Соёлын гавьяат зvтгэлтэн зохиолч Т.СУЛТАН
Эзэн богд "Чингис хаан" -ий ууган хvv, Их Монгол Улсын тулгын чулууны нэг, нэрт жанжин Зvчийн онгон, булш, сvрлэг бунхан Казах станы нутагт эдvгээ хvртэл сvндэр лэсээр байхад монголчууд хээв нэг хэнэггvй хандсаар байх юм.
Орос, Казахын судлаачдын таамагласнаар Зvчи ханы бунхан тойрсон сонирхолтой сэдвvvд ч цєєнгvй байгааг лавшруулан судлахад манай эрдэмтэд анхаарлаа хандуулах цаг болсон санагдана. Зvчи ханы дурсгал, бунханы тухай анх 1897 онд тvvхч О.Альжапаров "Киргизская степная газета" сонинд "Предания об Алашехане и его сыне Джучи хане" гэсэн єгvvлэл нийтлvvлсэн нь хожим зєвлєлтийн эрдэмтдийн анхаарлыг татжээ. 1947 онд Казахын нэрт эрдэмтэн, акеадемич А.Х.Маргулан "архитектурные памятники в долине рике Кара-Кенгир" нэртэй судалгааны єгvvлэл бичиж "Вестник АН КазССР" сэтгvvлийн №11-д нийтлvvлжээ. Дараа нь зєвлєлтийн эрдэмтэн Г.Г.Герасимов "Памятники архитектуры долины реки Кара-Кенгир в центральном Казахстане" /Алма-Ата. 1957 г/ гэсэн ном бичиж, тvvнд Зvчийн онгон, булш, бунханы тухай сонирхолтой санал, дvгнэлтvvд дэвшvvлжээ. Эдvгээ бидэнд танил, єнєєх К.Зардыхан маань "Зvчи хан" нэртэй ном бичиж байгаа сурагтай. Ер нь Их Монголын тvvхтэй салшгvй холбоотой Зvчийг тойрсон судалгааны сэдэв Тєв Азийн орнуудад цєєнгvй бий.
Казахстаны судлаачид Зvчийн бунханыг 1228 онд баригдсан гэх бєгєєд Х-XII зуун,Караханы vеийн барилга, архитектурын дурсгалд хамруулдаг аж. Зvчи ханы бунхан Казахстаны Жезказган хотоос хойш 45 км, Кенгир голын хойт эрэг дээр байна. Бунханы ойролцоо эртний хэд хэдэн булшны ор, vлдэгдэл байгаа нь алтан ургийнхантай холбоотой байж болох талтай. Бунханы дотор ханан дээр огуз, аргын, кыпшак, керей, найман, хонгырат, ханлы зэрэг олон аймгуудын тамганы дvрсийг сийлснээс vзвэл Зvчийн улст нэгдсэн овог, аймгуудын тєлєєлєгчид тvvнд хvндэтгэл vзvvлэн, оршуулгын ажил болон бунхан босгоход оролцсоны илэрхийлэл юм. Бунханыг шатааж, бэхжvvлсэн єнгєт ба цагаан тоосгоор барьж, чимэглэсэн байна. Бунханы єндєр нь гадна талдаа найман метр, дотор талдаа долоон метр аж. Малталт хийх vеэр бунхан дотор хоёр хvний булш байгаа нь тогтоогджээ. Булшны нvхний ханыг тvvхий тоосгоор єрж, ёроолд нь нимгэн, тоосгон хавтангууд дэвсчээ. Бунханы ємнєд хэсэгт буй нэг дэх булш 2.2 м урт, 70 см єргєнтэй, 1.2 м гvн юм. Уг булш дотроос банзан авсанд хийж оршуулсан, баруун гаргvй хvний яс, хvрэн булигааран гутал, торгон vнэт эдлэл, хувцасны сэг, ангийн яс ба тэмээний толгойн яс, зэр зэвсгийн vлдэгдэл, хэлтэрхий гарчээ. Зvчи хан ан авлаж яваад хулан буудаж шархтуулснаас уг зэрлэг хуланд бариулан vхсэн тухай домог, тvvнээс улбаалсан "Доголон хулан" нэртэй хєгжмийн аялгуу байдаг билээ. Ханы шарилыг оршуулахдаа тvvний баруун rap нь олдоогvй, зєвхєн хурууны ясыг нь олж шарилтай нийлvvлэн оршуулсан гэдэг. Эл домог, яриаг vндэслэн дээрх онгоныг Зvч ханых хэмээн тогтоосон гэнэ. Хоёр дахь булш Зvчи ханы их хатан Керей аймгийн Тугырал ханы дvvгийн охин Бектутмыш хатных хэмээн таамаглажээ. Хатны булшны ёроолын хавтангуудад араб vсгээр нэгэн vгийг хэд дахин сийлсэн нь казахаар "ыкпал" гэсэн утгатай гэнэ.
Энэ нь монголоор "нєлєєний" "боймлосон", "авааль" гэсэнтэй агуулга дvйх юм. Єєрєєр хэлбэл, авааль гэргий, хатан гэсэн утгыг илэрхийлж байгаа хэрэг. Ямар ч гэсэн Зvчи ханы тvvх, амьдрал нь Их Монгол Улс болон тvvнийг vндэслэгч Чингис хантай салшгvй тул эл бунханы загвар, зургийг зарим олдворын хамт эх нутагт нь залж, хvндэтгэлийн єргєєнд байрлуулбал тvvхэн чухал дурсгал, тvмэнд тустай бахархах зvйл болох билээ. Yvний тєлєє Казакстаны тєр, засгийн байгууллагад хандан vнэрхvvлэх явдалгvй, ЭСЯ-аас зураг авах дуран авай бvхий нэгэн ажилтныг илгээхэд хангалттай. Ер Чингис болон Их Монголын тvvхтэй холбоотой зарим vнэт эдлэл, ховор vзмэр, тvvхэн дурсгалт зvйлсийг Орос, Иран, Энэтхэг, Казахстан, Узбекстан зэрэг орнуудаас эх нутагт нь эргvvлэн авчирах асуудлыг ч судлахад илvvдэхгvй биз дээ.
No comments:
Post a Comment