Монгол гэдэг нэрийн нууцыг тайлах оролдлого, зvтгэл Рашид-ад Динаас уламжлан даруй долоон зуун элээсэн хэдий ч vнэмшилтэй сэдэл, шийдлээр элбэг биш байлаа. Лавтай арваад таамаг тvvхийн ном, зохиолын эргэлтэд орсон боловч єлгєєд авмаар нь нэг, хоёроос хэтрэхгvй. Vндэсний нэрийн утга учир, vvсэл гарвалыг тайлж тайлбарлах нь тvvх, хэл шинжлэлийн чухал зангилаа асуудал байхын сацуу мэдлэг, оюуны чамбай сайн шалгуур юм. Монгол гэх vндэстний нэр бичмэл тvvхэнд YII зууны vеэс орж ирсэн хэмээн тvvхчид нэгэн дуугаар хvлээн зєвшєєрсєн. Дэлхийн жишгээр авч vзвэл энэ нь эрт ч биш, орой ч биш.
Монгол хэлтэн эсгий туургатны омог аймаг олон, газар нутаг уудам, нэр аугаа явсаар ирсэн нь аливаа vзэгдэл юмсын тvvхэн vнэнийг тогтооход гойд ач холбогдолтой байдаг. Нэг газар мартагдсан нь нєгєєд vлдэнэ. Нэг газар vvсч бvтээгvй нь нєгєєд цогцoлно. Монгол нэрийн тухайд энэ нь зєвхєн нэг аймаг, нэг тєрєл угсаа, тусгайлсан нэг нутгийнхны нэр байгаад хожим нийт тєрєл хэлтнийг Монголын тvvхэн нутгийн /єнєєгийн нутаг дэвсгэрээс 3-4 дахин уудам/ энгээр хамарсан болох нь бараг дамжиггvй мэт. Тэгвэл гурван голын сав нутаг, тvvний дотор Онон голын сав чухам Чингисийн Монгол тєрийн єлгий голомт газар. Тэрvvхэн хэсэг газар нутгийн хvмvvс єєрсдийгєє ч “ононголынхон” гэх, бусад нутгийнхан ч тэднийг “ононголынхон” хэмээн дуудах нь гарцаагvй. Гол учир нь vvнд бус. Учир нь ононголынхон єргєжин тэлж, єєдлєн дэвжсээр Тэмvжин хєвгvvнийг єсгєн бойжуулсан тэр аугаа орчинтой нь хамт тєрvvлж єгснєєр “Ононголынхон” нэр нь цойлж гарчээ. Тэгэхдээ сондгойрч явцуурсан бус, сацарч тvгэн нийт тєрєл хэлтэн эсгий туургатны ерєнхий нэр болсон ажгуу. Тийнхvv Онон гол-Онон голынхон-Монгол гэх маягаар илvvц vе гээгдэж, задгай vе /Он/ нь хашигдаж Мон болох нь хэлзvйн жам ёс. Тvvнчлэн “Монгол” нэр vvссэн газрыг гурван голын /Хэрлэн, Онон, Туул/ -ын энгээр авч vзвэл “Олонгол” ч байж болох. Монголчууд нутаг орон дотроо хийгээд гадагшаа гол усныхаа нэрээр дуудалцах нь заншил юм. Монголын тvvхийн луужин эхнээсээ Онон голыг чухалчлан зааж асан бєгєєд єтгєс буурлууд маань шууд “Онон хатан эжий” хэмээжvхvй. Тайлал нvдний ємнє ил байхад бид л мунгинаад байсансанж.
Орчин цагийн геометрийн vндсэн сурах зохиосон нэрт математикч А.Т.Фоменко Монгол нэрийг Мегалион /Аугаа/ гэсэн Грек vгнээс гаралтай гэжээ. Ер нь Могольон гэдэг угсаатан байдаг юм. Єнєєдєр Хойт Америк, Канадад бvрэн бус тоогоор индиан угсаат овог аймаг 184 бvртгэгдсэн мэдээ байна. Тэдний дунд монгол, дравид, сvмэр, майягийн нэгэн адил хvмvvс бий. Жишээ нь нэгэн сvрт шувууны дvрс эртнээс эдvгээ хvртэл шvтэгдэн ирсэн байна. Энэ нь мєнхvv Лу.Алтантовчийн “дравид” хэмээх буйзаа. Одоо ул мєр нь vлдсээр байгаа Могольон омог гэж томоохон угсаатны нутгийн хадны сийлбэрт ийм дvрс байна. Энэ нь гурван хуруут гэгддэг бєгєєд Монголд элбэг дурсгал. Бас дараахи дvрс бий нь ердєє Монгол газрын бєє мєргєлийн vеийн дурсгалын хуулбар бєгєєд бас Пасхи арлын бичгийн vсэгтэй тохирно. Яв цав ийм харьцуулалт хийж болж буй нь Монгол нэр нэн эртнийх биш гэж зvтгэх аргагvйд хvргэнэ. Марко Пологийн ном анх гарахдаа Миллион /сая живаа/ нэртэй байв. Одоо ч зарим хэлээр тэр нэрээр орчуулагдсан нь бий. Монгол-сvмэр домогзvйгээс vндсэндээ шууд угшиж, цаашид баяжсан грек соёлын домогт мэдээж дээр єгvvлсэн Уран /тэнгэр/, бас Гея /газар дэлхий/, доод ертєнц тартар байна. Энэ дашрамд огт судлагдаж амжаагvй нэгэн томоохон асуудалд оръё.
Монгол хэлтний тvvхэн уудам газар нутаг газрын зурагт хэзээ, яаж тэмдэглэгдэж байсан юм бэ? Дэлхийн газрын зургийг анх мєнєєх сvмэр нар бvтээсэн юм. Газрын зурагт бємбєрцгийн энэ хэсэг, Ази тивийг бараг саяхан болтол Тартар гэж нэрлэсээр байв. Одоо тартарын тухай. Тэнгэрээс 9 єдєр унахад газарт бууж, тvvнээс хойш 9 єдєр яваад Тартарт ойчдог тухай грек домог байна. Энэ утгаараа ертєнцийн хамгийн хол, аймшигт муж бєгєєд саяхан болтол газрын хязгаарт тэмдэглэгдэж байсны учир нь энэ. Там-Тиамту-Тартар гэсэн дараалал дэлхийн домог зvйд хэрэгжихэд грекvvд зориуд аймшигтай аялга оруулж Тартар болгожээ. Домог нь Дам vг гэсэн гарвальтай. Єєрєєр хэлбэл, ертєнцийн бvтэц байдал, хэлхээ холбоог vгээр дамжуулан гаргах юм. Грек Мифос /домог/ ч бас vг, хэл яриа гэсэн утгатай. Домог, мифийн сєрєгцєл нь Логос /Vvнээс логика/ бєгєєд бас л vг, хэл яриа гэсэн утгатай. Домгоос шашин, логосоос шинжлэх ухаан vvсчээ. Логосын монгол утга нь учирзvйн ухаан, “Логосос” гэхээр “тооцоо, судалгаа” утганд шилжихтэй адил “vг” ба “ухаан” угтаа нэг язгууртай байж магадгvй. Хэлний логик учир хаана ч нэг. Ухаанаас орос Наука /шинжлэх ухаан/ vvссэн нь толь бичигт ч тэмдэглэгдсэн зvйл. Домог сэтгэлгээний хvрээнд логос учиргvй хийдэг зан vйлийг “Дом” гэнэ. Хэт “Дом”-тоод ирвэл “Дон” шvглэдэг байна. Тэгэхээр монгол домогзvйн хvрээнд тєлєвшсєн баруун зvгийн домог Гог-Магог, Тартарыг бодож олоод тvvгээр хvмvvжсэн, тvvгээр сэтгэдэг дундад зууны европынхонд Монгол, Тартар нэрс анх яажшvv сонсогдсоныг тааж ядах юун. Гогмагогууд Тартараас тэнгэрийн ташуур болж залхаахаар ирлээ гэцгээв. Тартар нэр Барууны сургуулийн сурах бичигт саяхан болтол хэрэглэгдэв. Монголыг бvv хэл, Оросыг тартар гэх vзэл амь бєхтэй байлаа.
Монгол гэдэг нэр эцэстээ монголоид шар арьстны шинжлэх ухааны тодорхойлолт болж хэвшив. Энд нэг болсон явдлыг єгvvлсv. Англи хэлээр нэг тууж маягийн юм уншиж байтал тvvний гол баатар эр, эмээс “монгол хvvхэд” тєрєх юм. Бvр “Монгол” гэж байгаа юм. Vйлийн vргvй цагаан арьстнууд л байх шиг байсан. Би англи хэл ойлгохгvй байна гээд дахиад эхнээс нь уншлаа. Тэгсээр сая санаанд орлоо. Дауны синдромыг монголоид євчин гэхтэй тэмцэх нь бидний бус, монголжуу тєрхтєний vvрэг юм. Энд бас хоёр учир бий. Уг синдромыг монгол маягийн гэхдээ тухайн vеийн эрдэмтэд тэнэгээр нь дуудаагvй, нvдний хэлбэр байдлаар нь харьцуулж нэрлэсэн юм. Гэвч энэ гэмгvй мэт vйлдэл нь дараагийн шатанд домог сэтгэлгээ болчихоод монголоид, тэнэг хоёр магог, монгол мэт тусч тєсєєлєгдєєд ирнэ. Бид єєрсдєє ч энэ тєрлийн ховсдолоос тойроогvй бололтой нь мэдэхгvй, чадахгvй хэмээн vргэлж яншин, єєрийн vнэлэмжийг умартан явахаас харагдахуйц.
Домог, дам vгийн зvйл заримдаа аюултай. Торгууд нар орос руу Ижил мєрєн тийш нvvх их аяны замдаа анх оросуудтай толгойн сэргийлэх нь тааралджээ. Эргэж ирээд мэдээлсэн нь: Ер vнэн юм ярихгvй худалч улс байхаа, цємєєрєє цэнхэр нvдтэй юм. Авгай хvvхдvvд нь шалдан юм, ер нь бvтэхгvй байхаа гэжээ. Цэнхэр нvдтэй хvн худалч гэсэн хууч яриа байж л дээ.
Монгол хэлтэн нvvдэлчдийн тvvхийг гог-магог, язужмажуж /араб хуулиар нь/ -аар хуурмаг хэлэлцэх тvгээмэл заншил, тvvхэн vнэн хоёрын хооронд буй дєрвєн хуруу зайг туулах хэрэгтэй байна.
Monday, March 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Сайхан нийтлэл байна. Ононголынхон........ Энэ хэний санаа вэ таны санаа мөнүү
Онон гол гэдэг
Post a Comment