Манж Их Цин улсын "Тайзу хааны үнэн хуульт бичиг"-ийн 8 дугаар ботийн тэнгэрийн бошгот хааны /Нурхац/ наймдугаар он /1623/ тавдугаар сарын хөхөгчин хонин өдрийн зурваст чингэж тэмдэглэсэн нь Манжийн гадаад улс төрийн бодлогыг хуульчлан тогтоосон хэрэг болой. Энэ баримтад тулгуурлавал Манжийн тэнгэрийн сүлдэт хаан Нурхац /1559-1626/ Мин улсаас монгол угсаатныгуусгаж, газар нутгийг нь хятадын унаган газар болгохыг санаархсан түрэмгийллийг үргэлжлүүлэхийг чухалчилж байсны баталгаа юм. Тиймээс Нурхацаас хойш 300 жилийн турш суусан арван нэгэн хаан, Монголыг уусган устгах замаар газар нутгийг нь эзэмших бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсээр байсан номтой. Эртний нанхиадаас сурвалжтай хятадын энэхүүулс төрийн бодлогын эсрэг тууштай тэмцэж, үндэснийхээ тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн олон зуун эх орончдын дотроос Монголын хутагт хувилгаадын тэмцлийг манай түүхнээ хэзээ хэзээнээсээ тэмдэглэж байгаагүй учир эдүгээ тэрхүү баримтыг мөшгөн сурвалжилбаас түүхийн түнэр харанхуйд сүүмэлзэн буй зулын төдий гэгээтэй ажээ. Үүнийг нэхэн сэргээж өгүүлбэл:
Монголчуудын дунд Бурхан гэгээн гэж алдаршсан Занабазар жаран настайгаа золгосны дараа идэр залуудаа, ахынхаа аяыг аялж, Манжийн улс төрийн бодлогын золиос болж явснаа ухаарч эрийн жолоог нутгийг зүг залах болсон нь Чахундорж хэмээгдэх ЦэвээндоржийГ нас барснаас хойш Манжийн хааны ордныхонд илэрхий болжээ. Тиймээс ордны түшмэдүүд "Монгол хүн жар хүрээд ухаан суудаг. Жаран нэг хүрээд үхдэг" хэмээн тавлан басамжилж, далдуур шивэр авир гэдэг болсон авч Занабазар тэдний хүссэнээр . "тэнгэр харсангүй" 89 настай золгохдоо сүүлийн 30 жилийг зовсон ард түмнийхээ төлөө буяны хүрд эргүүлж, дайн дажинд сүйдсэн бүхнээ сэргээн босгоход зориулахдаа Монгол ёсыг эрхэмлэн дээдэлж байлаа. Үүний нэг баталгаа бол Монголчууд Манжийн хууль цаазыг дагахыг огоорч, үндэсний тусгаар тогтнол, өөрийн хууль цааз, хэв заншил, үндэсний өвөрмөц байдлаа хадгалахыг гоц анхаарч 1709 онд "Их Цааз", "Халх журам" зэрэг өөрийнхөө хуулиудыг засаглан тогтоосонд бэлэгшээсэн Занабазар эдгээр хуулийг ёсчлон дагахыг өөрийн шавьд /Богдын шавь тусгай .хошууны эрхтэй байв/ зарлиг болгож байсныг үгүйсгэх аргагүй юм. Чухамхүү энэ үйл ажиллагааг гадарласан Энх-Амгалан хааны ордныхон, Занабазарыг удаан наслуулахыг үл хүсэхийн учир тусгайлан зохион байгуулсан хуйвалдааны явцад Монголын анхдугаар Богд Жавзундамба хутагтын амь нас эрсэдсэн нь эдүгээ түүхнээ тодорхой болжээ.
Занабазарыг ийнхүү нарийн аргаар устгасан манжийн улс төрийн бодлого бол 1696 онд Түшээт ханы удам Дондовдоржид Энх-Амгалан хааны зарлйгаар хатан болгож өгсөн Хичээнгүй Амирлангуй гүнж 1723 онд хөл хүндэрсэнтэй холбоотой байв. Ялангуяа Занабазар монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчидтэй дөрөө нийлүүлж дэмжих нь илэрхий болсон тэр үед Манжийн хаан, өөрийн удам угсааны хүүхдээр Монголын шашныг төдийгүй төрийг толгойлуулахыг чухалчилж байлаа. Өөрөөр хэлбэл гүнжээс төрсөн хүүг П Богдод тодруулах нь улс төрийн гол зорилтуудын нэг болжээ. Харин Энх-Амгалан хаан, Занабазарын дараа нас барсан тул түүний орыг залгасан Найралт Төв хэмээгдэх Юнжэн /1723-1735/ хаан, гүнжээс 1724 онд төрсөн хүүг Богдын хойд дүрд өргөмжилсөн ажээ. Гэвч монголын ихэс дээдэс ялангуяа Занабазарын #ойр, шадар явсан хүмүүс, Дондовдоржийн монгол хатан, Хотгойдын Чингүнжавын хошууны Даш тавнангийн охин Баяртаас төрсөн хүүг Гүнжийн хүүтэй сольсныг гагцхүү Халхын Чин сүжигт номон хан Лувсанноровшарав гадарлаж байсан * түүхийн сэжим эдүгээ балраагүй аж. Ийнхүү нарийн учир холбогдол бүхий Халхын ихэс дээдсийн хуйвалдааныг мэдээгүй манжийн хаан, гүнжийн хүүг том болохоос өмнө Монголд их хийд байгуулах ажлыг 1727 онд эхлүүлсэн нь үнэндээ Өндөр гэгээнд зориулна гэсэндээ бус харин мөнөөх бяцхан хүүг Н Богдод тодруулж Дүйнхорхутагт Наваанлувсанд шавилуулж гэлэн сахил хүртээгээд 1729 онд' ширээнд залж тахиулсантай холбоотой байлаа.
Манжийн хаан Юнжэн нас барахын өмнө II Богдыг улс төрийнхөө бодлогодоо ашиглах ийм үүд хаалга нээснээр Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Халхын жүнван Дэмчиг, гүн Дамрин нарын хөдөлгөөнийг дарах зарлигийг Тэнгэр тэтгэсэн хаан, П БогДоор гаргуулсан удаатай. Энэ нь юуны өмнө П Богдыг манжийн хааны удам угсаа гэж ухааруулсаны ул мөр болсныг мартаж үл болно. Харин Даваач Амарсанаагийн тусламжтайгаар Ойрадын хаан ширээнд заларсны дараа түүний эсрэг тэмцэх болсон үед Чингүнжав тэр хоёрын хэн хэн нь анхандаа Манжийн хааны дэмжлэгтэйгээр Ойрадын дотоодын хямралыг зогсооно гэж найдаж байсан нь өндөр гэгээн, Чахундорж нар шиг эндүүрсэнээ хожим ухаарч, тэгснээрээ Ойрад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлээ Халхынхантай холбохыг хичээсэн ажээ. Энэ бүхнийг ажигласан Манжийн сайд Банди, Саарал нар Амарсанаагийн талаар хаандаа мэдээлэхдээ "Төрд үнэнч биш...тэрслэн урвах байдал төлөв бүхий" гэжээ. Тиймээс манжийн хаан Амарсанааг 1755 оны ҮШ сард уулзахаар Жехэд /хотод/ дуудсан бөгөөд Өөлдийн Чимгүр, Халхын засаг Лимбэдорж нараар Амарсанааг харгалзуулан авчруулах хуйвалдааныг Эринчиндоржийн нэрээр халхлан зохион байгуулоан юм. Үүнийг мэдэж байсан Эринчиндорж, Амарсанааг "Урвах төлөв ил^рхий байна" гэж ятгасан Чимгүр, Лимбэдорж хоёрын "хатгаасыг" үл тоомсорлон Амарсанааг оргуулсан билээ, Халх, чин сүжигт номон. хан Лувсанноровшаравын туслалцаатайгаар Чингунжав, Амарсанаатай холбоо тогтоосныг мэдэж байсан Эринчиндорж Монголын тусгаар тогтнолыг эрхэмлэсэн тэр хоёрыг хүч хавсран тэмцэх тэмцлийн замыг чингэж шулуутгасан болой. Чухам энэ үед Чин сүжигт номон хан, Завханд байгаа Амарсанаагийн эхнэр хүүхдүүдтэй учраад Чингүнжавын нууц элчтэй уулзаж тэднийг оргуулахаар зэхэж, ашигтай мөч хүлээж байсныг үгүйсгэх аргагүй юм. Гэвч тухайн үеийн түүхэн энэ үнэнийг үл ухаарсан зохиолч Д.Цэмбэл /Амарсанаа/, Ж.Пүрэв / Зүрхний хилэн/ нар Монголы-н тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан Лувсанноровшаравын тэмцлийн учир холбогдлыг үл тоомсорлон нарийвчлан судлаагүйгээс болж зөвхөн "Бадарчин лам" "Хэрмэл тэнэмэл ламын" дүрээр дүрсэлсэн нь харамсаад үл барах хөөрхийлөл юм.
Манжийн хаан ийнхүү илэрхий тэмцэх болсон Эринчиндоржийг тагнах явцад П Богд Дамбийдогмий нь гүнжийн хүү биш гэдгийг мэдэж, Халхын ихэс дээдэст мэхлүүлснийхээ өшөөг авахын тулд П Богдыг 1756 оны. 1Ү сард Бээжинд аваачсан нь учиртай байв. Чингээд Хунли хаан, П Богдын нүдэн дээр ах Эринчиндоржийг тамлан яргалж, дүүгийнх нь нүдний өмнө дүүжлэн алж, бах таваа хангасан ул мөр түүхнээс арилаагүй байна. Энэ хэрэг явдлын явцад П Богд өөрөө Хапхын чин ван хотгойдын Чингүнжавын хошууны тавнан Дашийн охин Баярт хатнаас төрснөө мэдсэн төдийгүй Дондовдоржийн монгол хатнаас төрсөн ахмад хүү Хаживдорж, дараах хүү Эринчйндорж, гутгаар хүү Гэжэйдорж нартай ах дүүгийн барилдлагатай гэдгээ ухаарангуут Халхад ирснийхээ дараа Халхын ноёдын чуулганыг хуралдуулахаар завдаж "Дөрвөн аймаг хэлэлцээд их түйвээн дэгдээнэ" гэж тангараг тавьсныг Халхын түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар, Сайн ноён хан Дэчинжав нар уриалгахнаар хүлээн авчээ. Ийнхүү Халхын х^ан нар "Манжаас салсугай" гэж зориглосныг мэдсэн Манжийн тэнгэрийг тэтгэгч хаан Хунли, Жанжаа хутагт Ролбидоржийг /1717-1786/ П Богд руу илгээсэн нь нарийн учир холбогдол бүхий ов мэх юм. Чингэж сүйхээчилсэн арга хэрэглэж, .Ролбидоржоор П Богдыг Долнуурт авчирсан Хунли хаантан түүний амь насаар дэнчин тавьж, Чингүнжав болон Монголын тугсаар тогтнолын төлөө тэмцлийг дэмжсэн Монголын язгууртан нарыг айлган сүрдүүлэх нүх бэлдчихсэн байсныг эдүгээ анхаарахгүй өнгөрч болохгүй. Ялангуяа П Богд Чингүнжавын элчээр *"Та намайг дагаж яв хэмээн эрүүдвээс би үхэх буй заа" гэснийг нарийвчилбал Манжийн хаан П Богдыг устгаад уул хэргийг Чингүнжав руу тохох гэж бас нэг хуйвалдаан бэлтгэсний баталгаа болжээ.
Ийм нарийн арга ухаанаар барьцаалсан Хунли хаан, П Богдоор Чингүнжавт "Чи хэрэв ялаа мэдвээс би эзэнд айлтгаад чиний амийг гуйсугай" гэж хэлүүлснийг тунгаан хянаваас П Богд анхандаа "Би ямар боловч долоон хошууны ХалхчууДыг дагана" гэж андгайлсан тангаргаас буцахаас өөр замгүй болсон нь илэрхий байсныг зарим судлаачид буруу үнэлж, дүгнэсэн нь судалгааны алдас байсныг өгүүлэх юун аж. Нөгөө талаар Чингүнжав 1755 оны III сард Амарсанаатай уулзаж, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлээ Халхтай холбох ёстойг ярилцаж тохирсон нь өөрийнхөө цэргийн даасан ламаар явж байсан Чин сүжигт номон хан Лувсанноровшараваас II Богдыг өөрийн. хошууны тавнан Дашийн удам угсаа гэдгийг мэдэж ухаарсан хэрэг явдлаас үүдэлтэй юм. Ялангуяа Чингунжав манжийн жанжин Банди, Саарал нартай хүчин хавсарч Хатан голын урианхайг дайлах хийгээд Амарсанааг баривчлахаар явж байсан үедээ П БогдьГн ах Эринчиндоржийг эрхэмлэн дээдэлж түүний тэмцлийг үргэлжлүүлэх ёстойг ухаарч, Амарсанаагай хүчин хавсарч Манжийн эсрэг тэмцэх зориг шулуудсан байдаг. Тэрээр 1756 оны Ү1 сард урианхайн Гулзухуйг мөрдөн хөөж гүйцэх шалтаг зааж, манжийн жанжин Хадахаагаас салж 800 цэргээ толгойлон Манжийн эсрэг тэмцэн боссон ажээ. Чингээд Чингүнжав Халхын бэйл Цэвдэн, гүн Дамрин нартай зөвлөөд Халхын язгууртангуудад зар тараахдаа "Манжийн хаан.Өөлд монголчуудтай нөрж /эвдэрч/ халхчуудыг зовоон...Чингисийн угсааны ван Эринчиндоржийг яллаж, хилсээр үхүүлсэн учир...даруй цэрэг гарган хүчээ хамтатган, Манжаас салбал зохино.. .Цэргийн хүчээр Халхчуудыг хамгаалж явна" гэж тунхагласнаар мөнөөх Манжийн тэнгэрийн сүлдэт хаан Нурхач 1623 онд "Монголчууд нийлбэл цэрэг болно" гэсэн зарлиг бодитой болохыг нотолсноор Монголчууд үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө цэрэглэн хөдөлсөн болно. Гэвч Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн Ойрад Халхын энэхүү тэмцэл зорилгондоо хүрээгүй явдал юуны өмнө Хунли хаанд амь насаараа барьцаалагдсан Н Богд, тийм замаар сүрдүүлэлтэд эрсэдсэн зарим язгууртнууд П Богдын амь насыг Манж нарт алдахаас болгоомжилж, Манжийн хааныг зарлигийг даган, Чингүнжавт цэргийн тусламж үзүүлж, хүчин хавсрахаас татгалзсан нэгэн онцлог байсныг нарийвчлан судалбал түүхийн эгзэгтэй энэ үеийн үнэний ул мөрийг тогтоох эрхэм үүрэг манай түүхчдийн өмнө тулгарч байгаа юм.
Манжийн хаад, Монголыг монголчуудын гараар устгах Мин-улсын уламжлалыг ийнхүү нарийн аргаар хэрэгжүүлэхдээ улс төрийн'хутган үймүүлэх, хатган өдөөх сонгомоЛ арга хэрэглэснээр Амарсанаа, Чингүнжав хийгээд Халхын язгууртнууд, Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцээд амжилт олоогүй нэг эгзэг буй. Манжийн хаан, 1757 оны 1 сард Чингүнжавыг баривчилж хоёр сарын дараагаар цаазалсны эцэст П Богдыг өөрийн талд орж, Ойрад Халхчуудын тэмцлийг бүрмөсөн зогсооно гэдэгт итгэж байсан найдлага талаар өнгөрөх тавилантай байсныг тэд мэдээгүй байлаа. Ялангуяа П Богд, Чингүнжав цаазлуулж 1757 оны 1Х сард Амарсанаа нас барсныг мэдэнгүүт Манжийг илэрхий эсэргүүцэх болсон тул Долнуурт аваачсанаас хойш түүний ордны хиа гэдэг нэрээр далд ажиллуулсан хоёр тандуулаар (1 Богдын амь насыг бүрэлгэсэн аж. Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэх болсон П Богдыг ийнхүү манжийн хааны даалгавраар нууцгайлан алсны бас нэг баримт бол Чингүяжавын зарыг идэвхтэй дэмжсэн Түшээт хан Ямпилдорж.Засагт хан Балдир, цэцэн хан Манибадар нарыг П Богдыг хороосон тэр замаар сэм хорлож, гүн Дамриныг цаазалсан явдлаар төгс батлагдаж байгаа аж. Монголын шашуы тэргүүн 1 Богд Занабазар, П Богд Дамбийдогмий нар насны эцэс хүртлээ нүүрэн дээрээ Манжийн хааныг дагасан авч ачир дээрээ Манжийн түрэмгийллийн эсрэг, монголын тусгаар тогтнолын төлөө ил, далд олон арга, замаар тэмцэж байсны нөгөө нэг баталгаа бол Манжийн эсрэг тэмцэж байсан Богдуудын учир холбогдлыг ойлгоеон Манжийн хаан, монголчуудыг шашнаар байлдан дагуулахыг хичээхдээ өөрсдийн гар.т нэгэнт орсон Түвдийг ашиглах боломжтой байлаа. Өөрөөр хэлбэл 1589 онд Түвдийн Алтан гэгээн хааны ач Ёндонжамцыг ГҮ далай ламд өргөмжилж, шашны хаанд байнга тодрох ёстой Түвдийн удмыг тасдуулснаас үүдсэн өшөө хонзон төдийгүй хошуудын Гүш хаан 1641 онд Түвдийн Цамба хааныг алаад Түвдийг хоёр хүүгээрээ захируулсан болон Зүүн гарын Лхазан хаан Түвд рүү довтолж 1705 онд Ү далай лам үхсэнийг нуусан див Санжааг-алаад хожим нууцаар Ү1 далай ламд тодруулсан Цаньянжамцыг баривчилсан зэрэг хэргүүдийг нарийвчлан 1720 онд Гүш хааны удамд тооцогддог Гапсанжамцыг ҮП далай ламд өргөмжилсөн нууц асуудал, мөн Цэвээнравдан, Цэрэндондов нархошуудын ЛхазаныгустгажТүвдийн хэсгийг 1719 онд эзэлсний дараа Манжууд хошуудын цэрэгтээ хүч хавсарч 1720 онд Түвдийг эрхэндээ оруулснаа хянаад Түвдийн удам угсааны дээд язгууртны хүүхдийг Богдод^ тодруулж монголын шашны ширээнд үеийн үед улируулан суулгах талаар ҮП далай ламтай нууцаартохиролцсон байв. Чингэвэл Занабазар, Дамбийдогмий нарыг дагаж Манжийн эсрэг тэмцсэн монголчуудын хөдөлгөөнийг дахин гаргуулахгүй гэдэгт итгэсэн Манжийн Хунли хаан, Ш Богд гэгээнийгТүвдээс тодорлоо гэдэг цуурхлыг Монголын хошуудад тараасан аж. Чингээд 14 Богдыг Түвдээс залахыг Манжийн хаан тулгасан нь юуны өмнө Түшээт ханы дургүйцлийг хүргэсэн учир тэрээр Ш Богдыг монголоос тодруулах ёстойг Жанжаа хутагтад мэдэгдэж өргөх бичиг барьжээ. Нөгөө талаар 1757 онд П Богдыг нас барсны дараа Халхын долоон нутагт Ш Богд тодорлоо гэж шуугисан нь манжийг эсэргүүцсэн тэмцэл байв. Ялангуяа Ш Богдыг Түвдээс залахыг Чин сүжигт номон хан эсэргүүцэхс байсан тухай Хүрээний монгол амбан Санжаадоржийн айлтгал эдүгээ бий. Түүний Вичсэнээр бол Чингүнжавыг цаазлүүлсны дараа номон хан, эдүгээгийн Баянхонгор аймгийн Галуутын хүрээ гэж алдаршсан Цагаан Түрүүний гол руу мөрөгцөглөсөн нэгэн уулын хад асганд даяанчлан суусан ажээ. Харин 1758 онд Түвдийн язгууртан Данзангомбын хүүг Ш богд тодруулаад залахын тулд монголын хутагт хувилгаадыг хуралдуулахад Чин сүжигт номон ханыг урьсан авч тэрээр ирээгүй аж. Чингээд Ш Богдыг түвдээс ирэнгүүт ширээнд залахаар шийдэж хаалгач^ /бие хамгаалагч/ Шаравыг номон ханд элч болгон явуулсан байна. Тэрээр номон хантай уулзахад "Чи манай эндэх ламд мөргөхгүй юү" гэхэд Шарав, 6-7 насны бага хүүхдийг II' Богдод тодруулаад залчихсан байхыг узээд мөргөжээ.
Манжийн түрэмгийллийн эсрэг зэвсэглэн боссон Амарсанаа, Чингүнжавын цэргийг даасан лам, номын багш хэмээгдэн хүндлэгдэж, _ П Богд, Эринчиндорж нарыг эрхэмлэн дээдэлж явсан Халхын Чин сүжигт номон хан Лувсанноровшаравын талаар манжийн амбанд 1765 онд өргөсөн нэгэн айлтгалд "Эдүгээ тэр /номон хан/ тэндэхийн бага хөвүүнийг хувилгаан /Ш Богд/ болгосонгүйд хорсож, мөн хутагт лугаа /Жавзандамба/ адил болгосугай хэмээн шаардан, сүм үйлдэж /эдүгээгийн Баянхонгорын Галуут суман дахь Ганданшадубдамбапилбэлин Номон ханы хийд/ суулгах санаа буй агаад сая зарагдсан лам Шаравыг...%эр хөвүүнд мөргүүлжээ. Тэр хөвүүн урьд үөййн хутагтад /Өндөр гэгээнд/ зарагдаж явсан өвгөн лам нарыг асуусан нь Чин сүжигт номон хан тусгайлан хүний санааг самууруулан хөдөлсүгэй хэмээн битүүгээр тэр хөвүүнд сургаж асуулгасан нь илэрхий бөлгөө" гэсэн нь үнэн чанартаа М! Богдод монголчууд шүтэн дагахгүй нь илэрхий байсны баталгаа болой. Тиймээс Манжийн хаан, монголоос тодруулсан М1 Богдыг Бээжинд авчруулж хорлосон нь Түвдээс ирсэн Н) Богд 16 насан дээрээ жанч халсан хэрэг явдлын зангилаа болж байгаа юм. Чингэж монголын хутагт хувилгаадын дотроос 1Ү Богдыг Халхаас тодруулахыг шаардаж Манжийн хаанд дахин өргөх бичиг барьсан авч Манжийн Хунли хаан 1793 оноос Монголын Богдыг манжийн хааны зарлигаар тодруулж байхыг тулган хүлээлгэсэн аж. Гэсэнч Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг зогсоож чадсангүй. Харин Түвдээс тодорсон БогдууДыг монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнд татан оролцуулах шинэ замыг нээн өгчээ. Тиймээс ҮЦ! Богд Жавзундамба хутагтыг 1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөнд татан оролцуулахад монголын хутагт хувилтаад ихээхэн үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэх нөхцөлгүй юм. Үнэнийг хэлэхэд эдүгээ, манжийн түрэмгийллийн эсрэг тэмцэж явсан монголын зарим хутагт хувилгаадын тэмцлийн түүхийг сэргээн тодруулж, монголын түүх судлалыг олон жил сүүдэртүүлсэн бараан толбыг гялайлгах цаг хэдийнээ хаяа дэрлэчихээд байгааг бид анхаарах ёстой бус уу!
Лха. ДАРЬСҮРЭН
No comments:
Post a Comment