Галдан, Занабазар 2 хоорондоо яагаад тийм таарамжгүй байсан юм бол? Галдан бошгот, Занабазар 2 таарамжгүй бсан гэхээсээ илүү Занабазарын ах Түшээт хан Чахундорж, Галдан бошгот 2 л хоорондоо нилээд таарамжгүй байсан. 1690 онд ойрад, халхын чуулганаар Галдан бошгот хаан Чахундорж руу уурлаж дайрч байсан гэдэг. Чахундорж хувиа хичээж их зан гаргалгүй Галдантай нийлээд манжийн эсрэг тэмцсэн бол манжид эзлэгдэхгүй байх магадлалтай л байсан. Занабазар ард түмнээ бодсон байхаа. Тэгээд Манжид дагаар ороход нь Галдан эсэргүүцэж Манжтай байлдсан. Байлдсан газар нь одоогийн Зуунмод юм билээ. Манж нар худлаа ухран зугатахад нь Ойрдын цэргүүд араас нь нэхэн хөөж байгаад Зуунмодод бүслэгдээд 4 талаасаа их буугаар галлуулж бут цохигдсон.
1640 оны Халх-Ойрадын цаазыг шууд зөрчсөн Занабазар болоод Халхын ноёдын үйлдэл Халхыг гэсгээсний хариу болжээ. Өөрийн өвөг дээдэс Эрдэнэбаатар хунтайжийн зорьж хүсч байсан зүйлийг түүнд оролцсон Занабазарын эцгийнх нь тэр том гэрээг Занабазар уландаа гишгэсэн. Тэрхүү гэрээ бол ганц Халхад ч хамаатай асуудал биш Өвөрлөгчөөс бусад бүх туургатнуудын оролцсон том зүйл байсан. 1690- ээд оны үед бол, Халх-Ойрадын цааз гэдэг тухайн үед хүчингүй болсон байсан. Түшээт хан аймгийн Бандир гэдэг тайж өвөр хоорондоо хөлөө жийлцээд хэдэн өрх дагуулаад өвөр Монгол руу зугтсанаас шалтаг болж тэр гэрээ хүчингүй болсон бололтой юм. Тэр Халх Ойрадын цааз гэдэг 1688 онд хэнд ч хэрэггүй цаас болсон байсан. [цааз бичгийн гар бичмэл нь зөвхөн Халимагаас л олдсон. Торгуудын Хөө өрлөг тэр чуулганд Халимагаас ирж оролцсон юм билээ] Халх Манжид дагаар орохын өмнөхөн Халх ЗүүнГар хоёр өстөн дайсан болчихсон байсан учир Халх Ойрадын цаазыг анхаарах манатай байлаа. Ер нь Халх Зүүнгарын хоорндын зөрчил Галданг хан ширээнд суусны дараачаас эхлээд маш эрчимтэй болж эхэлсэн. Галдан болохоор Далай ламд толгойгоо атгуулчихсан байсан бололтой. Бас хүчирхэг болсондоо эрэмшиж Засагт хан аймгийг өөрийнхөө талд татан оруулах алхам хийсэн. Чахундорж болохоор Манжийн хаанаас нилээн хараат болсон байсан. Ер нь нийлээд хол явахгүй нь тодорхой болсон үе байж. Халхын байдал асар хүнд болсон үе. Ямарваа нэг асуудал гарахаар Манж, Зүүнгар, түвд хутгалдаад хэрүүл маргаан болдог байж. Далай Ламын элч лам Занабазартай чацуу сэнтийд суулаа гээд баахан хэрүүл гарч Манжийн хаанд захиа хүртэл бичиж байсан байх юм.
Ерөөс Галдан улс орны эрх ашгийг уландаа гишгэж эрх мэдлийн төлөө явсан уу? Эсвэл Чахундорж, Занабазар нар Галданд өс санаж, Манжийн ивээлд багтсан уу гэдэг асуулт гарч болох юм. Занабазартан урагшилсны дараа Галдан 1640 оны цаазаа сануулж байжээ. Энэхүү зөрчил нь эцсийн эцэст өөрсдийг нь боомилно гэдгийг Галдан ухаарч байсaн бололтой. Тэгээд ч хуучин гэрээгээ Чахундоржид сануулж асуудлыг өөрсдийн дотор шийдүүлэхийг санал болготол зөвшөөрөөгүй. гэрээг яах гэж дахин сөхөж гаргаж ирсэн нь Чахундоржийн улс орны эрх ашгийг умартан байсантай холбоотой бололтой. Чахундорж, Галдангийн харилцааны асуудал л шалтаг болсон бололтой. Энэ бол Халхад хамаатай асуудал биш Хөх нуур, Ижилийн торгуудууд оролцсон том гэрээ байсан. Занабазар, Ойрадтай зөрчилөдсөн ч бусaдтай ам тангаргаа өргөж үлдээсэн зүйлээсээ татгалзлаа гэдэг сонин. Ерөөсөө өөрсдийн тогтоосон гэрээний дагуу хоорондоо харилцаж байсанд хажуугийн Манжаас зуучлах хэрэг байхгүй байсан нь ойлгомжтой. Ерөөс Эрдэнэбаатар хунтайж, Түшээт хан Гомбодоржын үе өнгөрсөны дараа Манжийн найр тавьдаг бодoлго илт чангарч түшмэг маягаар харьцах болсон. Хиад Ж.Борын бүтээлд бол, Чахундорж өөрөө хэлсэн: Галдангийн атганд орсноос Манжид дагаар орсон нь дээр гэх мэт.. Энэ бол туйлын харалган л байсны хэрэг. Галдангийн өөрийнх нь Халхын нутагт орж ирж түйвээж байсан нь өөрийнхөө эсрэг хандуулахад хүрсэн боловч Галдан юу ч болоогүй байхад нь орж ирээд түйвээсэн хэрэг биш байв. Манжийн гол дүрд нь тоглoсон жүжгүүдийн ачаар л. Галдан нилээн хүчирхэг болоод Халхад гарсан хямралыг ашиглан Засагт хан аймагт нөлөөгөө бататгах гэсэн хэрэг. Засагт хан аймагийг өөртөө нэгтгэхийн тулд Түшээт хантай байлдах шаардлагатай болсон. Түшээт хан нь болохоор Засагт хан аймагийг зүгээр Галданд тавиад туучихыг хүсээгүй. Тэгээд л Чахундорж Шарыг очиж алсан, Засагт ханы ноёд зугтаад Галдангаас тусламж эрэхэд нь Галдан дүүгээ явуулсан, түүнийг нь Чахундорж алчихсан. Ингэж л дайн эхэлсэн. Их цааз энд бараг хамаагүй. Дээр нь Чахундорж, Галдан хоёр бие биедээ асар муу. Юу гэхээр Түшээт ханыхан Хошууд аймагтай ураг төрлийн холбоотой.
Галдан Хошууд руу довтолж Очирт Цэцэнийг үхүүлсэн. Халхын 500 гаруй ноёд цуглаад Манжид дагаар орсон байна. Галдангийн довтолгооноор Халхын хүн амын ихэнх нь Өвөр Монгол руу дүрвэсэн байна. Халхад үлдсэн хэдийг нь Галдан дээрэмдсэн учир тэдгээр нь ч удаан тэссэнгүй шууд урагшаа нүүсэн байна. Халх ерөөсөө Галданд дургүй байжээ, тэгээд л Манжид дагаар орсон байна. Галдан ч тэгээд аажмаар цэргээ тэжээж чадахгүй болоод өлбөрч үхэх шахсан байна. Энд нэг таамаг гарч ирнэ, хэрэв Халх Галданд дагаар орсон бол хачин сонин юм болох байсан. галдан халхын хэдэн цэргийг аваад эзгүй хойгуур нь хан ширээ булаасан Цэвээнрабдантай байлдах байсан. Эсвэл Манжтай байлдана, гэхдээ энэ байлдаанд Галдан зайлшгүй ялагдана. Аль ч тохиолдолд Халх асар их хохирч үлдэх байсан байх.
Занабазар бол агуу удирдагч гэдгээсээ илүү соён гэгээрүүлэгч урлагийн хүн байсан юм болов уу. Анхны Богд тэрээр ард түмнийхээ дунд маш их нэр хүндтэй байсан бөгөөд Алтан ургийн угсаа залгамжлах бүрэн эрх нь байсан аж. Манж руу дагаар ордoг нь тэр үеийн цаг үетэй тохируулан хийсэн зөв алхам гэж үзээд байна. Түүхэн үнэн нь бол, Монгол орныг Манжид дарлуулалгүй Манжтай харилцах бодолгыг тэрээр барьсан бололтой. Хоёр орны хооронд хийсэн Вассалын гэрээ гэдэгтэй дөхөж очих байх. Түүхэн баримтад дурьдсанаар, Халхын ноёд цуглараад Орос Манж хоёрын алиныг нь сонгох талаар хэлэлцсэн гэж Манжийн эх сурвалжид байдаг гэж нэгэн герман түүхч бичсэн байсан. Тэгээд Занабазар “Мандах төрийг дагаснаас Мөхөх төрийг дагасан нь Монгол улсад өлзийтэй”, Манжийг сонгосон нь дээр гэж үзсэнээр Халх Манжид дагаар оржээ. Оросын харьяа болсон бол тусгаар тогтнолын асуудал одоо ямар байх байсныг хэлэхэд хэцүү юм. Сонин нь гэвэл Галданг дагах тухай ярилцаагүй байгаа юм. Ямар ч байсан, Манж улс Монгол хүнийг сүрхий ад үзээд байсангүй аж, хятадуудыг Монголд суурьшихыг хориглож, ер нь нэг үгээр хоёр улсын хооронд хийсэн гэрээ тэнд байжээ. Манжийн тал илүү эрхтэй л байсан байх. Сүүлд, Манж хятадчиглагдан янз бүрийн улс төрийн бодлогуудыг Монголд явуулж байсан бололтой. Манж Халх хоёрын тохиролцоог Манжийн зүгээс байнга зөрчсөөр ирсэн. Халхын 8 хошууг 95 болгосон гэх мэтээр уудaлвал их юм бий.
Галдан Бошигт Хаан Самарканд Ургэнч хотуудыг эзлэн авж тонож дээрэмдэж байсан бололтой. Тэндээс ирэхдээ олон тооны олзны хvн авчирчээ. Бошигтын vед Ойрд Дани, Норвегээс их буу худалдаж авч, харин Дайчин Гvрний цэргийн хэрэглээнд зориулж Францаас холын тусгалтай их буу ирж байсан гэж зарим нэг номонд дурдсан байдаг..
Энд нэг зүйл гэвэл, Даваач болон Амарсанаа хоёрын байлдсаныг тэрнээс хойно гарсан дайнтай андуурч болмооргүй юм. Амарсанаа халхын нутагт ирээд байхад нь манжууд ятгаж цэрэг зэвсгээр ханган Даваачийн эсрэг дайнд тусалъя гэжээ. Амарсанаа зөвшөөрч умард замын цэрэгтэй хамтарч Зүүнгар руу орсон байна. Даваач бараг байлдалгүй бууж өгч Бээжинд хүргэгдсэн байдаг. Энд бол ямар нэгэн хядлага болоогүй. Гол нь Амарсанаа энэ үедээ Хотгойдын Чингүнжав болон Халхын зарим том ноёдтой нөхөрлөж дараагийн том дайндаа бэлдэж байсан бололтой. Тэгээд ч Зүүнгарт ирсэн хойноо Манжуудыг нутгаасаа гарахыг шаардсан байдаг. Ингэж жинхэнэ том дайн эхэлжээ. Уг нь Чингүнжавыг Түшээт Хан Бээжин рүү хүргүүлэх байсан ч зориуд тавьж явуулсан ба хожим манжид баригдан очиж амиа хорлон үхсэн байдаг. Xалхын ноёд бүгд энэ бослогыг дэмжихээр 2-р Богдын дохиог хүлээж байв. Харамсалтай нь Сайн ноён хан аймгийнхан итгэл эвдэн Халхын ноёдын төлөвлөгөөг нураасан бололтой. 2-р богд ч хорлогдсон ба халхын ноёдын дунд маш том цэвэрлэгээ энэ үед явагдсан гэжээ. Xамгийн тод жишээ л гэхэд Чингүнжав байдаг. Амарсанааг ч манжууд Ойрдуудын дунд *Муслимын тагнуул* гэх зэргээр зарлаж ухуулга хийж байсан бололтой. Галдангийн эсрэг бас яг ийм цуурхал тарааж байсан ба үр дүнгээ өгч байсан байна. Ойрдууд бүх нийтээрээ манжийн эсрэг боссон. Тэд гол нь дээрээс дохио хүлээлгүй яарсан бололой. Xэрэв халх, ойрд 2 зохион байгуулалттай зэрэг босож, хошуудаас дэмжлэг авч чадсан бол өөрийнхөө нутаг дээр байгаа давуу талыг ашиглаж манжуудад хучтэй цохилт өгч чадахаар байсан болов уу.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment