байжээ.

Тэрбээр 1905 онд одоогийн Архангай аимгийн Батцэнгэл сумын нутаг “Мэндийн овоо” гэх газар Лхамсvрэнгийн анхдугаар хvv болон тєржээ. Таван настай байхад нь нутгийн лам хуваргууд хутагтын хойт дvрээр тодруулж, эрхэм сэнтийд залсан баловч ардын засаг ялсан учир цаашдын хувь заяа нь буруугаар эргэсэн ажгуу. Ардын засгийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ Богдын Засгийн газрын явуулж байсан vйл хэргийг vргэлжлvvлэх нь улс орны ирээдvйд хэрэгтэй хэмээн vзсэнээс улбаалан зарим талаар нvд vзvvрлэгдэх болсон гэдэг. Жамбацэрэн гамин, Бароныг хєєхєд идэвхийлэн оролцож унаа мал, хоол хvнсээр хангах, цэрэг эрсийг дайчлах зэрэг арга хэмжээг аймаг орондоо зохион байгуулж байсан нь архивын баримтуудаар нотлогддог.

Олноо єргєгдсєний 1911 онд 16-хан настай Зая бандид Жамбацэрэнг нийслэл хvрээнээ татан авчирч ном эрдэмд дахин сургах тухай нэгэн бичиг архивт хадгалагдан буй. Уг бичигт: “16 настай Зая Бандидийг засч залруулахын тулд нийслэл хvрээнээ дуудан, хvрээний хэргийг хутагтын багш Дарва бандид захируулан тохируулах нь зvй” хэмээн дурьдаж Сайн ноён хан аймгийн тєлєєний тvшмэл Доржпалам, Дамдин нар мутраа зурсан байна. Бодвол Заяа Бандид залуу насны харгайгаар томчуудынхаа дургvйг хvргэсэн буй заа. Нєгєє талаар Хатанбаатар Магсаржавын журамт цэргvvд сvр хvчиндээ хэт итгэж зарим vед харгис дээрэнгvй хандах нь цєєнгvй байсныг Заяа Бандид эрс эсэргууцэж, тvvнийгээ ил тод хэлсэн нь ч нєлєєлсєн байх талтай.

Иймэрхvv сэдвээр Хатанбаатар вантай ам мурийсан тухай хууч яриа нутгийнхны дунд ам дамжин явсаар сvvлдээ чимэг хачир орон баяжиж vлгэр домог болсон нь ч бий. “Тунгалаг Тамир кинонд Заяа Бандид гэх махлаг залуу Хатанбаатар ванд ташуурдуулж байгаа гардаг шvv дээ. Дээр єгvvлсэн хууч ярианаас л улбаалан кино найруулагч “vзэл сурталжсан” нь тэр байх. Хэдийгээр уран сайхны кино ч гэлээ тvvхэн хvний тухай аль болохоор бодит мэдээлэл єгєхгvй, хэт гуйвуулан харлуулах нь тийм ч сайн зvйл биш. Нэгэнтээ УИХ-ын гишvvн агсан улаан хувьсгалч Мэндийн Зэнээ сонгогчидтой уулзаж байхдаа ам нь халж, хяналтаа алдсанаас болсон уу, эсбєгєєс тvvхийн мэдлэг нь хомс байснаа харуулсан уу ” Архангайчууд эсэргvvний vvр.

32 оны эсэргvvиий бослого Тариатын хvрээнээс л гарсан. Тэр бослогыг Заяа Бандид Жамбацэрэн гэгч бичиг соёлгvй хєгшин лам удирдсан..” гэх мэтчилэн хамаагvй хадуурсан байдаг. Гэтэл Заяа Бандид 1930 онд дєнгєж 25-хан насандаа “до” яамныханд баривчлагдан цаазлуулсан байдаг юм.Гурав буудсан чинь гэгээнтэн шєнє нь гэртээ ирчихсэн байжээ. МАХН-ын архивын ф-4, Т-1 -д Заяа Бандидтай холбоотой нэгэн бичиг vлджээ. Тvvнд дурьдсанаар: “Заяа Бандид хутагтын биеийг нийслэл хvрээнд ирvvл. Номын багшид чангалан, баримтлан зохицуулж, соён сургах, хойшийг цээрлvvлж, гэгээн тєвд удирдах зэргийг Засгийн газраас эрхлэн гvйцэтгэхээр тогтоочухуй. Иймийн тулд Заяа Бандид хутагтын эрх мэдлийг энэ удаа бvрнээ хасч нийслэлд зарлан ирvvлж, энгийн лам нарын адил номын багшид єгч чангалан захируулж, соён сургах ба хэрвээ хаширч цээрлэхгvй эрх ямбаа эдэлбэл хvнд ялд унагамуй.

Vvний тулд хичээнгvйлэн айлтгав” хэмээжээ. Ер нь ардын хувьсгал ялсан цагаас Заяа Бандидыг хардан тагнаж, хавчин гадуурхаж асан баримтолон. 1921 оноосхойш тvvнийг дєрвєн ч удаа баривчлан цагдаж, сvvлчийн удаа 1930 онд хилс ял тулган цаазаар авчээ. 1925 онд тэрбээр Засгийн газарт хандан бичсэн єргєдєлдєє: ” Жилээс жилд цагийн аяс муудан, хутагт хувилгаадыг хялаан хавчих нь улам бvр газар авч буй нь цєвvvн цаг хаалга тогших дохио гэмээр намайг амар жимэр суулгасангvй. 1924-1924 оны євєл баривчилж дотоодыг хамгаалахын шоронд хоёр дахь удаагаа єнгєрєєв. Хавар нутагтаа буцаж ирээд зунтай золгоюу гэтэл дахин дуудаж дотоодыг хамгаалахын шоронд “ыууцыг задруулсан” хэмээх хэргээр зургаан cap суулгав” гэсэн байдаг.

Дахин дахин баривчилж, тагнаж цагдах учир Заяа Бандид арга буюу тєрийн албанаас хєндийрєхєєр шийдэн 1922 онд залгамжилж ирсэн отго жинсээ халж, ноён хэргэмээсээ татгалзсан боловч “до” яамны мєрдлєгєєс салсангvй. Єєрийнх нь vзэл санаанд таарч байсан тул Даизангийн дэвшvvлсэн барууны буюу зах зээлийн чиг баримжаагталархандэмжсэн нь эсэргvv болох нєхцєлийг бvрдvvлсэн байна. Ард иргэдийн мал хєрєнгийг хурааж, хамтрал хомоонд хvчээр оруулах, vг сєрсєн болгоныг “эсэргvv”-д тооцон баривчлах, буудан хороох зэрэг ёс бус vйлдэл газар авч эхэлсэн тухайн цаг vед ард олны дунд нэгэн дуу тvгж байсан нь :..Ааш муутай ардын тєрийг, Аянгын сумтай хуралдуулна” гэхчлэн vгтэй байж. До яамныхан энэ дууг зохиогч нь Заяа Бандид гэж vзэж байлаа.

Тvvний зохиосон нэгэн шvлэгт:
Шаргачин ханшийн жилд шар оросыг харав аа
Шавь нар болсон бид нар шажинг тєгсєн мордиоо
Єглєє vдшийн шvvдэр євсєє чийгшvvлээд єнгєрнєє
Єнєє муусайн ардууд нь єглєє босохуйя хоосноо гэсэн мєрvvд байх учир хардах шалтгаан болсон нь лавтай. Хэзээнээсээ бурхны шашныг сvсэглэн дагаж, шvтэн бишэрч ирсэн жирийн ард иргэдийн хувьд ардын Засгийн газраас явуулж буй бодлого, vйл ажиллагаа тєдийлєн таалагдсангvй. Ихэнхдээ хvчинд автан аялдахаас єєр мэхгvй. Сvм хийдээ нураалгаж, цам хэнгэргээ хураалган, бурхан шvтээнээ шатаалгасан лам хуваргууд дээрх бусармаг vйлдлийг талархан хvлээж аваагvй нь мэдээж. Тэднийг бослого хєдєлгєєнд турхирч магадгvй гэх шалтгаанаар Заяын гэгээн Жамбацэрэн, ламын гэгээн Чулуун, егvзэр хутагт Галсандаш, манжшир хутагт Цэрэндорж, Дилав хутагт Жамсранжав нар болон тєрийн сайд Чин ван Хандоржийн хvv Жамсранжав нарыг “до” яамны ногоон малгайтнууд хоморголон баривчиллаа. Єдгєєгийн Цэнхэр сумын нутаг Цэцэрлэгийн голд амар тайван сууж асан Жамбацэрэнг дахин баривчлах vед “Одоо ч би эргэж ирэхгvй биз ээ” хэмээгээд ээж болон ахан дvvстэйгээ салах ёс гvйцэтгээд мордсон гэдэг. Тvvнтэй хамт нутгийн нэр хvндтэй лам нар болох Маньбазар, Болуузай, Далай, Жамаа нарыг баривчлан явжээ.

Тэр баривчилгаанаас хойш удалгvй Заяа Бандид тэргvvтэй “эсэргvv” нарыг шvvх хурал нийслэл хvрээнд их л сvр дуулиантай болсон байна. Заяа Баидид ном эрдэмтэйгээс гадна хvн бvрийн харааг булаасан гоолиг єндєр нуруутай, цэвэрхэн царай зvстэй, ёстой л Юндэнгєєгєє байсан гэж хvрээний хуучцуул дурсан ярьдаг. Ялангуяа бvсгvйчvvд Заяа Бандидийг харах гэж хошууран дагадаг байжээ. Дээр єгvvлсэн дуулиант шvvх хурлыг одоогийн Ленинклубын тэнд байсан орос клубт хийсэн бєгєєд бvсгvйчvvд голдуу байсан гэдэг. Заяа Бандид гэх сайхан эрийг л харах гэж зvтгэн байж орсон хvрээний гангчуудын нэг Цэндсvрэн гуай ийн хуучилсаи нь тэмдэглэгдэн vлджээ, “Заяа Бандид Жамбацэрэн гэж халхын цуутай сайхан эр байлаа, Хvрээний хvvхнvvдийн нvдийг булаасан ганган залуу гэлцэн ам дамжин шивнэлддэгсэн. Би тэр хvнийг vзэхсэн гэж мєрєєдєж л явлаа.

Тэгсэн чинь нєгєє Жамбацэрэн хутагт эсэргvv болж гэнэ. Орос клубт хэргийг нь таслах юм байна гээд л шуугицгаах. Тэр єглєє нь хар vvрээр босоод, гэрийнхнээсээ нуугдаж орос клуб /одоогийн Ленинклуб О.Ш/-т очлоо. Хvн амьтан дvvрэн. Голдуул залуу бvсгvйчvvд харагдана. Арай гэж л багтаж орсон юмдаг. Жамбацэрэн vнэхээр сайхан залуу байсан даа. Богино халимагтай, єндєр гоолиг нуруутай, удаан хоригдож гундсан ч гэлээ єнгєлєг, цэвэрхэн цагаан царайтай, сайхан эр харагдаж байсан. Нvдэнд дулаахан тэр эрийн царай миний сэтгэлд хоногшин vлдсэнсэн. Шvvх хурлыг Гомбожав гэж хvн даргалж байсан санагдана.

Тэрбээр: “Vгээгvй ардын ангийн хувьсгалын эсэргvv дайсан, шар харгисын нэгэн болох тул шvvх цаазын бичгийн тусгай ангийн 41, 42, 43 дугаар зvйлийг ундэслэн буудан алсугай” гэж уншихад хуралд оролцогсод дуу алдан, шогширч, толгой гудайлган, зарим нь сэмхэн нулимсаа арчиж байж билээ. Дараа нь дуулахнээ Шар хад гэх газар буудан алсан гэх боловч хvмvvсийн дунд “цаазалж чадаагvй гэнэ. Гурав буудсан чинь гэгээнтэн шєнє нь гэртээ ирчихсэн байж гэнэ гэхчлэн цуу яриа газар авч “До” яамныхан ч нэлээд сандарсан байх. Ногоон малгайт Маахуур Дамба гэгч хvн цаазлахдаа гаршсан нэгнийг явуулан аль хэдийнэ таалал тєгссєн гэгээнтний цогцсыг олж толгойг нь тасалж авч байсан гэдэг юм”. Монгол тєрийн нэгэн эрхэм зvтгэлтэн ийнхvv цэл залуухнаараа хэлмэгдvvлэлтийн хар хvчинд єртсєн ажгуу.

1 comment:

Anonymous said...

Шар хувалз зайлуулах л хэрэгтэй