Мөнх хөх тэнгэрийн дор хөрст их дэлхий дээр, Бөртэ чонын удмын хан төр ёсыг тогтоож, мянга мянганыг элээж эл газрыг эзэгнэн, язгуур их гүрнүүдийг байгуулж иржээ.
Урт цаг хугацааг туулсан агуу vндэстний гал голомт болсон хєх тэнгэрийг ширтсэн мэлмий мэт бишрэм сайхан, уудам баялаг нутагтаа амьдрагч цєєн тоот зон олон маань газар нутаг, их хаадын домог тvvхээсээ єєр бахархах зvйлээр тун бага, ядуу буурай, сул дорой, зээл тусламжийг шvтэн амьдрах болсоны учир нь юу билээ.
Хэний ч эрхшээлд орохгvй єєрийн хvчээр амьдрах чонын хийморь нь бусдыг бурханчилж дуурайн эрхшээлд нь байсан тэр л vеvдэд доройтон буурч, гар харсан нохойн хэв шинжид Монголчууд бид уусчээ. Тvвдvvд Монголчуудыг юу гэж нэрлэдэг болсоныг сонсоод та лав нэгийг бодох биз ээ. Энэ бол “нохой Монгол” гэдэг нэр юм. Агуу их Чингис хаан “Тангад улс мєхєєгvйг єглєє бvр сануулж бай” гэсэн нь vр удам бидэнд ч vvнийг мєрдєж байхыг анхааруулсан хэрэг. Vе удам дамжин нандигнан санаж байх зvйлээ мартсан нь хожмын vед “чонон” Монголыг шашнаар дамжуулан хvлцэнгvй “нохой” Монгол болгох гэж буйг мэдэрч байсан бололтой. Чингис хаан шvтлэгийн олон хэлбэрийг хvлээн зєвшєєрдєг, єєрийн эзэнт гvрэнд хорьдоггvй байсан нь тvvний аливаа юмыг хэтрvvлэхгvй “эмийг хор болгохгvй” байх чадалтай, чадвартай байсныг гэрчилнэ.
Бидний цєєхєн Монголчуудад гаднаас нэвтрэн орсон, жишээ нь харь орны шашин, коммунист суртал, Нагаржунайн онол, социал демократ сургаал, анархи ардчилал г.м олон vзэл бодол, суртал сургаалаар 400-аад жил амьдарсан боловч дээшилсэн, хєгжиж хvчирхэгжсэн нь хир билээ. Хvн байгаль дэлхий, од гариг эрхэс мєнх бус, харин тvvнийг агуулж байдаг хєх тэнгэр буюу огторгуй мєнх хэмээж, энэхvv мєнх тэнгэр, байгаль, хvн гурвын хоорондын харилцааг ухах эрдмээ “тєгс ухаан” гэж нэрийдэн, vvн дээрээ vндэслэн Бєртэ Чонын угсааны хаад зарлиг хууль цааз, тєр ёсоо тогтоож байжээ. Чухам тэр vедээ л дэлхийг эзэгнэн, их гvрэн, баян агуу vндэстэн байж чадсан юм. Газар нутаг, хvмvvс оршин шvтэлцэж байж улс гvрэн байх нь хvний нийгмийн ёсон билээ. Бидний элэнц хуланц МЭЄ III зуунд хvний биеийн бvтэцтэй “Хvн” гvрнийг байгуулсан. МЭ IV зуунд Сяньби аймгийн Чоно овгийнхон “Хєх Тvрэг” гvрний эхлэлийг тавьж, XIII зууны эхэнд Боржигон овгийн Чингис “Хєх Монгол” гvрнийг байгуулж агуу vндэстэн гэдгээ баталсан. Дэлхийд ямар ч улс vндэстэн бидний энэ амжилтыг одоог хvртэл давтаагvй байна. Ядуу буурай жижиг улс ч гэсэн бид агуу vндэстэн хэвээрээ л байна. Ийм vндэстэн агуу удирдагчийг л хvлээн зєвшєєрдєг. Улс орнуудын тvvхээс vзэхэд тухайн улс орны хєгжил нь удирдагчаас шалтгаална, ямар удирдагчтай байна, улс орон тийм л байна. Их хєдєлмєрлєснєєрєє бус, зєв бодлого баримталсанаар хєгжин дэвжиж байгааг тvvх харуулсаар байна.
Бидэнтэй нэг удамтай гэгддэг тvрэг угсааны Казахстан, Туркменистан улс одоогийн бидний амьдарч буй энэ л цаг vеийг “Алтан vе” хэмээн нэрийдэж хоног сар, жил бvрийг ард тvмнийхээ аж амьдралыг дээшлvvлэхэд зориулж амжилтанд хvрч байна. Бид ижил гараанаас гарсан боловч одоо нэгэнт хол хоцорчээ.
Харин ч цєєн иргэдтэй улсад эдийн засгийн vсрэлт хийхэд хугацаа бага шаардагддаг, хэрэгжvvлэхэд хялбар байдаг. Уудам газар нутаг, орон зайг орлогын vндэс болгох уу, зардлын бай болгох уу гэдэг нь зєвхєн удирдагчаас шалтгаална.
Хvчтэй єрсєлдєєн дундаас л жинхэнэ удирдагч тєрдєг. Єнєєдрийн улс тєрийн тогтворгvй байдал магад бидний хvчирхэгжихийн, ирээдvйд баян улс болохын гараа ч байж болох юм. Тогтвортой дорой байдал чухал уу, хєдєлгєєнтэй хєгжил дэвшил бидэнд хэрэгтэй юу? Иймд зоригтой, тэмцэлтэй, итгэлтэй, ирээдvйгээ харсан амьдралаар амьдарцгаая!
“Нэгэн угсаа гарвалт улсууд” (КюльТегин) Нийгэмлэг
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment