Цагаан хүннү гэж нэрлэгддэг тэр хүмүүс өөрсдийгөө яг тэгж нэрлэдэггүй байсан юм шиг. Тэднийг перс хэлтнүүд ефталитууд (Ephtalits, Hayatalits) гм-ээр нэрлэдэг байсан. Хойд Энэтхэгийг нилээн түйвээж байсан ба Индус мөрний 2 эргээр нэг хэсэг нутагладаг байсан гээд байдаг юм билээ. Европ руу нүүж очсон аваaруудын өвөг дээдэс гэх нь ч бий.
Ямар ч байсан хөх түрэгүүдэд дарагдсан монгол-жужануудын нэг салаа нь байсан гэдэгтэй олонхи нь санал нийлдэг юм билээ шүү. Дээр дурдсан аваарууд гэдгийг нилээн хожуу үеийн аваруудтай хольж хутгаж болохгүй. "Жинхэнэ аварууд", "хуурамч аваарууд" гээд дээр үеийн Византын эх сурвалжид хүртэл ялгаад салгачихсан байдаг гэсэн. Жинхэнэ аваарууд буюу Европ тийш очсон анхны аваарууд нь монголжуу байсан бололтой юм билээ. Үсээ 2 салаалж сүлждэг, бөөгөө "бөкөс" гэж нэрлэдэг, нэг хаан нь Баян гэдэг нэртэй байсан, Хөх-Tүрэгийн баруун хэсэгийг захирдаг байсан Тардуш гэдэг ябгу нь авааруудын заналт дайсан нь байсан(тэгэхээр аваарууд монгол-жужануудын нэг салаа байсан гэх магадлал нилээн их), тэр (Тaрдуш ябгу) Визант улсыг авааруудтай гэрээ хэлэлцээр хийлээ гээд харилцаа муутай байсан гм нилээн юм бий. Аваарууд баруун тийш очоод Европийн Hun нарын үлдэгдэл гээд байдаг Утригур гм аймaгуудыг бут цохиж өөртөө нэгтгэcэн(үүнээс болоод "Варкуни" буюу Аваaр-Күнни, Авар-Хүннү гм нэр үүссэн), Византийн Константинoполь хотыг нь бүслэж байсан гм-ээр нэг хэсэгтээ л бусниулж байсан юм байх.
Дараа нь энэ авааруудын цуглуулсан хураасан олон хэлтнүүдийн дундаас Византын өгсөн "хуурамч аваар" гэдэг нэр үүссэн. Эд болохоор анх очсон авааруудын нэрийг л авсан болохоос маш холимог хүмүүс байсан бололтой. Их Карл, Саксоны Отто гм-тэй байлдаад ялагдаж явсан гэсэн.
PS: Авар-Хүннү : Энд "хүннү" гэдгээр Европын "hun" гэдэгийг хэлсэн болно. Европын "hun" гэдэг нь Азийн "xүннү" гэдгээс нилээн ондоо бас л баахан холимог хүмүүс байсан бололтой. Тэднийг Азийн xүннүтэй oгт холбоогүй ч гэж үздэг хүмүүс байдаг. Ямар ч байсан Ромын их цэрэгтэй Аттилагийн байлдсан газар гээд байдаг одоогийн Францын нэг мужаас ази гавал олдоод байдаг юм билээ. Тэнд бас одоо болтол хөх толботой хүүхэд төрөх нь ажиглагддаг гэсэн шүү.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment