Монгол нутагт эрт цагт олон угсаа, гарлын овог аймаг оршиж байсан бєгєєд Хvн, Хv, Ди гэх зэрэг аймгийн холбоод байсан агаад тэд нь МЭЄ III зуунд Монгол нутаг дахь анхны улс болсон ажээ.
Хvн (нvv) бусдыгаа єєртєє нэгтгэн хvчжихэд, тvvнд, монголчууд ын євєг дээдэс хамрагдаж байжээ. Иймээс монголчууд бол одоогийн нутгийнхаа анхны уугуул оршин суугчид мєн бєгєєд тус нутагт Хvн гvрнээс хойш сяньби, нирун, тvрэг, уйгур, хятан, хиргис зэрэг улсууд дараалан мандаж, мєхєж байжээ. Монгол овог, аймаг, аймгийн холбоо тэдгээр улсын бvрэлдэхvvнд орж байсан тухай тvvхийн сурвалж мэдэә байдаг. XI-XII зууны vеэс монгол угсааны аймгийн холбоо хvчжиж тэдгээрийн зарим нь Хан тэргvvлдэг Ханлиг буюу Хант улсын байдалтай болсон. Vvнд, Хамаг Монгол, Хэрэйд, Мэргид, Татар, Найман гэх зэрэг ханлигаас гадна олон аймаг байжээ.
Тэд цєм нvvдлийн мал аж ахуй, ан гєрєє голдуу эрхэлдэг нvvдэлчид байв. Тэднийг ємнєд талаас Алтан улс, Тангуд, баруунаас Хорезм (Сартуул) Баруун Ляо (Хар Хятан) зэрэг улсууд заналхийлж, зарим ханлйгийг єєрсдийн хараат болгож алба авдаг байжээ. Гэтэл Монгол ханлиг аймгууд аль ч хєршийн эрхшээлд орохгvй, биеэ даан хєгжих эрмэлзэлтэй байвч чухам яаж хvчээ нэгтгэх аргаа олохгvй, єєр хоорондоо єрсєлдєж, тэмцэлдэж байсны дотор Хабул (1101-1137) хан тэргvvтэй Хамаг Монгол Ханлиг хvчээр бузгайрч юуны урьд аль ч ханлигт ул хамаарах аймгуудыг єєртєє нэгтгэх болжээ. Хабул ханы дараа тvvний хvv Хотула албан ёсоор хан болоогvй боловч тус ханлигийг удирдаж байсан, тvvний хvv Есvхэй баатар (1170) нарын vед Хамаг Монголын хvч мэдэгдэхvйц єсч байсан. 1170 оны vед Есvхэй баатар Татарын ханлигийнханд хорлогдож эцэслэхэд тvvний ууган хvv Тэмvжин (1162-1227), мєн ханлигийн Жадран аймгийн Жамуха нар хоорондоо холбоо тогтоож, Хамаг Монголын тєлєє эхний vед хамтран тэмцэж, Хэрэйдийн Тоорил (-1203) нартай хvч хавсран 1185 онд Мэргэдийг цохисноос эхлэн Тэмvжин хамаг Монголын овог аймгуудыг хураан нэгтгэж хан болохыг хичээх болсон тул Жамуха тvvнээс хєндийрч эхэлсэн. Тэгэхэд Хамаг Монголын сvvлчийн хан, тайш нарын хєвгvvд зэрэг нєлєє бvхий хvмvvс дэмжиж, зарим аймгийн тэргvvлэгч нар зєвлєлдєн 1189 онд Тэмvжинг Хамаг Монголын хаан хэмээн єргємжилж "Чингис" гэж цоллосон.
Хамаг Монголын Чингис хан Тэмvжин, Хэрэйдийн хан Тоорилыг дэмжиж тэтгэж, тэнхрvvлээд 1198 онд Алтан улсад туслан Татарын ханлигийг цохиход оролцсон нь нэр хvндийг нь ихэд дээшлvvлсэн тєдийгvй хэзээний єст Татарын зvгээс учруулж болох аюулыг зайлуулсан,Чингис хаан, Тоорил хаан нар 1199 онд Найманы ханлигтай байлдсанаас гадна Монгол угсааны хэд хэдэн аймгийг дараалан цохиж дагуулсан. Гэтэл Хамаг Монголын нэлээд аймгийн ноёд Чингис хааны эерэг шинэ эвсэл байгуулж 1201 онд Жамуха сэцэнийг Эргvнэ мєрний хєвєєн дээр Гvр хан хэмээн єргємжилсєн. Иймд Чингис хаан, Тоорил нар хамтын хvчээр Жамуха сэцэнийг цохисонд тvvний эвслийнхэн задарч олонхи нь Чингис ханд дагаар орсон. Тэгээд Жамуха хамаг Монголын нєлєєтэй хvмvvсийг єєртєє татсанаас гадна Тоорилыг хvvгээр дамжуулан ятгаж, 1203 онд Чингис хааны эерэг шинэ эвсэл байгуулсныг Чингис хан мэдээд мєн оны намар Тоорил ханыг гэнэдvvлэн цохисонд тэр ялагдаад Найманы ханлиг РУУ зугатаж яваад замдаа алагдсан ажээ. Хvчирхэг Хэрэйдийн ханлиг ийнхvv эзлэгдсэнээр Хамаг Монголын хvч vлэмж бузгайрчээ.Чингис хан бvх монгол аймаг, Ханлигуудыг нэгтгэх явдлыг эсэргvvцэгч хvчнvvдийн сvvлчийн vvр болж байгаа Найманы Ханлйгийг бут цохих бэлтгэлээ бvх талаар базаагаад 1204 оны дундуур байлдаж ялаад улмаар зарим аймгуудыг дагуулж бvх Монгол аймаг, ханлигуудыг нэгтгэн захирах зорилгодоо хvрчээ.
1206 онд Онон мєрний хєвєєнд болсон Монгол ноёдын Их Хуралдайгаар, Тэмvжинг бvх Монголын Чингис (Далай) хаан, улсаа Их Монгол Улс хэмээн цол єргємжлєв. Тэр vед Монгол аймгуудад овгийн байгууллын vлдэгдэл, боол эээмших хэвшил, шинээр тэрлэж байгаа эзэн, харьяатын ёс байсны дотроос сvvлчийнх нь давамгайлж тулгар тогтсон Их Монгол Улсын нийгмийн шинж чанарыг тодорхойлж улам бvр лавширч байв. Их Монгол Улс байгуулагдсан нь олон овог аймаг, ханлиг нэг нутаг, нэгдмэл аж ахуй, нийтлэг хэл соёл, зан заншил бvхий Монгол угсаатан бvрэлдэн тєлєвших таатай нєхцєл бvрэлдvvлсэн тєдийгvй зарим нь харь улс орны эрхшээлээс гарах, тэднээс Монгол овог аймгуудыг хооронд эвдрvvлэн хvчийг нь тарамдуулдаг явуулгыг таслан зогсоож, бvх талаар бие дааж тусгаар тогтносон улс болон хєгжих боломжийг нээсэн ажээ. Иймээс Чингис хаан тэргvvтэй Их Монгол Улсын тєр нь дотоод бодлогын талаар авсан бусад гол арга хэмжээ нь аймаг, ханлигийн нєхєрлєгчдийг тєвлєрсєн удирдлагатай нэгдмэл цэрэг болгон нэгтгэх, бvх нутаг дэвсгэрийг хаан мэдэлдээ авч, ноёд, ах дvv, хєвгvvддээ хувь болгон соёрхох, цэрэг засаг захигааны аравтын тогтолцоонд хуваарилан, ард иргэд дураараа шилжих явахыг хориглож, эзэн харьяатын ёсыг бататгах зэргийг 218 оноос хууль ёсоор хvчин тєгәлдер болгохыг хэрэгжvvлж эхэлсэн нь тvvний удаа дараагийн зарлигаар эмхлэгдсэн "Их засаг" хуулинд бvрэн туссан ажээ. Худам Монгол бичгийг тєрийн бичиг болгосон. Бєє мєргєлийг дэмжиж дэлгэруvлж байв. Тэр vед Монголын баруун ємнєт хєрш Тангут улс, єрнєд хєрш Хар Кидан {Баруун Ляо), Дундад Азийн Хорезм (Сартахул) улс, Зvvн Ємнєд хєрш Алтан улс зэрэг нь тулгар тогтеон Их Монгол Улсыг хvлээн зєвшєєрєхгvй ил далд дайсагнаж, монголоос дvрвэн гарсан хvчнvvдийг дэмжин, зарим нь Их Монгол Улсыг алба барихыг шаардаж байв. Иймд Их Монгол Улс маргаантай асуудлыг улс тєрийн аргаар эв эеэр зохицуулах боломжгvй болоход ноён дээдсийнхээ ашиг сонирхлын vvднээс, зєвхєн зэр зэвегийн хvчээр шийдвэрлэхийг урьдал болгосон нь тус улсын гадаад бодлогын тэргvvлэх чиглэл болж харь орнуудыг байлдан дагуулах замд орсон юм.
Их Монгол Улс 1207-1209 онд Тангут улстай, 1211-1215 онд Алтан улстай амжилттай байлдаж эрхшээлээс нь гарсан тєдийгvй харин тэдгээр орнуудыг єєрийн хараат орон болгож байх зуур Монголын зарим аймагт Чингис хааны эрх захиргааг эсэргvvцсэн бослого хєдєлгєєн гарсан тул гадагш хийж буй аян дайнаа тvр зогсоож, дотоод байдлаа зохицуулсан.
Гэтэл Найманы ханлигийн vлдэгдэл хvч Хар Кидан, Хорезм зэрэг улсад очиж тэдний эрх баригч нартай сvлбээлдэн Их Монгол Улсад дайсагнах болсныг шалтаг болгож, Чингис хаан 1218 онд Хар Кидан руу, 1219 онд Хорезм улс руу их цэрэг хєдєлгєж, єєрийн хєвгvvд болон, туршлагатай жанжин нараар удирдуулан тулалдуулж тэдгээр улсыг мєхєєж Азербайжан, Гvрж, Армян улсууд болон Оросын зарим нутгийг эрхшээлдээ оруулж захирах тєлєєний тvшмэл даргуч нарыг томилон суулгаж 1225 онд эх нутагтаа буцаж ирсэн.Тангут улс єрнє зvг хийх дайнд цэрэг хєдєлгєхєєс татгалзсанаас гадна тэр vед хараахан мєхєєгvй байсан Алтан улстай vгсэж Монголын эсрэг нууц холбоо байгуулахыг завдаж байсан тул Тангут улсыг цохихоор 1225 оны эцсээр Чингис хаан их цэргээ хєдєлгєж, биеэр дайлан давшихад Тангут улс хэчнээн эсэргvvцэвч дийлэхгvй. 1227 оны зун бууж єгч Монгол Улсын захиргаанд орсны дараа мєн оны намар Чингис хаан євчнєєр хальсан.Чингис хаан бол тєрийн гарамгай удирдагч цэргийн шилдэг жанжин бєгєєд Монголын феодалжиж байсан язгууртны ангийн тєлєєлєгч мєн бєгєєд Их Монгол Улсаа байгуулсны дараа ангийнхаа эрх ашгийн тєлєє монголын тєрийг эсэргvvцсэн харь орнуудтай дайн хийж, харъяат ард иргэдээ эрсдvvлж харь орнуудад хэмжээлшгvй гамшиг тарьж, хєгжил цэцэглэлтэд нь зарим саад учруулсан боловч дорно єрнийн харилцааг нээж, харилцан нэвтрэлцэх соёл иргэншлийн дэвшилд тvлхэц болж, монгол угсаатныг мандуулан дэлхий дахинд мэдvvлж Их Монгол гvрнийг байгуулсан билээ. Чингис хаан эзлэн дагуулсан бvх нутгаа эх дvv, дєрвєн хvv, дvv, нартаа хуваарилан єгч харъяалуулсан. Тухайлбал: Эх, отгон дvv хоёртоо 10000 єрх, Жvчид 9000 єрх, Цагаадайд 8000 єрх, Єгэдэйд 5000 єрх, Тулайд 5000 єрх, дvv нартаа эдгээрээс арай цєєн хуваарилан олгож харъяат иргэн vvсгэсэн. Бvх газар нутаг улсын ємч байсан агаад дээд ємчлєгч нь улсын хаан байлаа. Чингис хаан 1220 онд Орхон голын хєндийд Хархорум (Хар хvрэн) хотыг vндэслэж улсынхаа нийслэл болгох гэж байлаа. Чингис хаан ууган хєвгvvн Жvчид Иртыш мєрнєєс баруун тийш эзэлсэн бvх нутаг орон, хоёрдугаар хєвгvvн Цагаадайд Кашкар, Долоон ус, Мавреннахрын газрыг олгов. Тэд нь Чингис хааныг амьд байхад харъяалсан газар нутаг бvрдээ хаант тнрийн болдлогыг хэрэгжvvлж байв. 1229 онд Хэрлэнгийн Хєдєє арал Аураг Оронд Монгол ноёдын Их Хуралдай болж Чингис хааны гэрээс ёсоор тvvний гуравдугаар хvv Єгэдэйг /1186-1241/ Их Монгол улсын хаанаар єргємжилсєн. Єгэдэй эцгийнхээ тєрийн бодлогыг vргэлжлvvлэхдээ Их Монгол Улсынхаа дотоод байдал хийгээд эзлэгдсэн улс орнуудыг баримтлан эахирч тєвхнvvлэх талаар илvv анхаарсан. Тэгэхдээ тvмэн, мянганы харъяалах газар нутгийн заагийг тодотгож, ард олноос авах алба татварыг 1229-1233 онд цэгцэлж, хааны санд хураах нэгдсэн алба татварын хууль гаргаж хэрэгжvvлсэн. 1232-1233 онд єртєєний ажлыг цэгцлэхэд чиглэсэн хэдэн зарлиг буулгаж мєрдvvлснээс гадна цєл нутгуудад худаг малтуулж усжуулах зэрэг аж ахуйн чухал ач холбогдолтой ажлыг єрнvvлж байлаа. Нийслэл Хархорум (Хар хvрэм) хотыг єргєтгєж орд харш, сvм дуган бариулсан. Єгэдэй хаан эзлэгдсэн орнуудад гарч буй эсэргvvцлийг цэргийн хvчээр тєвшитгєж, захиргаагаа бэхжvvлэх, улмаар нутаг дэвсгэрээ тэлж єргєтгєх зорилгоор 1230 онд цэрэг хєдєлгєж Євєр Кавказын орнуудыг дахин эзлvvлсэн. Єгэдэй хаан, дvv Тулуйн хамт хойт Хятад руу дайлаар мордож, Хятадын ємнєд Сvн улстай холбоо тогтоож байлдсаар 1233 онд Зєрчидийн Алтан улсыг бvрмєсєн цохиж тvvний харъяалж байсан нутгийг Их Монгол Улсад нэгтгэсэн. Мєн Солонгост довтолж дарангуйллын захиргаа тогтоохын тєлєє шаргуу тэмцэж байлаа. Жvчийн хvv Бат (1208-1255) Сvбээдэй жанжин нараар толгойлуулсан их цэргийг 1237 оноос Оросын нутаг РУУ оруулж улмаар Польш Чех зэрэг зvvн Европын орнууд руу довтолж, ширvvн тулалдаан болж байхад Єгэдэй хаан 1241 онд хальсан тул Монголын цэрэг довтолгооноо зогсоож зарим нь эх нутагтаа буцаж ирсэн. Тэрхvv эзлэгдсэн нутаг орныг Алтан ордны улс гэх зэргээр нэрлэх болсон. Тvvний бvрэлдэхvvнд Баруун Сибирь, Хойт Хорезм, Ижил мєрний Болгар, Хойт Кавказ, Крым зэрэг байснаас гадна Оросын ванд улсууд тvvний хараат болж байв. XV зуунд Сибирийн, Казаны, Крымын, Астраханы гэх зэрэг вант улсууд болж задраад 1505 онд мєхсєн. Чингис хаан 1224 онд хоёрдугаар хvv Цагаадайдаа Дундад Азийн Сыр-Даръяа, Амундаръяагаас Алмалык хvртэл нутгийг олгосон. Цагаадай 1242 онд нас барсан. 1250-иад оны vед Гvюг хаан хальсны дараа хаан ширээний тєлєє тэмцэл єрнєж, Цагаадай, Єгэдэй хvvхэд ач нар нэг тал болж, нєгєє талд нь жvчи, Тулуйнхан орж тэмцэлдсэн. 1251 онд Мєнх Их Монгол Улсын хаан болоод Цагаадай удмын олонхи ноёдыг цаазлуулсан. Цагаадайн улсыг Мєнх, Бат нар хувааж авсан. Цагаадайн ач Алгуд (Алчуу) Цагаадайнхны хаанчлалыг 1260 онд сэргээсэн. XIV зууны 40-єєд оны vед Цагаадайн улс феодалын хэдэн эзэмшил болж бутарсан. Чингис хааны эдгээр залгамжлагчид, тvvний харь орныг байлдан дагуулдаг дайныг vргэлжлvvлэх бодлого явуулж байв. Мєнх хаан єєрийн дvv Хулагу (Vлэх)-аар цэрэг удирдуулан 1253 онд нийслэл Хархорумаас Иран руу хєдєлгєж 1258 онд Багдад хотыг эзлэн Багдадын Халифт улсыг мєхєєж улмаар Перс, Месопотами, Євєр Кавказын нутаг орныг эзлэн захирч 1256-1265 онд нэгэн хувь улс байгуулсан нь Хулагугийн буюу Ил хааны улс гэж XIV зууны дунд хvртэл алдаршиж байсан билээ. Мєнх хаан бас Хубилайгаар удирдуулсан Их цэргийг хєдєлгєж, Тvвд болон Сvн улсын баруун хєрш орнуудыг эзлvvлж, ємнєд Хятад руу оруулахаар хєдєлгєжээ. Хаан єєрєє цэгэг толгойлон Сычау руу мордож Сvн улсыг эзлэхээр яваад 1259 онд хальсан. Сvн улсыг эзлэх дайны ажиллагаа тvр зогсч, улсын дотоодод улс тєрийн том хэрэг явдал гарав. Энэ нь Их Монгол Улсын хааныг тодруулан єргємжлєх том асуудал юм. Мєнх хаан биеэр дайлаар мордохдоо ар талд явуулах тєрийн хэргийг дvv Аригбєхдєє хамааруулан нийслэл Хархорумд vлдээсэн билээ. Мєнх хааныг хальмагц Аригбєх, Хятадад цэрэг удирдаж яваа Хубилай нар 1260 онд тус тусдаа єєрсдийгєє Их Монгол улсын хаан хэмээн єргємжилж улмаар хоорондоо байлдаж дотоодын дайн vvсгэсэн нь Их Монгол Улсын задралын эхлэл байв. Иймээс Жvчийн улс буюу Алтан ордны улс, Цагаадайн улс, Хулагугийн буюу Ил хааны зэрэг хувь улс нь тус тусдаа бие дааж тусгаар улсын байдалтай байх болсон. Монголын Их хаан єргємжлєх ёсыг зєрчиж, тєрийн эргэлт хийсэн Хубилай улсын тєв нийслэлийг Хятад оронд шилжvvлж улсын цолоо єєрчилж Юан (Єн) улс гэх болсон. Их Монгол Улсын дєрєв дэх хаан Мєнхийн (1208-1259) vед хувь улсуудын хооронд ба дотоодын зєрчил мэдэгдэхvйц хурцдаж байхад: 1259 онд хаан хальж тvvний дvv нар хаан ширээнд суухын тулд єєр хоорондоо тулалдаж, Хубилай (1215-1294) ёс бусаар тєрийн эрхийг булаан авч, єєрийгєє хаан єргємжлvvлэн Их Монгол улсын нийслэлийг эхлээд Шандуд дараа нь (Бээжин)-д шилжvvлэн улсын цолоо єєрчилж Юань (Єн) болгоод Хятад маягаар хаан ба оны цол хэрэглэж ємнєд Сvн улсыг бvрэн эзлэх дайнаа vргэлжлvvлсэн ийм vед ИхМонгол Улсын бvрэлдэхvvний хэсэг болж байсан Жvчийн (1182-1227) (Алтан ордны), Цагаадайн (1185-1242) Хулагvгийн (Хvлэгvv) (1256-1265) зэрэг улсын эрх баригчид Хубилайг дэмжихгvй тус бvрдээ тус бvрдээ тусгаар улс болцгоов. Тэд XIII-XIV зууны заагт лалын шашинд орж их хааны захиргаанд харъяалагдахаа больж язгуурын Монголчуудын хувьд “буруу номтон” болоод тэр орнуудыг ноёрхоод эцэстээ уусч шингэсэн тул хувь улсуудын тvvх нь Их Монгол Улсын тvvхийн хэсэг байхаа больж тэр нутгийн угсаатны тvvх болсон юм. Хубилай 1279 онд бvх Хятадыг эзэлж дуусаад Япон, Вьетнам, Мьянму, Яву зэргийг эзлэн авах гэж онолдоод амжилт олоогvй. Харин суурин амьдралтай феодализм vлэмж хєгжсєн Хятад оронтой Монгол Улсаа нэгтгэж, Хятадын тєрийн байгууллыг vндэс болгосон засаг захиргааны зохион байгуулалт хийсэн. Юань улсын хааны шууд захиргаан дахь Монгол, Хятад орныг нийтэд нь 12 муж болгон єєрчлєхєд Монголын vндсэн нутгийн зарим нь Хятадын vндсэн мужуудад хуваагдан харъяалагдах болсон. Их Монгол Улсын цэрэг, засаг захиргааны нэгдмэл зохион байгуултад єєрчлєлт орж хуучин аравтын хуваарь зєвхєн цэргийн зохион байгуулалтад хадгалагдаж, засаг захиргааны талаар аравтын хуваарийг хэрэглэхгvй муж, зам гэх мэтийн хуваарьт орсон ажээ. Хубилай єєрийн “Их Монгол” гэдэг цолыг халж “Их Юань гvрэн” хэмээн сольж єєрийгєє Их Юань улсын хаан гэж зарлаад хятад маягаар Чжунтун гэдэг оны цол тогтоож 1260 оноос хэрэглэж эхэлсэн. Тvвэдээс Пагва гэдэг ламыг урьж ирvvлээд хааны номын багш болгон єргємжилж, дєрвєлжин бичиг зохиолгон Юань улсын бичиг болгох, хаан ноёд дээдсийн хvvхдийг сургах Тєрийн хєвгvvдийн сургууль байгуулсан. Бээжин хотын дэргэд хаан балгас бариулсан, цаасан мєнгєн тэмдэгтийг гаргаж, цэргийн зэр зэвсгийг сайжруулах, хєрш, орнуудтай байлдах, зам харилцаа хєгжvvлэх, єртєє байгуулах, эртний бvдгэрч тасалдсан торгоны замыг сэргээж, дорно єрнийн харилцаан дєхєм болсон. Хубилай болон дараахи монгол угсаатны 11 хаан тєр барьсан хугацаанд дээрх єєрчлєлтvvд гарсан. Их Юань улсын хаан тєр бол Их Монгол Улсын тєр мєн боловч Хубилай Улсын цолыг єєрчилсєн. Нийслэл хотоо орхиж Хятад газар очиж суурьшсан зэрэг нь хувь улсуудтай эзэн харъяатын харилцаагvй, тусгай улсын байдалтай байв. Хувь улсуудыг толгойлж байгаа хан, ноёд Юань улсад шууд захирагдахгvй боловч Их Монгол улсын хууль, ёс журмыг баримтлан ямар нэгэн хэмжээгээр хэрэгжvvлэхийг оролдож, єєр хоорондоо єрсєлдєхийн сацуу єєрсдийн захирч байгаа орныхоо шашин шvтлэг, ёс заншилд алгуур автагдан уусч эхэлсэн ажээ. Бvх Хятадыг нэгтгэн захирсан Юань улсын захиргааг эсэргvvцсэн бослого хєдєлгєєн Хятадад байн байн гарах болсныг Хубилай тvvний залгамжлагчдын хаант тєр, монгол дарангуй цэргийн хайр найргvй дардаг байсан. Гэтэл XIV зууны дундуур Тогоонтємєр (1320-1370) хааны vед улаан алчууртны хvчтэй бослого гарч тулалдахад Юань улсын хаант тєр монгол нутагтаа ухран ирээд тєрєє тєвхнvvлэхийн сацуу Хятадад тогтсон Мин улсын цэрэгтэй тулалдаж ноёрхлоо сэргээхийг оролдсон боловч дийлэхгvй тухай бvр ялагдаж, Хархорум хотноо сvйтгvvлсэн билээ. Монголын эзэн хаант тєр эх нутагтаа ирснээс хойш, тvvний харъяалан захирах нутаг нь ємнє зvг Хятадын цагаан хэрэм умар зvг Сибирь, дорно зvгт Хянганы нуруу, Єрнє зvгт Тэнгэр уулыг хvсч байсны Алтайгаас баруун тийш хэсэгт Ойрад (Єєлд) нутаглаж байлаа. Урьд ойрд баруун монгол нь дєрвєн тvмэн, монгол” гэгдэж байсан. Гэтэл олон жилийн дайнд залуу эрчvvд харь орныг эзэлж ноёрхож буй хаан, ноёдын эрх ашгийг бататгахын тулд дарангуй цэрэг, иргэний байгууллага зэрэгт алба хашиж байсан монгол хvмvvс, тэдний гэр бvл цєм хаантай хамт нутагтаа ирээгvй нь мэдээж. Иймээс Юань улсын тєр Монголдоо ирсний дараа Ойрад буюу Баруун Монгол дєрвєн тvмэн, Зvvн Монгол зургаан тvмэнгээс бvрдэх болсон байв. Эхний vеийн хэдэн хаан нь Юанийн цолоо уламжлан монгол нутгаа захирч, Хятадын Мин улсын халдлагаас хамгаалан, монголын дотор vvсч байгаа улс тєрийн бутралтыг арилгаж, нэгтгээд нийтийг бурханы шашинд оруулахад, хаан гол анхаарлаа хандуулж байхдаа “даян” гэж єргємжлєгдєн хямралдаж байгаа баруун, зvvн монголчуудыг хvчээр нэгтгэн тєвштгєж тайван амьдруулах нєхцєл бvрэлдvvдж байлаа. 1558 онд Монголын их хаан болсон Тvмэн 1539-1592) улс тєрийн нэгдлийг бий болгохын тул тvмэнгvvдээс ижил тооны тєлєєлєгчєєс бvрдсэн засгийн газар байгуулан ажилласнаасаа гадна олон тvмнийг нэгдмэл vзэл, санаатай болгохын тулд Бурханы шашныг дэлгэрvvлэх бодлого явуулж байлаа. Иймээс “тvмэн засагт” хаан гэж алдаршиж байжээ. Тэр vеийн Монгол хаад Их Монгол, Юань улсын захиргаанд байсан зєвхєн монгол нутгаа нэгтгэн захирахад гол анхаарлаа хандуулж байв. Чингисийн Их Монгол Улсын алтан ургийн сvvлчийн их хаан Лигдэн (1604-1634) улсаа дотооддоо нэгдэлтэй байлгахад туслах зорилгоор Бурханы шашны ном судар орчуулах, сvм дуган байгуулах, урьд Юань улсын захиргаанд байгаад сэргэсэн Хятадын Мин улс, Их Монгол Улсад XIII зууны эхний хагаст цохигдон эзлэгдсэн Зєрчидийн Алтан улсын манж нар сэргэж, хvчирхэгжээд єшєєрхєн, мєчєєрхєж тэмцэх болсныг эсэргvvцсэн боловч, монголын зарим ноёд Манжийн эерэг татах бодлогод автагдсаны улмаас Лигдэн хааны тэмцэл явуургvй болж тєгсєхєд Євєр Монгол 1636 онд, Ар Монгол 1691 онд Манж Чин улсад дагаар орсноос хойш баруун Монгол тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж байгаад 1757 онд Чин улсад эзлэгдсэнээр, Их Монгол Улсын vеэс манж дэлгэрсэн тєрийн тусгаар тогтнол устаж, Монголд урьд эзлэгдэж байсан зєрчид хэмээх Манж нарын сэргэн хvчжиж байгуулсан Чин улсад эзлэгдэж харийн ноёрхолд удаан нухлагдах гутамшигт vе эхэлсэн билээ. Харь манжийн ноёрхолыг таашаагаагvй. Монгол эх орончид байн байн эсэргvvцэн тэмцэж байвч тухай бvр дарагдаж зовлонгоо хvндрvvлдэг байлаа. Харин XX зууны эхээр дэлхий дахинд тvvхэн шинэ нєхцєл бvрэлдэхэд Монголчуудын Ар Монголын хэсэгт vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн єрнєж тєрийн тусгаар тогтнолоо сэргээхэд, Чин улсын суурин дээр Бvгд Найрамдах Улсаа байгуулсан Хятадын цэргийн эрхтэнvvд Монголын тусгаар тогтнолын эхний сэргэлтийг устгаж Хятадад нэгтгэсэн билээ.
Тэгэхэд Монголын vндэсний эрх чєлєєний хєдєлгєєн хоёр чиглэл гарсны нэг нь Ар Монгол, Оросын хувьсгалтай холбоо тогтоож тэмцэн, тєрийн тусгаар тогтнолоо хувьсгалаар байлдан олох, нєгєє нь Буриад, Барга, дотоод монголын тэмцэгчид Их Монгол (Нармай) улсыг Оросын Цагаантан, Япон болон бусад олон улсын хэмжээгээр байгуулахыг зорьсон боловч монгол тvмэн хийгээд харь улсуудын дэмжлэгийг олж чадаагvй. Харин Ар Монголд vндэсний ардчилсан хувьсгал ялж, тєрийн тусгаар тогтнолоо сэргээн олон улсад хvлээн зєвшєєрєгдєж бvрэн эрхт Монгол Улс болсныг болон Монголын ерєнхий тvvхийн зонхилох хэсэгт Их Монгол Улсын vvсэл хєгжил, мєхлийн тодорхой vе шат болгон нарийвчилж судласан манай тvvхчид, гадаадын судлаачдын бvтээл олон бий.
Хэрээд Л.Жамсран /ШУ-ны гавъяат зvтгэлтэн, тvvхч/
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment