Хужирт, Есєнзvйл сум нь хуучин засаг захиргааны хуваариар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуунд харъяалагддаг. Хээрийн судалгааны явцад Илдэн бэйлийн хошууны тайж ноёд, харъяат ардын угсаа гарал, зан vйл ихэд сонирхол татсан юм. Учир нь тус хошууны тайж ноёд, харьяат ард нь Монголын тvvхэнд домог болон мєнхєрсєн Халхын Тvмэнхэн Цєєхvvр Цогт хун тайжийн угсаа, vр хойч юм. Эдvгээ Монголын тvvхэнд Цогт хун тайжийг олон янзаар ярих боловч чухам vнэн дvр тєрхийг гарган тавьж, Монголын ард тvмний сэтгэл оюунд мєнхєлсєн хvн бол Билгvvн номч Бямбын Ринчин гуай юм.
Цогт хун тайж нь Эзэн Богд Чингис хааны алтан ураг болох Батмєнх даян хааны угсаа Бахарай хошуучийн хvv. Тэрээр XVII зууны vеийн Монголын нэрт яруу найрагч, тєр, шашны зvтгэлтэн, орчуулагч, соён гэгээрvvлэгч байжээ.
Цогт хун тайж нь дан ганц зэр зэвсэг агссан баатар эр биш, бичиг ном дэлгэрvvлсэн соён гэгээрvvлэгч, яруу найрагч байсныг тvvний хийж бvтээсэн, бичиж vлдээсэн хєшєє дурсгалын бичээсvvд, домог хууч ярианаас илхэн байна. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг "Цогтын цагаан байшин"-гийн гэрэлт хєшєєний бичээс, Мєн Дашинчилэн суманд буй "Бичигт шургуулга"-ын бичээс, Тєв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь "Дуутын хар чулуу"-ны бичээс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын тєвєєс 60 км зайтай "Булагуудын хэцийн бичигт хад" хэмээх газраас олдсон Амар хиагийн бичээс зэрэг нь монголчуудын оюуны соёлын нэгээхэн хэсэг болж байна.
Тvvх сурвалжийн мэдээгээр Цогт тайж нь таван хvvтэй байсан бєгєєд ахмад хvv Арслан тайж нь эцэг болоод єєрийн санаа бодлоос урвасан тул эцгийн тушаалаар хороогдсон. Харин II, III, V хvvгийн тухай тvvхэнд тодорхой мэдээ байхгvй нь эдгээр хvvхдvvд нь эцгийн vйл хэргийн тєлєє хvчээ єгч байгаад vрэгдсэн болов уу гэж таамагладаг байна. Харин IV хvv Гарма зvгийн заан хун тайжийн ахмад хvv Сутай Илдэн нь хожим Сайн ноён хан аймгийн Илдэн Бэйлийн хошууны анхны засаг байгуулж явсан ноён юм. Илдэн Сутайгаас хойш тvvний удмын 12 ноён засаг байгуулжээ. Хамгийн сvvлчийн ноён болох Норовжанцан нь 1930-аад оны хэлмэгдлийн хар шуурганд єртжээ.
Илдэн бэйлийн хошуунд одоо хэр уламжлан ирсэн улааны талыг барьсан "Яргайтын хийд" хэмээх жижиг хийд байгаа аж. Энэ хошуу нутгаар улааны шашны томоохон тєлєєлєгч болох Говийн догшин ноён хутагт Данзанравжаа, Хvvхэн хутагт нар нэг биш удаа зорчиж явсан тухай одоо болтол домог болгон нутгийн ардууд єгvvлж байна. Илдэн бэйлийн хошууныхан нь хэзээнээсээ таван хошуу малаа адгуулан маллаж ашиг шимийг нь хvртэж ирсэн ба хонь, адуу хоёрыг илvv их єсгєдєг байжээ. Тийм учраас бусад аймаг хошуудаас айраг хийх талаараа гойд сайн байсан нь уламжлан иржээ. Энэ хошуунд тєрсєн багштан хэмээн алдаршсан алдарт эрдэмтэн Агваандамба хэмээх нь идэш их орой хийлгэдэг байжээ. Бодхидзаряавадаарагийн сvрхий дэлгэрэнгvй тайлбар хийсэн Агваандамба гэдэг эрдэмтэн арвандєрєвдvгээр жарны модон нохой жил (1814 онд) тэр цагийн Илдэн бэйлийн хошууны Отгоны євєр гэдэг газар (одоогийн Євєрхангай аймгийн Хужирт сум) мэндэлжээ. Энэ эрдэмтэн Агваандамба Ганжуурын олон барыг тулган шvvн залруулж мадаггvй бичмэл Ганжуурыг бvтээж, дуусгажээ хэмээн тvvх сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Эдvгээ Цогт хун тайжийн угсаа олон тайж ноёдын vр хойчоо, харьяат албат нь Євєрхангай аймгийн Хужирт, Есєнзvйл, Єлзийт, Сант, Баянгол сумын хойд хэсэг, Архангай аймгийн Єндєрсант сум (хуучнаар) зэрэг газарт євгєдийн их соёлоо хадгалан оршин сууж байна.
Нvvдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан П.Чvлтэмсvрэн
No comments:
Post a Comment