Аман яриа, элдэв домогт Чингис хааныг 300 эсвэл бvр 500 хатантай байсан мэт єгvvлдэг боловч албан ёсны дєрвєн их хатан, тоо нь тод бус хэдий ч арай тийм олон биш сул хатадтай байсан ажээ. Сул хатад нь Тангуд, Алтан зэрэг улсаас бэлгийн магнайд ирсэн охид юм. Дорнын их хаадын уламжлалт заншлын дагуу Чингис хааны их хатад нь тус бvр нэгэн ордыг толгойлон бие дааж амьдарна.
Нэгдvгээр орд. Vvнийг олонхи тvvхчид Хэрлэн голың хєдєє арал дахь Аураг орд гэж нэрлэж заншсан. Чингис хааны гол орд юм, Энэ ордыг Бєртэ хатан толгойлж байв. Энд Бєртэгєєс гадна бас зургаан хатан, нэг татвар хатан суудаг.Энэ ордны жилийн хишиг буюу зардал нь мєнгє 43 цутгаас (лангаар тооцвол 430 лан) улаан хvрэн гурамсан сиймхvv (нэг зvйл торго) 24 толгой, єнгє бvрийн єєдєн ба ёнгор (торгомсог даавуу) 5000 жин, зvv 3000 ш, єнгє бvрийн торго 75 толгой, байнгын гаалийн торго 8000 толгойг тус тус нийлvvлнэ. Vvн дээр бас нэмэгдэх нь ордод ємчлєгдсєн єрхvvдээс авах Гаалийн тавт (таван єрх бvрээс нэг жин буюу 600 г ёнгор авах татварыг ингэж нэрлэнэ) нэмэгдэх юм. Гол ордын эзэмшилд байсан єрхийн тоо зургаан тvмээс хаcагдсаар 1319 оны айдлаар 12693 єрх болсон гэх. Гэвч энэ нь тийм ч бага тоо биш бололтой. Учир нь гаалийн тавтын мэдээг нягтлахад Гол ордод жилдээ 800 цутгаас буюу 8000 лангаас доошгvй орлого ирдэг байжээ. Энэ бvгдээс vзэхэд монгол эмэгтэичvvд овоохон тансагладаг байсан нь илэрхий юм.
Хоёрдугаар орд. Энэ ордын байрлаж асан газрыг янз бvрээр томъёолдог аж. Солонгосын Барс орд (Лу "Алтан товч"), хоёрдугаар орд ("Юан улсын судар"), Саарь хээрийн Харилту дахь аяны орд (Тv Җи, Жан Вэнтэй) гэх мэт. Энэ ордыг эзэгнэн захирагч Увас мэргидийн тvрvv Даир Vсуний охин Хулан бєлгєє. Хулангийн доор гурван хатан, нэг татвар байсан аж.Энэ ордны жилийн хишиг нь, мєнгє 50 цутгаас (лан), торго 75 толгой, байнга гаалийн торго 1490 толгой, гаалийн тавт нь 700 жин ёнгор, 6000 лан мєнгєнд эргэж байжээ.
Гуравдугаар орд. Энэ ордыг Туулын хар тvнд байсан гэж vздәг. Улаанбаатар хотын орчимд гэсэн vг л дээ. Энэхvv ордыг татаарын Их Цэрэнгийн охин, Чингис хааны бодлогоч мэргэн хатан Есvй захирч байв. Есvйгийн дор зургаан хаан, гурван татвар байжээ. Гуравдугаар ордны жилийн хишиг нь мєнгє 50 цутгаас (500 лан), торго 75 толгой, байнгын гаалийн торго 682 толгой, ёнгор гаалийн тавт нь 8400 ланд хvрч байв. Хамжлага єрх 1281 онд 21000 болж байсан нь бусад ордтой харьцуулахад хамгийн єндєр тоо юм.
Дєрєвдvгээр орд. Есvй хатны дvv Есvгэний захирч байсан энә орд найманы Даян хааны єргєє байсан газар буюу Идэр голын хєвєєнд байсан гэнэ. Энэ нь одоогийн Завхан аймгийн нутаг, Улиастай орчим бололтой. Алдарт Чанчун арш энэ ордод ирж байсан. Дєрєвдvгээр ордод Есvгэнээс гадна дєрвєн хатан, долоон татвар эм байжээ. Чанчун аршийн тэмдэглэлийг баримталбал Алтан улсаас ирсэн Чигvэ гvнж, Тангудаас ирсэн Чага гvнж нар энэ ордод байжээ. Есvгэний ордны жилийң хишиг нь мєнгє 500 лан, торго 75 толгой, ёнгор гаалийн тавт нь хамгийн бага буюу 46 жин ёнгор тєдий байжээ. Учир нь тvvний эзэмшил нь 116 єрх айл байсан хэрэг.
Эдгээр ордод сууж байсан хатад, татварын тоог гаргаж vзвэл дєрвєн их хатнаас гадна 19 хатан, 12 татвар байжээ. Энә бvх хатад, татварын нэр "Юан улсын судар"-ын "Хатад, сул хатдын шаштар"-т тодорхой бичигдсэн бий,Эцэст нь нэг зvйлийг тодруулахад, эдгээр ордныхон зvгээр суугаад тэр их хєрєнгийг залгичихаж байгаагvй бололтой юм. Дээл хувцас, хуяг чимэг, хєшиг хєнжил гээд олон зvйлийг бvтээдэг, мєн орд бvхэнд найрал дуу, хєгжим бvжгийн хамтлагууд байнгын дасгал сургуулилттай ажиллаж байв. Тєрийн хэмжээний томоохон баяр ёслол, гадаадын элчин тєлєєлєгчдийг хvлээн авах, vдэх ажиллагаанд энэ хамтлагууд л нvvр тахaлдаг байсан гэж vзэхэд болно.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment