Д.БААСАНЖАРГАЛ (2008-09-11)
Миний үеийнхэн “Хил дээр “хэмээх нэгэн киногоор амьсгалж, бараг түүгээр хүмүүжсэн гэж хэлж болно. Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан хэмээх гурван баатрыг дууриан “тулалдаж”, ахархан хугацаанд дайсан дайрсан тухай мэдээг хүргэсэн алдарт хүрэн морины хурдны талаар ам халцгаадаг байжээ. Байтаг Богд ийнхүү бидний ухаан санаанд баатарлаг туульс болон үлдэж, хэзээ нэгэн цагт очиж үзэх юмсан гэх хүсэл хүүхэд насны маань мөрөөдөл байлаа.
Хожим үзсэн. Хамгийн азтай нь 1948 оны сүүлээр энд залуу нас, эр зориг, бяр чадлаа жинхэнэ гайхуулж явсан нэлээд хэдэн өвгөдтэй аян замын дөрөө нийлсэн юм. Харин эдүгээ тэдний ихэнх нь тэнгэрийн оронд одож. Тиймээс ахмадуудын маань дурсамж сонин байх болов уу гэсэн үүднээс сэргээв.

62 нэр, 62 түүх
Одоогоос яг 60 жилийн тэртээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас 1800 орчим морин цэрэг Монголд хувьсгал ялснаас хойш байгаагүй марш үйлджээ. Баруун хязгаарын Ховд аймгийн Булган сум хүртэл 2000 км замыг 45 хоног аялан туулж энд ирсэн аж. Эдүгээ эдгээр дайчдаас тун цөөхөн нь амьд сэрүүн гэж дуулдсан. Харин хэд нь эндхийн хөрсөнд мөнх нойрсож, хэд нь алаг үр амраг ханьдаа эргэж очсоныг та мэдэх үү?
Энэ есдүгээр сарын 4-ний өдөр Байтагийн тулгаралтын 60 жилийн ойг манай хилчид тэмдэглэлээ. Засгийн газар ч тусгай тогтоол гаргав. Үзэсгэлэн наадам ч зохиогдлоо. Харин энд нэг зүйлийг хэлэхэд манай цэргийн түүхчид Баруун хязгаарт тэр үед байлдаан болсон, үгүй ээ, энэ бол зүгээр л зэвсэгт мөргөлдөөн байсан хэмээн хэсэг маргалдсан юмдаг. Зэвсэгт мөргөлдөөн байсан гэх үг ч 1990-ээд оны эхээр цухалзаж байв.
Ямар ч байсан энд тэртээ нэгэн цагт цуст тулаан болж, аавын хүүгийн алтан амь эрсдэж байсан нь үнэн түүх. Мөн тэд ингэснийхээ төлөө хэзээ нэгэн цагт элдэв долоогоороо дуудуулах болно хэмээн тэр үед огтхон ч бодоогүй биз ээ. Тиймээс гагцхүү эх орон, элгэн садан гэсэн үзэл бодолдоо үнэнч байсны нь төлөө баатар хэмээсэн ч багадна гэж боддог.
Өнөөдөр Үенчийн хилийн хороонд баруун хязгаарт амь үрэгдсэн 62 хүний нэр бүхий дурсгалын самбар бий. 1998 онд Байтагийн тулгаралтын 50 жилийн ойгоор босгосон юм.
Н.Чулуун гэсэн нэрээр эхэлсэн эх орны эрэлхэг 62 эрсийн нэр Бичхэн хэмээсэн хүнээр дууссан байдаг. Учрыг лавлавал эмэгтэй хүн байсан юм билээ, хөөрхий. 1948 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Алаг нохойн түнгэ дэхь хилийн заставын баруун талд орших Нохой долоохын булагаар оргодол Алимхан, Мухай, Касен нарын толгойлсон 200 орчим дээрэмчин хил нэвтэрч цэргийн хүнс хүргэхээр явсан хэсэг хүнийг дайрч нэгийг нь зэрлэгээр хороожээ. Ард Лэгшидийг газартай хадан жадаллаа. Улмаар тэд Мэргэн уулын дундуур гүн тийш, явж энгийн ардуудыг дээрэмдэн тоноход, энэхүү Бичхэн хэмээх залуу бүсгүй тэдний гарт эрсэдсэн байна. 62 нэр 62 түүх. Энд нэр нь үл мэдэгдэх нэлээд хэдэн цэргийн булш бас бий. Хэний хэн гэгч хүний үр эх нутгийнхаа төлөө халуун амиа золиосолсныг мэдэх юмсан.

Оспаны 22 баатрыг манай Сагадай толгойлж ирсэн
Байтагийн тулгаралт гэхээр эцсийнхээ гранатыг элгэн дороо тэсэлж, өргөсөн тангарагтаа үнэнч эх орны эгэл цэрэг гэдгээ үзүүлсэн Б.Тэгшээ нарын гурван байлдагчаар ихэвчлэн ойлгодог байсан цаг бий гэдгийг миний бие дээр хэлсэн. Гэвч амьдрал дээр тийм биш. Энэ хязгаар хувьсгал ялснаас хойш амар тайван гэж юу байдгийг бараг амсаагүй аж. Хүний нутгийн баялагт шунасан хүйтэн сэтгэлтнүүд хил нэвтрэн, үе үе уулгалан дайрч ард олныг айлган түйвээдэг байж. Хэдэн жишээ хэлье.
1948 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Багахавтагийн орчим наймдугаар заставын бага дарга С.Монхоон, байлдагч Х.Даржаа, Ж.Дашравдан нар 70 орчим дээрэмчидтэй тулгаран байлджээ. Х.Даржаа эцсийнхээ сумыг дуустал буудалцаад алагдаж, харин нөгөө хоёр нь олзлогдсон байна. Дээрэмчид тэр хоёрыг хүн харахын аргагүй тамлан алсан юм гэдэг. Хэдийгээр хилийн застав энэ тулалдааны чимээг сонссон боловч “Манайхан ан хийж яваа биз” хэмээн бодсоноос арга хэмжээ аваагүй бөгөөд хожим заставын дарга Дашзэвгэ, улс төрийн орлогч Дамба нар нь шүүхээр шийтгэгджээ.
Мөн Хужиртын голын орчим зэгсэнд амарч байсан манай 20 гаруй хилчинг дайснууд гэнэдүүлэн хэдэн талаас нь гал тавьж бүгдийг нь шатаасан тохиолдол бий хэмээн нэгэн ахмад дайчин хүүрнэж байлаа.1948 оны тавдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө. Багахавтагийн чиглэлээр Оспаны дээрэмчид нутгийн гүнд 70 орчим километр нэвтрэн, Мэргэн ууланд бүгсэн байна. Энэ удаа Оспаны шилдэг 22 баатрыг Сагадай хэмээх эр толгойлж явсан гэх агаад тэр нь манай тусгай даалгавар биелүүлж явсан хүн аж. Сонин байгаа биз. Бас бид 22-уулаа орж ирлээ гэж отрядын төвд ирж хэл хүргээд буцан нөгөөдүүлтэйгээ нийлсэн сураг байдаг юм.
Энэ 22 хүнээс манайхан Мэргэн ууланд 10-ыг нь устгаж, бусдыг нь зугатаалган алджээ. Манай талаас дөрвөн хүн алагдсан юм. Тэрчлэн хоёр ч нисэх онгоцыг маань дээрэмчид буудаад гэмтээчихэж. Уг нь манай талаас бүрэн зэвсэглэсэн 150 орчим хүн эдгээр 22 дээрэмчинтэй тулалдсан юм гэнэ билээ. 1948 он манай цэргүүд өвчин, өлсгөлөн хоёрт нэрвэгдээд байсан хэцүү үе аж. Урьд үзэгдээгүй цас унаж, хорвоо ертөнцөөс үнэн хэрэгтээ таслагдчихаад байсан гэдэг юм. Байлдах арга, туршлага ч бага байж. Гэсэн ч сэтгэлээр унаж, итгэл алдраагүй байна. Харин ч хад ууланд дайтах сургууль хийж, унасан морьд нь уул асганд янгир мэт дүүлэх хасгийн дээрэмчидтэй ана мана, ач тач үзэлцэж байсан юм билээ.

“Цахилгаан” хэмээх Мөнхөө миний цэрэг байлаа
1948 оны долдугаар сарын 8-ны өдөр Дамжигийн заставаас 10 хилчин Байтаг богд уулын орчим Бүдүүн харгайтын голд үүрэг гүйцэтгэж байгаад дайсны давуу хүчтэй таарч, Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян нар амь үрэгдэн, Г.Хаянхярваа, Д.Чойжин, Л.Гончигзэвгэ, Ч.Пэлжээ нар амьд үлджээ.
Би хүүхэд насныхаа хүсэл мөрөөдөл болсон газар ирэв. Янзтай сайхан юм аа. Алтайн цаадах говь намрынхаа шар нараар төөнөөд, үлгэр домог мэт сонсогддог байсан Бүдүүн харгайтын гол тэртээ дор намуухан урсана. Бас гурван баатрынхаа байрлаж асан гэх өндөрлөг дээр гарахад “Хил дээр” киноны үйл явдал нүдний өмнүүр жирэлзэх мэт болж, хүүхэд ахуйн дурсамжийг сэргээх аж. Тэр үед БНМАУ-ын баатар Н.Жамбаа гуай ийн дурсч байсан юм. Тэрбээр Баянхонгор аймгийн Богд сумын уугуул агаад өнгөрсөн жил бурхны оронд очсоныг манай уншигчид мэдэх байх аа.
“Би амралтаараа Бодончийн отряд дээр ирчихсэн байсан юм. Ийм явдал болсныг дуулаад отрядын дарга Зонров намайг буцааж явуулав. Ингээд газар дээр нь ирсэн дээ. Байлдаан болсныг гэрчлэх олон зүйл байсан. Намайг нэг цэргийн хамт Н.Дандархайдавын шарилыг авчир гэсэн юм. Хувцас бууг нь дайсан авчихсан, цээжиндээ сумны шархтай хэвтэж байгааг олов. Жадаар сийччихсэн байсан даа, хөөрхийг. Мөн эрүүний нь дороос нэг сум ороод толгойны оройгоор нь гарчихсан байсан. Хожим үүгээр нь өөрийгөө хөнөөжээ гэж дүгнэсэн юмдаг.
Байтагийн бэлд байгаа хоёр шарил Дамдинсүрэн, Дамба гэж хоёр офицерийнх. Отоонд ороод буудуулчихсан юм, хөөрхийс. Урьд өдөр нь манай заставаар найман цэрэгтэй дайраад явсан. Нөгөөдөр, буцахдаа чамаас сайн морь авна шүү гэж Дамба нь ярьж байж билээ. Дамдинсүрэн нь манай авгайд тохой хэрийн эрээн даавуу өгч аяганы гоё алчуур хийгээд тавьж байгаарай гээд хөдөлцгөөсөн.
Жаахан хайхрамжгүй явсан байх. Дамдинсүрэн нь Хөвсгөлийн хүн, Дамба нь мэдэхгүй. Ах нь тэр үед 26-тай байлаа. Ан нэлээд хийдэг байсан. Нэг жил 13 чоно алсан юм. Бас агнасан шилүүснийхээ арьсаар хийсэн сэгсгэр гэж тоймгүй дахтай мундаг дарга байлаа. Цэрэг хүнсгүй болчихоод хойшоо 70-аад километр явж хэдэн хулан агнаад түүнийгээ хоёр орсон бууранд ачаад ирж байлаа. Бас энд хоёр дахь хүүгээ алдсан. Халуураад л өнгөрчихсөн. Тэр үед эм тариа ч ховор байлаа. Дашрамд хэлэхэд бидний сайн мэдэх бөх, аймгийн арслан “цахилгаан” хэмээх Мөнхөө миний цэрэг байсан. Тэрбээр хөнгөн пулемётын наводчик байсан юм. Их сэргэлэн нөхөр байсан юм шүү дээ. Тэрбээр нэлээд хожуу дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат хоёрыг залууд нь цувуулаад хаяж байсан алдартай эр” гэж билээ

Манай найман цэргийн шарил Хятадад бий
Ахмад дайчин Б.Хонжоо гуай тэр үед ийм нэгэн дурсамжийг үлдээжээ. “1947 онд манай морин дивизион энд ирсэн. Н.Жамбаагийн застав манай урд байлаа. Энэ Хужиртын эхэнд надтай хамт байлдаж байсан найман хүний шарил бий. Тэр үед яг юу болсон бэ гэхээрУлаанбаатараас баахан офицер ирсэн юмдаг. Хятадын цэргийн тоог тогтоох зорилготой гэлцэх. Тэд Хужиртын заставт нэг винтовоо мартчихсан байлаа. Намайг түүнийг авчир гэж явуулсан юм. Тэгээд Хужиртын эхэнд ийм явдал болсныг дуулсан. Тэр үед бараг шөнө бүхэн дайснууд дайрна. Олон ч сайхан эрс амь үрэгдсэн дээ.
Нэгэн шөнийн байлдаанд заставын туслах Дорж гэдэг хүн сум зөөгч хийж байгаад түүнийгээ хүргэж өгөлгүй замдаа хаячихаад ухарсан байв. Ингээд хээрийн шүүхээр орж, яг энд цаазаар авахуулсан. Энэ үеэс хойш нэг хэсэг тулалдаан намжсан юм. Харин нэг өдрийн тулалдаанд Жамабалхан гэдэг казак дарга долоон цэргийн хамт элгэн хад бүхий бяцхан толгод өөд авиран давшиж, дайсны гар бөмбөгөнд өртөөд бүгд амь үрэгдсэн юм. С.Дамдинсүрэн Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн, Ж.Жономаа Увс аймгийн Малчин сумын харьяат, М.Чимэд Увсын Тэс, П.Зодов Өвөрхангай, П.Готов Говь-Алтайнх.
Л.Жаргал Ц.Рааш нар хаанахынх болохыг мэдэхгүй. Сая шарилыг нь эргэх гээд очтол тэртээ хилийн цаана харагдлаа. Мөн сонин юм даа. Ах дүүс нь Хятадад очиж байж л тэднийхээ шарилд хүндэтгэл үзүүлэх болж байх шиг”. Тэрбээр ийн өгүүлээд чимээгүйхэн мэгшсэн. Хилийн зурвасаас хоёр километрийн цаана үнэхээр нэгэн элгэн хад, түүний өвөр дор найман овгор шороо харагдав. Ийнхүү дарийн утаа хамт үнэрлэж явсан дайчин нөхдийн шарилаа эргэх гэсэн түүний мөрөөдөл ийнхүү тэр өдөр биелэгдээгүй.

“Энэ наадмаар зургаа давж, начин цол авсан”
Ж.Авхиа генералын амьд ахуйдаа сэргээж асан нэгэн дурсамжийг өгүүлье. “1947 онд Хужиртын голын эхэнд байсан Бямбаа даргатай постыг 500 гаруй дээрэмчид дайрсан мэдээ сонсогдлоо. Б.Дорж генерал Уушгийн ус гэдэг газар ирчихсэн байв. Эндээсээ Улиастайн заставт ирсэн. Би түүний бие хамгаалагч, нарийн бичгийн дарга. Мөн тэр үед Б.Дорж генералийн тушаалаар Б.Бадам, Чулуудай нарын гоминданыханд аваачиж өгөх тулган шаардах бичгийн эхийг зохиосон юм шүү дээ.
Гэтэл маршал Х.Чойбалсан Б.Дорж генералыг долдугаар сарын 9-нд Улаанбаатарт бэлэн бай гэж дуудлаа. Замдаа жаахан саатаад 10-ны өдөр ирлээ. Б.Дорж генерал машинаас буухдаа, “За чи ингээд харьж амар. Энэ наадмаар нэг нохой шувууны нэр авахыг бодоорой” гэдэг юм. Цол аваарай л гэж хэлж байсан хэрэг юм билээ. Тэр үед би бөөн барилдах хорхойтой нэгэн байв. Энэ наадмаар би зургаа давж начин цол авсан. Тавын даваанд хязгаарын цэргийн дөрвөн бөх үлдчихэв. Гэтэл Б.Дорж генерал зарга хийж байгаад салгаж барилдууллаа. Генерал бид хоёр Байтагт ирээд нуувч ухан винтов бариад л суусан даа.
Ингэхэд Б.Дорж гуай аав шиг минь санагддаг, тун түшигтэй нэгэн байсан. Намайг яасан их нойртой юм гэж зэмлэнэ. Машинд унтаад байхаар хамрын тамхи хийгээд сэрээчихнэ” гэж билээ. Би түүний даргынхаа хамт байсан нуувчийг үзсэн. Мөн тэр хавиас минометын дэлбэрсэн сумны хэлтэрхий олж, тэртээ нэгэн цагийн тулааны дурсгал болгон авч билээ.

Жоу Эньлайн хамаатан шархадсан байв
Тэр үед Ц.Ваанчиг гэж тун баян намтар түүхтэй нэгэн өвгөнтэй танилцсан юм. Тэрбээр ийн хүүрнэж байв. “Би хоёр дайн оролцсон хүн. 1939 онд Халхын голын дайнд оролцсон. Анагаахын дунд сургууль төгсөөд тийшээ хуваарилагдан очиж байлаа. Харин баруун хязгаарт 1948 оны эхээр ирсэн. 24 дүгээр отрядын гуравдугаар суманд ирсэн юмдаг. Бага эмч гэсэн албан тушаалтай байлаа. Тэр үед сумангуудын хооронд 100 гаруй километр зайтай байх. Үргэлж явган явна. Тураалд орчихсон цэргүүд өрөвдмөөр. Явж байгаад унтчихна. Заг бут мөргөөд л сэрнэ. 90 километр явган алхахад эсгий гутлын ул элэгдээд уначихдаг юм.
Нэг ийм тохиолдол боллоо. Оспаны дээрэмчдийг хөөж явсан Хятадын чөлөөлөх армийн хороо Багахавтагийн ойролцоо байсан манай суманг шөнө бүсэлж хоорондоо 14 цаг байлдсанаа мэдлээ. Өглөө туг гаргаж танилцаад галаа зогсоосон юмдаг. Манайхаас бага дарга Чулуунбаатар, Хомгодой, Баттулга нарын таван хүн шархдсан байв. Мөн энэ үеэр Хятадын армийн хорооны нэг бага дарга духаараа буудуулчихсан байсныг бидэнд орхиод явсан. Түүнийг эмчилж эдгээгээд хүлээлгэж өгсөн. Хожим сонсоход Жоу Эньлайн хамаатан байсан бөгөөд бидэнд талархлаа илэрхийлсэн цахилгаан ирүүлж билээ.
Тэр үед хасаг газарчин буруу зааснаас бид хоорондоо байлдсан гэж дуулдсан. Эмчлүүлсэн цэрэг Жо Золин гэсэн нэртэй санагдана” хэмээн Байтагийн их уулсын орой дээр энэ дурсамжийг хүүрнэж билээ.

Байтагт нүргэлсэн тулааны улам бүдгэрэх цуурай
Нэгэн дурсамжийг нэхье. Мөн тэмдэглэлийнхээ эхэн үеийг бас сөхьё гэж бодож байна. Тиймээс алдарт Байтагийн эгц шовх орой, 10 баатрын хориглож байсан гэх өндөрлөг дээр төрсөн бодлоо 10 жилийн дараа хэлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Ямартай ч энд тэртээ 60 жилийн өмнө дарийн утаа манарч, дайны гал дүрэлзэж асныг манай уншигчид ахмад дайчдын маань тэр үед үлдээсэн дурсамжаас мэдэрсэн байх гэж бодном. Мөн одоогоос 10 жилийн өмнө буюу 1998 онд ард олны дунд 10 баатар хэмээн алдаршсан тэдгээр дайчдын дотроос зөвхөн хоёр нь амьд байлаа.
Манаа ахалж явсан дэслэгч Г.Хаянхярваа, холбоо барьсан хилчин Ч.Пэлжээ хоёр атаатны сумыг сөрж явсан үеэ дурсан дайчин нөхдийнхөө шарилын өмнө асгартал уйлахыг тэр үед харсан надад 1990-ээд он буюу ардчиллын эхэн үед сонсогдох болсон есөн жорын маргаанд өөрийн эрхгүй эргэлзэх сэтгэл төрж байснаа хэлье. Бас Байтагт нүргэлсэн тулааны цуурай цаг цагийн эргэлтэд улам бүдгэрч буйг анхааруулах гэсэн юм. Ер нь харийн дайсантай халз тулж, халуун зэвсэг зөрүүлэлцэнэ гэдэг хэн нэгэн хүний цаасан дээр шугам татаад “тактик” хэмээн хэлэхээс огт өөр зүйл байх гэж бодогддог.
Г.Хаянхярваа гуай тэр үед “Би Байтагийнхаа оройд гарлаа. Одоо үхсэн ч яахав” гэж ганцхан үг дуугарсан. Ч.Пэлжээ гуай ч ялгаагүй. “Би 30 гаруй километр газрыг нэг цагт туулсан” гэснээс өөр ганц ч үг дуугараагүй.
Баатрууд угаасаа дуугардаггүй юм. Ингэхэд баруун хилд нутаг нутгийн эрс юуны учир амиа золиослон дайсны суманд өртөж байв аа. Мэдээжийн хэрэг эх орноо хайрлах сэтгэл, эр цэргийн өргөсөн тангараг гэхээс өөр үг олдохгүй л болов уу.
Байтагийн урд ууланд Алтан овоо гэж бий гэнэ лээ. Ан амьтнаар баян ч гэж жигтэйхэн юм байх. Гэтэл эдүгээ харийн нутгийн хилийн дээсэнд багтчихсан байна гэж буурал генерал Д.Жамьян тэр үед харамсангуй ярьж байсан юмдаг. Ингэхэд баатрууд маань юуны төлөө тулалдсан болж таарах нь вэ? Хилийн цаана орших найман хүүгийн шарил, Алтан овоо маань биднийг өршөөх болов уу. Эдүгээ Байтаг Богдын тулгаралт битгий хэл Халхын голын дайн, Жанчхүүгийн давааны тулаан хүртэл монголчуудын ой санамжаас аажим аажмаар арчигдаж эхэлжээ.

3 comments:
хааны нүргэлэх
Royal Rumble Live Stream 2015
Royal Rumble 2015
Post a Comment