У.Амарсайхан
Цэрэн- балжир гуай намайг хүүхэд байхаас, би түүнийг залуу зандан байхаас нь мэдэх юм. ЗХУ-д урт богино хуга- цаагаар явж, дээд дунд сургууль төгссөн, өндөр боловс- ролтой, ном их уншдаг, сонин сайхан юм их ярьдаг хүн” гэж аав хэлдэгсэн. Цэрэнбалжир гуай аюулаас хамгаалах байгууллагад он удаан жил ажилласан ахмадуудын нэгэн. Түүнтэй уулзаж зарим зүйлийг сонирхсон юм.
-Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж явсан манай иргэдийн талаар таны сэтгэлд юу үлдсэн бэ?
-Монгол түмэнд алдар нэр, гавьяа зүтгэлийг нь яавч мартаж болохгүй олон сайхан эх оронч хүмүүс бий. “Гадин” хэмээх хочтой Өлзийхутагийн Дэндэв, “Хар” хэмээх хочтой Дамба, “Богино” хэмээх хочтой Чилхаа зэрэг олон хүнийг нэрлэж болно. “Гадин” Дэндэв Сүхбаатар аймгийн харъяат байх. Миний мэдэхийн дөч эргэм насны, намхан нуруутай хүн байсан юмдаг. Би хязгаарын цэргийн 17-р отрядад алба хааж байлаа. Тусгай даалгавартай хүмүүсийг манай чиглэлээр “гаргадаг” байв. Шаардлагатай зарим тохиолдолд бид ч бэлтгэл ажилд нь оролцоно. Унаа унаш, хоол ундыг нь бэлтгэх жишээтэй. Тусгай арга хэмжээний зориулалттай отрядын агт морьдыг тамга, тэмдэг дугааргүй, дэл сүүлийг нь засахгүй байгалиас заяаснаар нь байлгадаг. Залуу насны сониуч зангаар “арга хэмжээ”-нд явах ах нарын заримтай нь танилцаж, элдвийг сонирхож шалгаана. Тэд олон юм ярихгүй. Хүн бүр тус тусдаа даалгавартай, бие биенээсээ ялгагдах содон авьяастай байсан юм билээ. “Богино” Чилхаа гуай гэхэд зоримог, тулсан үед шийдмэг шийдвэр гаргадаг байжээ. “Хар” Дамба гуай газар усыг мэдэх жишээтэй. Цахарын их элсэнд тас харанхуй шөнө гүзээтэй ус булж орхиод, буцах замдаа түвэггүй олдог байсан гэдэг. “Гадин” Дэндэв гуай унаа залгуулахдаа гойд гэсэн. Бид түүнийг хүндэтгэж, бас их юм асууж шалгаана. “Та яажшуу хүний нутагт хөл залгуулдаг байсан юм бэ?” гэхээр “Яахав дээ, тэгээд нэг юм аргыг нь олдог л юм даа” гэж товчхон хариуллаа. Бүр хорхойтоод асууж шалгаагаад байхаар, “цөөхөн адуу ярвигтай, олон бол гайгүй, явганаар хөөж барьж аваад уначихдаг юм” гэх. Бид үнэн худлыг нь үзэх гэж саваагүйтээд “арга хэмжээ”-ний зориулалттай адуу хурааж ирээд, “авьяас”-аа үзүүлэхийг Дэндэв гуайгаас хүсэв. Тэрбээр адууны зах руу ойртсоноо гэнэт үсэрч, нэг морины дэлнээс зуураад авлаа. “Одоо ч мань хүн нэг сайн савагдана даа” гэж бодож суутал дэлнээс барьсан адуугаа сэвхийх зуур унагаад авах нь харагдав. Манайхны зарим нь адууны сүүл нь дуугарсан гэж ярьдаг юм. Дэндэв гуай унагадагаа унагачихсан далан дээр нь өвдөглөж, юу ч болоогүй юм шиг гүйдэг ногтоороо ногтолж харагдав. Бид бас түүнээс Японы тагнуулын пунктын хонь туугаад тэндээс үнэмлэх авч ирж байсныг нь сонирхсонд, “Япончууд надад итгэсэндээ хонио туулгаж, үнэмлэх өгөөгүй нь мэдээж хэрэг. Тэдэнд хонио туулгах хүний хэрэг болоод л тэр. Ер нь япончуудтай цэрвэснээс тулсан дээр байдаг юм. Сэжиглэх нь багасдаг” гэж билээ. Жамсрангийн Гончиг гэдэг хүн байлаа. Дорноговийн Хатанбулагийнх шиг санагдана. Жар орчим насны, бичиг үсэг муутай, дээхэн үедээ хамтран, коммун, сумын дарга хүртэл явсан гэдэг, нүдээрээ инээсэн, зальжин хөгшин байсан юм. Ядамцоо гэдэг төлөөлөгч байв. Гончиг гуай хилийн чанадад олон удаа үүрэг гүйцэтгэсэн хүн. Ядамцоо хамгийн сүүлчийнх нь явалтыг ярьдаг юм. Гончиг гуай сүрхий халзан хүн байжээ. “Салах үед өвгөнийхөө магнайг илэхэд хүв хүйтэн байж билээ хөөрхий” гэж Ядамцоо өрөвдөн өгүүлдэг юм. Дахин уулзах эсэхээ мэдэхгүй, хүний нутагт зэвсэггүй, гав ганцааранг нь явуулна гэдэг амаргүй ажил. Япончууд Гончиг гуайг загнаж, хүлээж байжээ. Өвгөн сүүлчийнхээ явалтаас буцаж ирээгүй юм. Баригдсаныхаа дараа амиа хорлосон гэдэг. Лам хүн ч эх орныхоо төлөө үүрэг даалгавар биелүүлж явсан. Манай чиглэлээр хоёр лам хүн “гаргасан”-ы нэг нь их хамба талийгаач Гомбожав гуай байсан юмдаг.
-Монголд “япон тагнуулын хэрэг” гэж байсан уу?
-Японы милитаристууд Монголыг цэрэг зэвсгээр эзлэх хэрэггүй, анги давхаргынх нь хооронд яс хаяж байгаад өөрсдийг нь аль болох өөрсдөөр нь сөнөөнө гэсэн бодлого баримталж байсан юм билээ. Зарим баримт ч байдаг. Цэргийн тагнуулын чиглэлээр хилийн чанадад ажиллаж байсан “бүдүүн” хэмээх хочтой Цэрэнгийн Өлзий гэдэг байжээ. Тэрбээр унаа унашаар гацаад, үүрэг гүйцэтгэж очсон манай хүнээр хэл хүргүүлэх далимдаа “Япончууд гарз гаргахгүйгээр Монголыг өөрчилнө гэж бодлогоо өөрчилж байна. Тун болгоомжтой байгаарай” гэж захиж хэл хүргүүлжээ. Өлзий нутагтаа буцаж ирснийхээ дараа энэ бүгдийгээ давтан хэлжээ. “Бүдүүн” Өлзий 1937 онд баригдсан юм. Шоронд сууж байхдаа ээлжит мөрдөн байцаалтаас ирэхэд нь хамт “хоригдож” байсан хүн яриа өдөж мөрдөн байцаагч түүнээс юу асуусныг сонирхоход “Хачин муухай юм болж байна, Дэмид эх орноо хамгаал гэж ярьж байсан чинь худлаа юм байна. Хувьсгалын эсэргүү ажил хийж байжээ. Бие биесээ хядах цаг болжээ. Япончууд дотроос нь хагална, өөрсдийг нь өөрсдөөр нь дуусгана гэдэг байсан үнэн болох нь. Надаас хаа хамаагүй, мэдэх мэдэхгүй элдэв юм асууж шалгааж байна” гэжээ. “Бүдүүн” Өлзий хувьсгалын эсэргүү анхны “14”-ийн хэрэгт татагдагсдын нэг юм. 14-ийн долоо нь цэргийн, долоо нь энгийн хүн байжээ. Дорнод аймгийн дарга агсан Оргойн Шагдараас бусад 13 хүнд дээд хэмжээ өгсөн юм. Эцэст нь Ламжав гуай Нацаг, Ванган гэдэг хоёр жижиг хүүхдийнхээ ачаар амь гарсан. Хожим нь Оргойн Шагдар гуайтай тааралдсан. “Оросуудын орхиж явсан төмрийн хогноос цуглуулж, аар саархан юм хийх аядаж сууна” гэж билээ. Засанд хоригдож байхдаа төмрөөр цоож, түлхүүр, сав суулга хийж сурчээ. “Лхүмбийн”, “Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү хэрэг” гэдэг нь “өөрсдийг нь өөрсдөөр нь идүүлнэ” гэсэн Японы бодлоготой холбоотой гэж бодогддог. Үүнийг батлах бас бус баримт яригддаг юм.
-Японы тагнуулчид Монголд орж ирж байсан юм болов уу?
-Өвөрмонгол, барга, цахар, зарим үед хятадуудыг хүртэл янз бүрийн халхавчаар оруулж ирүүлдэг байсан. Манайхаас оргож очсон хүмүүсийн дотроос ч элсүүлдэг байжээ. Үүрэг, даалгавартай очсон хүмүүсийг ч давхар элсүүлдэг тохиолдол байлаа. Энэ бүхэнд манай тал дүгнэлт хийж, хилийн чанадад худалдаа наймааны халхавчаар илгээдэг аргаа өөрчилж, гяндангаас оргосон, хатуу чанд хориход нь тэсэхээ болиод, хэргээ хүлээсэн зэрэг “жүжиглэх” аргад шилжсэн юм.
-Японы талд оргож очсон Бямбаа гэгчийн талаар юу хэлэх вэ?
-Зохиолч Д.Цэдэв Японд очихдоо олж ирсэн номыг орчуулж хэвлэсэн юм билээ. Бямбаа нэг их юм мэдэх баатар эр нь юу л бол. “Анхны 14-ийн хэрэг” гэгчлэн тэр үед манай хэвлэлд нийтлэгдсэн зүйлийг нэмэр хандив оруулаад л ярьсан санагдана. Япончуудад итгэл олох л гэсэн арга биз. Харин Японд яалтчгүй сүрхий мэдээлэл өгсөн хүн байдаг юм.
-Ямар хүн тэр вэ?
-Манайхан Хайлаар дахь Японы тагнуулын пунктын архивийг олзлоод ирсэн юм. Тун баян архив байсан. Япон хятад хэлтэй хүмүүсээр орчуулуулсан. Цэргийн холбогдолтой асуудлуудын талаар Родон гэдэг хүн айхавтар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байдаг юм. Өгсөн мэдүүлгээс үзэхэд тэр хүн цэргийн өндөр мэргэжил боловсролтой санагддаг. Цэргийн талын нэр томъёо, тэр ч бүү хэл японы цэргийн нэр томъёог монголын армийнхан яаж нэрлэдэг, хэллэгийг хүртэл нэгд нэгдгүй ярьсан байдаг юм. Нэр нь Родон биш Лодон юм болов уу гэж орчуулагчид таадаг байсан. Япончууд “Л” үсгийг хэлж чаддаггүй учраас “Р”-ээр бичсэн байж болох гэдэг. Цэргийн томоохон хүмүүсийг сонирхож үзсэн. Дөчөөд оны орчим хэлмэгдлийн асуудлаар баригдаад хоригдож байсан цэргийн прокурорын ажилтан Дугарсүрэн, Цэргийн яамны хэлтсийн туслах Раднаагийн Данзан гэдэг хоёр хүн оргоод явчихсан байдаг юм. Дугарсүрэн нь баригдсан, Данзан нь нас барсан гэдэг. Данзан Раднаа гэсэн овогтой тул Родон гэж бичсэн байж болох гэж таацгаадаг. Засангийн зарим удирдах ажилтан гяндангаас оргосон нэрээр тусгай даалгавартай хүнийг хилийн чанадад явуулдаг байсан гэлцдэг. Ямартай ч Японд сүрхий итгэгдэж, үнэмшил төрүүлсэн юм билээ. “Данзанд зориулж Завсар, Жанчхүүгийн аль нэгэнд нь морьтой хөшөө босгоно. Эскиз нь бэлэн болсон. Мориных нь хөлд Чойбалсанг гишгүүлж буйгаар дүрсэлнэ гэж япончууд ярьж байсан” гэсэн хүртэл элдэв яриа байдаг л байлаа. Дугарсүрэнгийн хувьд гэвэл япончууд ухрахдаа янз бүрийн шалтгаанаар хорьж байсан хэсэг хүнийг Бат хаалгын наахна бууджээ. Түүнд өртсөн бололтой юм. Түүний ярианы мөрөөр Дорноговийн хэлтсийн дарга Цэдэн газар дээр нь очиж шалгасан гэдэг. “Нүхний ором байсан, нүхнээс гавтай гар цухуйж байсан нь Дугарсүрэнгийнх” гэж Цэдэн ярьдаг юм.
-Өвөрмонголын засгийн тэргүүн Дэмчигдонровын тухай та юу мэдэх вэ?
-Дотоод монгол Улаанцав, Шилийн гол, Цахар, Их зуу, Баян тал гэсэн таван чуулгантай байлаа. Шилийн гол чуулган манай Дорнод, Сүхбаатар аймагтай, Улаанцавын чуулган Дорноговь аймагтай хиллэжээ. Шилийн голын чуулган Баруун, зүүн Сөнөд, Авга бээл, Авга засаг, Авга Да ван, Зүүн авга /Авгын 4 хошуу/, Баруун зүүн Үзэмчин, Баруун зүүн Хуучид гэсэн 10 хошуутай. Намжилвандангийн Дэмчигдонров баруун Сөнөд хошууны ноён хүн. 1938 онд Чуулга хаалгад төвлөрч 1945 он хүртэл 7 жил Дотоод Монголын засгийн тэргүүн байв. Япон Өвөрмонгол руу түрж орж ирсэн үе юм. Дэмчигдонров 1945 онд МУ-тай холбоо тогтоох зорилгоор засгийн газрынхаа түшмэл Цогбадрах тэргүүтэй хүмүүсийг Монголд илгээжээ. Манай цэргийн ангийнхан ЗГ-таа мэдэгдэж илтгэлгүй барьж саатуулсан юм билээ. Дэмчигдонров хариу хүлээсэн боловч сураггүй болжээ. Яг энэ үед манай онгоцнууд нислэг хийж сонин бичиг хаяжээ. Сонинд Дэмчигдонровыг Өвөрмонголын ард түмнээс урван тэрслэгч гэж бичсэнийг олж үзээд, тэрбээр Монголд очоод хэрэггүй болохыг ойлгож, Бээжинд очжээ. Хятадын хувьсгал “мандахад” Альшаа хошуунд очсон байна. Альшаа үндэсний үзэл дэлгэрсэн хошуу байлаа. Хошууны ноён Далай заяа хэдийгээр хятад үндэстэн боловч монголчуудад элэгтэй байжээ. Альшаагийнхан монголын талтай ч найрсаг, дотно харьцаатай байлаа. Хүн, мал хил даваад орчихвол буцаагаад л өгчих жишээтэй. Тус хошууны их туслагч Батмөнх зэрэг хүмүүсээр дамжуулж, манай тал Дэмчигдонровтой харьцаж, сүүлд гүйцэтгэх ажлын идэвхтэй арга хэмжээ зохиосны үр дүнд түүнийг Улаанбаатарт хүртэл авчирч чадсан юм. Оросын тал их сонирхож манайхаар дамжуулж арга хэмжээ зохиодог байсан. 1950 оны эхээр Дэмчигдонровыг Улаанбаатарт авчирсан санагдана. Нууц байранд байрлуулж байсан юм. Түүний хамт цэргийнх нь жанжин гэх 60 гаруй настай хөгшин, цэргийн ерөнхий штабынх нь дарга гэх Буяндэлгэр гэдэг залуувтар хүн ирсэн юм. 1949 онд Хятадад хувьсгал гарч, удалгүй “Хятадаас урвасан” Дэмчигдонровыг Хятадын талд шилжүүлж өгөхийг ХКН-ын Төв хороо манай засгийн газраас шаардсан. Түүнийг буцааж өгөх болж, дээд командлалын шийдвэрээр Дэ ванг хятадад хүргэх группыг ахалж явах үүргийг надад өгсөн юм. Бид дагалдагсдынх нь хамт түүнийг 1950 оны 10-р сард Бээжинд хүргэж өгсөн. Дэмчигдонров 50 гаран настай, энгийн, болхидуу байрын хүн байлаа. Тун их сүсэг бишрэлтэй. Тувт залбирна, усанд орох дургүй, монголын эм тан их хэрэглэнэ. Оросууд “янзын үнэр ханхлаад байх юм” гэж их дургүйцдэгсэн. Дэмчигдонров хэдийгээр гаднах байдлаараа болхидуу боловч ухаантай хүн байсан гэж боддог. Мөрдөн байцаагч “Та цэрэгтэй байсан мөртлөө япончуудыг орж ирэхэд яагаад эсэргүүцэж байлдаагүй юм бэ?” гэж асуухад, “Бид цэрэгтэй байсан нь үнэн. Гэхдээ цөөхөн, зэвсэг муутай шүү дээ. Эхний үед байлдаж болох л байсан. Бид нэг их байлдаагүй. Тэгсхийгээд больсон. Япон нутаг холтой улс, тэд манай нутагт түр байрлаад буцчихна, хэрэгцээгээ гүйцэхээр нутаг руугаа буцаад явчихдаг заншилтай улс. Бид японд эзлэгдсэн нь дээр гэж боддог байсан юм. Далимаар нь хятадаас сална гэж тооцоолж байсан. Хятад бол огт өөр улс. Салахгүй зууралдаад л, сэм сэм аажимдаа бүр уусгах бодлого явуулдаг аюултай. Японд эзлэгдэж, Хятадаас салъя гэж бодоод бүтээгүй юм” гэж хариулжээ. Чойбалсан Дэмчигдонровтой уулзсан байх. Дэмчигдонров Хятадад очих дургүй байсан, гэхдээ хятадууд түүнийг алаагүй. Хожим “Хөх хотын номын санд ажиллаж байна” гэж дуулдаж байсан. Хятадад “хувьсгал” ялаад нэг жилийнхээ ойг тэмдэглэснийх нь дараахан ийнхүү Бээжинд очсон юм. Маогийн дүр бүхий паалантай энгэрийн тэмдэг бидэнд дурсгал болгон өгч байж билээ.
-Дээхэн үед аюулаас хамгаалахынхны цол ямар байсан бэ?
-Анх гучаад оны дундуур цэргийн цол гарсан санагдана. Дотоод явдлын яамны гүйцэтгэх ажилтнууд 1940 он хүртэл хүмүүжүүлэгч, хамгаалагч, хичээнгүй, энхжүүлэгч, тохинуулагч 3-р комиссар, 2-р комиссар, 1-р комиссар гэсэн цолтой байсан. 1940 онд өөрчлөгдөж, 1944 он хүртэл оросынх шиг Улсыг аюулаас хамгаалахын сержант, лейтенант, ахлах лейтенант, капитан, майор, ахлах майор, 3-р комиссар, 1-р комиссар гэсэн цолтой байсан. 1944 оноос цэргийн нэгдсэн цол хэрэглэх болсон.
-Дотоод явдлын яамныхныг яагаад “ногоон малгайтан” гэж нэрлэдэг юм бэ?
-Хязгаарын цэрэг, аюулаас хамгаалах яамныхан цөм ногоон малгайтай байсан. Зөвлөлтийн хязгаарын цэргээс туршлага авсан юм болов уу даа.
-Та сүүлд цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Танай хэлтсийн үүрэг зорилго юу байсан бэ?
-Гуч дөчөөд оны хэлмэгдлийн асуудалд шалгалт хийж, дээд байгууллагад илтгэх үүрэгтэй байсан. Анх Б.Ширэндэв даргатай цагаатгах ажлыг эрхлэх комисс байгуулагдаж, 45 хоног ажиллаж, 36 хүний хэргийг шалгасан санагдана. Уг комисс цаашид энэ ажлыг эрхлэн шалгах байнгын аппарат байх нь зүйтэй гэсэн санал тавьсан юм. Зарим үед тасрах зэргээр саатаад, эдүгээ энэ ажил үргэлжлэн хийгдэж байх шиг байна. Энэ бол тун буйртай, ул суурьтай судалж шийдвэрлэх асуудал. Компаничилж, гоомой хийх асуудал огт биш. Оросын талтай нягт уялдаатай байж, шалгах, шийдвэрлэх асуудал гэж боддог. Тоо бүртгэлээс эхлээд бүдүүн бараг юм их бий. Эхний үед бид өргөдлөөр шалгадаг байсан. Сүүлд бүлгээр шалгаж эхэлсэн байх. Ихээхэн хүч хөдөлмөр, нягт нямбай ажиллагаа шаардагдана. Түүх үнэнээрээ, бодит байх учиртай. Сиймхийгээр нь гэм буруутнууд мултарч, цагаатгагдах учиргүй. Түүх үнэнээрээ, бодит байна гэдэг тун сүрхий үг. Туйлшрал гэгч аюултай хандлага бий. Түүнээс зайлж эс чадваас түүхийн Үнэн гуйвж, дайвна.

No comments:
Post a Comment