Өмнө нь ирсэн чивчин барга нарыг хуучин барга, сүүлд ирсэн хори нарыг шинэ барга хэмээн нэрийдэх болж. Энэхүү Хөлөнбуйрын 17 хошууг Хармөрөн мужид харъяанд захируулжээ. Үржил шимт Хөлөнбуйр нутагт шинэ, хуучин барга нарын мал ахуй ихэд өсөж баян барга хэмээн алдаршсан билээ. Шинэ барга зүүн хошууны овог нь Галзууд, Хуасай, Хөвдүүд, Гучид, Шарайд, Харгана, Худай, Бодонгууд, Хальбин, Цагаан, Батнай, Баатууд, Цагаан ураг, Хүйцлэг, Хурлаад, Үзөөн, Сартуул, Хагшууд, Хүтгээд, Харзал, Сахираад, Тавнангууд, Цээлхан, Юншээбуу, Жоорон, Улиад, Сээхэр, Хорчид, Ихжүн, Болойнзон, Жооргон, Шарнууд, Урианхай, Эмэгнүүд, Манжлиг, Хонтон, Авхан, Сээрчин, Эрэгэн, Сээзэнгүүд зэрэг нийт 40 овог байна. Шинэ барга баруун хошууны овог нь Харгана, Юншээбуу, Юнжигээбуд, Хөвдүүд, Шарайд, Галзууд, Авагчууд, Хангин, Тавнан, Үзөөн, Хүйтлэг (Хуалан) хорчид, Бодонгууд, Жооргон, Дайртан (дардан) Хатигин, Сээзэнгүүд, Цагаан ураг, Хуасай, Сээрчин, Сээхир, Алгуй, Мүеөлөн, Улиад, Номчин, Хагшууд, Чонод зэрэг нийт 27 овог байна. Хуучин барга хошууны овог нь чивчин, ориёгон, шарнууд, харнууд, байжинтал (байшин тав) хашнууд, тулгачин, урианхай, жалханы, хурлаад, бүлээнгүүд, хагшууд, улиад, хавчид, хөвчир, эрэгэн, булгачин зэрэг нийт 17 овог байна. 1911 онд Манжийн төр унасны дараа барга нар монголчуудын эрх чөлөөний төлөөх тэмцэлд идэвхтэй оролцож, 1912 онд төлөөлөгчдийг томилон ирүүлж Богд хаант Монгол улсад нэгджээ. Гэвч 1915 оны 11 сард болсон Орос, Монгол, Хятад гурван улсын хэлэлцээрээр Барга Монголыг Монгол улсаас тусгаарлан, Хятад улсын Хармөрөн мужийн харъяанд Хөлөнбуйрын автономит засагтай байхаар шийджээ. 1915 онд Манлай ван Дамдинсүрэн албатаа аван Монгол улсад нүүн ирсэн бөгөөд эдгээр барга нарын үр сад Төв аймгийн Баян, Сэргэлэн, Дорнод аймгийн Гурванзагал сумдаар оршин сууж байна. 1920 онд хятадууд Хөлөнбуйрын автономит эрхийг бууруулсан ба улмаар 1925 оны хавар Хөлөнбуйрын хойчийг сайжруулах ерөнхий сайдын газрыг Хөлөндов болгож, автономит эрхийг бүрэн устгажээ. 1931 онд Манжго улсын Хянган хойд мужид харъяалагдаж байжээ. Энэ үед баргын хүн ам 29100, мал нь 1,352270 толгой хэмээн бүртгэгджээ. 1947 онд Улаан хот нийслэлтэй ӨвөрМонголын зүүн монголын автономит засгийн газрыг байгуулжээ. Энэ засгийн газраас Хөлөнбуйр, Нуунмөрөн, Хянган 3 аймаг байгуулах шийдвэр гарган болно. Үүнээс зөвхөн хөлөнбуйрчууд л автономит эрхтэй засгийн газрыг 1945 оны гурван улсын хэлэлцээрийг үндэслэн байгуулж, тусгаар тогтнохын төлөө тэмцэж байжээ. 1948 оны 2-р сард ӨвөрМонголын баруун монголыг тэргүүлэгч Улаанхүүгийн уриалгаар Улаан хотод зүүн, баруун монголын нэгдсэн ир хурал хуралдаж Хөлөнбуйрын автономит эрхийг дэмжихгүй хэмээн мэдэгдэж Хөлөнбуйрыг Өвөр Монголын харъяат Хөлөнбуйр аймаг болгохоор шийджээ. Ийнхүү Хөлөнбуйр Хятадын харъяанд үлдэх болсонд дургуйцсэн Шаарийбуу тэргүүтэй шинэ баргачууд Монгол улсад нүүж ирсныг одоогийн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд суурьшуулжээ. 1950 онд Нуун мөрөн аймгийг Хөлөнбуйр аймагт нэгтгэжээ. 1953 оны 2-р сард Хянган аймгийг Хөлөнбуйр аймагт мөн нэгтгэжээ. 1969 онд хятадын соёлын хувьсгалыг удирдах бүлгийн бодлогоор Хөлөнбуйр аймгийг Өвөр Монголын өөртөө засах орноос салган Хятадын Хармөрөн мужийн харъяанд оруулжээ. 1971 онд буцаан ӨвөрМонголд нийлүүлжээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Sunday, March 7, 2010
Барга буриадын тvvх
17-р зууны эхэнд чивчин барга нар Манжийн хааны шаардлагаар Бөхэ хотын орчимд нүүн очжээ. 1732 онд Найралт төв хааны үед чивчин барга нар өнөөгийн нутаг болох Хөлөнбуйрт нутагт ирсэн байна. Эдгээр барга нарыг 2 хошуу болгон, мөн энд нүүлгэн авчирсан солоны 6 хошуу, өөлдийн нэг хошуутай хамтруулан Манжийн цэргийн зохион байгуулалтад оруулжээ. 1689 онд Манж Орос улсууд Нэршүүгийн гэрээгээр хил тогтооход Хэрлэн голын орчим нутаглаж явсан Шэлдээ зангийн албат нар бусад хоричуудаасаа таслагдан Манжийн харъяат болон үлджээ. Тэд хил даван бусад хоричуудтай нийлэхийг оролдсон хэдий ч Манж, Оросын цэрэгт дарагдаж, Шэлдээ занги хил дээр цаазлагджээ. Энэхүү хори буриад нар Сэцэн хан аймгийн Жанчивдоржийн хошуунд захирагдах болсон байна. Гэвч 1734 онд дээрх хоричуудыг Хөлөнбуйрын тал нутагт шилжүүлэн, хори нэрийг өөрчлөн, зүүн, баруун гарын барга 8 хошуу болгон зохион байгуулж, өмнө нь энд нүүн ирээд байсан барга нартай нэгтгэжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment