Монголын тулгар тєрийг vндэслэгч суут Богд эзэн Чингис хааны тєрийн тамга 17-р зууны vе хvртэл хэрэглэгдэж байсан бєгєєд цахарын Лигдэн хаан манжид ялагдаж бие барах болмогц дайсны гарт оруулахгvйн тулд ар, євєр Монголын зэлvvд уулсын аль нэгний хадан хонгилд эгнэгт далдлуулан нуулгасныг сурвалж бvтээлvvдэд тэмдэглэсэн байдаг. Лигдэнгийн хувьд Чингисийн удмын сvvлчийн хаан,монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхийн тєлєє тэмцэж явсан эх оронч vзэлтэй хvн байсан.
Одоогоос 300 гаруй жилийн тэртээ эх газрын хєрсєнд мєнх vлдсэн хаан тєрийн их тамганы талаар эрдэмтэд судлаачид янз бvрээр тайлбарласаар байгаа билээ.
Эн тvрvvнд тамганы хэмжээ ихэд сонирхол татахуйцаар хийгдсэн байдаг. Чингисийн тєрийн тамга хэмжээний хувьд хааш хаашаагаа нэг тєє тэг дєрвєлжин хэлбэртэй байсныг тvvний дараачийн vеийн хаадаас Францын ван, Ромын пап ламд илгээсэн тулган шаардах бичиг, албан захидал дээр vлдсэн монгол vсэгтэй тамгын дардасаар нотолж болно.Тамгыг нэг тєє хэмжээтэй хийсэн нь зvгээр нэг тохиолдлын хэрэг тєдий зvйл биш. Ер нь эртний монголчуудын хэрэглэж байсан хэмжvvр нь ахуйн хэрэглээнээс vvдэлтэй бєгєєд цаад утгыг сєхєн vзвэл орчин цагийн хэрэглэж байгаа хэмжигдхvvний нэгжvvд /см,метр,км/ тэр vед хэрэглэгдэж байгаагvй нь хэн хvнд ойлгомжтой юм. Аливаа зvйлийн урт єргєнийг хvний биеийн хэмжээгээр илэрхийлдэг байсан нь одоо ч уламжлал болон хэрэглэгдэж байгаа. Эдгээр хэмжигдхvvний нэгжvvдийг авч vзвэл хуруу /1,5 см орчим/, алга дарам /5 хуруу/, сєєм /эрхий хурууны vзvvрээс долоовор хурууны дунд vе хvртэл/ , тєє /эрхий хурууны vзvvрээс дунд хурууны vзvvр хvртэл/, тохой /гурван тєє /, алд /зургаан тєє/, алд дэлэм /есєн тєє/ юм.
Эндээс харахад тєє нь ихэнх хэмжигдэхvvнийхээ суурь нь болж єгдєг байна. Монголын их хааны тамгыг нэг тєє хэмжээтэй хийсэн нь vvнтэй холбоотой байж болох vндэстэй. Хаад ноёдын тамга нь зэрэг дэвээсээ хамааран єєр єєр хэмжээтэй байсан тухай баримт ч vлдсэн байдаг юм билээ. Энд тєє тамгыг эзэн хаан, сєєм тамгыг тєрийн тvшмэд, засаг ноёд, дєрвєн хуруу тамгыг хошуу ноёд, ван, гvн, бэйл нар, гурван хуруу тамгыг яамдын сайд , цэргийн жанжнууд барьдаг байсан нь зарим сурвалжид тэмдэглэгдэн vлджээ. Харин нэг хуруу буюу эрхий дарамыг хиюур гэдэг байсан, vvнийг бичгийн бага тушаалын хvмvvс тvvнчлэн доорд ардууд єєрсдийн таних тэмдэг болгон хэрэглэдэг байв. Нєгєє талаар судлаачдын дунд хаан тєрийн тамгыг чухам ямар эдээр хийсэн бэ гэдэг асуудал маргаантай хэвээр байгаа. Энэ талаар хийгдсэн судалгааны зохиолуудад Чингисийн тєрийн тамгыг хаш чулуугаар хийсэн гэх таамаглалыг дэвшvvлсэн байдаг. Харин хасбуу судлаач М.Энхпvрэвийн «МЄНХ ТЭНГЭРИЙН ХАСБУУ» номонд «хаш чулууг монголчууд эрдэнийн чулуу гэж нэрлэдэггvй, харин эртний Хятад улсад бэлгэдлийн чулуу гэж дэлхий дахинд зарласаар ирсэн» гээд Чингис хаан алтан тамга хэрэглэж байсныг нотлох баримтуудыг гаргаж ирэх оролдлого хийжээ. Монголчууд алтыг шунал дагуулсан vхэл сvvдэртэй металл гэж хэзээнээс нааш vзэж ирсэн учир алтаар тамга хийж байсан гэдэг ихэд эргэлзээ тєрvvлсэн асуудал юм.
Одоогийн Санктпетрбургийн эрмитажид дэлхийн улс орнуудын тамга хадгалагдан vлдсэн хийгээд тэдгээрийн дотор нэг ч алтан тамга байдаггvйг нэгэн эрдэмтэн дурсамж номондоо бичиж vлдээсэн байна. Харин ган, хаш, мєнгє зэрэг vнэт эрдэнэсийн зvйлсээр тамга хийдэг, тэдгээрийг ялгаа заагтай хэрэглэдэг байсан тухай бичгийн сурвалжид дурдсан бий. Ган тамгыг ял шийтгэл, хууль цаазтай холбоотой зарлигт, хаш тамгыг баяр ёслол нийтэд дагах ёстой зарлигт, харин мєнгєн тамгыг бичгийн хэрэгтэй холбоотой гарсан зарлигт дардаг байсан аж. Нєгєє талаар монголчууд тамга хэрэглэх нарийн ёс дэгтэй байсныг «залуу жанжин» хэмээн тvvхэнд vлдсэн цэргийн нэрт зvтгэлтэн Ж.Лхагвасvрэн агсан єєрийн дурдатгалд «тамгыг гурван давхар хайрцагт хадгална. Гурав дахь хайрцаг /доторх/ нь мєнгєн хайрцаг байна. Тамга хоймрын ширээн дээр байх бєгєєд хэрэглэх vед урд нь сєхєрч суугаад адис авч байж задална» гэж бичсэнээс харж болно. Энд тамганаас адис авах гэх мэт бурхан шашны зан vйлийн юм байгаа боловч тєрийн тамга тэмдэг гэдэг ямар их утга учиртай болгодог, хэрэв тамга л дарсан байвал тvvнийг дагаж мєрдєх зайлшгvй биелvvлэх бас нэгэн нотолгоо болж байсан байна. Тамга дарах ч бас нарийн ёс журамтай, хазгай муруй дарсан хvнийг сарын цалингаар торгож баалдаг, хэрэв дахин давтан vйлдвэл албаны ёс журамд тэнцэхгvй гэж ажлаас хvртэл халдаг хатуу журамтай байжээ.
Тvvнчлэн тамгыг хайрцагнаас нь гаргаж бичиг бvхий хэсгийг наран зvгт харуулан тавьж, ноёд тvшмэд цай идээ барьж хvндэтгэл vзvvлдэг байсан уламжлалтай. Yvнийг тамга амраах ёс гэж нэрлэдэг бєгєєд намрын дунд сарын шинийн арван долоонд унагаа тамгалж, тамгаа сvvнд дvрээд хадганд ороож хадгалдаг нь дээр єгvvлсэн тамга амраах ёсноос улбаатай. Мєн Баянхонгор аймгийн Баянлиг сумын «Бичигтийн амны» хадны зурагт тамганы хайрцаг бvхий эмээлтэй морь дvрслэгдсэн нь тамгыг алс хол аянд авч явахдаа тусгай эмээл хvртэл хэрэглэж байсны нотолгоо юм.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment