Улбаа : Их Гурвалжин Угшил ба Оргил (тайллуууд),Ч.Эрдэнэ, Улаанбаатар 2002 аас оруулав
Sunday, March 7, 2010
Монгол, Түрэг төрөл үү? Холбоотон уу?
Хэлэлцэн буй сэдэвт ийм асуулт холбогдолгүй огт биш билээ. Монголын түүх, соёлыг нялзаан замхруулах үзэл суртал маш түгээмэл хийгээд энэ нь манай бүх үзэгдэл юмсыг хол ойрын харийн соёлоос зээлдсэнд тооцдог зуршлаар илэрхийлэгдэнэ.Онигоо гэмээр жишээ үй түмийг дурдаж болох авч дараах бяцхан баримт ерөнхий хандлагыг эрхбиш илэрхийлнэ.Английн сэтгүүлч Жаспер Бекер Монголоор аялах замдаа Гурван голын экспедицээр орсонд Йомури сонины сурвалжлагч Казуаки Нагай, япончууд Чингис хаан онгоныг эрж хайх нэг шалтгааны тухай ярьсан нь: Японы эрэлхэг баатруудын дотроос хамгийн агуу хийгээд нэр хүндтэй нь Йошицунэ бөгөөд залуу жанжны ялалтын хүчинд түүний ихрийн өрөөсөн Йоритомо Японы хамгийн нөлөөтэй шогүн болсон авч 1186 онд тэрбээр ахаасаа зугатахаас аргагүй болжээ. Тэгээд Японы хойд талын нэг ханлигт нуугдаж атал дайсны 20000 цэрэг ордонг бүслэхэд Йошицунэ наймхан хүнтэй байж. Тэрбээр гэдсээ хагалж үхсэн гэж таамагладаг байна.Гэвч тэр үед Йошицунэ дөнгөж 31 настай байсан бөгөөд тэр харакири хийгээгүй, усан онгоц аваад сэм нууцлан явсаар Монголд гарч ирээд Чингис хаан болж мандсан гэх домог яриа бий гэжээ. Хэрэв зарим эрдэмтдийн үздэгээр Чингис хаан 1155 онд төрсөн бол Йошицунэтэй чацуу байж таарах юм.Сурвалжлагчийнхаас гараад майхандаа ирж орондоо дулаацах зуур, нээрээ экспедиц онгоныг олж нээдгийм гэхэд дотор нь японы самурай хэвтэж байвал яанаа гэсэн бодол төрөв гэж Бекер бичжүхүй.Мэдээж, японы тал мөнгө хөрөнгөө ганц энэ домгийн мөрөөр цацаагүй. Гэхдээ энд зарим сургамж буй. Улс үндэстнүүд өөрийнхөө түүхийг баяжуулж сэжим байгаа л бол дэмий талдаа домгийн мөрөөр ч хөөж явдаг байна. Нөгөө талаар, ерөөс монголчуудын түүхээ бүтээх чадварын тухайд эргэлзэж байдгийн илрэл юм. Түүнчлэн, одоо та бид хоёр ч нээрээ тийм байж мэдэх юм шүү гэж бодоод сууж байгаа. Энэ мөчид Монголын нууц товчоон хэдийнэ мартагдах буюу эргэлзэл төрүүлж буй. Соёлын харийн довтолгооны нэг аюул нь энэ. Өөртөө үл итгэх үзлийг төлөвшүүлж өгдөг юм.21-р зууны гол хандлага улс үндэстнүүдийн харилцан соёлын довтолгоон байх болно. Гэвч энэ бол тусдаа сэдэв,Монголын түүх соёлыг нялзаадаг тусагдахуун нь гол төлөв Түрэг угсаатнууд, Хятад, Перс, Энэтхэг, Орос юм. Энэ утгаараа хамгийн аюултай нь түрэг нар мөн. Энэ утгаараа түрэг-монголын хийгээд монгол-түрэгийн хооронд чухам ямар холбоо буйг шинжлэх ухаанд нэг мөр шийдэх хэрэгцээ байгаа юм.Түүх, Хэл шинжлэлийн ба угсаатны зүйн үүднээс энэ нь огт шийдэгдээгүй асуудал, Өөрөөр хэлбэл, монголчууд ба түрэгүүд угсаа гарваль нэгтэй төрөл хэлтэн юм уу, эсвэл түүхэн нөхцөлөөр ойртож холилдож байгаад бие биеэс баахан юм зээлчихсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Үүнд эхнийхийг төрлийн, хоёрдохыг соёлын холбоо гэе.Одоогоор Алтайн нэгдмэл угсаатан, хэлтэн байгаад хожим салбарласан тухай үзэл баримтлал давамгайлж буй юм. Гэвч энд ерөнхий төсөө, төсөөллөөр хандаж, хүчээр тулгаснаас бус, шинжлэх ухаанч нотолгоо тун хомс хэвээр байна.Энд тэр болгоныг тоочих гэвэл хэцүү юм. Хэл шинжлэл, түүх, угсаатны зүйн нийт мэдэгдэхүүнийг тоймлохдоо монгол, түрэг угсаатнууд гарал үүслийн холбоо байхгүй гэх үзлээс хандваас зохих хангалттай материал дэлхийн алтай судлалд хуримтлагдсан боловч дүн шинжилгээ хийх эзнээ хүлээсээр байна. Өнөөгийн монгол-түрэгийн холбооны тухай судалгааны үзэл суртал нь гэвэл түрэгийн талыг барьж зулгуйдах аясаар том, бага зүйлд хандаж ирсэнд юм. Өөрөөр хэлбэл, монголын юу л байна, түрэгээс зээлдсэн байх гэж сэтгэлийн угаас чармайх үзэгдэл. Гэтэл түрэг соёлын үндсэн өгөгдөхүүн ёстой зээлдмэл төрхтэй, олон улсын заагт үүссэн бүтээгдэхүүн юм.О.Сулейменов түрэгүүдийг Сүмэрээс /Шумер/ улбаатай,тэндээс цацагдсан мэт үзээд зарим нотолгоо хйих гэсэн нь бий. Хэл, Түүх, Соёлны зарим онцлогыг харьцуулж харвал тийм байж тун магадгүй гэх сэтгэгдэл төрнө. Өөрөөр хэлбэл, түрэгүүд маань дравид/энэтхэг/,сүмэр соёлоор дамжиж харьжсан өвөг Монголчуудын бөгөөд монгол, түрэг хэл, соёлын аль нь анхдагч болохыг тодруулах сайн барьц юм.Миний баримжаа баримтлал гэвэл, өвөг монгол омгийнхон Инд, Месопотамын түүхийг бүтээгээд, хожим Аккад, Ассир гэх төрийн үеийн семит дарангуйллын үед Сумэрээс хальж гадагшилсан сүмэрүүд буюу угтаа нилээд төрөл арилжиж амжсан өвөг монголчууд нь эртний тюрк түрэг хэлтнүүд гэж ойлгож буй. Манай хундага барьсан хүн чулуун дурсгалууд эртний тюрктэй ба улмаар Сүмэртэй гарцаагүй холбогдох талтай юм. Гэхдээ өвөг монгол хэл ба түрэг хэл ондоошоод ондоошоод, жишээ нь, ус- сүү, ал- ам хосмол байр солих хэлзүйн ердийн тонгорох Инверсия зарчмаас нэг их үлээгүй байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Үнэхээр сонирхолтой сэдэв. Энэ талаар шинэ мэдээлэл байгаа болов уу? Генетик талаасаа ч юм уу. Мөн Хүннүчүүд түрэг монголчуудын өвөг гэж ойлгож байгаа. Сумерийн талаар бас сонирхолтой санагдаж байна. Баярлалаа.
Post a Comment