Одоогийн Татарстан бол мэдээж түргүүдээр дүүрэн байгаа нь бол тодорхой... Харин татарууд бол монгол байсан байх. баруун тийш нүүдэллэсэн бүх алтай язгуурын хэлтнүүд бүгдээрээ түрэг байгаагүй гэж бодож байна. Татаруудын тухай европод анх 5-р зууны үеээс яригдаж эхэлсэн гэж байна. Mиний санаж байгаагаар Эртний Грекүүдийн муу ёрын тамын зүг бол дорно бөгөөд тэнд там байдаг, тамын хаалгыг тартарус хэмээх аймшигт нохой манаж байдаг гэдэг. Тэгэхлээр Тэр үеээс эхлэн алс дорноос ирсэн монголжуу төрхийн хүн бүрийг л татар гэж тэмдэглэсэн бололтой. Тамын хүмүүс аймшигт хүмүүс гэж.
Түүхэн нэршлээр нь авч үзвэл Татар гэдэг нь :
Монголын эзэнт гүрэнд харъяалагдаж байсан бүх үндэстэнүүдийг нэрлэх, Алтан ордны улсын харъяанаас үлдсэн азидуу төрхтэй бүх муслимуудыг ерөнхийд нь татарууд /оросууд тэгж хэлдэг/, Монгол турк гаралтай муслим бөө мөргөлтөн бүх хүмүүсээ Оросын эзэнт гүрэн татарууд гэдэг байсан. Гэх мэтчилэн л байна... Өөрөөр хэлбэл Иртышээс баруун тийш Крым Польш хүртлэх Ази царайтнууд бүгдээрээ татарууд л болж хувирсан байгаа биз дээ, хэдэн 10 сая хүн. Энд Монголд тэр тусмаа Хөлөн буйраар нутаглаж асан 9 Татаруудын холбооны талаар огт яриагүй, Одоогийн Татарстаны талаар өгүүлсөн.
Бас Монгол нутгийн Татарууд Монгол хэлтэй биш байх магадлалын талаар авч үзвэл тун бага. Зарим хүмүүсийн судалснаар бол Монгол нутгийн геологийн онцлог байдал, уур амьсгалын нөлөө нь 26-30 сая мал бэлчээрлэх боломжтой, нэг хүнд ногдох мал нь 28 толгой байх боломжтой байсан гэж үзвэл монгол нутагт 1 сая нүүдэлчин л зохицон амьдрахаас аргагүй байсан. Ийм тохиолдолд баахан монголчуудын зүүн талд хэдэн түрэгүүд үлдэж чадахгүй л байх гэж бодож байна. 7-р зуунаас хойш монголын зүүн биеэрх түрэгүүд нүүдэллэн одсон, үлдсэн хэд нь 5 зууны турш түрэг байж чадахгүй /хэлний хувьд/ нэг бол монгол нэг бол хамниган болно. Татар xүчэрxэг аймаг байсан Алтан улсын дайралтыг татар аймаг няцаадаг байсан гэж бодоxоор монголыг бүрдүүлэгч нэлээд том аймаг яx аргагүй мөн. Сүүлд Чингис xаан үxэр тэрэгний арлаас өндөр татар xүнийг цаазлаx тушаал өгч үнэндээ бол xядсан энэ үндэстэн монголд xүчээр ууссан одоо тэднийг туркууд эсвэл татарстан гэж яриx утгагүй юм. Товчхондоо татар бол монголын нэг xэсэг. Тэрэгний голтой чацуулан эрчүүдийг хороох нь үндэстэнг бүрэн устгасан хэрэг биш, түүнээс хойших тэрэгний голоос намханууд нь баруун тийш хийсэн аянд ханхар эрс болсон байх нь тодорхой шүү дээ...
Рашид ад адин бол харин үнэн хэлсэн байх, Татарууд бол халхавч цэрэг Монголын түрүүч магнай нь Татарууд тул монголыг нийтэд нь татарууд л гэсэн байх. Монгол цэргийн түрүүч татарууд, домгийн тартарусын нэр нь ойролцоо тул Монголчууд татар нэрээр алдаршсан байх. Мэдээж хэрэг баруун тийш одсон Монголын их цэргийн олонхи нь түрэг гаралтай нүүдэлчид /Найман, Хэрэйд, Кыргыз/ болсон нь ойлгомжтой. Кипчакуудын үлдэгдэл бол одоогийн казахууд байх. Бүхэл бүтэн үндэстэнг нэг аянаар устгана гэдэг бол бараг л боломжгүй шүү дээ. Кипчак, кумануудын хаадыг устгана гэдэг ард түмнийг бүхлээр нь устгасан гэсэн үг биш. Татарстан бол шууд утгаараа Монголын Алтан ордны нэрийг барьсан нүүдэлчин түрэг гарлын үндэстнүүдийн цогц, монгол нутгийн татаруудаас хол зөрөөтэй хүмүүс. Татарстан бол шал өөр, Харин Татарууд Хамаг Монголын зүүн өмнө хэсэгт байсан. Тэд Алтан улсад туслан Хамаг монголд хор учруулж байсан,тэгээд сvvлдээ Алтан улстайгаа муудсан. Харин Узбекуудын хувьд Монголтой мааш холын л хамаатай байх, бараг зүгээр л алтай язгуурын хэлтнүүд гэдгээрээ, бас Монголын Барулас омгийн доголон хаантай байснаараа л ойролцоо байх.
Хорезм улсын хаад нь түрэг гаралтай, ард иргэдийнх нь дунд түрэг, перс гэх мэт хүмүүс байсан. Тэр хавиар түрэг гаралтай огуз, сэлжүк, харлук гэх мэт аймгууд аль эрт 11-р зууны үед очоод эхэндээ хөлсний цэрэг маягаар алба хааж байгаад дараа нь тэндхийн пэрс/иран гаралтай улсуудыг эрхэндээ оруулж авсан. Хорезмийн мэдлийн Хорасан мужид жишээлбэл түрэг гаралтай Султан Санжирийн бунхан байсан, тэр нь одоогоор бол ертөнцийн нэг гайхамшиг болохоор юм байжээ. Тэрийг нь Чингис хааны хүү Толуй очоод шатаачихсан гэж 13-р зууны үеийн түүхч Ата Малик Жувэйни бичсэн байдаг.
Харин Казахстанд Хасарын харьяаны аймагууд байсан гэсэн мэр сэр цуурхал байдаг бол ундэсгүй байх. Хасарын удмынхны захирч байсан нь ойрадын хошууд аймаг, Зүүн Монголын Хорчин гэх мэт аймгууд байсан. Мөн Иран, Азарбаяжанд Илханы улсын үесэд тэднийхнээс мэр сэр байсан. Мөн Манжид уусаад алга болсон нэг аймаг байдаг.
Узбэкийн дунд Сарт гэж нэртэй хүмүүс бий. Тэдгээр нь иран тал нь давамгайлсан хүмүүс ба 13-р зууны уед монголчууд тэднийг Сартуул гэж нэрлэдэг байсан нь одоо болтол байж байгаа гэсэн үг. Бусад нь казахуудтай төстэй түрэгжүү боловч иран/персийн соёлд нилээн автсан хүмүүс бий. Узбэк гэдэг нэр анх Зүчийин угсааны Уз гэдэг нэртэй бэк гэдэг цолтой ноёны нэрээс гаралтай. Тэр хавиар хүний нэрээр нэрлэгдсэн Ногай гм аймгууд бий. Ондоогоор бол монголчуудтай нэг их холбогдохгүй.
Энд бараг холбогдолгүй юм хэлэх гэсэн юм, юу гэхээр манайхан шал худлаа үгээр чамирхацгаагаад байна. Хамаг Монгол гэдэг аймаг байгаагүй, харин хэрэйд, татар, мэргид нартай хил залгаа Монгол гэдэг л аймаг байсан. Тэр аймгийг Хамаг Монгол гэдэггүй байсан. Зүгээр л Монгол. Хэргийн учир нь Нууц Товчоонд байгаа ...Хамаг монголыг Хабул хаан захирч байв... гэсэн нэг өгүүлбэр юм. Энэ өгүүлбэрийг харахад ...Монголчуудыг бүгдийг нь Хабул хаан захирч байв... гэсэн утга тод байна. Харин тэр аймгийн нэрийг Хамаг монгол гээд байвал инээдтэй байх. Саяхан жуулчдад зориулсан нэг товхимол дээр бүр хамаг монгол эмпайр гээд биччихсэн байсан. Тэр үед Монгол нь аймаг байсан болохоос эмпайp болох яагаа ч үгүй байсан.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment