Монголчууд 1281 онд мамлюкуудад ямар хүчин зүйлсийн улмаас ялагдав? Хэт-Бухын ялагддаг нь 1260 он, xарин 1281 онд ялагдаагүй. 1281 онд Илхан Абагын дүү Мөнхтөмөр мамлюкуудын мэдлийн Сир рүү цөмөрч ороод Хомс гэдэг газар султан Калвуны их цэрэгтэй байлдаад хэн нь ч дийлээгүй, xоёр тал маш их хохирол амссан, мамлюкууд ухарсан. Мөнхтөмөр өөрөө шархдсан учир монголчууд нэхээгүй. Монголчууд 1260 онд ялагдсанаасаа хойш Сир рүү байн байн довтолдог байсан, Алеппо гэдэг чухал хотыг нь 4-5 удаа эзэлж тонож байсан. Хэт-Бухын ялагддагын гол шалтгаан нь хипчакын хан Бэрх. Мөнх хаан амьд байхдаа цэрэг гаргаж Хүлэгт тусла гэж Бэрхд тушаасан. Нас барсных нь дараа Хүлэг, Бэрх хоёр муудалцсан. Яасан гэхээр Хүлэгт туслахаар очсон Бэрхийн хэдэн хүмүүс тэнд бослого хийх гэж оролдонгуут нь Хүлэг тэр хэдийг нь хороочихсон(заримд нь хор өгсөн ч гэж байдаг юм билээ). Бэрх үүнд уурласан. Хүлэг бас мyслимуудын аль өнгөтэй өөдтэй газруудыг шатаагаад тононгуут Бэрх өөрөө нилээн фанатик мyслим байсан учир бас уурласан. Тэгээд Цагаадайн улсын ноёдтой нийлээд Хүлэгийг хойд, баруун талаас нь түгшээж эхэлсэн. Хүлэг тэгэхээр нь гол хүчээ аваад Азербайжанд Бэрхийг отоод сууж байсан үеэр Хэт-Бух ялагдсан. Хүлэг Сибир буцаагүй. Бэрхийг мамлюкуудтай элч солилцоод холбоотон болонгуут Кавказыг даваад Бэрхийн улс руу довтолсон. Тэнд(Терек гол) Бэрхийн дүүгийнх нь хүү Ногайтай байлдаад хэн нь ч дийлээгүй.
Шигтгээ: Чингис хаан бумбын шашинтан болсон гэж ёстой үндэслэлгүй. Мөнх хааны үед хэдэн бумбын шашинтан хүрч ирчихээд шашинаа дэлгэрүүлье гэхээр нь Мөнх хаан буддистуудтай маргалдуулаад дараа нь "та нар ялагдлаа" гээд явуулсан гэж Рашид ад-Дин бичсэн байна билээ. Хубилай дараа нь Хятадад бумбын шашиныг баахан гадуурхсан байдаг.
Шигтгээ: Огул Хаймиш хатан гэж хэн бэ? Огул Хаймиш хатан нь Гүег хааны их хатан бөгөөд бие муутай байсан Гуюг хааныг нас барсны дараа, өөрийн үр садыг үргэлжлүүлэн хаан ширээнд суулгах гэж тэмцэж байсан зоригт хатдын нэг юм. Тэр үед Зүчи, Тулуйн үр сад нэг талд, Цагадай, Өгөдэйн үр сад нэг талд байсан ба хаан ширээг авахын тулд юуг ч золиослоход бэлэн байв. Тулуйн том хүү Мөнх Хааны хувьд Огул Хаймиш хамгийн том дайснуудын нэг болон хувирсан ба түүнийг *шазруун хөөрхөн* гэж хүртэл нэрлэж байв. Энэ бүхэн эцэстээ, Мөнх болон Зүчийн үр садын явуулсан цэргүүд Огул Хаймишийг барьж, эсгийд боож (үснээс нь чулуу зүүгээд) гол руу шидсэнээр төгсгөл болсон билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Posted by Х.БАТТØР at 11:12 PM 0 comments
Тvvхэн шигтгээ цуврал
Шигтгээ: 1260 ond Ain Jalut. Егэптийн Султан Qutuz, зарц байсан Мамлук баагий, 1260 онд одоогийн Сири-д хүрч ирж байлдаад ялсан байжээ. Үүнтэй холбоотой нэг сонин түүх гэвэл: Бэрх гээд Зүчийн хүү, Хипчакийн хан, мослем шашинтан байжээ. Мөнх хааны зарлигийн дагуу Иран, Иракийг захирахаар явсан Хүлэгт Бэрх цэрэгийн тусламж үзүүлсэн. Тэгээд 1258 оны 2-р сард монголчууд Багдадыг тоноод, шатаагаад, Халифыг нь тулманд хийж сүрэг адуугаар гишгичүүлж алсан байна. Бэрх тэгэхэд Хүлэгийг өөртэй нь ярилцалгүйгээр ислам шашинтнуудын ариун дагшин газруудыг шатаалаа гээд их уурласан ажээ. Үүний дараахан 1259 оны 8-р сард Мөнх хааныг нас барахад Бэрхийн тушаалаар түүний Хүлэгийн талд байлдаж байсан цэргүүд мамлюкуудын талд гүйгээд очсон байгаа юм. Тэднийг мамлюк султан эмир цолтой болгож тусгай эрх олгож, өндөр тушаалд томилсон. Энэ үед Хүлэг Сирийг эзэлчихсэн, Алеппо, Дамаск хотуудыг нь авчихсан байсан. Харин Бэрх Ногай гэдэгээр их цэрэгээ удирдуулаад Хүлэгийн улсыг хойд талаас нь сүрдүүлэх гээд Кавказ хавьцаа цэрэгээ цуглуулсан. Хүлэг тэгэхэд Хит-Бухад цөөн цэрэг үлдээгээд өөрөө Бэрхийн замыг хаах гээд Азербайжан руу хөдлөөд тэндээ отоод сууж байжээ. Яг энэ үеэр Байбарс Хит-Бухыг Айн-Жалут гэдэг газар ялжээ. Үүний дараахан Бэрх, Байбарс хоёр холбоотон болсноо зарлангуут Хүлэг Бэрхийн нутаг руу цөмөрч ороод Терек гэдэг голын орчим байлдаад хэн хэн нь ялалгүй 2 тийш салсан байна. Тэгээд болоогүй Бэрх хан охиноо Байбарстай суулгажээ гэдэг ч Байбарсын гэргий нь яг Бэрхийн охин гэдэг нь тодорхойгүй юм байна. Бэрхийн хамаатных нь хүн бололтой. Ямар ч байсан монгол хүн байсан гэнэ. Байбарс ч удалгүй мамлюк султан болж Бэрхийн охиноос төрсөн хүүдээ Бэркэ-Кан гэдэг нэр өгсөн байгаа юм. Тэр Бэркэ-Кан нь Байбарсын дараа мамлюк султан болоод удалгүй (2 жилийн дараа) Калвун гэдэг хүний шахалтаар огцроод жирийн нэгэн мужийн сайд болжээ. Калвун тэгээд мамлюк султан болсон байна.
Шигтгээ: 1294 онд Өлзийт Төмөр хааны үед хэдэн онд одоогийн өмнөд Вьетнамд оршин тогтнож байсан Чампа улс Юан улсад дагаар орж элч явуулж хараат болсноо мэдэгдсэн.
Шигтгээ: Алтан улс мөхсөн буюу сүүлчийн хааных нь яаж өнгөрсөн талаар. Ningjiashu 1224-1234 онуудад Алтан улсын хаан байжээ. Өгөдэй хаан Алтан улсыг яг өөрийн биеэр бүрэн сөнөөгөөгүй юм. Ихэнхийг нь дарчихаад, нэг ноёндоо Алтан улсын сүүлчийн хүчийг устгах даалгавар өгөөд өөрөө нутаг буцсан байна. Тэр ноён нь Сүн улстай хавсарч Алтан улсын хаан бүгж байсан бэхлэлт хотыг дайрчээ. Тэр хаан нь зугтаж явсаар бас ондоо хотод очиход Сүн улсын цэрэг тэр хотыг нь бүсэлсэн байна. Ингээд Ningjiashu өөрийнхөө оронд туслахаа томилоод нэг сүмд өөрийгөө дүүжилж амиа хорлосон байна. Туслах нь тэр сүмийг хүүрийнх нь хамт шатаажээ. Өмнөд Сүн улсыг дайлах ерөнхий жанжин нь алдарт Баян байжээ. Монголчууд Сүн улсын цэргээс Алтан улсын хааны толгойг шаардсанд тэд гарыг нь өгчээ. Үүнээс болоод хоорондоо муудалцаж байсан байна. Сүн улстай хийсэн 40 гаруй жилийн дайныг Өгөдэй хаан Сүн улсын эсрэг дайтаж эхэлжээ. Хубилай 1276 онд Сүн улсын нийслэл Ханьчоу хотыг эзэлсэн байна. Сүн улсын 9 настай хан хүү нь 1279 онд нэгэн далайн тулалдаанд живж үхсэнээр энэ улс мөхжээ.
Шигтгээ: Македонийн Александр хааны монгол нэр хэн бэ? Элиадийн Сулхарнай гэдэг нь яах аргагүй Алэксандр хаан мөн юм. Зулхарнаян - 2 салаа согсойт (дуулганы оройд байдаг залаа) гэсэн утгатай үг гэж Саундэрсийн <Монголын байлдан дагуулал> номонд байна. Чингис хаан сартуул иргэнийг дайлахад Монголчууд түүний тухай анх сонсож ихэд сонирхож байсан гэдэг.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment