Очирт цэцэн хан:
1) Галдан энэ хүний тусламжаар Зүүн-Гарын хунтайж болсон. Дараа нь хошуудын нэг ноён хүмүүсээ аваад Галданд дагаар ороход нь Очирт цэцэн дургүйцэж гэнэдүүлж дайраад эдгээр хүмүүсээ буцааж авч чадсан. Дараа нь дөрвөдийн нилээн хэдэн ноён Галданд дагаар ороход нь Очирт цэцэн сүрдэж Чахундоржтой холбоотон болсон. Удалгүй Очирт цэцний Чахундорж, Хөх нуурын хошууд руу явуулсан элч Галданд баригджээ. Галдан өөр рүү нь хамтарч дайрах гэж буйг мэдээд Очирт цэцнийг өрсөж довтлоод ялсан байна. Очирт цэцэн Хөх нуурын хойхно хавьд зугтаж очоод тэндээ 1680 онд нас баржээ. Зарим эх сурвалжид Галданд алуулсан гэж ч байдаг бололтой. Үүний дараахан Галдангийн Манжийн хаанд бэлэг сэлт өгөхөөр явуулсан хүмүүсийг Чахундорж олзолсон байна. 2) Лувсангомборабдан: Очирт цэцний ач хүү нь Чахундоржийн охинтой суусан бөгөөд Галдангийн эсрэг байсан юм байна.
3) Чахундоржийн ээж Ханджамц хошууд хүн байжээ. Очирт цэцний Ямар ч байсан ойрын хамаатан нь байсан юм байна.
Засагт хан:
1) Засагт хан Ванчигийг алсныхаа дараа Чахундоржид ялагдаад зугтсан Хотгойдын Лувсан тайж Зүүн-Гарт орогнож байжээ.
2) Засагт хан Цэнгүн Галдантай дотно харьцаатай байсан бөгөөд охин нь Галдангийн хамаатан Дугаррабдантай суусан байжээ. Түүнээс гадна Засагт хан аймгийн ойж гарсан иргэдийг Чахундорж эргүүлж өгөөгүй байна.
3) Засагт хан Шар ойж гарсан иргэдийнхээ зөвхөн хагасыг нь л Чахундоржоос эргүүлж авч чадсан байна(Хүрэн бэлчирийн чуулганы дараа). Түүнээс гадна Шар болон Дэгдэх тайж гм ноёд Галдангийн нөлөөнд илт орж эхэлсэн байна. Галдангийн дүү Доржжав бас л Засагт ханы нэг охинтой нь суусан бололтой юм. Чахундорж Шар, Доржжав хоёрыг алсан байна.
Хүрэн бэлчирийн чуулган:
Далай ламын элч, Занабaзар хоёрын сэнтий чацуу байсанд дургүйцсэн Галдан энэ тухай Манжийн хаанд захидал бичиж гомдол мэдүүлж байжээ.
Далай лам:
Илт Зүүн-Гарын талд байсан бөгөөд Галданд бошигт хан цол хайрлажээ. Халх өөрийн гэсэн богдтой тул энэ үед Далай ламаас нэг их хамааралгүй байжээ.
Манжийн хаан:
Халх 3 аймаг Манжийн хаанд алба барьдаг байсан бөгөөд Хүрэн бэлчирийн чуулганд Манжийн хааны төлөөний хүн Арани(Арнай) Чахундоржид дотоодын хямралаа зохицуулахыг мөн Зүүн-Гар их хүчирхэг байгааг сануулжээ. Манжууд Халхын дотоод байтугай хэрэгт бvvр ч их хутгалдаад эхэлчихсэн байсан.
Халх Ойрдын цааз бичгийг Галдан биш Чахундорж анх зєрчсєн юм байнa. Тvшээт хан руу Шар єєрєє дайраагvй болoв уу. Хэдэн залуу тайж нар хєєрч хэсэг явсан бололтой байдаг, "тулган шаардах бичиг" гэх мэтийг дур мэдэн гаргаж ирэх гэх мэтээр зоргоор авирлаж. Галдан, Шар хоёрын yг санаа бол Чахундоржийг аль болох уурлуулахгvй байяа гэж санаж суусан биз. Галдан ч єєрєє хангалттай проблемтэй байсан. Ер нь тэр залуу тайж нар учир явдлаа Шараас нуусан нь үнэн байх. Тvvнээс Шар xaaнaac зvв зvгээр cyyж байгаад Чахундоржийн гэнэтийн довтолгоонд автах билээ. Засагт хан зохицье гэж их гуйсан байдаг. Чахундорж Засагт ханыг ялаад толгойг нь авсан байдаг. Хотгойдууд хvчирхэг байсан ба Чахундоржтой нэг тулаад ухарсан юм билээ. Tэгээд Хотгойдууд баруун тийш хєдлєхєд нь ЗvvнГарын Сэнгэ хаан тосож байлдаад буулгаж авч байжээ. Лувсан тайж орогнол гуйж очоогvй юм, харин олзонд байсан байдаг. ЗvvнГарууд тэр хvнийг цаазаар аваагvй л байгаа юм(Чахундорж бол шууд цаазлах байсан биз). Хожим Галдан хаан, Хотгойдыг вантай нь хамт Халхад (Засагт ханд) хvлээлгэн єгчээ гэж байгаа.
Жич: Шастина гэдэг хүний бичсэн “Русско-монгольские посольские отношения XVII века” гэдэг ном. Тэнд Чахундоржид ялагдсaныхаа дараахан Орос руу бичиж байсан захидал зэрэг нь бий. Бас Галдангийн Орос руу явуулсан тод үсэгээр бичсэн захидал, Түшээт хан, Цэцэн хан нарын захидал ч гэсэн байдаг юм билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Posted by Х.БАТТØР at 11:32 PM 0 comments
Тvvхэн шигтгээ цуврал
Шигтгээ: Галдан, Чахундоржийг нутагт нь орж ирэхэд шууд хил дээрээ тосон авч байлдсангүй, түүнийг дураар нь дээрэм тонуул хийлгүүлэх мэтээр хэсэг хугацаанд харзнаж хулээцтэй хандсан байна. Нутгийн нэлээд гүн руу орж ирэхэд нь ч саад хийсэнгүй. Чахундорж угийн *дээд тархи нь доод тархитайгай адилхан хэмжээтэй* тул өөрийгөө бараг Зүүнгарыг эзэлчихлээ, Галдан надаас зугтаад Түвд руу Далай ламаас тусламж эрэхээр явсан гэж бодож байсан. Гэтэл Зүүнгарын цэргүүд гэнэтийн дайралт хийхэд Чахундорж цэргээ хаяад амиа хоохойлон хятад руу зугатсан. Энэ тактик ганцxан энд анx болсон биш, манай эриний өмнө 53 онд Ром, Партийн хооронд болсон үйл явдал энд давтагдсан хэрэг юм. Ромын Консул, Сырийн захирагч Крассус 35000 Ромы легионерээ удирдан Бабылон хотийг эзлэхээр ирсэн. Персүүд Крассусыг хил дээрээ тосон байлдаагүй, нутгийн гүн руу нэлээд давшуулаад л байсан. Крассус бол хөрөнгийнхөө тоог алдсан баян хүн боловч Жүлиас Цызарийн Гаулд байгуулсан гавьяатай дүйх гавьяа байгуулж нэр төрөө илүү гаргахын тулд тэр дайныг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэдэг. Тэрээр замдаа Арменийн хаадаас морин цэрэг худалдан авсан боловч цаадуул нь мөнгийг нь аваад алга болсон бололтой. Гэвч Крассус төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, Ромын цөөн морин цэргээ тагнуулын анги болгон явуулсныг нь Ородесийн арми хядчихсаныг мэдэлгүй явган цэргээр давшсаар байж. Каррэ хотын дэргэд тэгш талбай дээр персийн 10000 морин цэрэг Ромын армийн 25000 хүнийг хиар цохиж, 10000 нь зугтаж амьд үлдсэн. Крассусын ам руу хайлмал алт цутгаж, цаазаар авсан байдаг.
Галдан Чахундоржийг дайрахаасаа өмнө бас зүгээр суугаагүй байж. Хамгийн эхэнд тэрээр өөрийн ах нар Цэрэн, Зодовбаатар нарыг дэмжигч ноёдуудтай дотоодын дайн хийсэн. Энэ дайндаа холбоотон болгож ашигласан өөрийн хадам аав Хошуудийн Гүүш Хан Очиртыг дараахан нь тулалдаанд ялж цаазаар авсан. Сүм хийдийн тухай гаргасан шинэ хуулийг нь эсэргүүцсэн хэсэг лам болон тэднийг дагасан ноёдтой бас багагүй тулалдсан. Баруун зүгийн хасаг, уйгур, туркмэн, киргизуудийн дотоодын эв муудсаныг ашиглан САМАРКАНД, УРГЕНЧ, ХАМИ зэрэг олон хотыг дайран эзэлж байв. Тэднээс татвар авахаар болгож тогтоосон байсан. Урианхай нар Оросын цагаан хаанд алба өргөдөгийг эсэргүүцэж Орос руу хэд хэдэн удаа сүрдүүлэх захиа явуулж байжээ. Галдан зүгээр л нэг хаан байсангүй, Монгол үндэстнээ бусад үндэстнээр дарлуулалгүй, тэднийг нэг туган доор нэгтгэх гэж оюун бодлоо зарж явсан улс төрч, цэргийн жанжин хүн байж. Энэ хүний ямар гаралтай нь тийм чухал биш байж, тэр зөвхөн нийт Монгол нутгийг нэгтгэхийг хичээсэн бололтой. Ямартай ч байсан Манж хятадын харийн дарлалд сууж байх уу, Галдангийн захиргаанд байх уу гэсэн сонголтод Занабазартан бээр манж хятадыг дагасан болохоор Монголын төр ард түмний эрх ашгаас урвасан мэт болж харагдах юм. Галдан, Занабазарыг хүрч ирж нэгдсэн бол үнэлэх байсан нь магадтай, харин Чахундоржийг төдий л унэлэхгүй ч цэрэг арми удирдах эрхгүй жижиг ноён хэмжээнд орхих гэх мэтээр нэг их оролдолгүй орхих байсан гэсэн таамаглал дэвшүүлье. Яагаад гэвэл, энэ хоёр хүний цаана яахаа мэдэхээ байсан олон Монгол ноёд Галдангийн хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж хоцрох байсан нь эргэлзээгүй. Галдан ирээдүйн үйл хэргийг санаж Занабазар, Чахундорж хоёрт тийм хэрцгий хандахгуй байсан нь үнэнд нийцэх болов уу. Манай эриний 9 онд Август Жулиас өөрийн нь 3 бүтэн армийг командалж яваад Германийн Салтус Тётобүргиенсис гэдэг газар бүх армиа Арминиус жанжинтай Чэрүси омгийн зэрлэгүүдэд хядуулаад бараг ганцаараа зугтаж ирсэн Варус гэдэг жанжний амийг өршөөсөн гэдэг. Энэ нь бусад жанжиддаа өөрийн өршөөнгүй, сайн хүн гэдгээр ойлгуулах тактик байсан.
Галданд цөөн тооны орос төрхт цэрэг байсан бөгөөд тэднийгээ орос цэргийн адил хувцаслаад Манжийн тагнуулууд байгаа газар явуулждаг байсан байна. Оросууд Галданг цэрэг, зэвсгээр дэмждэг гэж итгэж Манжууд хэсэг хугацаанд хууртаж байсан бололтой. Галдангийн гадаад, дотоодын тагнуулууд Манж Чин, Xөх нуур, Түвд, Xалх, Зүүнгар газар бүрт хаа сайгүй хэрж байв. Өрсөлдөгчид ч мөн адил үйдэж байсан нь эргэлзээгүй.
Манжийн Канши хааны урьд явуулсан бүх армиуд Галданд ялагдаж байснаас Зуунмодны тулаанд өөрийн биеэр цэрэг удирдаж ирсэн байдаг.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Уучлаарай Би Монгол хүн, гэхдээ түүхийг Худлаа зохиогоод яахав!!!!! Манжийн цэрэг Галдангийн цэрэгтэй Хоёрхон л том шийдвэрлэх тулаан хийсэн байдаг, Хоёр тулаанд хоюуланд нь Манжууд ялсан! Тэрэлж зуун мод болоод Улаанбудангийн тулаан. Ялангуяа Тэрэлжийн тулаанд Манжийн талаас алс холоос туйлдан ядарч өвчин зовлон нэрвэгдсэн Баруун замын арм нь тулаанд орсон цэрэг нь ерөдөө 20,000 Харин галдангийн цэрэг 30,000 байсан баримт бийи!!! Галдангийн цэрэг ур чадвар муутай, цэргийн тактикийн алдааа гаргасанаас өвчин зовлонд нэрвэгдсэн цөөн тоотой Манжуудад бүр мөсөн ялагдж сөнөсөн байдаг БАРИМТ олноороо бий. Тэр үед Манжийн зүүн замын 20,000 цэрэг одоогийн Хэрлэн баян улаанд 3 өдөрийн зайтай байсанаас Манжийн цөөн тоооны цэрэг галдантай тулалдсан ч шийдвэртэй ялалт байгуулж чадсан.
Түүхийг зүгээр л САНААНААСАА ЗОХИОЧИХ юмаа ккк, ха ха ха!! Түүхээ ямар нэгэн хувийн сонирхол, яс үндэстний эсвэл төөрөгдөл элийрлээ зөвтгөх биш зүгээр түүхийн үүднээс авч үзвэл! Галдангийн түүх бол атаа хорсол, хувийн өшөө хонзон, өчүүхэн сэтгэлтний түүх юм. Халх Ойрдын тэмцэл бол ердөө л Монголын өндөрлөгт Цахарын дараа хэн нь ХААН суух вэ???? Хэн Монголыг нэгтгэж нэр сүрээ бадруулах вэ гэдэг л байсанаас Чахундорж, Галдан 2- эх орноо бодсон бол ОГТ биш юм. Галдан ч Чахун дорж ч бүгд Манжийн хаанд тал засч уралдан гүйдэг байсан түүхийн баримт нэн олон. Хамгийн их тал засаж, бэлэгэ сэлтээ Халхуудад дээрэмдүүлэн байж Манжийн хааны таалалыг хүрт сэн хүн нь Галдан. Галдан Манжийн хаан 2-ын санаа нийлж хамтадаа Халхыг сөнөөх төлөлвлөгөө байсан шүү!! Тиймээс ч Манжууд Халхуудыг галдантай дайнд бэлтгэл хийлгэлгүй элдэв дарам үзүүлж Галданг довтлохоос сарын өмөнө цэргийн гол хүчийг нь Чахундоржийн хамт Жанчхүүд дуудаж аваачин Халхыг эзгүйгүүлж Галданд довтлох боломж олгосон байдаг БАРИМТ үлдсэн!! Галдан мөн Оросуудтай хуйвалдан, Чахундоржийн дүү Шидшид баатарыг Байгал нуурт 6,000 цэргийн хамт 1688 оны зун дайтаж явахад нь ар хударгаар нь 30,000 цэрэгтэй дайрсан юм даа. 1688 оны зун Халхын нутагт галдантай дайтах цэрэг ердөө 3000 цэрэг байсан нь түүхэнд маш тодорхой үлдсэн. Галдан бошгот Манжийн хаанаас халхыг довтлох зөвшөөрлийг Халхыг эзэлсннийд араа ХААН болгож өгөөч гэсэн гуйсан болзолтойгоор хамт авсан боловш Сувьдаг тэнэг Боол гаралтай Галданг Манжууд сүүлд нь нохой мэт үзэж, юун хаан болгох, шууд л боол хэмээн доромжилсонд Галдан уурсаж бослого гаргасан юм. Галданг Халхыг ид дайтаж байх үед 1688 онд Манжийн туршуул ангиуд Халхын нутагт Зүүнгарын цэрэгтэй хэд хэд тааралдаж байсан ч НЭГ Ч ТУЛААН хийгээгүй нь түүхэн баримтаараа бий!!! Галдан Манжийн зөрчил Халхыг түйвээсний дараа 1691 оноос л ЭХЭЛСЭН. ХУДАЛ ТҮҮХ БИТГИЙ ЗОХИО!!!!! Галдан бошгот Халхын Байгал нуурт Оросийг дийлсэн цэргийг буцах замд нь Оросуудтай нийлэн бут цохиж, Байгал нуур, Буриад тэр чигээрээ ОРОСЫН НУТАГ болсон түүх бол Галдангийн гавьяа юм.
Энэ комент бичсэн нөхөр сайхан худал шаадаг гар байна . Галдан бошигт манжтай 3 удаа том тулаан хийсэн. Эхнийхэд Улахуй голд Галдан төгс ялсан. Улаанбуданд манжийн 100 000 цэрэгтэй Галдан 25 000 орчим цэрэгтэй тулсан . Ялагдах шинжтэй болмогц аргалж хэлэлцээр хийхээр арга заль зохиож гарсан энэ бол тэнцээ . Харин Зуу Модонд манжуудад ( манж + хятад+ ар халх+ өвөр халхын нэгдсэн их цэрэгт )ялагдсан. Галдан бол бүх Монголчуудыг нэгтгэх гэсэн баатар хаан. Харин Занабазар , Чахундорж 2 бол хятад манжийн хааны бөгс долоосон 2 муу урвагч . Энэ 2 урвагчийн балагаар одоо 2 их гүрний дунд хавчуулагдсан гарцгүй болж жижгэрсэн. Буриад Оросых болсон нь Галдантай ямар ч хамаагүй зүйл . Чахундорж Оросын хаанд захиа бичиж ( 1676 онд ) бүүр Сэлэнгэ мөрний эрэг дээр байгаа Оросуудын байшинг танай хааны газар гэж бичсэн захиа нь олдсон . Занбазар , Чахундорж 2 бүх хямралын манж хятадын хааны даалгавараар хийсэн .
Post a Comment