сурталчилгаа » |
Тэрээр 1978 онд МУИС-ыг Нийтийн хоолны инженер технологич мэргэжлээр тєгсєн, Герман, Новосибирск, Бээжинд мэргэжил дээшлvvлжээ. 1978-1984 онд Засгийн газрын vйлчилгээ аж ахуйн газрын зоогийн газар ажиллаж, тєр засгийн олон том хvлээн авалтын зоог, хоолыг гардан хийж байжээ. 1992 оноос “Сулинхайрхан” ХХК-ыг байгуулан УТКЭ-ийн эмчилгээ сувиллын хоолыг хариуцан хийж байгаа юм.
-Та яагаад эмнэлгийн гал тогоог сонгох болов?
-Би эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эсвэл цэргийн хоолыг яг жинхэнэ номоор нь хийж vйлчилж vзэх юмсан гэж аль эртнээс боддог байсан юм. Эмнэлгvvдийн гал тогоонд мэргэжлийн хvн, євчтєнд тохирсон хоол хийж єгєх сэтгэл дутагдсан байдал ажиглагддаг. Ингээд 2001 оноос УТКЭ-ийн “Эмчилгээ сувилалын хоолны тасаг”-ийг удирдан ажиллах боломж олдож хvнд тустай, нийгэмд хэрэгтэй зvйл хийхийг зорьж явна.
-Эмнэлгийн гал тогоо ямар онцлогтой байх ёстой вэ?
- Хvний эрvvл мэндэд эрvvл хооллолт чухал vvрэгтэй байдаг. Эмнэлэгт эмчлvvлж байгаа євчтєнд євчинд нь тохирсон, эмчилгээнд нь дэм болох хоолыг технологийн дагуу хийж, давхар эмчлэх нь бидний vйл ажиллагааны онцлог юм. Бид хоолны амт чанар, vйлчилгээний соёлд онцгой анхаардаг. Одоо 10 тогооч, нэг зєвлєх багштай ажиллаж байна. Манай тогооч нар эмнэлгийн гал тогоонд олон жил ажиллаж ирсэн туршлагатай хvмvvс. Бид тэднийг эмчилгээний хоолны чиглэлээр сургаад, мэргэжлийг нь дээшлvvлээд ажиллуулж байгаа. Манайд дээд тал нь 37 жил ажилласан хvн ч байгаа.
-Танайх зєвхєн эмнэлэгт хэвтэж байгаа євчтєнvvдэд vйлчилдэг vv? Эмчилгээний хоолоор хооллох гэсэн хvн vйлчлvvлж болох уу?
-Ихэнхдээ УТКЭ-д эмчлvvлж байгаа євчтєнvvд vйлчлvvлдэг дээ. Эдгээр хvмvvсийн хоолны мєнгє нийгмийн даатгалаасаа тєлєгддєг. Мєн энд эмчлvvлж байгаад гарсан хvмvvс идэж байсан хоолоо vргэлжлvvлэн захиалж vйлчлvvлдэг. Ийм хvмvvстээ харьцангуй хямд vнээр vйлчилдэг.
-Ер нь эрvvл хоол гэж ямар хоолыг хэлэх вэ?
-Бидний дээр vеэс хэрэглэж ирсэн байгалийн гаралтай, хvний эрvvл мэндэд тустай бvтээгдэхvvн болох малын сvv, сvvн бvтээгдэхvvн, мєн махан бvтээгдэхvvнээр хийсэн хоолнуудыг эрvvл гэж хэлж болно. Мєн хэт цэвэршvvлээгvй бvтээгдэхvvн болох хvнсний ногоо, хєц будаа, гурвалжин будаа гэх зэрэг ислэг ихтэй ямар нэгэн химийн найрлага, урвалд ороогvй бvтээгдэхvvн энэ ойлголтод орно. Хvмvvс эдгээр будаа, хvнсний зvйлийг єргєн хэрэглэхгvй байгаад сэтгэл дундуур явдаг. Дээр нь манай нийтийн хоолны газрууд хоолыг элдэв амтлагчаар их амталдаг. Ингэж их амталсан зvйл идэх нь эрvvл, зохистой хооллолт болж чаддаггvй.
-Хоолны хордлого, ходоод гэдэсний євчинд нийтийн хоолны газруудын нэрмээс бас багагvй байх шиг санагддаг.
-Хvн хоол хvнсээ зохицуулж, тэнцвэржvvлж идэж сурах хэрэгтэй. Vvний тулд ямар хvнс юутай зохицдог, юутай зохицдоггvй, єглєє, єдєр орой ямар зvйл идвэл эрvvл мэндэд тустай талаар наад захын мэдлэгтэй тvvнийгээ баримталдаг байх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар мэдээлэл, мэдлэг тvгээх хэрэгтэй. Ерєнхий боловсролын сургуулиуд, бvр цэцэрлэгийн бага наснаас нь хvнд ямар хvнс ашигтай, хэрэгтэй талаар ойлголт єгєх хэрэгтэй гэж боддог.
Нийтийн хоолны газруудад тавих системчилсэн хяналт, шалгалт байхгvй болсон нь олныг хамарсан хоолны хордлого, халдварт євчин гарах нэг нєхцєл болж байна. Мэргэжил нэгт нєхдvvд, мэргэжлийн байгууллагуудад тєдийгvй тєр засгаас vvнд онцгой анхаарах хэрэгтэй. Намайг тєрийн ордны зоогийн газарт ажиллаж байхад ч, тєрийн хvлээн авалт хийхэд ч тэр эмчийн vзлэгт байн байн оруулдаг. Хорхойтсон шvдтэй юм уу, хоолой євдсєн, гараа эсгэсэн хvнээр хvлээн авалтын хоол бэлтгvvлдэггvй байлаа. Яагаад гэхээр ийм хvнд хоолны хордлого, элдэв євчин эмгэг, шар євчин хvртэл тарааж болно. Тэр vед ингэж л нэгдсэн системээр хянаж байсан шvv дээ. Ийм хяналт одоо дутагдаж байна. Зєвхєн Улсын мэргэжлийн хяналтын газар ганцаараа ийм олон газарт хяналт тавьж дийлэхгvй шvv дээ.
-Иргэд хоол хvнсээ бэлтгэхдээ юуг анхаарч, ямар хvнсийг тvлхvv хэрэглэх хэрэгтэй вэ?
-Ер нь химийн найрлагагvй байгалийн цэвэр бvтээгдэхvvн хэрэглэх нь єєрийгєє эмчилж байгаа хэрэг, нэг арга шvv дээ. Тєрєл бvрийн будаа, бvдvvн гурилаар хоол хийж байвал нэн сайн. Хvнсний бvтээгдэхvvндээ байцаа, цагаан лууван, хvрэн манжин, цэцэгт байцаа, ягаан байцаа, єргєст хэмх, улаан лооль зэргийг хэрэглэж байх хэрэгтэй.
-Тэгвэл ямар хоол хvний биед тохиромжтой, шингэц сайтай байдаг вэ?
-Манайхан зутан шєлийг хэрэглэж сураасай. Энэ бол хvний биед хэрэгтэй, амархан шингэдэг их сайхан хоол шvv дээ. Сvvлийн vед хvмvvс чихрийн шижинтэй хvн олширч байна. Бид тэдэнд зориулан вандуйн, бууцайн, цэцэгт байцааны, овъёосны гэх зэрэг зутан шєл хийж єгдєг. Мєн хоёрдугаар хоолонд байцааны хучмал, суфле, бор гурилаар мантуу, гурвалжин будаа, шар будаа, овъёосны будаагаар тєрєл бvрийн ногоотой хоол хийдэг. Эдгээр хоолнууд нь зєвхєн євчтэй хvнд тєдийгvй эрvvл хvмvvст ч тустай юм. Манайхан олон орны хоолтой танилцаж хэрэглэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ орон орны хоолыг хийж байгаа нь энэ гэж хагас дутуу, буруу хазгай боловсруулсан хоолоор vйлчилж байгаа нь харамсалтай санагддаг. Гадуур ажиллаж байгаа зарим хятад хоолны газруудын хоолноос болоод бид хятад хоолыг муу, мууухай гээд ойлгочихлоо. Гэтэл хятад хоол, хятадын гал тогоо ямар гайхамшигтай билээ дээ. Дэлхийд алдартай шvv дээ.
- Уншигчдадаа хийхэд хялбар мєртєє ашигтай хоолны жор хэлж єгєєч.
-Луувангийн зутан шєл бол хvний биед маш сайн, амин дэмтэй хоол юм. Лууванг vрvvлд vрж жижиглээд цєцгийн тосонд 2-3 минут орчим хуурна. Дээр нь хуурай гурил бага багаар нэмж цацан зєєлєн гал дээр 4-5 минут орчим vргэлжлvvлэн хуурна. Vvн дээрээ ногоо, чанасан шєлєє хийж сайтар хутган жигд зутан болгоод зєєлєн галаар буцалгаж болгоно. Улаан перец, давс болон зутан шєл амтлагчаар шєлєє амталж болно.
Нэг хvний порцоор бол: орц: Шар лууван 1ш, Цєцгийн тос 20гр, Гурил 20гр, Ногоо чанасан шєл250 гр, Улаан перец, Давс, Зутан шєл амтлагч орно
No comments:
Post a Comment