Сэнгийн Эрдэнэ-ийн *Занабазар* гээд зохиол, Ж. Пүрэвийн *Манан будан*, бусад хүмүүсийн энэ үейин тухай олон ном байдаг. Хятадын номын сангуудад Чахундоржийн тухай баримт сэлтийг ухаад гаргавал нэлээн материал олж үзэж чадах байх. Монголоо хэрхэн устгаж, өөрийгөө л бүтэн биеэр авч гарсан тухай мэдээлэл, Занабазар хэрхэн модон хутганд хутгалуулж үхсэн, бараг 90 хүрэх шахсан гэх мэтийн нарийн мэдээллүүдийг үзэж болно. Хэрхэн монголын угсаатнуудын махыг зулгааж ясыг хэлхэн дүүжилж бусдад нь харуулдаг байсныг, Галдангийн хүүгийн толгойг Бээжингийн төв хаалган дээр тавьж үзүүлж байсан гэх мэтийн зүйл материал бүгд олдоно.
Дашрамд дурдахад, халхын хаад зүгээр дураараа гүйж очоод манжийн Энх Амгалан хаантай уулзаж чаддаг байсан хэрэг огт биш байдаг. Хаанд хэрхэн ёс алдалгүйгээр бараалхах талаар хичээл тэдэнд заадаг байж. Монгол Журганы жижиг түшмэл гэхэд л халхын хануудыг хэдэн алд газар гүйлгээд, дохиогоор нь тэд зэрэг зогсож 9 удаа мөргөөд дахин дохиогоор нь хэдэн алд гүйгээд давтана гэх мэт. Халхын язгууртнууд хэрхэн Эфү цол горьдож манжийн хааны охиныг гуйдаг байсан, хэрхэн бие биенээс гоё тогосны өд, цол хэргэм авахаар улсаа худалдаж идэж байсан зэрэг бүгдээрээ байж байгаа. Эх орон тусгаар тогтнолын төлөө тэмцээд албатаа өөрөө захираад, толгойгоо өөрөө аваад явахын оронд гадаадаас сул цалин аваад, толгойгоо илүүлээд сууж байх нь халхын хануудад илүү тансаг санагдсан учраас тэд Галдангийн саналыг хүлээж аваагүй юмсанжээ.
Гэвч бас халхын ноёд дотор Зүүнгарын холбоотнууд, Зүүнгарыг дэмжигч нар олон байсныг огтоос ор тас үгүйсгэж болохгүй юм. Xожим манж, Зүүнгарын эсрэг өдөөн хатгалга хийлгэх гээд халх ноёдыг дайчилна гэхэд халхын ноёд татгалзаж, түүнээс болод шийтгүүлж байсан байдаг. Ямар сайндаа манжууд Зүүнгарын эсрэг дайндаа бэлдэх, бас Түшээт хан, Засагт ханы манжийн эсрэг үзэлтнүүдийг тусгаарлах дарах зорилгоор Сайн ноён хан аймгийг шинээр байгуулж байх вэ. Занабазарыг богд болгодог нь ар халхыг шашны малгай дор нэгтгэе гэсэн ухаанаас үүдэлтэй бололтой байдаг. Түвдээс хараат бус болж өөрсдөө шашны тэргүүнтэй болно гэж үзэж Занабазарыг тодруулж байжээ. Түвд рүү явуулах ажил нь Зүүнгарын ноёдын зөвшөөрлөөр хийгдсэн байдаг (халх ойрдын цааз бичиг баталсны дараахан) энэ ажил (Занабазарыг тодруулж лхаст хүргэж том ламд шавь оруулах)-ыг санаачилж, гардан гүйцэтгэж, идэвх гарган зүтгэсэн хүн бол Ойрдын Зая Бандит байдаг гэх мэт сонирхолтой баримтуудыг дурдахгүй орхигдуулж болохгүй юм.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Posted by Х.БАТТØР at 11:29 PM 0 comments
Тvvхэн шигтгээ цуврал
Шигтгээ: Галдан дүүгээ алуулсныхаа дараа шууд дайраагүй, хагас жил илүү хүлээсэн. Засагт ханы үлдэгдэл цэргүүд бол яах аргагүй Галдангийн талд байсан. Цэцэн хан ч олигтой тусламж үзүүлээгүй, Галданг довтлохын өмнөхөн нас барчихсан байсан. Ийм учраас Галдан Чахундоржийг Олгой нуур орчимд ялсныхаа дараа хангүй байсан Цэцэн хан аймаг руу довтолсон.
Анх 1688 онд дvvгийнхээ бас алагдсан засагт-ханы єшєєг авна гэж Чахундорж руу дайрахдаа 30,000 цэрэгтэй байсан бололтой. Энэ дайралтаар Галдан нь Халх Хошуудын их цэргийг хоёр ч удаа бут цохиж, улмаар Занабазар, Чахундорж нар Сєнид (Манжийн эзэмшил) нутаг руу дvрвэн зугдсан байна. Галдан энэ тулаанаар хэр их хохирол амссан нь тодорхойгvй. Гэвч Халхуудаас цэргээ сэлбэсэн. ЗvvнГараас болон хошууд гэсэн бусад дайсагнагч Ойрд аймгуудаасаа цэрэг татах ямар ч боломжгvй болсон. Халхад Чахундоржийг намнаж явах хойгуур Сэнгэ хааны хvv Цэвээнравдан Тvвдvvдийн "ерєєлєєр" хаан болж байж. (Тvвдvvд уг нь анх Галданг бас хаан бол гэж "ерєєдєг" байж. Галданг бvх ойрдын хаан гэж зєвшєєрсєн атлаа, єрсєлдєгч Хошуудын хааныг ч мєн бvх Ойрдын тэргvvн гэх зэргээр єргємжлєн харьцдаг байжээ) Тvвдvvд жишээ нь Чахундоржтой уулзахаараа Галдангийн эсрэг юм яриад л, Галдантай уулзахаараа Занабазарыг муулж байгаад салдаг байж. Ямартаа ч, Галдан 1688-1690 онуудад 20,000-30,000 цэрэгтэй байсан байж. Энэ хугацаанд буриад, халх, урианхай, хотгойд аймгуудын зарим нь Галдангийн эсрэг босож, зарим нь ирж нэгдэж байсан бололтой. 1690 онд Галдан Євєр Халх руу цємрєн оржээ. Энэ vед Манж-Халхын их арми (тоо хэмжээ тодорхойгvй. гэхдээ Халхууд л гэхэд ар євєр нийлээд дор хаяж 25000-35000 байсан бололтой) Галданг хєєн ирж Улз голын эрэг дээр асар том тулаан болжээ. Манжийн талаас тулааныг шилдэг жанжин нь удирдсан байдаг. Галдан нилээн их хоxирол vзсэн ч Манж-Халхын армийг цохиж чадсан байна. Єнєє айхтар жанжин нь цєєн хэдэн амь сахигч цэргийн хамтаар Бээжин руу зугтаж чаджээ. Галданд 20,000 цэрэг vлдсэн бололтой. Манжийн хаан асар их сандарч Галдан армиа аваад Бээжин хvрэх вий гэж болгоомжилсон тул хэлэлцээ хийе Улаанбуданд ир гэж. Yvний хамтаар асар их цэргийн хvчийг бэлдэж Улаанбуданд аваачих шийдвэр гаргасан байна. Галдан туршуулаараа дамжуулж мэдэнгvvт, уг нь Манж хааны хvссэн ёсоор армигvй ирэх ёстой байсан боловч, армиа авч Улаанбуданд ирэв. Улаанбудангийн (1690 оны 7 сар) энэ тулаанд Манжууд 40-50,000 Манж, Євєр Монгол, Хятад цэрэг гаргасан байх. Дээр нь Бээжингээс ирсэн их бууны анги ч байв. Манжийн талаас тулааныг эзэн хааны тєрсєн дvv биечлэн удирдав. Энэ тулаанд Манжууд давамгай байсан ч Галданг бvр мєсєн ялж чадаагvй байна. "Хэлэлцээр хийх" гэж ирсэн Галдангийн хувьд ч манжуудыг дийлэх хvч дутаж байв. Манжууд асар их хохирол амссан бололтой (тэд Галданг заавал барих тушаалтай байсныг мартаж боломгvй). Тиймдээ тэд уухайн тас энхийн гэрээ байгуулаад ухарсан. Галдан цэргийнхээ гуравны нэгээс илvv хувийг алдсан бололтой (6000-8000). Улаанбудангаас хойш Галдангийн байнгын арми 10,000 цэргээс бvрдэж байсан бололтой. Гэхдээ энд мэдээж бусад жанжин(баатар)-дын цэрэг давхар орно. Жанжин (Баатар) бvр хувийн мянгатуудтай байж. Галдан хаан гэгддэг ч vнэн хэрэгтээ бусад жанжид нь ч асар их эрх мэдэлтэй, бараг холбоотны хэмжээнд Галдантай харьцдаг байж. Мєн Ховд, Хэрлэн, Орхоны бэхлэлтэнд дор хаяж тус бvр 1000-2000 байнгын цэрэг байсан байх. Ингэхээр Галдангийн мэдэлд нийт Ар Халхын хэмжээнд нийт 18,000-20,000 цэрэг л байсан байх. Яг єєрийн шууд мэдлийн цэрэг нь хавьгvй бага байсан нь ойлгомжтой. Энэ их цэргээ нэг дор байрлуулах нь удаан хугацааны хуьд эдийн засгийн (бас бэлчээрийн) хувьд боломжгvй тул байнга тарж байрладаг байсан. Мэдэгдэж байгаагаар Ялгуусан хутагт 1 мянгаттай, Данжила - мянгаттай, бусад 4 баатрууд тус бvр 1-2,5 мянгаттай байжээ. Хэрлэнгээс гарахдаа л тэд салжээ. Нэгдvгээрт хавар цаг ус бэлчээр муу тул их арми нэг замаар явбал єлсєглєнд нэрвэгдэнэ гэсэн vг. Хоёрт Данжилагийн арми уг нь Манжий армийн ард нь гарч араас нь цохих ёстой байж. Данжила vvнийг гvйцэтгээгvй байна. Ингэж салж явсан цуваанаас Галдангийн айл єрх Зуун Модонд отоонд орсон байна. (Галдангийн бусад баатрууд энэ тулаанд орсон эсэх нь тодорхойгvй. зарим нь ЦэвээнРавданд дагаар орж, зарим нь Манжид дагаар орсон байдаг.) Ялгуусан хутагт тусдаа дайтаж єєр газар явсан бололтой. Мєн ЗуунМодны тулалдаанд Данжилагийн "арми" биечлэн оролцоогvй. Галданг бvслэлтнээс гарсаны дараа олж уулзсан бололтой.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Түүхийг зүгээр л САНААНААСАА ЗОХИОЧИХ юмаа ккк, ха ха ха!! Түүхээ ямар нэгэн хувийн сонирхол, яс үндэстний эсвэл төөрөгдөл элийрлээ зөвтгөх биш зүгээр түүхийн үүднээс авч үзвэл! Галдангийн түүх бол атаа хорсол, хувийн өшөө хонзон, өчүүхэн сэтгэлтний түүх юм. Халх Ойрдын тэмцэл бол ердөө л Монголын өндөрлөгт Цахарын дараа хэн нь ХААН суух вэ???? Хэн Монголыг нэгтгэж нэр сүрээ бадруулах вэ гэдэг л байсанаас Чахундорж, Галдан 2- эх орноо бодсон бол ОГТ биш юм. Галдан ч Чахун дорж ч бүгд Манжийн хаанд тал засч уралдан гүйдэг байсан түүхийн баримт нэн олон. Хамгийн их тал засаж, бэлэгэ сэлтээ Халхуудад дээрэмдүүлэн байж Манжийн хааны таалалыг хүрт сэн хүн нь Галдан. Галдан Манжийн хаан 2-ын санаа нийлж хамтадаа Халхыг сөнөөх төлөлвлөгөө байсан шүү!! Тиймээс ч Манжууд Халхуудыг галдантай дайнд бэлтгэл хийлгэлгүй элдэв дарам үзүүлж Галданг довтлохоос сарын өмөнө цэргийн гол хүчийг нь Чахундоржийн хамт Жанчхүүд дуудаж аваачин Халхыг эзгүйгүүлж Галданд довтлох боломж олгосон байдаг БАРИМТ үлдсэн!! Галдан мөн Оросуудтай хуйвалдан, Чахундоржийн дүү Шидшид баатарыг Байгал нуурт 6,000 цэргийн хамт 1688 оны зун дайтаж явахад нь ар хударгаар нь 30,000 цэрэгтэй дайрсан юм даа. 1688 оны зун Халхын нутагт галдантай дайтах цэрэг ердөө 3000 цэрэг байсан нь түүхэнд маш тодорхой үлдсэн. Галдан бошгот Манжийн хаанаас халхыг довтлох зөвшөөрлийг Халхыг эзэлсннийд араа ХААН болгож өгөөч гэсэн гуйсан болзолтойгоор хамт авсан боловш Сувьдаг тэнэг Боол гаралтай Галданг Манжууд сүүлд нь нохой мэт үзэж, юун хаан болгох, шууд л боол хэмээн доромжилсонд Галдан уурсаж бослого гаргасан юм. Галданг Халхыг ид дайтаж байх үед 1688 онд Манжийн туршуул ангиуд Халхын нутагт Зүүнгарын цэрэгтэй хэд хэд тааралдаж байсан ч НЭГ Ч ТУЛААН хийгээгүй нь түүхэн баримтаараа бий!!! Галдан Манжийн зөрчил Халхыг түйвээсний дараа 1691 оноос л ЭХЭЛСЭН. ХУДАЛ ТҮҮХ БИТГИЙ ЗОХИО!!!!! Галдан бошгот Халхын Байгал нуурт Оросийг дийлсэн цэргийг буцах замд нь Оросуудтай нийлэн бут цохиж, Байгал нуур, Буриад тэр чигээрээ ОРОСЫН НУТАГ болсон түүх бол Галдангийн гавьяа юм.
Галдан бошигт манжтай 3 удаа том тулаан хийсэн. Эхнийхэд Улахуй голд Галдан төгс ялсан. Улаанбуданд манжийн 100 000 цэрэгтэй Галдан 25 000 орчим цэрэгтэй тулсан . Ялагдах шинжтэй болмогц аргалж хэлэлцээр хийхээр арга заль зохиож гарсан энэ бол тэнцээ . Харин Зуу Модонд манжуудад ( манж + хятад+ ар халх+ өвөр халхын нэгдсэн их цэрэгт )ялагдсан. Галдан бол бүх Монголчуудыг нэгтгэх гэсэн баатар хаан. Харин Занабазар , Чахундорж 2 бол хятад манжийн хааны бөгс долоосон 2 муу урвагч . Энэ 2 урвагчийн балагаар одоо 2 их гүрний дунд хавчуулагдсан гарцгүй болж жижгэрсэн. Буриад Оросых болсон нь Галдантай ямар ч хамаагүй зүйл . Чахундорж Оросын хаанд захиа бичиж ( 1676 онд ) бүүр Сэлэнгэ мөрний эрэг дээр байгаа Оросуудын байшинг танай хааны газар гэж бичсэн захиа нь олдсон . Занбазар , Чахундорж 2 энэ бүх хямралыг манж хятадын хааны даалгавараар хийсэн .
Post a Comment