Энэтхэгийн нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн Ж.Неру 1931 онд охиндоо бичсэн захидалдаа: “Түүх гэдэг бол хоорондоо үялдаа холбоотой бүхэл зүйл бөгөөд дэлхийн өөр бусад хэсэгт болж байсан зүйлийг мэдэхгүйгээр, зөвхөн нэг орны байдлаар түүхийг ойлгож болохгүй юм. Ард түмэн бие биеэсээ ялгаатай байдаг нь эргэлзээгүй боловч бас олон зүйлээр хоорондоо ижил төсөөтэй байдгийг санах нь чүхал”хэмээн өгүүлсэн билээ. Үнэхээр ч үлс орон, ард түмний түүхэнд ижил төсөөтэй олон арван зүйл байдаг. Тэдгээрийн нэг нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, төрийн бодлого, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд аливаа үлс орон тагнуулын ажиллагааг ашигладаг явдал юм. Тэрхүү тагнуулын ажиллагааны чадавхид гадаад, дотоод нөхцөл байдал, тухайн улсын хөгжлийн түвшин, иргэншлийн өвөрмөц онцлог зэрэг хүчин зүйл нөлөөлдөг ч тагнан турших ажиллагаандаа ашиглах хүч, арга хэрэгсэл зам сүваг улс орон бүрд адилавтар байдаг.
Хүн төрөлхтний түүхийг сөхөн үзэхэд өөрсдийгөө хамгаалах ухамсарт сэтгэхүй буй болсон тэр цагаас тагнуулын түүх эхлэж, төр буй болсноор түүнд үйлчлэх болжээ. Тиймээс сэтгэгч Иосиф Мелман: *Тагнуул бол улс төрийн бодлогын үр хөврөл бөгөөд маш муу үлс төрийн бодлого, үйл ажиллагааг ямар ч сайн тагнуул аварч чадахгүй*2 хэмээн тагнуулын ажиллагаа нь төр, түүний бодлоготой холбоотой болохыг илэрхийлжээ. Иймд тагнуулын арга, барил хэрхэн бүрэлдэн буй болсныг судлан тогтоохын тулд эртний соёл иргэншлийн түүхийн хуудсыг сөхөх шаардлага гарч байна.
МЭӨ 4-3 дахь мянганд Нил, Тигр, Евфрат, Инд, Шар мөрөн, Эгийн болон Газрын дундад тэнгисийн сав нүтагт Шүмер, Аккад, Ассир, Египет, Грек, Ром, Хятад, Энэтхэгийн зэрэг соёл иргэншлийн суурьшмал төвүүд үүсч, тэнд удирдан зохион байгуулах түшмэд, шүүх, цэргийн зэрэг байгууллагыг бүй болгосноор төр, засаглалын үндэс тавигджээ. Эртний хот улсууд хөгжин батжихийнхаа хэрээр газар нутгаа тэлэх, олз ашгаа нэмэгдүүлэх зорилгоор өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх болж, тэр байдал нь тэмцэл тулаанд ялан дийлэх, өөрийгөө хамгаалах хүч хэрэгслийн нэгэн болох тагнуулын арга ажиллагаа төрөн гарах нийгмийн суурь дэвсгэр болж өгчээ. Жишээлбэл, Кетти, Египетийн байлдааны явцад кеттичүүд урваж байгаа цэргийн халхавчаар тагнуулчнаа дайсныхаа дунд нэвтрүүлж, хуурамч мэдээлэл хүргүүлжээ. Тагнуулын мэхэнд хууртагдсан Египетийн фароан II Рамзес МЭӨ 1312 онд умарт Сирийн Кадеша хотын орчимд бүслэгдэж ихээхэн хохирол хүлээсэн байна. Эртний улсууд тагнуулын аргыг дайн тулалдааны явцад чадварлаг ашигладаг байсан талаар өөр нэгэн баримт өгүүлсү: Газрын дундад тэнгисийн нарийн зурвас хоолойн хоёр этгээдэд оршиж байсан Ром, Карфаген улсуудын хооронд МЭӨ III зууны үед болсон, түүхэнд Пунийн (Пуничийн) хэмээн алдаршсан, гурван удаагийн дайны эхнийх Ромын ялалтаар өндөрлөсөн ч 22 жилийн дараа дахин дэгдэж, энэ үдаад Карфагенчүүд цэргийн жанжин Ганнибалыг илгээжээ. Ганнибал тагнуулын ажиллагааг чадварлаг зохион байгуулснаар МЭӨ 216 онд Каннахын дэргэд болсон их тулалдаанд ялалт авчирсан байна.
Ер нь ч эртний улсууд байлдааны үрлагт онцгой анхаарч, арга, тактикийг боловсруулан гаргахыг зорьж байв. Тухайлбал, эдүгээгээс 1800 жилийн өмнө Ромын яруу илтгэгч, өмгөөлөгч Полиэн *Цэргийн ов мэх* хэмээх бүтээл туурвиж, түүндээ 900 орчим жишээ баримт дурдсан байна. Цэргийн ов мэх гэдэг нь дайснаа хуурч төөрөгдүүлэх онол, практикийн үйл ажиллагаа бөгөөд хэрэгжүүлэх арга, зорилгынхоо хувьд байлдааны бодлого, цэргийн үйл ажиллагааг нууцлах; дайсныг төөрөгдүүлэх гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Байлдааны бодлого, цэргийн t үйл ажиллагааг нууцлах нь цэргийн бүлэглэл, тэднээс байлдахаар бэлтгэж байгаа үйл ажиллагааныхаа гадаад шинж тэмдэгийг багасгах, арилгахад чиглэсэн цогцолбор ^ арга хэмжээ юм. Тэрхүү арга хэмжээний зорилго нь :
дайсанд илрэхгүй байх, түүний хөнөөлийн хэрэгслээс хамгаалах, байлдах чадвараа хадгалахад оршдог. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх гол арга нь командлалын төлөвлөгөө, шийдвэрийн нууцлалыг хангах; сонор сэрэмжтэй байж, дайсны тагнуулын эсрэг үйл ажиллагаа явуулах; зэвсэг, төхник, цэргийг сайтар өнгөлөн далдлах; цаг агаарын байдал, улирлын нөхцөл, газар орны шинж чанарыг чадварлаг ашиглах; холбоо нууцын дэглэмийг чанд сахих зэрэг1 ажиллагаанаас бүрддэг. Харин дайсныг төөрөгдүүлэх гэдэг нь өөрт ашиг тустай шийдвэрийг эсрэг талаасаа гаргуулахын тулд тэдэнд хуурамч мэдээлэл хүргэх болон хуурмаг ажиллагаа зохиохыг хэлдэг. Кеттичүүд Египетийн армийг төөрөгдүүлэхийн тулд хуурамч мэдээллийг үнэмшилтэйгээр бэлтгэж, түүнийгээ тагнуулчнаараа хүргүүлсэн бол МЭӨ 1 зуунд Ромын боолчуудын бослогын удирдагч Спартак олон хүний дүрс хийлгэж, байлдааны журамд оруулан *жагсааж* орхиод ^ босогчидтойгоо хамт дайсныхаа араар сэм тойрч гэнэдүүлжээ. Мөн Полтавын алдарт тулалдааны үед их Петр хаан шинэ цэргүүдийнхээ саарал шинелийг хашир туршлагатай Новгородын хорооныхны ногоон шинелээр сольж өмсүүлээд ХII Карлын цэргийн гол цохилтыг төөрөгдүүлсэн байна.' Энэчилэн үйл явдлуудаас үзэхэд дайснаа тагнуулын аргаар хуурч төөрөгдүүлэхийн тулд үйл ажиллагаандаа ашиглах зүйлсийг бичгийн болон биет хэлбэрээр бэлтгэж, түүнийгээ өмнө дүрдсан байдлуудаар хүргэдэг байжээ.
Эртний улсууд дайсныхаа эзлэн түрэмгийлэх бодлого, ажиллагааг таслан зогсоох, бусад улс орныг эрхшээл нөлөөндөө оруулах зэрэг үлс төрийн бодлогоо хэрэгжуүлэхийн тулд тагнуулын аргаар дотроос нь задлан бутаргах, эзэн хаад, нөлөө бүхий түшмэдийг нь устгах ажиллагааг зохион байгуулдаг байжээ. Задлан бутаргах аргыг эртний Хятад улс чадварлаг ашиглаж байсан ажээ. Тэд цаньши буюу хүр хорхой навч идэх лугаа адил хөршийнхөө нутгийг идэх, цзими буюу хятадын эзэн хаанаас бусад ард түмний эздэд их бэлэг, заримдаа алба барих буюу цол шагнах замаар биедээ татах, и и чжи и буюу харь угсаатныг турхиран өөрсдий нь захирах, и и фа чжи буюу харь угсаатныг турхиран өөрсдий нь довтлох аргуудыг ашиглаж байсан байна. Эдгээр тактикийн аргуудыг доктор Г.Сүхбаатар: *Бүр хятадын Байлдааны улсын (МЭ6 403-221 оны) үеэс хэрэглэж эхэлсэн *цаньши*...гэх аргыг хэрэглэхийг оролдож байсан боловч монголын нүүдэлчид хятадын Цагаан хэрмээр хятадын умарт хилийг тогтоолгож чадсан юм. * Цзими*...үүнийг анх Цзя И хүннүгийн шаньюй нарыг татахын тулд *үэр* (таван урхи) нэрээр хааны ордны зөвлөлгөөн дээр гаргасан бололтой. Хүннү нарын нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг тэдэнд өгөх хэрэгтэй; тэдний дуры нь урвуулахын тулд сайхан хооллох хэрэгтэй; тэдний сонорыг урвуулахын тулд хөгжим, эхнэр өгөх хэрэгтэй; тэдний хүслий нь урвуулахын тулд сайхан байшин сууц, татвар эмс өгөх хэрэгтэй; тэд дагаж ирвэл ухааны нь урвуулахын тулд эзэн хаан тэднийг цайлан, дарс хоолоор дайлах хэрэгтэй. Энэ бол таван урхи гэгч мөн. Хятадын эзэн хаад *и и чжи и*, *и и фа чжи*...гэдэг бутаргах аргыг байн байн хэрэглэх дуртай байв. Ийм аргыг Ин Ши-юйн хэлснээр Вэнь-ди хааны үед Чао Цо (МЭӨ 200-154 он) боловсруулсан бололтой*' гэжээ. Хятадуудын эдгээр аргын зорилго нь тухайн улс оронд буй дотоодын зөрчил, тэмцлийг гүнзгийрүүлэх, шинээр зөрчил тэмцэл үүсгэхэд оршиж байсан бөгөөд тэр байдлаараа гэмт байгууллага, бүлэглэлийг задлан бутаргах орчин үеийн тагнуулын аргатай төсөөтэй ажээ. Эртний хятадууд задлан бутаргах, өмнө дурдсан аргуудыг хэрхэн ашиглаж байсныг харуулахын тулд нэгэн баримт өгүүлсү: Хүннү гүрэн МЭӨ 53 онд хоёр хэсэг болон бутарч, цааш цаашдаа доройтсоор мөхсөн билээ. Төв Азийн хучирхэг гүрний сүйрэл мөхлийн гол шалтгааны нэг нь хүннүгийн хаан угсааг хятад цусаар сэлбэх замаар эрхшээлдээ оруулах хятадын төрийн бодлого, үйл ажиллагаа байв. Түүх сударт тэмдэглэснээс үзэхэд, Хүннү гүрнийг эрхшээлдээ оруулахын тулд ямар арга хэрэглэвэл зохистой болохыг хятадын хаан Гао-цзү зөвлөх түшмэл Лю-цзингээс асуухад, гунжээ Модунд өгөхийг зөвлөөд учрыг тайлбарлахдаа: *Модун амьд байхдаа таны хүргэн чинь байх болно. Түүнийг үхсэний дараа таны гүнжийн хүү буюу ач хүү чинь шаньюй болно. өвөг эцэгтэйгээ адил эрхтэй ач хүү гэж байдаггүй шүү дээ. Ийм маягаар хүннүг аажмаар дайнгүйгээр эзэлж болно* гэжээ. Ийнхүү Хан улсын хааны өгсөн гүнжээс төрсөн хүүхдүүд Лю овогт хэмээх Гао-цзү хааны овгоор овоглох болжээ. улмаар хаан ширээний төлөө нэг талаас Модуны монгол хатадын хүүхдүүд, нөгөө талаас хятад хатадын үр удмын тэмцэл гарах болсон байна2. Хүннүгийн дотоод зөрчил тэмцлийг хурцатгах зорилгоор язгууртнуудад нь бэлэг сэлт өгөх зэргээр өөртөө алгуурхан татахын хамт хүннү нарыг холбоотноос нь салгах, мөн хүннү нарын эрх мэдлээс гарахыг оролдож байгаа аймгуудыг турхирах ажиллагааг зохион байгуулжээ. Энэ бүхний эцэст МЭӨ 53 онд Хүннү улсыг хоёр хэсэг болгон бутрааж, МЭ 1 зуунд мөхөлд хүргэсэн байна. Харин мөн үед монгол нутгаас гарч баруун тийш нүүсэн хүннү нар 445 онд хаан ширээнд суусан Аттилагийн үед Дон-Днестрээс Дунай мөрөн хүртлэх газар нутгийг эзэгнэж, хөрш улсуудаа чичрүүлэх болжээ. Иймд Ром зэрэг улсууд хүннүчүүдэд цэргийн хүчээр цохилт өгөхийг чармайхын хамтад Аттила хааныг устгахыг зорилгоо болгожээ. Эцгийнхээ өшөөг Аттилагаас авахыг хүсдэг Хонориа бүсгүй эздийнхээ заавар ёсоор Хүннү улсын их хааны мэлмийд зориуд өртөж, гоо үзэсгэлэнгээрээ түүнийг урхидан, хурмынхаа анхны шөнө үүргээ гүйцэтгэсэн гэдэг.
Өнгө гоо бүсгүйчүүдийг хөрш улс орныхоо хаад, түшмэдэд тал засах, хүндэтгэл үзүүлэх халхавчаар бэлэглэх хятад арга нь орчин үеийн тагнуулын онолоор бол туслагчаар нэвтрэх арга ажиллагаа байжээ. Тэрхүү нууц ажиллагааны зорилго нь дайсныхаа дүнд өөрийн хүнтэй болж, түүгээрээ дамжуулан шаардлагатай мэдээ, мэдээлэл олж авах, эсрэг этгээдүүдийнхээ гаргах шийдвэрт нөлөөлөх буюу өөрт ашиг тустай шийдвэр гаргуулах, хор өгөх гэх мэт аргаар манлайлагчийг нь устгуулах, удмын санг нь бохирдуулах, төрийн удирдагчийн нэр хүндийг гутаахад оршиж байжээ.
Эрт цагаас эмэгтэй хүнийг тагнуулын зорилгод ашиглахад үндэс болгож байсан сэтгэл зүйн онцлогуудыг доктор Д.Лхаашид дараахь байдлаар тодорхойлсон байна. үүнд:
-...мөнгөний сонирхол.
-...хүчинд автах.. .явдал.
-...үзэл бодлын үнэмшил итгэл...
-...таалагдаагүй хүнийхээ эсрэг сэтгэлийнхээ эрч хүчинд захирагдцаг онцлог.
-...өөрт нь хор хохирол учруулсан бол өшөө авахын тулд юу ч хийхээс буцдаггуй зан.
-Зарим бүсгүйчүүдийн муу муухай1... явдал. Доктор Д.Лхаашидийн дурдсан үндэслэлүүд зөвхөн эмэгтэй хүн л хамааралтай хэмээн үзэх нь өрөөсгөл юм. Түүнчлэн өмнө өгүүлсэнчлэн явдлуудыг эрэгцүүлэхэд, орчин үөийн тагнуулын арга ажиллагаанд туслагч элсүүлдэг үндсүүд ерөнхийдөө эртний улсуудын үед бүрэлдэн тогтсон болох нь харагдаж байна. Үүнийг судлаач Чарльз уайтон олж харж, санаа бодлоо оночтойгоор илэрхийлсэн билээ. Тэрээр өгүүлэхдээ: *Эх оронч болохоороо тагнаж байсан хүн ч бий. Нэг хэсэг нь зөвхөн ашиг хонжоо, мөнгө хайсан сүвдаг сэтгэлдээ хөтлөгдөж тагнуул хийж байсан. Бас түүхийн их хувьсгалч цаг үед эдүгээ ярьдагаар үзэл санааны шалтгаанаар тагнаж явсан хүмүүс ч бий. Гэхдээ үүсэл сэдэл нь юу ч байсан ялгаагүй тагнах гэдэг нь стратегийн маш чухал зэвсгийн хувьд уг чанартаа огтхонч өөрчлөгдсөнгүй. Он цагийн аясаар тактик нь ихэвчлэн сүүлд бий болсон шинэ нээлт, бүтээлийг ашиглах замаар өөрчлөгдөхөөс биш, зарчим нь яг тэр хэвээрээ үлджээ*2 гэжээ. Тагнуулын ажилд тагнуулч, туршуултайгаа холбоо барих, мэдээ дамжуулах явдал онцлог байр эзэлдэг. Орчин үед мэдээ дамжуулахдаа үл үзэгдэгч бэх, микро гэрэл зургийн аппарат зэргийг ашиглаж байгаа билээ. Тэгвэл эртний хүмүүс тухайн цаг үе, нөхцөл байдалдаа тохирсон аргуудыг ашиглаж байв. Тухайлбал грекчүүд итгэл найдвартай боолынхоо толгой дээр нууц мэдээгээ шивээд, үсийг нь ургасны дараа харилцах хүн рүүгээ явуулдаг байжээ. Мэдээллийн нууцлалыг хангахтай уялдан шифр харилцаа МЭӨ 400 жилийн үед Грект үүссэн гэдэг. Ном зохиолд өгүүлснээр, Юлий Цезарь А үсгийг Е-гээр, В-г F-ээр, С-г G-ээр гэхчилэн төлөөлүүлж хамгийн анхны шифрийг зохиожээ. Эртний Грекээс гараагаа эхэлсэн шифрийн ажиллагааг Шерв гэдэг хүн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анх боловсруулсан бол Францын эрдэмтэд шифрийн үсгийг хүснэгт хэлбэрээр ашиглах түлхүүр (код)-ийг 1605 онд зохиосон байна. Дэлхийн I, II дайны үөд шифрийн аргыг хөнгөвчлөхөд дэвшилд хүрч машины олон хувилбарыг бүтээжээ. Америкийн эрдэмтэн Хербер шифрийн машиныг анх санаачилсан бол германчууд шифрийн *Инигиа* төхөөрөмжийг ашиглах болж, англичууд шифр тайлах *ультра* төхөөрөмжийг бүтээжээ. Эртний улсууд тагнуулч, туршуултайгаа холбоо барих, мэдээ дамжуулахдаа өмнө дурдсанаас гадна холбоочин туршуулч ашиглаж байсан бололтой байдал израйлчуудын тагнуулын үүх түүхээс харагддаг. үүнд нэгэн баримт өгүүлсү: Эртний Израйлийн төрийг дөчөөд жил барьж, эцэст нь төрсөн хүүгийнхээ аюул заналаас зугтсан Давид хаан, хаан төрийг нь эзэгнэх болсон хүүгийнхээ хүрээлэлд тагнүулчнаа оруулахаар шийдвэрлэжээ. Тэрээр тагнуулчнаараа өөрийн итгэлт түшмэл Хусимийг сонгосон байна. Хусим эзнийхээ заавар ёсоор Иерусалим хотод буцаж ирээд Давидын хүү Авессалонтой уулзаж *Би урьд нь чиний эцгийн боол байсан. Одоо хаан таны боол болж хүчээ зориулъяа* хэмээн гуйжээ. Чи найздаа ингэж зүтгэдэг юм үү гэж Авессалоныг асуухад, бух израил болон ард түмэн, бурхан хэнийг хаан эзнээр сонгоно би тэр хүнд л хүчин зүтгэх ёстой гэж хариу өчжээ. Авессалон түүнд итгэж өөрийнхөө ойрын зөвлөгчөөр ажиллуулжээ. Энэ үед Авессалоны зөвлөх Ахитефель эзэндээ үнэнчээ илэрхийлэхийн тулд Давид хааныг устгах төлөвлөгөө боловсруулж, Хусимтай санал солилцсон байна. Төлөвлөгөөг шууд эсэргүүцвэл өөртөө аюул нүүрлүүлж болохыг Хусим тооцоолоод,
үүнийг хэрэгжүүлэхийн тулд сайтар бэлтгэх хэрэгтэй хэмээн итгүүлж, цаг хугацаа хожих бололцоо олж авмагцаа мэдээгээ Давид хаанаас Иерусалим хотод холбоочноор суулгасан туршуулч, гэгээн лам Садокт үйлчлэгчээрээ дамжуулан өгүүлжээ.
Судалгаанаас харахад эртний улсуудын үед тагнуулч туршуулууд бололцоотой нөхцөлд өөрсдөө биечлэн ирж мэдээгээ өгдөг байжээ. Энэ бүхнээс үзвэл орчин үеийффн тагнуулын ажиллагаанд тагнуулч, туршуултайгаа холбоо барих шууд, шууд бус арга нь эртний улсуудын үед хэлбэршлээ олсон ажээ.
Эртний улсуудын дотроос Азийн, ялангуяа энэтхэг, хятадын ард түмэн тагнуулын арга, тактикийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан түүхтэй. Тухайлбал, хятадын цэргийн онолч Сүнь Цзы МЭӨ Ү1 төгөсгөл Ү зууны эхэн үеийн хятадын цэрэг байлдааны арга ухааныг сүдлаж үзээд: *ухаалаг удирдагч, шилдэг жанжны удирдсан цэрэгт цохилт өгч жирийн хүний хүрч үл чадах тэрхүү амжилт авчрах түлхүүр бол дайсан этгээдийн талаархи урьдчилсан мэдээлэл* хэмээн тагнуулын ач холбогдлыг тодорхойлж, хүн эх сурвалжит тагнуулын үндсийг боловсруулан гаргахыг оролджээ. Тэрээр * Цэргийн урлагийн тухай шаштир* бүтээлийнхээ 13 дугаар бүлгийг түүндээ зориулж, тагнуулын үндсэн хэрэгсэл болох туршуулчийг таван төрөлд ангилж, тэднийг элсүүлэх үндсийг тодорхойлсон байна. Үүнд:
Орон нутгийн туршуул-Ийм туршуулыг буй болгохдоо эсрэг талынхаа дунд ажилладаг хүнийг эд хөрөнгө, нэр хүнд,:албан тушаалын сонирхол, аминч үзэл, гэмт үйлдлээ нуух явдал зэргийг нь үндэс болгох болон зарим нөхцөлд айлган сүрдүүлэх аргаар элсүүлж, дайсныхаа талаар мэдээ авахад ашиглана.
Дотоодын туршуул-Дайсагнагч улс орныхоо төр засаглалийн байгууллагад ажиллуулж, шаардлагатай мэдээ, баримт сэлт олж авах, объөктоо дотроос нь задлан бутаргах ажиллагаанд ашиглах зорилгоор элсүүлнэ.
Элсүүлэхдээ албан тушаал буурсан, хариуцлагад татагдсан байдал болон тухайн хүний материаллаг сонирхолыг үндэс болгоно. Ийм туршуулчид хуурамч зан авиртай, заль мэхтэй, сүйхээтэй хүн илүү тохирно.
Эргэх туршуул-Дайсныхаа дунд нэвтрэх зорилгоор тэдний туршуулыг өндөр шан харамж зэргээр өөрт татан давхар элсүүлэн авах арга бөгөөд түүнийг ашиглан эсрэг талдаа хуурамч мэдээ, баримт сэлт өгч төөрөгдүүлнэ.
Золиослох туршуул-Эсрэг талаа тагнуулын аргаар хуурч төөрөгдүүлэх зорилгоор бэлтгэсэн мэдээ, баримт сэлтийг тэдэнд хүргэх, амь насанд нь шууд аюул занал учруулах даалгавар гүйцэтгүүлэх зорилгод ашиглана. Тэрээр дайсанд илчлэгдвэл тангарагтаа үнэнч байж, амь насаа зориулах болно.
Үл золиослох туршуул-Ийм хүмүүсийг дайсны дунд оруулж чухал шаардлагатай мэдээ, баримт сэлтийг олж авах зорилгод ашиглана. Гадна байдлаараа бусдын анхаарал татахааргүй, ухаантай, авъяастай, зоригтой, эрүүл чийрэг, тэсвэр тэвчээртэй хүнийг сонгон элсүүлнэ. Тэднийг лам хуврага, тэнүүлч, худалдаачин, эмч зэрэг халхавчаар явуулж үүрэг гүйцэтгүүлэх нь чухал болохыг заажээ.
Тагнуулын ажиллагааны амжилт нь түүний хүч болох тагнуулын ажилтнаас шууд хамааралтайг Сүнь Цзы чухалчлаад, тагнуулын ажилтан бол мэдээ, баримт сэлтийн үнэн, худлыг танин мэдэх мэдлэг, чадвартай; хүнлэг, шудрага, ухаалаг, гярхай, аливаад машид болгоомжтой ханддаг байх ёстой гэжээ. Түүнчлэн тагнуулын ажлын үр дүнгийн тулгуур баганьг нэг нь өндөр мэдрэмж, сонор соргог байдал, нууцлал хэмээн тэмдэглээд: *тагнуулын ажлын нууцлал задарсан тохиолдолд туршуулч, түүнчлэн уг нууцыг мэдсэн этгээд бүгд үхэх ёстой* гэсэн хатуу зарчмыг тунхагласан байна. Сүнь Цзы-гийн оюуны чадавхид хүндэтгэл үзүүлдэг олон арван судлаач эрдэмтдийн нэг, Их Британ, Орос, Хятад, Япон зэрэг орны тагнуулын аргыг судалсан, Их Британы харъяат Ричард Деакон *Японы тусгай алба эрт ба эдугээд* бүтээлдээ: *Хятадын стратеги дахь тагнуулын арга ажиллагааг тайлбарлагч Сүнь Цзы-гийн үндэслэсэн тагнуулын ажлын үлэмж олон зарчим өнөөгийн ээдрээтэй төвөгтэй өдрүүдэд ч хэрэглэхэд тохирч байгаа нь гайхамшигтай. Япончууд *Дайны стратеги*-ээс суралцаад зогсоогүй олон жилийн туршид Сүнь Цзы-гийн тайлбарыг өөрсдөө давтагдашгүй хэв маягт оруулан боловсронгуй болгож хятадуудаас давж гарчээ гэж хэлж болмоор байна. Японы олон тооны генералуудын хэлсэн үг, бичсэн зүйлүүдэд Сүнь Цзы-г дуурайж байсан нь илэрхий харагддаг. Тэрч байтугай дундад зууны үед ч цэргийн зарим жанжнууд.-.Сүнь Цзы-гийн номлолыг хүлээн зөвшөөрч байжээ* хэмээн Сүнь Цзы-г үнэлж бичсэн байна. Мөн судлаач В.Төөгөө: *0нолын энэ үндэс нь хятадын төдийгүй дэлхийн орнуудын тусгай албадын үйл ажиллагаанд өнөөг хүртэл хэрэгжсээр, улам боловсронгуй болсоор байна. Иймээс хятадын тагнуул нь эртний түүхтэй, уламжлалт туршлагатай болохыг илэрхийлж байна. Хэмээн эртний хятадын тагнуулын арга ухааны үр шимийг үнэлжээ.
Үүсэл гарвалын он цагийн хувьд хятадын соёл иргэншилтэй нэгэн тоололд багтах энэтхэгийн ард түмэн эдүүгээсээ олон мянган жилийн тэртээд цэргийн урлагийг хөгжүүлжээ. Энэ талаар Ж. Неру “ Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” бүтээлдээ: “Эрт тэр цаг бол Энэтхэгийн аричуудын их хүчирхэг байсан үе юм...Хотууд нь худалдааны том төвүүд болон хувирч байв. Эрдмийн тэр төвүүдэд тэр үед байсан бүх төрлийн хичээл заадаг байжээ. Багш нар нь цэргийн урлаг ч заадаг байлаа*2 гэж тэмдэглээд, байлдааны урлаг зааж байсан Дроначарья; багшийг нэр заан онцлон дурдсан байдаг. Тагнуулын ажиллагааны арга, заль мэх, төрөл, хэлбэр, хүч, хэрэгсэл нь цаг үеийн шаардлагатайгаа нөхцөлдөн баяжин боловсронгуй болсоор байв. Үүний нэгэн илэрхийлэл нь сөрөх тагнуулын мэдээ, баримт сэлт олж авах арга болох захидал харилцааны хяналтыг буй болгосон явдал юм. Захидал харилцааг хянах аргыг Македоны Александр санаачилсан гэдэг. Персийн Дария хааны эсрэг аян дайны өдрүүдэд цэргийн бие бүрэлдэхүүнийх нь сэтгэл санаа нэг л дундуур байгааг мэдэрч, учрыг олохоор шийджээ. Тэрээр эцэг эх, ойр дотныхондоо захидал бичихийг хориглосон тушаалаа1 хүчингүй болгосон байна. Цэргүүд ч гэр орондоо захидал бичиж, тэдгээрийг хүргэхээр авч явсан элчийг замаас нь нууцаар буцаан ирүүлж, захидлуудыг нарийвчлан судалснаар армийнхаа бэлэн байдалд оршиж байсан дутагдал, дайчдын сэтгэлийг зовоож буй асуудал, тэдгээрийн шалтгаан, хаан эзний зарлигийг эсэргүүцсэн яриа өгүүлэл гаргагчдыг тогтоон шаардлагатай арга хэмжээ авчээ2. Ингэж захидал харилцааны хяналтын аргын эх үүсэл тавигджээ.
Тагнуулын асуудлын нэгэн судлагдахуун нь уг ажлыг дагнан эрхлэх мэргэжлийн алба, түүний хүчний (тагнуулын ажилтан) үүсэл, хөгжил юм. Энэ талаар судлаач, хуульч М.Цогтоо: *Тагнуулын арга ажиллагаа янз бүрийн улс оронд өргөн ашиглагдаж байсан боловч мэргэжлийн тагнуулч, тусгай алба буюу тагнуулын байгууллага хэмээх мэргэжлийн алба үүсч төлөвштөл их хугацаа шаардагдсан байна...улс орнуудад гадаад тагнуулын ажиллагаа нь гадаад харилцаатай салшгүй холбоотой явагдаж ирсэн учраас тагнуулын ажил эрхлэх байгууллагын эх үндэс нь гадаад харилцааны байгууллагатай хамт буюу түүний далбаан дор тавигдсан гэж үзэх үндэстэй юм*3 гэж үзсэнтэй санал нэгэн буй
болно. Үүнийг эртний соёл иргэншилт, хүчирхэг Ромын эзэнт гүрний үргэлжлэл болсон Византийн эзэнт гүрний түүхээр иш татан үзэхэд л тодорхой харагддаг. Тэрхүү хүчирхэг улсын нууц алба МЭ YI зуунд хүрч байж сая төрийн чухал алба болон тогтносон байдаг. Мөн тагнуулын ажиллагаа нилээд дээр үеэс сайн хөгжсөн орос оронд л гэхэд олон улсын харилцааны асуудал эрхэлсэн төрийн анхны бие даасан байгууллагыг *Элчин захиргаа* нэртэйгээр, 1Y Иван хааны шийдвэрээр 1549 онд байгуулжээ. Тус байгууллага нь дипломатын зэрэгцээ тагнуулын ажил үүргийн гүйцэтгэж байжээ1. Тагнүулын ажиллагааг өргөтгөх зорилгоор Оросын хаан Алексей Михайлович 1654 онд *Нууц явдлын захиргаа* гэдэг байгууллагыг дэргэдээ байгуулжээ. Ингэхдээ тагнуулын үүргийг *Элчин захиргаа*-нд давхар хариуцуулж байгаад аажмаар *Нууц явдлын захиргаа*-нд шилжүүлсэн байна. 1716 онд 1 Петр хаан оросын цэргийн шинэ дүрмийг соёрхон батлаж түүгээрээ тус улсын тагнуулын ажлын анхны эрх зүйн үндсийг тавьж өгчээ2.
Өмнө өгүүлсэн бүхнээ эрэгцүүлэхэд дараахь дүр зураг харагдаж байна. Үүнд:
Өөрсдийгөө болон орон сууринаа хамгаалах, эсрэг хүчнээ тандах шаардлага нь хүмүүн төрөлхтөнд тагнуулын сэтгэлгээг төрүүлжээ. Төр үүсч, тэрээр бодлого, зорилгоо хэрэгжүүлэхэд тагнуулыг ашиглах болсноор эртний хүмүүсийн болхи, зохион байгуулалтгүй тагнуулын ажиллагаа нь зохион байгуулалтын хэлбэрт шилжих, арга барил нь баяжин хогжих, үйл ажиллагаа, уүрэг зорилт нь өргөжин тэлэх бололцоог нээж өгсөн байна. Эртний болон дундад зууны олон арван дайн тулаан, улс орнуудын хоорондын тэгш бүс харилцаа нь тагнуулын арга, тактик, хүч, хэрэгсэл, зарчим, хэлбэрийг боловсронгуй болгох, уг ажиллагааг дагнан эрхлэх мэргэжлийн тусгай алба, ажилтанг төрөн гарахад хүргэжээ.
Sunday, March 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment