Sunday, March 21, 2010
Чингис Тэнгис Тэнгис Цалгис Цангис Хангис
Чингис Тэнгис Тэнгис Цалгис Цангис Хангис
Нэгэн зүйл.
Хэдэн сая жилийн тэртээх балар эртний түүхээс асууя. Монгол нутгаас Арслан Заан олдсон буй. Хүн төрөлхтний нэгэн өлгий нутаг хэмээн дэлхийн түүх судлалд тооцох Монголын Говийн элгэнд үлэг гүрвэл архирч бархирч байжээ.
Хоёр зүйл.
Хэдэн зуун мянган жилийн тэртээх Хадны сүг зураг, өвөг монгол хүн хэлнээсээ асууя. Гурван цэнхэрийн агуйгаас арслангийн зураг олдсон гэхээр даруй 2-3-р зуунаас ч нэн эрт, Түрэгууд Монгол нутгаас дүрвэн гарсан 2-3 удаагийн их нүүдлээс ч өмнөх болж батлагдаж байна. Ар Шаамараас олдсон хагас сая жилийн? настай мичин хүнээс асуух хэрэгтэй болж. Сэлэнгэ мөрний хөвөөнэөос олдсон хүрмэн чулуун хос арслан түүхийн сан хөмрөгт буй.
Гурван зүйл.
Хоёрхон мянганы өмнөх Монголын сайхан түүх, Хүн гүрний хэлнээс асууя.
Хүн гүрний түүхээс нэхэн үзэхэд гурвыг үржих дөрөв буюу, гарцаагүй арван хоёр жилийн тооллийг 4 улиралтай гурвал чанарын гүн ухаантай бидний өвөг дээдэс Хүн нар бүтээж Хужаа нар түүнээс хуулсан гэх баттай түүхийн баримт бий. Энд Арслангийн нэгэн төрөл Барс жил орсон буй.
Зурхайн ухаанд тэнгэрийин 12 ордонд арслан орно хэмээжээ. Тиймээс арслан хэмээх үгийг наанадаж монгол гэдэг үгийн гарвалыг хайхтай нэн адилаар МЭӨ тоололд оршин байсан Хүнүү, Сүннү, Хүн гүрний түүхээс хайх хэрэгтэй.
Язгуурийн Хүн хэлний 13 үг хэмээн Гүнжийн Сүхбаатар гуай онцолсон буй. Янжий буюу ээжий, Шанюу (хятад аялгуу орсон) буюу Хаан гэх мэт. Угтаа Модон шанюуу хэмээн монголын их хаанаа гутаан дуудах билээ бид. Моду хэмээхийн ду нь хаан гэхийн хятад дагавар, шанюу гэх нь хятад хэлнээр галигласан сонсон бичсэн нэгэн төрлийн хиймэл бичээс, хаан гэсэн үг байх юм. Их эзэн хаанаа Моодуун шаню бус Мон хану хэмээн дуудяа. Монгол хэмээх үгийн мо язгуур энд бас бий.
Дөрвөн зүйл.
Хүн нарын угсаа Аттилла хаанаас асууя.
3-5-р зуунд баруун тивд дайлаар мордсон Хүн нарын угсаа, Аттилла хааны үр сад хүн хэлээр дуулж, хүн хэлээр ном бичсэн мэдээ баруун тивийн түүхэнд бичиглэн үлджээ. Аттилла хааны удамд Чингис хэмээх нэртэй хаан хүү байжээ. Америкийн эрдэмтэн Томсон Аттилла хааны үнэн түүхийг хэрхэн буруугаар бичсэнийг шүүмжилж, Хүн нарын үр удам дэлхийн түүхэнд бүтээсэн алдараа, үнэн түүхээ ухан мэдэхийг уриалсан сайхан ном бичсэн. Эцсин дүндээ энэ их түүхийг Хүн нарын удам Монголоос асуух цаг ирнэ гэж бичсэн буй. Араатан нарын хаан Арслан, Хүн нарын хаан Хаан гэж Хүн нэртэй Хүн өвөг дээдэс яриж л явсан байхдаа.
Таван зүйл.
Сүмбэ, Их нуруун улс, Хатан улсын түүхээс асууя.
Хэдий бусдын хэл аялгуугаар түүхээ дурсах хэдий ч бид, үгийн гарвал үүслийг тэр хэлний аялгаар бус монгол сэтгэхүйгээр хүлээн авах учиртай санагдах. Кидан хэмээх улс язгуурын монгол Хатан гүрэн байтал харийн хүмүүс адил сэтгэсээр бид төөрөлджээ. Учир нь түүхээ хэл хазгай харийн хүний бичсэнийг уншаад хэл хазгай үгэнд төөрөлдсөөр. Хэдийгээр нэн эрт монгол газар шорооноос түрэн гарсан түрэг угсаатан ахин Монгол газарт Аттилла хааны үр сад хүчин саарсан үед эзэнт гүрнээ байгуулсан ч монгол хэл хэзээ ч түрэг хэл байсангүй. Харин эсрэгээр Түрэг хэлэнд монгол үг ихэд нэвтрэн оржээ гэж бид санах ёстой. Тиймгүй бол Тэнгэр, Чингис, Байгал, Хөвсгөл, Аав гээд бараг хамаг үгийг Түрэг хэлний үг болж дуусах гээд байх...
Мөн чанартаа язгуурын Алтай хэлний судал Монгол хэлийг Түрэг хэлний бүлэг гэх онолыг сайндаа л 200 хан жилийн өмнө шинжлэх ухаанд оруулсан харь хүний номлолыг даган явна. Үнэндээ монгол хүн Алтай хэлний онолд хариу өгөх цаг хүлээж байна.
Зургаан зүйл.
Их эзэн Чингис хаан, судрын нууц товчооноос асууя.
Гал улаан БАРС жил Их Монгол улсаан бадраасан Чингис хааны удмун хаан төрийн их найрал хөгжмийн дотор арслан нэрт хөгжим байсан. Арслан хэмээх үгээ хайсаар л...
Түүхийн гэж дээ, хэн нэгэн хүн уншиж хараад санаагаараа донгодсон олон номонд эзэн Чингис хааныг Тэмүжин буюу Төмөрчин нэртэй болой гэсэн бий. Угтаа жин хэмээх нь хүн гэхийн дагавар. Модун хэмээгдэх Мон хааны эцэг түмний хаан Түмэнтэй гарвал нэгтэй санагдах. Чингис хааны багын нэр нь Төмөрчин бус Түмэн буюу түмэн олныг билигдсэн нэр байжээ. Монголчуудын өвөг дээдэс төмөрчин байсангүй, түмний хаан байжээ гэж бусдад хэлэх.
Долоон зүйл.
Хамаг Монгол улс, Даян хаанаас асууя.
Христийн буюу Орчин цагийн тоолол эхлэх он цагт Хүн нар 3м өндөртэй алтан бурхан шүтэж явсан түүхийн баримт бий. МЭӨ-с улбаатай Буддагийн гүн ухаан Монголд хөрсөнд хоёрдахь том тэсэртэлээ суулгаж, хэзээнээс байгалийн гүн ухаантай монголчууд энэ шашинийг оюун санааны зэвсэг болгон ашиглажээ. Цаст уулсын цагаан арслан Цаг нь ирэхээр шоргоолжинд баригдана хэмээх үгээр дамжуулан, элдэв арслангийн дүртэй чимгийг Монгол бус хэмээн сэтгэх нь нэгэн төрлийн гажуудал мэт. Угтаа арслан хэмээх үг нэн эртний монгол хэлний баялаг үгийн санд байжээ. Байх байхдаа бүр Түвдүүд арсланг чимэхээс өмнө.
Найман зүйл.Монгол хэлний нууц судар Зүрхэн тольтоос асууя.
Монгол хэлний гарвал үүслийн нууцыг хэлхсэн Зүрхэн тольт хэмээх судрыг Б.Ринчен гуай насаараа эрээд Монголоосоо олох горьдлого тасран нутаг буцжээ. Гэтэл хэдхэн жилийн өмнө олдох олдохдоо Монголоос хоёрын зэрэг судар олджээ. Энэ сударт Монгол хэлний гарвал үүслийг гурвал гүн ухаан болоод байгалын авиан шинж чанар агуулсан хэл болохыг нотолсон буй.
Арслан хэмээх үгийн утга чухам юу вэ.
А
А хэмээх авиа нь авиан дундаас хамгийн их эрчимлэг болно. Хүн эхээс төрөхдөө чухам энэ эрчимлэг авиаг цацруулан хэлж мэндлэх. Монгол хэлэнд эрчимлэг бүхэнд байгалийн шинж чанарыг хадгалсан А авиаг оруулан үг бүтээх ёсон ухамсараас санамсаргүй бус байгалийн бодилог болоод алив үгийн шинж чанарыг хослуулахаас бүтжээ гэж хэлмээр. Гурвал гүн ухааны үүднээс бол гадаад шинж чанарыг илтгэхдээ Аавын А авиаг, дотоод шинж чанарыг илэрхийлэхдээ Ээхийн Э авиа, хэлний үзүур дээш болох хэлбэр, гадаад дотоод холбоог илэрхийлэх Хийн И авиаг холбон АМИ хэмээх үг бүт сэн гэмээр. Байгалын болоод амны хэлэх шинж төрхөөр нь авиа гарган амаа хамхихад хэлэх үгийн урсгал чухамдаа битүү байсан ам нээгдэн хумхих адил АМ гэж нэрлэжээ.
Арслан гэх үгийг хүүхэд хэлэхэд, эсвэл олон давтан хурдан хэлэхэд арсан гэж дуудагдана. Энгийн нарийнаас руу шилжсэн шинжлэх ухааны тогцон хэвшилээр бус бүр эртний энгийн язгуурын болхи хэлнээс энэ үгийг хайх нь дээр бол уу.
Ямартай ч бол хүчтэйн шинж чанарыг хадгалсан Аавын А авиа энэ үгэнд орсон нь сонин.
Үгийг удаанаар хэлэх, уянга хослуулах ёсоор Н авиаг нэмэрлэх нь монгол хэлэнд их бий. Нар гэж хэлээд наран гэх. Барс гээд Барсан гэхийн адил Арс гэж хэлээд Арсан гэх.
Иймээс энэ үг хэлийг зөөллөх шинжийг хадгалсан хэлний үзүүр доош болоход хэлэх Л авиаг анхнаасаа хадгалсан байсан уу гэдэг сонин аж. Хэдийгээр Арслан үгийг тайлахад хэлбэрдсэн мэт арга хэрэглэж буй ч Б.Ринчен гуайн шатаагдсан, олдохоо больсон Монгол хэлний зүй 3-р ботид, бас өөрийнх нь ирээдүйдээ захин бичсэнээр энэ аргад цаашид судлах нэн шинэ арга орших санагдана.
Есөн зүйл.Араатны хаан Арслан танаас асууя. Арвин сайхан монгол хэлнээсээ асууя.
Арсланг Монголоос олохгүйч
Арсланг монгол хэлнээс олно. Үг олдож арслан холдлоо. Арслан хэмээх үг гарцаагүй язгуурын монгол үг болно. Энэ үг Түвд бус, Турэг бус, төрөл арилжсан араатанд нэрлэсэн монгол үг.
Өмнө өгүүлсэн зуйлд А авианы эрчимийн талаар болон Арсан гэх талаар хэллээ.
Тэгвэл Арслан хэмээх үгэнд орсон гийгүүлэгч эгшиг ямар онцлогтой байж болох вэ.
Архирахын утга, арвайж сарвайсан хэлбэр дүрслэх Р авиа, жиргэхийин болоод монгол хэлийг чимэглэсэн Ж, ус шуугихийн болоод сарних, салхи мэт исгэрэх утгыг агуулсан С авиа орсон монгол үгнүүд нэн сонин. Энэ ч байгалийн мөн чанараар нь утгыг оноон нэрлэсэн буй. Монгол хэлэнд архирах дуутай амьтанг р авиаг оруулан араатан, барс, арслан, асар, басар, банхар, ирвэс гэх мэтээр нэрлэсэн нь яав ч орхиж болох асуудал бус.
Хүний хаан нь араатан байж, байгалийн хүчинд мөхөсдөн, хүний хэл сайн хөгжөөгүй байгалийн энгийн хэдэн үгэнд эргэлдэж байсан эртний хэлэнд судалгаа хийхэд байгалийн бодилог шинжийг агуулсанаараа Монгол хэл нэн эртнийх гэдэг нь эргэлзээгүй нотлогдоно.
Арслан гэх үгэнд архирахын Р авиа оржээ. Харин С авиа чухам яагаад нэмэгдэв ээ. Монгол хэлэнд шингэн ялгаруулах чанартай шүлс, нулимс, шүүс, нус, цус, хөлс, баас, шээс мэтээр төрөлжүүлж нэрлэсэн сонин чанар харагддаг.
Монголчууд алив шинэ үгийг бүтээхдээ нэгд байгалийн авиалаг шинж чанар, хоёрт тухайн шинэ үгийн бодилог шинжийг хэлбэр дүрсээр нь хослуулан нэрлэж байсанд л нууц орших мэт.
Р авиа нь алив юм араа шүдэн адил арзайж сарзайх, эсвэл араатан адил хүчтэй авиа гаргах, бас ямар нэгэн зүйл сарнин шинээр бүтэх утга санааг олонтоо агуулсан байдаг. Тэр шинж чанарыг улам хүчтэй болгон түгээн цацруулахад сархинхын бую салхины С авиа их чухал нөлөөтэй. Үнэхээр ямар ч өөр хэлтэй хүнд санаагаа ойлгуулахын тулд архирах дүрийг үзүүлэд шууд ойлгох буюу. Ус хэрэгтэй болсон цагт шуугин урсах авиаг дүрслэн Ус хэмээх үг аяндаа бүтэх билээ.
Товчоор дүгнэн хэлэхэд Арслан гэх үг нь архирах шинжийг хадгалсан Арс язгууртай Барс, Ирвэсийн нэгэн адил жинхэнэ язгуурын монгол үг болно. Асар Басар жэмээх домгийн үг хүртэл язгуур нэг. Энэ үг түрэг үг бус, Хүн байгальтай харьцан тэмцэн эхэлж хэлээ бүтээж ирсэн цагаас бүцэн мэт.
Архиран хүрхэрэх дуутай
Арслан барс ирвэс
Араатан зуурах араатай
Асар Басар Банхартай
Хүрхрээ, Хархираа ундаатай
Ардаг хүрэн морьтой
Арсландай мэргэн
Архиран хурхиран нойрсохуй.
Тэнгэр хэмээх үг нь атаа хэмээх үгтэй хорших бөгөөд тэнгис хэмээх үг мөн адил Р,С авиан хүчлэг шинжийг хадгална. Эдгээр үгс бүгд түрэг үг бус язгуурын монгол үг. Чингис хэмээх үгэнд орсон С авиа нь түгээх санааг гарган, үгийг их хүчлэг болгоно. Нармайн Н-д тулан тогтох амьсгал дээшилсэн агаарлаг Чин авиа гис хэмээн авиаг хүчлэгээр гаргахад аяндаа бүтэх сонин үг мэт.
Чингис Тэнгис Тэнгис Цалгис Цангис Хангис
Арван зүйл.
Нэгэн үгнээс Монголын нэгэн үнэн эхлэх буюу.
Бахархах ёстой юмандаа Монгол хүн бахархах цаг иржээ. Нүүдэлчин амьдрал хэмээх нь тэнэж явдаг амьдрал бус дөрвөн цагтаа бууриа сэлгэдэг сэргэг оюуны ундраа буюу. Дэлхийн түүхэнд байгалиа шүтэн дээдэлдэг ард түмний түүхийг маш ихээр гажуудуулан бичсэн бий. Харин энэ цаг дор дэлхий хямрах нь эргээд Монгол ахуйд ямар их гүн ухаан нуугдан үлдсэнийг нэхэх сайхан цагийн эхэн иржээ гэж хэлэх. Хүн гүрэн, Аттилла хаан, Чингис хаан гээд хичнээн хараар будавч гэрэлтэн цогших үнэн түүхийг дэлхий эргэн харж байна.
Монгол улс оршин тогтон ирсэн нууц нь байгалийн хүчтэй газаргүйн байршил, байгалийн шинжээ хүчтэй хадгалсан сайхан монгол хэлэнд орших билээ.
Мөнх тэнгэрийн дор монгол хэлэндээ мэхийе.
Нэгэн үгнээс Монголын нэгэн үнэн эхлэх буюу.
http://daanjuur.blogspot.com/
Friday, March 19, 2010
Хуулийн чөдөр
Эдгээр хэнээтнүүдийн гол шүтээн бол мөнгө, эрх мэдлийн хойноос улайран хөөцөлдөх зарлаагүй дайн юм. Номын багш, түүний номлол, дүрмийг сохроор тахин шүтүүлэх замаар хүссэн эрх мэдлээ олж авна. Сэтгэлийн жолоог нь хууль, дүрмээр ягштал хянан барих замаар номхон, хүлцэнгүй байдлыг бий болгоно. Нэгэнт л номын багшийн оролцоо, хууль дүрэмгүйгээр түүний ямар ч үйл хэрэг дэвжин дээшлэхгүй гэсэн итгэл үнэмшлийг тархинд нь суулгасан бол тэр хүн номын багшийнхаа үүрдийн үнэнч боол болно. Мөнгөний урсгал доороос дээш чиглэх бөгөөд энэ нь доодос нь дээдэсдээ зарцлагдах юмуу эсвэл бэлэн мөнгөөр өргөл өргөх гэсэн хоёр хэлбэртэй байж болно.
Эдгээр хэнээтнүүдийн номын шүтээн нь заавал шашин байх албагүй, жишээ нь шашингүй үзэл юмуу бүр шашны эсрэг үзэл байлаа гэхэд гайхах явдалгүй. Гитлер, Муссолини, Сталин, Троцки, Мао гээд энд олон жишээ дурдаж болно. Их удирдагч, үүсгэн байгуулагчийг шүтэх шүтлэг, удирдлагын шаталсан бүтэц, мухар сүсэг, сэтгэлийн (эсвэл төрд хүчин зүтгэх) дуудлага гээд олон шинж тэмдэг энд маш тодорхой харагдаж байна.
Сүсэг ба Сүжиг
———————————————
Аливаа шүтлэг нь мухар сохроор даган баясагч нийт сүсэгтэн олонд зориулагдсан ил шүтлэг буюу сүсэг, түүнчлэн номын хүрдний галыг сахин хамгаалагч цөөн тооны санваартан, хутагт хувилгаадад зориулагдсан далд шүтлэг буюу сүжиг гэсэн хоёр өөр хэсгээс бүрдэнэ.
Сүсэг, сүжиг хоёр нь хоорондоо ялгаатай байгаад зогсохгүй, тэр ч бүү хэл харилцан бие биенээ үгүйсгэсэн шинжтэй байх тусмаа илүү хурц, тод, өнгөлөг болох ажээ. Ийм зөрчил нь шүтэн бишригчдийн амьдралд ямархуу нөлөө үзүүлэхийг тааж ядах юмгүй. Төрөл бүрийн Маркист, Ленинист шүтлэгтэнүүд албан ёсоор бүх төрлийн шашныг үгүйсгэн танин мэдэхүй, шинжлэх ухааныг оройн чимэг болгон залах боловч эргэлзэх зүйл бишгүй олон бий.
Намын бат нэгдлийн талаархи Лениний сургаалийн талаар Майер бичихдээ:
Лениний бодлоор, оюун санаа бол шийдвэр гаргагч машин гэдэг үүднээсээ, оюун санааны эв нэгдлийн илэрхийлэл болсон нам бол аливаа хүний дээр залрах оройн дээд бурхан ажээ. Цагийн аясаар энэхүү олон нийтийн байгууллага нь гэгээн хувилгаантны дүрээр амилан босоод гишүүд, сүсэгтнүүдийнхээ итгэл үнэмшлийг сорьж шалган, нэхэл хатуутай сахил хүртээгч хуулийн чөдөр болжээ. Чухамдаа нам бол мэргэн, нам өөрөө хэзээ ч алдаа гаргахгүй гэсэн хатуу чанд итгэл үнэмшлийн хүлээс дээр коммунистуудын тоглоом суурилдаг.
Ленинист суртлын гүн гүнзгий дотоод зөрчилдөөний зам мөрийг мөшгих нь ямар ч судлаачийн хорхой хүргэх сайхан хоол болох нь дамжиггүй, гэхдээ үүнээс илүү амтат зууш бас бий. Энэ бол жараад оны үеэр ид цэцэглэн хөгжсөн, бүр тодруулбал 1958 оны эхээр үндэслэсэн Бранден авгайн цуврал лекцүүдээс эхлэн салаа замын уулзвар дээр ирсэн Ранд, Бранден нарын салалт хүртэлхи арван жилийг хамран өнөө хүртэл амьсгаа нь тасраагүй Эйн Ранд сурталтан бөлгөө. Тэд бол шашныг үгүйсгэгч, үл итгэгч, Учир шалтгааныг дээдлэгч гэдэг туг далбааг нөмрөн ирж, бие даасан байдал гэдэг нэрээр номын багшийн боол, зардас болох, бие хүний онцлог гэдэг нэрээр удирдагчийг тахин шүтэж, номхон хүлцэнгүйгээр захирагдах, Учир шалтгааны нэрээр номын багш, хууль дүрэмд сохроор итгэж, сүсэглэх явдлыг сурталчилдаг этгээдүүд юм.
Энэ бүлэглэлийн бараг бүх гишүүд нь энэхүү бүлэглэл үүсэхийн өмнөхөн 1957 онд хэвлэгдэн гарсан Рандын бичсэн Atlas Shrugged хэмээх урт зохиолыг уншиж танилцаад зам мөрөө олцгоожээ. Ном зохиолд дулдуйдан энэ хөдөлгөөнд элсэн орсон явдал нь тэдний байнга чалчиж байдаг Учир шалтгаанд ач холбогдол өгнө гэдэг үзлээс илүүтэйгээр сэтгэлийн хөдлөлдөө илт автсан дүр зураг гарч байна. Atlas зохиолд зураглан гаргасан Рандийн үзэл суртал нь төрөл бүрийн өгүүлэл, тэр тусмаа The Objectivist Newsletter (хожим, The Objectivist) сар тутмын сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллээр өргөжин баяжсан байдаг.
Зөвшөөрөгдсөн номын товъёог
———————————————
Аливаа суртал нь номын багшийн ялагдашгүй хүчин чадалд итгэх итгэл дээр суурилдаг тул өөрийн гишүүдийг үргээхгүйн тулд эсрэг үзэл бодолтой буруу номтон багшийн бүтээл уншихыг хориглох замаар өөрийн суртлын өнө мөнх оршин тогтнох замыг засдаг. Католик сүм хийдүүдэд Хориотой Номын Товъёог гэж байсны нэгэн адил “Бүх үнэн Коран сударт бий, бусад бүх номыг шатаагтун” гэсэн эртний лалын уриа дуудлага бас бий. Гэхдээ бүх гишүүдээ илүү нийтлэг үзлээр нэгтгэхийг хүссэн сурталтнууд үүнээс илүү хол явах шаардлага гарна. Коммунистууд коммунизмын эсрэг үзэлтэй ном уншихыг хатуу хориглодгийн нэгэн адил Рандийн сурталтнууд нэг ёсондоо Зөвшөөрөгдсөн Номын Товъоёг бий болгосон юм. Рандчууд гэнэн залуучуудын дунд өөрийн үзэл суртлыг дэлгэрүүлэхдээ өөр үзэл бодол, ялангуяа Рандын эсрэг үзэл суртлыг үл ойшоон, үгүйсгэх үзлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал тавьдаг.(Цөөн тохиолдолд Рандын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан эсрэг үзэл бодлыг мушгин гуйвуулж өөртөө ашиглахыг зөвшөөрдөг)
Рандын бодож олсон “дайсны өвөрт орохгүй байх” онол нь Рандчуудын бусдыг үгүйсгэх үзлийнх нь гүн ухааны суурь болдог. Дайсны ном (цөөн тохиолдлыг эс тооцвол, Рандын бичсэн номоос бусад бүх ном) унших нь дайснаа зөвшөөрснөөс ялгаагүй, энэ бол ёс суртахууны ялзрал, доройтол мөн гэж тэд үздэг. Зөвхөн онцгой тохиолдолд, дайсандаа хариу цохилт өгөхийн тулд эрх бүхий цөөн удирдагчид дайсныхаа номыг унших эрхтэй. Номтой дайн зарлах явдал нь Ранд, Бранден хоёр муудалцаж салсан 1968 оноос хойш хамгийн оргил цэгтээ хүрсэн бөгөөд энэ салалт нь Маркс, Ленин хоёрын салалт, эсвэл Исус, Паул хоёрын салалттай олон талаараа төстэй. Орвеллийн 1984 он зохиолд буруу номтон Эмануэл Голдштейний эсрэг түүнийг үзэн ядагчид эвлэлдэн нэгдэж тэмцэл явуулахдаа итгэл үнэмшлийн бат нягтрал бий болгодог, тэгвэл Рандчууд Рандэд үнэнч явахаа тангаргалж, уг тангаргийн гэрээндээ буруу номтон, эсэргүүн Брандений ямар ч номыг хэзээ ч уншихгүй гэсэн хатуу амлалт өгдөг. Их салалтын дараа, Брандений бичсэн номыг авч явсан Рандын ямар ч гишүүнийг өөрсдийн эгнээнээс хөөх болжээ. Санасан ёсоор, Брандений ойрын хамаатнууд ч мөн нэгэн адил Бранденаас холбоогоо бүрэн тасалсан юм.
Хүн өөрөө өөртөө эзэн байх ёстой хэмээн сурталддаг хүмүүс юунаас болоод Ранд, Бранден хоёр муудалцсан учрыг мэдэх эрхгүй, зүгээр л мухар сохроор Рандын зөв, Брандены буруу хэмээн зүтгэцгээж байдаг нь сонин. Энэ бүх ээдрээтэй хэргийн үнэн учрыг олж тунгаахаар оролдсон аливаа оролдлого нь өөрийн номын багш Эйн Рандаас урвасан гэдгийг нотлох хангалттай баримт болж өгөх бөгөөд ийм нүгэл үйлдсэн хүнийг шууд хөөх дүрэм үйлчилнэ.
Коммунистууд намын өндөрлөг өөд мацахдаа ямар ямар шалгуур давдаг талаар Френк Майер өөрийн бичсэн The Moulding of Communists номондоо тодорхой дурдсан байдаг. Түүний бичснээр, намын гишүүн хүн анх нийтийн жишиг даган орлогч гишүүн болохоос авахуулаад намын удирдлагын дээд шат руу өгсөх замдаа үзэл бодолдоо хэр туйлбартай, мятаршгүй тэмцэгч болохыг нь сорьсон олон хүнд шалгууруудыг даван туулдаг, энэ сорилтын явцад тухайн хүн нэг бол намаасаа гарна, үгүй бол намын төлөө юу ч хийхээс үл буцах хатаагдсан болд болон хувирна. Энэхүү сорилт нь жишээлбэл боолыг ажлын мал болгон зүтгүүлэх хэрэгтэй гэдэг юмуу Сталин, Гитлер хоёрын хийсэн нууц наймаа зөв болсон гэх мэт үзэл суртлын шинжтэй, эсвэл гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаасаа илүү намдаа үнэнч гэдгээ харуулах хувийн шинжтэй байж болно. Ийм шалгуурыг давсан хүн намын өндөрлөг өөд гайхалтай хурдан дээшилсээр хашир коммунистуудын эгнээнд шилжих бөгөөд тэдний тоо толгой маш хурдан өсөж үржсээр намынхаа гишүүдээс ч олон болдог.
Үүнтэй төстэй, гэхдээ илүү нарийн сорилтыг Рандийн хөдөлгөөнийхөн бодож олсон юм. Залуу хүмүүс Atlas зохиолд гаргаж тавьсан хүн өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн толгойтой байх ёстой гэсэн санааг шүүрэн авч сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгдөн Рандын хөдөлгөөнд элсэн ордог. Харин цаашдаа удирдлагын дээд шат руу мацахын тулд Рандын үзэл санаанд тууштай үнэнч гэдгээ үзэл суртал төдийгүй хувийн үйл амьдралаараа нотлон харуулах янз бүрийн сорилт, шалгуурыг давах шаардлага тулгарна. Дээд удирдлагаа сохроор тахин шүтэхэд хүргэдэг тэрхүү мунхруулгын далд оньс юу байж таарах вэ?
Эхний арга нь бидний дээр үзсэн бусдыг үл ойшоох үзэл. Рандын хэлсэн, ярьсан, бичсэн бүхэн агуулгын хувьд ч, хэлбэрийн хувьд ч туйлын үнэн гэдгийг итгүүлэх нь өөр нэг арга, Рандийн хэлсэн үгийг өчүүхэн төдий өөрчлөх гэж оролдвол тэр нь Рандын үзэл рүү дайрсан гэмт халдлага болж тооцогдоно. Яг л марксистуудын нэгэн адилаар, үгийн утгын өчүүхэн төдий өөрчлөлтөөс жанжин шугамаа алдаж болзошгүй гэж рандчууд үздэг. Товчхондоо, “үгийн халдашгүй байдлыг” сахин хамгаалах нэрийн дор үгийн салаа утга, тэр ч бүү хэл ойролцоо утгатай үгийг авч үзэхийг хориглоно.
Өөр нэг арга нь Atlas зохиолыг дахин дахин уншуулж сэтгэлийн хөөрөлд оруулах явдал. Atlas зохиол хэвлэгдсэний дараахан өндөр тушаалын нэгэн удирдагч уг зохиолыг дөнгөж ганцхан удаа уншсан байна гэж намайг зэмлэсэн юм. “Одоо энэ номыг эхнээс нь сайтар унших цаг боллоо” гэж тэр надад зааварчлаад “Би Atlas зохиолыг гучин таван удаа уншсан” гэж хэлсэн билээ.
Atlas зохиолыг олон дахин уншуулах гэж зорьж буйн цаад учир бол хэтэрхий нэг талыг барьж туйлширсан, мулгуу тэнэг хөшүүн, дэндүү хиймэл зохиолын баатруудаа бодит амьдрал дээр амилуулах явдал мөн. Хэрээстэн бүхэн өдөр тутмын амьдралдаа ИхУсыг даган дуурайхыг эрмэлздэгийн нэгэн адил рандийн гишүүн бүр Жонон Галтыг (Atlas зохиолын манлай баатар) даган дуурайхаар чармайна. Тэд алхам тутамдаа “Хэрэв Жонон Галт байсан бол яах байсан бол?” гэсэн асуулт өөртөө байнга тавина. ИхУс бол түүхийн бодит дүр, харин Галт бол зохиомол дүр, энэ хоёрын хооронд асар том ялгаа байгааг та анзаарсан биздээ. Тэгэхлээр, үнэн, худал, хууль дүрэм гэдэг нь зөвхөн номын багш, удирдагчдийн таашаалын асуудал болж хувирч байна. (Рандчууд Жонон Галттай ихэд эмээсэн байдалтай харьцдаг, ер нь тэдэнд бодит амьдрал, уран зохиол хоёрыг ялгаж салгах ухаан байдаг болов уу гэж гайхмаар)
Ариун Судар
———————————————
Нью Иорк хотод болсон рандчин хосын хурмын ёслол дээр болсон үйл явдал дээр тулгуурлан Atlas бол тэдний ариун судар мөн болохыг харуулъя. Уг ёслол дээр хосууд Рандад чин үнэнч явахаа тангаргалаад зогсохгүй, Atlas зохиолыг өмнөө гаргаж тавиад түүний ариун мөрүүдээс уншиж эхэлсэн юм.
Рандын хөдөлгөөнийхний хувьд иймэрхүү баяр ёслолын ажиллагаа тун дүнсгэр болж өнгөрнө. “Бусдыг хүндэлдэггүй” хүн л наргиж цэнгэдэг гэж тэд үздэг. Үнэн хэрэгтээ, наргиагаар дайруулж өөрсдийг нь чимхээд авах бий гэхээс тэд үхтлээ айдаг. Тэдний хувьд зөвшөөрөгдсөн ганцхан төрлийн наргиа байдаг нь өөрийн дайснаа шоолох явдал юм.
Яг үнэндээ, өөртөө таашаал авах явдлыг бусармаг, бузар үйлдэл гэж рандын хөдөлгөөнийхөн үзнэ. Юмыг байгаа байдлаар нь шууд тусган хүлээн авч болохгүй, хүний үйл хөдлөл нь цаанаа заавал ямар нэгэн далд, ухаалаг зорилго агуулах ёстой. Тиймээс, хүн зөвхөн амьдрахын тулд хооллох ёстой, харин хоолыг амталж идэх нь буруу; таашаал авахын тулд бэлгийн ажил хийх ёсгүй, харин хайр сэтгэлээ илэрхийлэхийн тулд бэлгийн ажил хийх ёстой; уран зураг юмуу кино бүтээл нь хүнд хэрэгтэй ямар нэгэн зүйл агуулж байж сая жинхэнэ таашаал өгнө гэх мэт. Энэ бүх үнэлэмж нь хувь хүний үзэмжээр биш, харин нийтийн шалгуураар шүүгдэн хуульчлагдах ёстой. Гэхдээ яг амьдрал дээр энэ нь хэрэгждэггүй, гагцхүү Эйн Ранд юмуу бусад гэгээрэгсдийн зөвшөөрсөн ариун ёс жаягийг сахих шаардлагатай болдог болохыг дор харуулах болно.
Аливаа үзэл суртал, урсгалаас гишүүдээ барьж тогтоох гаршсан арга нь тухайн хөдөлгөөнөө байнга тасралтгүйгээр эргэлдүүлж хөдөлгөж байх зам байдаг. Энэ талаар Фрэнк Мэйер бичихдээ, коммунистууд өөрийн гишүүдийг өөрийн толгойгоор сэтгэх аюултай алхамаас нь хөндийрүүлэхийн тулд хамтын ажлаар байнга дардаг. Америкийн Нэгдсэн Улсад орогнож буй коммунист цагаачдын ихэнх нь нийгмийн идэвхитэй амьдралаас удаан хугацаагаар хөндийрсний дараа дүрвэж ирснийг тэр анзаарсан байна. Товчоор хэлэхэд, тэдэнд өөрийн толгойгоо ажиллуулах (цэргийн алба хаах, судалгааны ажилд оролцох гэх мэт) бололцоо гарсан байна. Рандуудын хувьд гэвэл, Ранд болон түүний дээд удирдлагуудын төвлөрөн амьдарч байсан Нью Иорк хотод тэдний үйл ажиллагаа маш идэвхитэй өрнөж байв. Өөрийн суртлын үндэс суурь, сэтгэлзүй, бэлгийн харьцаа, уран зохиол, сэтгэхүй, урлаг, эдийн засаг, гүн ухаан гээд бүх чиглэлээр баримтлах “намын жанжин шугам”-ын талаархи айлдвараа хэн нэгэн дээд албан тушаалтан бусад гишүүддээ орой болгон номолдог. (Atlas Shrugged зохиолд бүдүүвчлэн гаргасан Тэмүүлэл-ийн үзэл санаа нь баатрууд орой болгон бие биедээ ном сургааль айлдах зарчимд тулгуурлана)
Иймэрхүү номын хэлэлцүүлэг таслах нь хөдөлгөөнийхний хувьд уучилшгүй алдаа болдог. Ингэж үзэх гүн ухааны үндэслэл нь дараах болой:
1. Рандчууд бол энэ ертөнцийн хамгийн зөв бодолтой хүмүүс (Яагаад гэвэл онол, үйл хэрэг хоёр нь хоорондоо зөрдөггүй үнэн зөв байдаг)
2. Та зөв бодолтой болохыг хүсэж байгаа (Тийм биш бол та амьдралын зорилгогүй тэнүүлчин гэсэн үг)
3. Та бол өөрийн бүх цагаа Рандчууд, боломжтой бол Ранд, түүний ойрын шадруудтай өнгөрүүлэхийг эрмэлзэгч ариун шудрага нэгэн мөн.
Өнгөц харахад энэ бүх зүйл зөв зүйтэй санагдана, гэвч хэрэв хэн нэгэн энэ бүхэнд эргэлзэж эхэлбэл юу болох вэ? Рандын үзлээр, сэтгэлийн хөдлөл бол бодлын тусгал учир сэтгэл хоёрдох нь ухаан суугаагүйн тод илрэл, тиймээс рандчууддаа эргэлзэх нь жинхэнэ мунхаглал тул ийм хүн удирдагчиддаа гэмээ наминчилж ариусах ёстой. Үзэл суртал, сэтгэлзүйн иймэрхүү гэмшил, ариуслын үр дүнд биеэ даасан, зөв бодолтой, бодьгал хүн төлөвшин улмаар Эйн Рандын жинхэнэ мухар сүсэгтэн болох учиртай.
Рандын хөдөлгөөний нэгэн дээгүүр тушаалтан сэтгэлийн эргэлзээгээ арилгах гэж хэрхэн зүдэрсэн тухай өрөвдөлтэй түүх байдаг. Нью-Иорк хотын Рандын хөдөлгөөний ахмад зүтгэлтэн, залуу Рандчин нэгэн өдөр Рандын гүн ухааны амин чухал асуудал дээр өөртөө эргэлзэж эхэлсэн байна: миний бодлоор энэ нь өөрийн оршихуйд эргэлзэсэн эргэлзээ байв. Ердийн ийм хялбар асуулт гаргаж тавих нь гэм нүгэлд тооцогдох тул тэр энэ асуултыг тавихаасаа маш их айсан, түүний бодлоор энэ асуултын цорын ганц зөв хариултыг зөвхөн Ранд өөрөө л хэлж чадна гэж гүн бат итгэж байв. Тиймээс, хэн нэгэн энэ асуултыг тавьж буруутна, харин далимд нь өөрийн асуултын хариуг олно гэж тэр олон жилийг өнгөрүүлсэн байна.
Ихэнхи үзэл сурталтнуудын хувьд, хууль номыг үндэслэгч Номын багшаа өөрийн гэр бүл, анд нөхдөөс илүү өндөрт гарган тахин шүтэх үзэл нэвт шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны хууль бол хэн нэгний бодож олсон зөв үзлийг өөр хэн нэгэнд тулган хүлээлгэх хүчирхийллийн зэвсэг, бүр тодруулбал өөрийн оюуны дайснаа устгах далдын үл үзэгдэх илд, мэсний үүрэг гүйцэтгэдэг. Рандынхны хувьд нэгэнт дээд удирдлага нь буруушаасан бол гэр бүлээ цуцлах нь хэвийн үзэгдэл. Тодорхойлолт ёсоор, сэтгэлийн хөдлөл бол бодлын тусгал, харин дээд удирдлага бол илүү хөгжингүй бодол, тиймээс дээд удирдлагадаа эргэлзэх нь тэнэг хэрэг мөн болно. Нью-Иорк хотын бүх сайн хүмүүсийг мэдэх тул хэн нь хэнтэйгээ гэрлэхэд тохирохыг шийдэх эрх танд байна гэж бодъё. Таныхаар ноён А, хатагтай Б хоёр тун тохирох хосууд болог, гэтэл хэн нэг нь нөгөөдөө таалагдахгүй байвал яахав? Мэдээж хэрэг, сэтгэл гонсгор байна гэдэг нь тухайн хүний төөрөгдөлтэй холбоотой, тиймээс тэр хүн ариусах ёстой болж таарч байна. Ядуу хүн ч мөн адил ухаан дутуу тул баян хүнд атаархах ёсгүй, тэдэнд үйлчлээд явж байх ёстой болж таарах нь.
Тиймээ, энэ бол өөрсдийнх нь эсрэг хувьсгал гарахаас үхтлээ айдаг, нийгмийн тогтолцоо хэмээх хиймэл байгууламжаа амьдралаас тасархай хуулиар чөдөрлөн ноёрхлоо үүрд хадгалан үлдэх гэсэн зальт этгээдүүдийн арга ядсан луйврын үхэр тэрэг гэдэг нь тодорхой. Тэд бол жинхэнэ эрх чөлөөний дайсан, хариуцлага хүлээхээс үхтлээ айдаг хулчгар, хулгайч, хоёр нүүртнүүд мөн.
Tuesday, March 16, 2010
Уран зохиол ба түүний тухайд иш үгс
Утга зохиол, урлагийн тухайд болоод түүнийг бүтээгчдийн тухайд иш үгсийг бүтээгчдээс өөрсдөөс нь иш татсан болно. Афоризм, эсвээс онч үг гэхээсээ илүүтэйгээр иш үгс юм шүү. Танил зохиолчдынхоо зохиол бүтээлээс гадна, утга зохиолын талаарх үзэл бодолтой нь зэрвэс ч болохнээ танилцахад эдгээр иш үгс дусал нэмэр... Урт материалаас шууд орчуулсан болохоор эндүү андуу байваас өөрсдийнхөө мэддэгээр засч хэлж өгөөрэй. Амралтын хоёр өдрийн ааг зоог "ажил" гэхүү дээ.
Б.Баясгалан
Октавиа Паз
Уран зохиол бол ямар нэгэн зүйлээр дутагтаад байгаа тэр л мэдрэмжийн илэрхийлэл, басхүү тэрхүү дутаж гачигдаж буй зүйлсийн эсрэг эх булаг. Хэл хэмээх зүйл хүн төрлөхтөнд юу өгсөнийг бодоод үзэхэд ч энэ эсрэгцэл үнэн хэвээр байдаг. Хэл бол ямар ч утгагүй дуу авиануудын эсрэг, басхүү байгалийн болоод түүхийн анир чимээгүйгийн эсрэг эх булаг юм шүү дээ.
Хулио Кортасор
Уран зохиолын өв санг эвдэлж сүйтгэж чадахгүй бол ямар сайн зохиолч байх вэ дээ. Харин бидний хувьд.., тэрхүү эвдэн сүйрүүлэх ажиллагаанд чадах чинээгээрээ туслахгүй юм бол бидний сайн нь бас юундаа байх вэ дээ...
Вольтер Скотт
Утга зохиолын болоод түүхийн ямар ч мэдлэггүй хуульч бол энгийн нэг засварчинтай л адилхан. Харин эдгээр мэдлэгийн зах зухаас бага ч болов эзэмшсэн хуульч бол өөрийгөө уран барилгачины зиндаанд дуудаж болно.
Самуэль Тэйлор Кольриж
Испанийн ард түмний суут хүмүүс нь ямар ч сэргэг гойд ухаангүй мөртлөө хэт чамирхуу хүмүүс байдаг юм. Тийм учраас л тэдний уран зохиолд оюун санааны үр шим хомс, харин хошин шог зүйл асар их байдаг юм.
Томас Элиот
Их уншдаг хүнд бидний зүгээс үзүүлэх хамгийн өндөр хүндэтгэл бол түүнийг хангалттай ихээр магтах явдал юм. Уран зохиолын төлөөд шүү дээ.
***
Шашны хувьд би Англо-Католик, уран зохиолын хувьд би классицизмыг баримтлагч, харин улс төрийн хувьд би хаант засгийг дэмжигч...
Херманн Хэссэ
Уншигчдаас маань надад ирж байгаа захидлуудын дотроос оюун санааны хувьд тасралтгүйгээр өссөөр байгаа тодорхой хүрээг олж болно. Үүнийг би уран зохиол хийгээд уншигчдын хоорондох харилцаанаас үүдсэн оюуны өсөлтийн шинж тэмдэг хэмээн харж байна.
Мильтон Фридман
Уран зураг болоод архитектурт, шинжлэх ухаан болоод утга зохиолд, хөдөө аж ахуй хийгээд аж үйлдвэрт гэхчлэн хүний иргэншилд гарсан бүхий л дэвшлүүд нь хэзээ ч төвлөрсөн төрийн удирдлагын дор гарч байгаагүй билээ.
Роберт Луйз Стевенсон
Уран зохиолын хамгийн хэцүү нь түүнийг бичихэд байгаа юм биш ээ, харин чи яг ямар санаа гаргах гэснээ бичихэд л байгаа юм. Мөнхүү уншигчдаа хэрхэн нөлөөлөх асуудал ч хэцүү биш, харин түүнд яг өөрийнхөө хүссэнээр нөлөөлж чадсан эсэх л хамгийн хэцүү.
Алекса́ндр Солжени́цын
Би Оросын утга зохиолын ертөнцөд харъяалагдахаасаа илүүтэйгээр Оросын гэмт хэрэгтэн, ялтнуудын ертөнцөд харъяалагддаг гэдгээ ерөөсөө ч цэрвэлгүйгээр хэлчихье. Тэндээс л би өөрийн боловсролоо олж авсан юм. Сурсан зүйлс маань надтай үүрд хамт байх болно.
***
Утга зохиол нь харгис хүчний хатуу хяналтаар тасар татагдсан тэр үндэстний төлөө эмгэнэн гашууднам. Энэ бол зүгээр нэг хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хөндлөнгөөс халдаж буй хэрэг төдийхөн биш ээ. Энэ бол үндэстний зүрх сэтгэлийг боомилж, ой санамжийг нь огтлон хаяж буй үйл явц мөн.
Франсуаза Саган
Урлаг дахь гарцаагүй нэг төөрөгдөл бол жинхэнэ уран зохиол нь амьдралд туйлын ойр байдаг гэх хандлага. Гэвч энэ бол үнэний эсрэг үзэл юм. Амьдрал бол эмх замбараагүй, ямар ч хэлбэр дүрсгүй зүйл шүү дээ. Харин уран зохиол туйлын хэлбэршмэл зүйл байдаг.
Йоханн Вольфганг Гёте
Утга зохиолынх нь мөхөл нь тухайн үндэстний мөхлийг харуулж байдаг.
Оскар Уайлд
Уран зохиол хийгээд сэтгүүл зүй хоёрын дундах гол ялгааг хүмүүс төдийлэн мэдэхгүй юм. Би хэлье л дээ.. Сэтгүүл зүй бол уншууртай зүйл биш, харин уран зохиол бол уншдаг зүйл биш.
Исаак Зингер
Уран зохиолын хамгийн гол амин сүнс нь сэтгэл хөдлөл хийгээд оюун ухаан, амьдрал хийгээд үхлийн хоорондох тулаан байдаг. Зохиолыг хэт ухаанаар зодож бичвэл сэтгэлгүй, хөшүүн болдог. Харин оюун санааг орхигдуулаад хөөрсөн сэтгэлээр бялдаж бичвэл энэ нь ямар ч авах юмгүй, мунхаг, үнэндээ бол огтоос утгагүй зүйл болон хувирдаг.
Антон Павлович Чехов
Анагаах ухаан бол миний хууль ёсны эхнэр, харин уран зохиол миний нууц амраг юм. Нэгнээс нь болж ядрахаараа нөгөөтэй нь би шөнийг өнгөрүүлдэг.
Владимир Набаков
Уран зохиолд "Авъяасын" гэсэн ганцхан сургууль л байдаг.
Эзра Паунд
Уран зохиол бол мэдээ чигээрээ үлддэг мэдээ юм.
***
Үндэсний утга зохиол унавал тухайн үндэстэнд оюуны хоосрол нүүрлэж, нийгэм нь ялзралд орно.
***
Уран зохиол бол тусгаарлагдмал орчинд байдаг зүйл биш. Зохиолч хүн зохиол бичих чадамжтайгаа энэ тэнцүү хувиар нийгмийн өмнө хүлээх тодорхой үүрэгтэй байдаг. Энэ бол тэдний хамгийн чухал хэрэглэгдэхүүн юм.
***
Жинхэнэ уран зохиол нь байж болох хамгийн дээд түвшинд утга санаагаа илэрхийлэхийн тулд туйлын энгийн үгээр туурвигдсан байдаг.
***
Уран зохиолын урт удаан жилийн нас нь магадгүй, үргэлжид орчуулгын урт удаан жилийн настай холбоотой байдаг.
Борис Пастернак
Уран зохиол бол энгийн хүмүүсийн тухайд энгийн бус зүйлийг нээн олоод, тэрүхүү эгэл биш зүйлээ эгэл хэлээр илэрхийлэн гаргахуйн урлаг юм.
Эрнест Хэмингуэй
Америкийн орчин үеийн утга зохиол гээч нь Марк Твэйний "Хаклберри Финн" хэмээх ганцхан номоос л эхтэй юм шүү дээ.
Доррис Лессинг
Уран зохиол бол үйл явдлыг ард нь задлан шинжлэхүй юм.
Евгений Евтушенко
Уран зохиол нь улс төрд ёс суртахууны хяналт маягаар үйлчилж байх ёстой.
Дэвид Хэрберт Лауренс
Уран зохиол гэдэг бол нөр их хөдөлмөр... Түүнийг бичнэ гэдэг урхинд орсонтой л адилхан зүйл. Энэ бол гүнээ шившигдсэн хараал л гэсэн үг...
***
Ай, уран зохиол оо гэж... Гайхамшигтай урлаг... Чөмгийг маань дундалсан ажил. Биднийг төмөр шанагаар хутган аваад, хажуу тийшээгээ цацчихдаг эд чинь энэ шүү дээ. Ай, халаг гэж...
Хэнри Жэймс
Уран зохиолын тун өчүүхэн хэсгийг л бичихийн тулд түүхийн асар том судалгаа хийх шаардлагатай болдог.
Олдос Хаксли
Хүмүүсийн амьдралынх нь дурсамжууд тэдний өөрсдийнх нь бичсэн зохиол юм.
Monday, March 15, 2010
Сонин тохиолдлууд
Єнєєх залуу маань ахиад л гэмгvй алхаж явтал, єндєр барилгын нэгэн цонхноос яг тэр хvvхэд дээрээс нь унаж иржээ. Аварсан авруулсан хоёр бага зэрэг цочирдсоноос, биш ямар ч гэмтэл аваагvй байна. Чухам гайхамшиг гэдэг нь энэ vv? Эсвэл зvгээр л сайхан тохиолдол уу? Ямар ч гэсэн ийм л юм болж дээ.
2. Байгаа оносон сум
Генри Зигланд гэгч єєртєє итгэлтэй бардам нэгэн эр 1883 онд хайртай бvсгvйгээ хаяжээ. Сэтгэлийн гvн хямрал, амьдын хагацалдаа шаналсан бvсгvй амиа егvvтгэсэн аж. Тэгтэл, бvсгvйн ах гашуудаж хорссондоо Генриг алахаар шийдэж, гар буугаар тvvнийг эхэлж буудаад, “vхэтхийнн” унахыг нь хармагцаа, єєрийгєє хєнєєжээ. Харин дараа нь Генри Зигланд амьд гарч чадсан бєгєєд, сум, хацрыг нь шvргэж, ар талд нь байсан модны ишинд зоогдсон байж. Хэдэн жилийн дараа, муу ёрын модыг устгахаар шийдсэн Генри, хэт єргєн ишийг нь хєрєєдєєд хєрєєдєєд бараагvй тул тэсрэх бємбєгєєр дэлбэхээр шийдсэн байна. Харин дэлбэрэлтийн vед, тээр жил тvvний хацрыг шvргээд, сайх модонд шигдсэн сум нь шидэгдэж, Генригийн яг толгойд тусан, амийг нь авчээ.
3. Хоёр хvний нэг амьдрал
Ихрvvдийн амьдрал vргэлж л хэн бvхний гайхлыг тєрvvлж байдаг, тэр тусмаа АНУ-ийн Огайо мужийн ихэр залуусых бvр ч хачирхалтай аж. Ихрvvдийг хэдхэн долоо хоногтой байхад нь эцэг эх нь хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ. Хоёр жаалыг єєр єєр айлд vрчлvvлсэн байна. vvнээс л гайхмаар тvvх эхэлжээ: Юуны ємнє, хоорондоо ямар ч холбоогvй, бие биенээсээ тэс єєр хоёр асран хамгаалагчид нь тэдэнд адилхан нэр єгсєн нь Жеймс байж. Хоёр хvv, єєрсдийгєє ихэр хэмээн тєсєєлєє ч vгvй єсч том болсон агаад, аль аль нь дээд боловсрол эзэмшин, шугам зурагтаа гарамгай сайн болжээ. Ах дvvс амьдрлаа зохиож, гэр бvл болсон бєгєєд, хоюулангийн нь эхнэрийг Линда гэдэг байжээ. Тэдний аль аль нь хvvтэй болцгоож, нэг ихэр нь хvvдээ Жеймс Аллан гэдэг нэр єгсєн бол, нєгєєх нь бас л Жеймс Аллан гэж нэрлэж. Хэдэн жилийн дараа, ах дvvс эхнэрvvдээ хаяж, Бетти гэгдэх ижилхэн нэртэй хvvхнvvдтэй гэр бvл болжээ. Хоюулаа Той гэдэг нэг нэг нохойтой байсан гэнэ. Энэ мэтээр vргэлжлvvлбэл, дуусахгvй олон давхцал олдох биз ээ. Хамгийн гол нь ихрvvд маань, 40 насныхаа босгон дээр нэг нэгнээ олж, хязгааргvй баярласан бєгєєд, єнгєрсєн бvх хугацаандаа нэгнийхээ амьдралын тусгалаар хорвоогийн тоосыг хєдєлгєж байсандаа хамгийн ихээр гайхширчээ.
4. Хоёр хvний нэг vхэл
2002 онд 70 настай ихрvvд, Хойд Финляндийн нэг зам дээр, єєр єєр ослын vеэр, єєр цагт нас эцэслэжээ. Тэрхvv замд осол аваар бараг гардаггvй тул, нэг єдрийн дотор хоёр тохиолдсон нь замын цагдаа нарыг гайхахад хvргэжээ. Харин хохирогчид нь ихэр ах дvvс байсныг нь тогтоосон цагдаагийн офицерvvд, дээрхи явдлыг тохиолдол гэхээс єєр юу ч хэлж чадаагvй байна.
5. Нэг зvрхтэй хоёр
Ихрийн єрєєснvvд болох Жон, Артур хоёр бие биенээсээ 80 бээрийн алсад, тус тусынхаа гэр бvлтэйгээ амар сайхан амьдардаг байжээ. Тэгтэл 1975 оны 5-р сарын 22-ны vдэш тэдний цээж орчим нь хvчтэй євдєж, аль алиных нь ар гэрийнхэн єєр єєр эмнэлэгт хvргэжээ. Харин ихрvvд яг нэг мєчид зvрхний шигдээсээр хорвоог орхисон байна.
6. Эдгар По-гийн зохиол амилсан нь
Алдарт зохиолч Эдгэр Погийн нэгэн романд, далайн шуурганд єртсєн, зочигчид, олон хоног салаар аялдаг тухай гардаг, бєгєєд, єлсєж туйлдсаны эрхэнд Ричард Паркер хэмээх єсвєр насны хvvг алж идсэн тухай гардаг билээ. Тэгтэл хэдэн жилийн дараа буюу 1884 онд шуурганаас амьд гарсан гурван хvнийг задгай далайгаас олж, аварчээ. Тэгтэл, тэд 4-vvлээ амьд гарсан бєгєє, єлсєхийн эрхэнд Ричард Паркер гэгдэх хvvг алж идсэн нь хожим тогтоогдсон байна. Харин Эдгар Погийн зохиолыг мэддэг хvн тэдний дотор ганц ч байгаагvй юм байна.
7. Амиа хорлохоор гурван удаа завдсан нь буюу нэг ламын тvvх
19-р зууны нэрт хєрєг зураач Joseph Aigner амиа егvvтгэхийг хэд хэдэн удаа оролдож байжээ. Тэрээр анх 18 насандаа, єєрийгєє хєнєєхийг завдсан бєгєєд, хаанаас ч юм нэгэн лам гарч ирээд, тvvнийг болиулжээ. Харин 22 настайдаа ахин амиа хорлох гэхэд нь єнєєх нууцлаг лам ахин зогсоосон агаад, найман жилийн дараа нэрт зураачий улс тєрийн хилс хэргэр цаазлах гэж байхад нь сайх лам бас л оролцож, шийтгэлийг нь хєнгєлсєн байна. Харин 68 насандаа, Жозеф эцсийн эцэст амиа бvрэлгэсэн байна. Харин эцсийн замд нь vдэх ёслолыг єнєєх л нууцлагдмал лам хєтєлжээ. єнєєг хvртэл нэрийг нь мэдэх хvн ганц ч байхгvй тэр ламтан ямар учраас, тэр австрийн зураачид тийм их хайр энэрлийг vзvvлсэн юм бол?
8. Эцгийнхээ ємнєєс покер тоглоод хожсон нь
1858 онд Роберт Фоллон хэмээх покерчин эрийг 600 долларыг булхайгаар хожсон хэмээн ялагдал хvлээсэн этгээд нь буудан хєнєєжээ. Харин бооцооны мєнгийг хог дээр гаргахгvйн тулд хохирогчийн оронд хэн нэгэн тоглох ёстой баайсан золгvй эрийн суудалд хэн ч суухыг хvсээгvй тул, хэсэг залуус гудамжинд гарч, нэгэн хvvг хvчээр тоглуулахаар оруулж иржээ. Шинэ тоглогч залуу эцгийнхээ хожсон 600 доллар дээр нэмээд 2200-г хожоод байхад нь цагдаа нар очсон бєгєєд, гэмт хэрэгтнvvдийг баривчилсны дараагаар, хохирогчийн хамгийн дотны хvн нь болох хvvд нь хожлын 600 долларыг нь єгvvлэх шийдвэр гаргасан байна. Харин тэрхvv хожигч залуу нь мурийтэй тоглоомын донтой Роберт Фоллон хэмээх эцгийгээ 7 хоног гаран хараагvй байсан хvv нь байжээ.
9. Марк Твен болон сvvлт од Галлей
Алдарт зохиолч Марк Твен нь 1935 онд буюу Галлей сvvлт од Дэлхийн хажуугаар єнгєрєх мєчид мэндэлжээ. Харин тэрээр 1910 онд, Галлейг Дэлхийн орбитод ахин vзэгдсэн єдєр таалал тєгссєн байна. Марк Твейн 1909 онд: “Миний бие энэ хорвоод Галлей одтой хамт ирсэн бєгєєд, дараа жил, тvvнтэй хамт буцна”- гэж зєгнєсєн байдаг.
10. Гал тэргэн дэх 3 vл таних хvн
1920 онд гурван англи эр, нэг гал тэрэгний нэг гупенд сууж явжээ. Аян замын уртад хоорондоо танилцахад, эхний эрийг Бинкхэм , хоёр дахийг нь Пауэлл, харин нєгєєхийг нь Бинкхэм-Пауэлл гэдэг болохыг мэдэцгээжээ. Англид улсад ховорхон тохиолддог дээрхи нэртэй залуус хоорондоо ураг тєрлийн ямар ч холбоогvй байсан гэнэ.
11. Алуурчин-Таксины жолооч
Бермудын арлуудын оршин суугч нэгэн залуу 1975 онд мотоцикл унаж яваад, таксинд мєргvvлж амиа алдсан байна. Тэгтэл яг нэг жилийн дараа, амь vрэгдэгчийн тєрсєн ах нь яг тийм байдалтайгаар нєгєє ертєнцєд оджээ. Энэ тохиолдол гэж vv? Тэгвэл, тvvний ах нь яг тэр мотоциклийг нь унаж яваад, єнєєх л таксинд дайруулсан бєгєєд, хамгийн хачирхалтай нь, дvvг нь осолдох vед тэрхvv таксинд сууж явсан хvн нь хvртэл ахыг нь дайрах vед бас л зорчиж байж.
12. Нэг дугаарын єрєєнд орсон хоёр ноён Брисон
1950-иад оны сvvлчээр, Жорж Д. Бринсон гэгч эр ажил хэргийн айлчлалаар Кентукки мужид очихдоо, Brown Hotel гэх зочид буудалд саатжээ. Тэрээр 307 дугаартай єрєєний тvлхvvр авсан бєгєєд, буудлын vйлчлэгчийг дуудахад нь шууд л нэгэнд захидал єгсєн нь, тvvний нэр дээр байжээ. Яг тэр буудлын 307 тоотод тvvнийг орно гэдгийг нь захидлын эзэн урьдчилж мэдсэн гэж бvгд бодоцгоож байж. Тэгтэл тун удахгvй, яг тэр єрєєнд нь тvvний амидаа, ноён Жорж Д. Бринсон хэсэг хугацаанд байж байгаад гарсан гэдгийг нь олж тогтоожээ.
13. Титаникийн тавиланг зєгнєсєн зохиол
1898 онд зохиолч Морган Робертсон, хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, хvчирхэг Титан хєлєг онгоц мєсєн уултай мєргєлдєн, живдэг тухай гардаг "Futility" /Ёроол/ хэмээх роман худалдаанд гарч эхэлсэн байна. Тэгвэл яг 13 жилийн дараа буюу 1912 онд хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, бєх бат, хамгийн том хэмээгдэж байсан Титаник Хєлєг онгоц нь хамгийн эхний бєгєєд, хамгийн эцсийн аялалдаа гарч байхдаа, аврага мєсєн уултай мєргєлдєж, мянга мянган хvний амийг аван, мєнхийн харанхуйруу одсон билээ. Тvvгээр vл баран, зохиолд гардаг Титан онгоц нь 3000 зорчигчтой, 20 аврах завьтай байдаг бол, Титаник хєлєг 2207 зорчигч, 24 аврах завьтай байжээ.
14. Алдагдсан ном эзнээ олсон нь
1920 онд Америкийн нэрт зохиолч Энн Пэришш Парист амарч байхдаа хуучин номны дэлгvvрээс, хvvхэд насандаа хамгийн их унших дуртай байсан “Жэк Фрост болон тvvний нєхєд” нэртэй хvvхдийн номыг худалдан авчээ. Авсан номоо Энн нєхєртєє vзvvлээд, балчир насандаа энэхvv номонд хичнээн их дуртай байснаа хэлж л дээ. Харин нєхєр нь номыг нээгээд, сvvлийн хуудсан дээр нь: “Колорадо Спрингс, Уэббер гудамж, 209Н, Энн Пэришш” гэсэн бичгийг олж уншжээ. Тэрхvv ном нь тэртээх он жилvvдийн алсад, Эннд байсан хувь нь дvрээрээ мєн байжээ.
15. Умберто хааны тєгс хувилбар
Италийн хаан Нэгдvгээр Умберто, єдрийн зоогоо барихаар, Монца хотын нэгэн жижигхэн рестораныг яагаад ч юм сонгон оржээ. Эрхэм дээдэстний хоолны захиалгыг авахаар тус зоогийн газрын эзэн нь єєрийн биеэр ирж хvндэтгэл vзvvлсэн байна. Тэгтэл, рестораны эзнийг харсан хаантан маш их цочирджээ. Тvvний ємнє хаан єєрєє дvрээрээ зогсож байв. Рестораны эзэн царай, тєрх, бие хаагаараа хаантай усны дусал мэт ижилхэн байв. Тэд ярилцсаны эцэст, хоюулаа 1844 оны гуравдугаар сарын 14-ний єдєр, нэг хотод тєрсєн бєгєєд, Маргарита гэгдэх ижилхэн нэртэй гэргий нартай байсан байна. Тvvнээс гадна Умберт хааны титэм залах ёслол болсон єдєр, тэрхvv зоогийн газрын vvд хаалгыг нээсэн байжээ.
Хоёр залуугийн дvйцэл vvгээр дууссангvй ээ. 1900 онд, Нэгдvгээр Умберт хаан байнга vйлчлvvлэх дуртай зоогийн газрын эзэн бууны суманд єртєж, золгvйгээр амь vрэгдсэнийг сонсоод гашуудаж ч амжаагvй байхад нь мэргэн бууч бууч амийг нь хєнєєжээ.
16. Арвандєрєвдvгээр Людовик хааны час єдєр.
Францын ирээдvйн хаан агсан Людовика XVI-ийн хvvхэд байхад нь, сар бvрийн 21-ний єдєр хамгийн азгvй байх тул, сэрэмжтэй байхыг хувийн зурхайч нь сануулж байж ээ. Тиймээс Людовик хаан сар бvрийн 21-ий єдєр чухал ажил хэрэг огт тєлєвлєдєггvй байж. Гэвч бvх зvйл хаанаас, єєрєєс нь л шалгаалах байсан шvv дээ. Тэгээд, 1971 онын есдvгээр сарын 21-нд хаан, хатан хоёр зуггтаах гэж байгаад баригдсан бєгєєд, тэр єдєр нь Франц улс хувьсгалт гvрэн болсон билээ. Харин 1973 оны нэгдvгээр сарын 21-нд Арвандєрєвдvгээр Людовик хааныг цаазаар авсан байна
Зєвхєн танд л зориулж бид даян дэлхийн чухал vйл явдлууд, эрдэмтэн мэргэд, суут ухаантнууд, саятан тэрбумтангууд, зарим нэг улс орон, эд хэрэглэл гээд хvн бvхний хамгийн сайн мэддэг зvйлсийн талаархи хамгийн сонирхолтой, “нууц” гэж хэлж болохоор баримтуудыг цуглуулан дэлгэхийг хичээлээ. Эдгээрийн зарим нэг нь тухайн vедээ vнэхээр нууц байсан ч цаг хугацааны эрхэнд нууц байх шаардлагагvй болжээ, харин зарим нь зvгээр л хvн болгон тєдийлєн сайн гадарладаггvй байсан фактууд байгаа. За ингээд мэдлэгийн тань цар хvрээг тэлэх ач холбогдол бvхий сонирхолтой мэдээллээ хvлээн авна уу.
www.caak.mn (40 фото)
Лада Калина маркийн машин нь Финлянд улсад экспортлогдохдоо Lada 119 гэдэг нэрээр хэрэглэгчиддээ хvрдэг байжээ. Учир нь Kalina гэдэг vг нь фин хэлэнд “тасхийх”, “нижигнэх”, “доргих” гэсэн утгатай ажээ.
www.caak.mn (40 фото)
Америкийн математикч Жорж Данциг их сургуульд сурж байхдаа нэгэн удаа хичээлээлдээ хоцорж очоод самбар дээр бичсэн байсан томъёог бодож ирэх даалгаврыг шийтгэл маягаар хvлээжээ. Даалгаварт авсан бодлого нь анхандаа ердийн бусад томъёог бодвол хамаагvй хэцvv санагдаж байсан ч хэдэн єдєр ноцолдсоны эцэст хариуг нь олж чадсан байна. Ийнхvv тэрээр олон эрдэмтдийн оюун ухаан, хvч хєдєлмєрийг цєхрєєж, толгойг нь гашилгаж байсан статистикийн “шийдгvй (бодогдох боломжгvй)” гэгдэж асан хоёр том асуудлын хариуг гэрийн даалгавраараа олж чадсан юм байна.
www.caak.mn (40 фото)
Уистон Черчилль армян коньяканд нугасгvй дуртай байсан тул єдєрт бvр 50 градустай “Двин” коньяк-наас бvтэн шилийг хvртдэг байжээ. Нэгэн удаа тэрээр “Двин”-ы амт муудаж, хуучин шигээ биш болсныг мэдмэгцээ Сталинд гомдол гаргаж, сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгдсэн юм байна. Хэргийн гол учир нь: тус хатуу дарсны мастер, амтыг нь хамгийн сайн тааруулдаг хvн болох Маргар Седракян-ыг Сибирьлvv цєлсєнд байж. Ингээд дээрхи явдлаас болж Маргар Седракяныг эргvvлэн авч ирж, намын гишvvнээр буцаан элсvvлсэн байна. Ийхvv ноён Черчилль дуртай коньякаа ч тааваараа уух болж, Маргар Седракян ч Зєвлєлтийн Хєдєлмєрийн Баатар одонг хvртсэн тvvхтэй гэнэ.
www.caak.mn (40 фото)
Хэлээ оролцуулдаг франц vнсэлтийг оросууд татар vнсэлт гэж нэрлэдэг байсан байна. Тvvнчлэн оросын эрх баригчид нь франц буюу татар vнсэлтийн талаар байнга авч хэлэлцдэг байсан тєдийгvй бэлэг эрхтнийг vнсэхтэй ижил хэмжээний мэдрэмж тєрvvлнэ гэж vздэг байжээ.
www.caak.mn (40 фото)
Академич Капица-гаас нэгэн хvн электрон хєдєлгvvрээ засуулахаар єгч, 1000 фунт тєлєхєєр болжээ. Ингээд Капица хєдєлгvvрийг нь харж байснаа алхаар ганцхан цохиход єнєєх нь ямар ч асуудалгvй ажиллаж гэнэ. Уг засвар хэдхэн минутын дотор дууссан тул янзлуулахаар ирсэн захиалагч буюу фирмийн тєлєєлєгч нь Капицагаас тєлбєрийн баримтыг бичгээр vйлдэж єгєхийг хvсчээ. Харин манай нєхєр бичгэн баримтан дээрээ: алхаар цохисны хєлс 1 фунт, харин хаана нь цохих ёстойг яг таг олж мэдсэний хєлс 999 фунт гэж бичсэн байна.
www.caak.mn (40 фото)
“Победа” буюу ялалт хэмээх тємєр хєлгийг анх бvтээхдээ “Родина” (эх орон) гэж нэрлэхээр зэхэж байсан юм байна. Гэтэл нєхєр Сталин уг нэрийг дуулаад ёжтой гэгч нь: “За тэгээд Эх орон маань ямаршуухан vнэтэйгээр, яаж зарагдах гэж байна даа?”- гэж асуужээ. Тийм болохоор машины нэрийг “Эх орон” биш “Победа” буюу Ялалт гэж нэрлэсэн юм байна.
www.caak.mn (40 фото)
1938 оны 11-р сарын 30-ны єдєр АНУ-гийн Нью Жерси мужид радиогийнхон нь зохиолч Герберт Уэллс-ийн “Дэлхийн дайн” зохиолыг газар дээрээс нь сурвалжилж буй бодит vйл явдал мэтээр дуурайлган уншиж, жvжигчид нь бодит хvмvvсийн хоолойг дуурайн ихэд vнэмшилтэй жvжиглэсэн тvvхтэй.
Хуурамч сурвалжлагыг тухайн vед шууд сонсож байсан 6 сая хvний 1 сая нь бодит vйл явдал болж байна гэж vнэмшсэн байна. Ингээд олон нийтийг хамарсан эмх замбараагvй байдал vvсч, хэдэн арван мянган хvн орон гэрээ орхин зугтаж (тэр тусмаа ерєнхийлєгч Рузвельт ард олныгоо тайван байдлаа хадгалахыг хvссэн мэдэгдэл хуурамчаар хийсний дараа), хотын зам талбай ийш тийшээ гvйлдэж, сандаралдсан хvмvvсээр дvvрсэн байна. Мянга мянган хvмvvс тєрєл тєрєгсєд, ойр дотныхондоо “дэлхийг эзлэхээр ирсэн ангараг гаригийн сансрын хєлгvvдийн талаар” хэлэхээр зогсоо зайгvй залгаж байсан учраас телефон утасны шугамын ачаалал дээд цэгтээ хvрч байжээ. Сvvлд нь эрх баригчид нь ямар нэгэн харь гаригийн дайралт болоогvй гэдгийг ард олондоо итгvvлэх гэж бvтэн зургаан долоо хоног зарцуулсан гэдэг.
www.caak.mn (40 фото)
1812 оны Напелеоны эсрэг тэмцсэн оросын эх орны дайны vеэр орос цэргvvд шєнє оройн бvvдгэр цагаар бие биенээ санамсаргvйгээр хvнд шархдуулах юмуу, амийг нь хєнєєх хэрэг маш их гардаг байж ээ. Учир нь тэр vеийн Оросы язгууртнууд бvгд л францаар ярьдаг байсан бєгєєд зарим нэг нь сурсан юмыг сураар ороохгvй гэдгээр андуураад ярьчихдаг, тэгээд гэрэл муутай vед бол эх орон нэгт цэрэгдээ дайсны цэрэг байна гэж бодуулаад л амиа хєнєєлгєх тохиолдол их гардаж байсан нь энэ.
www.caak.mn (40 фото)
Анхны вибратортой тєхєєрємжийг 19-р зууны 2-р хагаст, эмэгтэйчvvдийн хийрхэх євчнийг анагаах зорилгоор бvтээжээ.
www.caak.mn (40 фото)
19-р зууны эхээр Японы нэгэн эрэг хавийн далайн усанд Солонгосын маш vнэтэй шаазан ачиж явсан хєлєг онгоц сvйрсэн байна. Хєлгийн бvх ачаа тээвэр нь хамгийн шилдэг шумбагчийн ч хvрч чадахааргvй маш гvнд унасан тул хvн тєрєлхтний нэгэн vнэт бvтээл далайн ёроолд vлдэхээс єєр аргагvй болж. Тэгтэл бараг зуугаад жилийн дараа нэгэн загасчны толгойд гялалзсан санаа тєрж, хєлгийн ачиж явсан зvйлсийг наймаалж ашиглан гаргаж ирэхээр шийджээ. Ингээд наймаалжиинд олс уяж, далайн гvнрvv оруултал хэсэг хугацааны дараа єнєєх нь “єєрийн золиос” болох сав ваарыг хєлнvvддээ наасны дараа татан гаргаж ирж байжээ. Наймаалж бол хєлєнд нь таарсан єєрийн “золиос, хоол унд” гэж бодсон зvйлээ тавилгvй наалдуулдаг амьтан билээ.
www.caak.mn (40 фото)
Путин Улсын Аюулгvй Байдлын Комитет-д ажиллаж байхдаа “моль” (хvйр хорхой, гоожуур) гэдэг хочтой байсан гэнэ.
www.caak.mn (40 фото)
1976 оны 4-р сарын нэгэнд Английн астрономич Патрик Мур ВВС-гийн радио эфирээр мэдэгдэл хийхдээ: “Яг 9 цаг 47 минутад Плутон гариг Юпитерийн цаагуур єнгєрєх бєгєєд тэр vед хоорондоо харилцан vйлчлэлд орж, Дэлхийн татах хvчийг бага зэрэг сулруулна. Тиймээс яг тухайн мєчид буюу 9:47 минутад vсэрвэл ямар сонин мэдрэмжийг та амсах болно.” хэмээсэн юм байна. Ингээд 9.47 минутаас хойш ВВС-рvv зуу зуун хvмvvс утасдаж vнэхээр сонин мэдрэмж мэдэрснээ ам уралдан илэрхийлж, бvр нэг эмэгтэй найзуудтайгаа єрєєнд сууж байтал сандлаасаа хєндийрєн ниссэн гэдгээ баталж байсан гэнэ.
www.caak.mn (40 фото)
Дундад зууны vеийн цамхагнуудын дугуй шат нь єгсєж яваа хvн нар зєв тойрохоор хийгдсэн байдаг ажээ. Учир нь дайснууд довтолж, нэвтрэн орсон vед цамхагийн харуулууд ийм шаттай vед баруун гараараа зvvн тийш нь дайсны цэргийг цохиж, єєрийгєє гарт нь єртvvлэхгvй байлгах боломж маш єндєртэй байдаг байсан аж. Харин Валленштейны гvнтнvvдийн цамхаг л Дэлхийпд ганцхан нар буруу эргэж єгсєх зориулалттай шаттай байдаг юм байна. Учир нь тэндэхийн эрчvvдийн ихэнхи нь тєрєлхийн солгой байдаг байсан гэнэ.
www.caak.mn (40 фото)
1920 онд Оросын эрдэмтэн Илья Иванов нь хvнийг шимпанзетэй эвцэлдvvлэх туршилт хийж байсан бєгєєд дорвитой vр дvнд хvрч чадаагvй байсаар дуусчээ. Туршилт Сухумскийн амьтны хvрээлэнд болох ёстой байсан бєгєєд сайн дураараа сармагчнаас жирэмсэн болох сонирхолтой бvсгvйчvvд ч олон гарч байсан аж. Харин 1930 онд Иванов баривчлагдаж, 1932 онд таалал тєгссєнєєр туршилт бvрэн зогссон байна.
www.caak.mn (40 фото)
Нэгэн орос жаал маш хvнд євчтэй байсан бєгєєд бараг л амьд vлдэх найдлагагvй болсон байжээ. Тэгтэл тvvнийг vзэхээр очсон залуухан эмч хvvг хvссэн бvхнээ идэхийг нь зєвшєєрсєн байна. Євчинд шаналсан жаал хvv тємстэй гахайн мах идээд л гэрийнхнийхээ нvдэн дээр илааршиж эхэлжээ. Ингээд єнєєх эмч залуу яг адилхан євдєж зовсон нэгэн герман хvvд мєн л тємстэй гахайн мах идэхийг зєвлєжээ. Тэгтэл єнєєх нь идсэнийхээ маргааш л таалал тєгсчихсєн байна. Энэ vйл явдлаас хойш: “орос хvнд ээлтэй зvйл немцэд хор болно” гэдэг vг гарсан гэдэг.
www.caak.mn (40 фото)
Ватикан улс Дэлхийг хєдєлгєєнгvй биет биш бєгєєд vнэхээр нарыг тойрон эргэдэг гэдгийг 1992 онд л албан ёсоор хvлээн зєвшєєрсєн юм байна.
www.caak.mn (40 фото)
“Маш энгийн шvv дээ, Ватсон минь!”- гэх хэллэгийг бид сонсмогцоо л шууд Шерлок Холмсыг санадаг билээ. Тэгвэл энэ хэлц нь “Шерлок Холмс”-ыг бичсэн Конан-Дойлын нэг ч эх зохиолд ганц ч удаа гардаггvй юм байна шvv.
www.caak.mn (40 фото)
Кельтчvvд vхлийн дараах амьдралд дэндvv их итгэдэг ард тvмэн байжээ. Ямар сайндаа л нєгєє ертєнцєд очихоороо буцааж єгье гээд мєнгє гуйсан нэгэндээ итгэж “зээлvvлдэг” байсан аж.
www.caak.mn (40 фото)
Солонгос улсад хvний насыг тєрсєн єдрєєр нь биш харин жил бvрийн Нэгдvгээр сарын 1-нээр нэмдэг юм байна. Дєнгєж тєрсєн хvvхдийг шууд л нэг настай гэж vздэг бєгєєд дараа жилийнх нь нэгдvгээр сарын 1-нд 2 настай болгодог байна. Тиймээс багш болон эцэг эхчvvдээс нь хvvхдийнхээ насыг Солонгос юмуу Єрнийн тооллын алинаар нь хэлснийг заавал нягталж vзэх шаардлагатай байдаг аж.
www.caak.mn (40 фото)
Хрущевийн: “ Я вам покажу кузькину мать” (махчлан орчуулбал: Би та нарт Кузькиний ээжийг vзvvлнэ ээ!) – хэмээх алдарт хэлцийг НVБ-ийн ассамблид шууд утгаар нь: “Kuzma’s mother” гэж орчуулсан байдаг. Vнэхээр энэ vгний утга орос хvнд ч гэсэн ойлгомжгvй боловч ямар нэгэн далд сvрдvvлэг бvхий нууц санаа агуулж байгаа нь илт ажээ. Сvvлд “кузькина мать” гэдэг хэлцийг СССР-ийн цємийн бємбєг хаях байлдааны vйл ажиллагааны илэрхийлэх гэж vздэг болсон байна.
www.caak.mn (40 фото)
Оросын “Балтика” пивийг Британи улсад 2003 оноос хойш экспортлон борлуулдаг болсон цагаасаа эхлэн хамгийн vнэтэй, тансаг пиво болж, английн зах зээлд нэг лонх нь 6-7 доллараар буюу “Гиннес” шар айрагнаас 15%-иар илvv vнээр борлуулагдаж байсан юм байна.
www.caak.mn (40 фото)
Шотландын физикч Роберт Уотсон-Уоттыг нэгэн удаа хурд хэтрvvлсний улмаас замын цагдаа зогсоожээ. Тэгтэл Роберт цагдаад: “Би та нарыг радараар юу хийхийг чинь эртнээс мэдсэнсэн бол хэзээ ч зохион бvтээхгvй байсан юм!” гэж хэлжээ.
www.caak.mn (40 фото)
Зохиолч Маяковскийг анх алдарт “Лесенка” шvлгээ олон нийтийн хvртээл болгож байхад мэргэжил нэгтнvvд нь тvvнийг луйварчин, булхайчин гэж шvvмжилж байжээ. Учир нь тэр vед яруу найрагчдад зохиосон шvлгийнх нь мєрийн тоогоор хєлс олгодог байж. Харин Маяковский маань уртаашаа сунжирсан нарийхан шvлгvvдийнхээ тєлєє бусдаасаа 2-3 дахин єндєр хєлс авч байсан нь шvлгийн нэгэн тєрлийн ур ухаан, хэлбэр гэж ойлгоогvй, ойлгохыг хvсээгvй мэргэжил нэгтнvvд нь тийнхvv атаархацгааж байжээ.
www.caak.mn (40 фото)
2002 оны 12-р сард Германы иргэн Ротенбург Армин Майвес гэгч нь єєрийн сайн дураар алуулж, идvvлэх 18-30 насны залуусыг хайж байна гэсэн аймшигтай агуулга бvхий заруудыг хэсэг хугацаанд интернетээр тавьдаг байжээ. Ингээд хамгийн сонирхолтой Бернд Брандес гэдэг залуу нэг зарыг нь олж уншаад Майвесийн саналыг хvлээн зєвшєєрч, єєрийн хvслээрээ тvvнд алуулж, тасдуулан идvvлсэн байна. Энэ vйл явдлаар Rammstein хамтлаг “Mein teil” дуугаа хийсэн гэдэг.
www.caak.mn (40 фото)
Америкийн бvх мєнгєн дэвсгэрт (доллар)-ийн ихэнх дээр нь кокаины ул мєр их бага хэмжээгээр байдаг байна.
www.caak.mn (40 фото)
2007 оны 9-р сарын 12-13 нд шилжэх шєнє оросын Лента.ру сайтан дээр Виктор Пиписькинийг Ерєнхий Сайдад дэвшvvлнэ гэсэн агуулгатай єгvvлбэр бvхий нийтлэл тавигджээ. Учир нь нэгэн сэтгvvлчийн ийнхvv болчимгvйгээр хошигнон тэмдэглэснийг редактор нь анзааралгvй нийтэлсэн юм байна. Ингээд тус редактор ч хэд хоногийн дараа ажлаасаа халагдсан аж.
www.caak.mn (40 фото)
Абхазад хар арьстай хvмvvстэй хэд хэдэн тосгон байдаг байна. Тус улсад 17-р зууны vед хар арьстанууд ирж суурьшсан боловч чухам яаж гэдэг нь єнєєг хvртэл тодорхойгvй байдаг ажээ. Харин тэдгээр хар арьстнууд абхаз хэлээр ярьдаг бєгєєд єєрсдийгєє цэвэр цусны жинхэнэ Абхазчууд гэдэгт итгэлтэй байдаг юм байна.
www.caak.mn (40 фото)
2008 оны 3-р сарын нэгний єдєр Энэтхэгийн нэгэн алдартай телевизийн шоугаар Санал Эдамаруку хэмээх нэгэн vл итгэгч эр энэтхэгийн алдарт шидтэнийг “халз тулаан”- д дуудаж, ид шидээ ашиглан єєрийг нь алахыг хvссэн байна. Шидтэн хэдэн цагийн турш залууг єєрийн ид шидээр хєнєєхийг уйгагvй оролдож, баахан зан vйл vйлдсэн боловч vсийг ч хєндєж чадаагvй аж. Тэгээд шидтэн уг vл итгэгчийг “ямар нэгэн маш хvчирхэг дээд хvчин хамгаалж байсан” гэж мэдэгджээ.
www.caak.mn (40 фото)
Хvний бие сvvг лактазе хэмээх тусгай ферментийн ачаар задалдаг байна. Эхэндээ энэхvv фермент нь хєхнєєсєє гараагvй нярай хvvхдvvдэд л ганцхан байдаг байжээ. Тэгтэл зарим нэг насанд хvрсэн хvмvvсийн биенд “гажилт” орж, нарийн гэдэснээс нь лактазе насан туршид нь ялгардаг онцлогтой болж єєрчлєгджээ. Єнєєдєр хойд европын бvх хvмvvсийн биенд уг фермент ялгардаг бєгєєд vvнийхээ ачаар сvvнээс кальц болон D витаминаа хангалттай авч, эрvvл чийрэг амьдрах нэгэн нєхцєл нь бvрдсэн байна. Харин хятадууд, америк тивийн уугуул оршин суугчид, Австрали, Дорнод Африк, Умардын уугуул ард тvмэнд ийм ген цаг хугацааны туршид vvсэн бие болоогvй тул сvv бараг уудаггvй юм байна.
www.caak.mn (40 фото)
Алдарт Чарли Чаплиныг ид гялалзаж байх vед “Чаплинчууд” хэмээх тvvнийг дуурайх тэмцээн Америк даяар зохиогддог байжээ. Энэ тэмцээнд Чаплиныг хамгийн сайн дуурайсан хvн ялагч болдог байсан байна. Чарли Чаплин нэгэнд удаа Сан-Франциско дахь нэгэн ийм уралдаан бусдад мэдэгдэлгvй нууцаар оролцсон бєгєєд тvрvvлж чадаагvй гэдгийг нь та мэдэх vv?
www.caak.mn (40 фото)
Зараанууд зvvтэй байдаг болохоороо энэ дэлхийн єєр ямар ч амьтнаас хамаагvй их хачиг хувалз цуглуулах чадвартай амьтан ажээ. Учир нь зарааны зvv нь хачигнуудыг хурааж цуглуулахаас гадна, буцааж салгахад хэцvv болгодог байна. Тиймээс мэргэжилтнvvд зарааг ашиглан байгаль дээрхи хачигнуудыг тvvлгэх болсон бєгєєд бvvр “зарааны цаг” гэгдэх тусгай тооцоолох нэгж бие болгож, зараа нэг цаг ойгоор гvйхдээ хичнээн хачиг цуглуулсныг тооцоолдог болсон байна.
www.caak.mn (40 фото)
2003 оны 4-р сарын 1-нд ОХУ дахь Иракийн элчин сайд Халаф Кунфут хэвлэлийн бага хурал хийлгэж, танхимд цуглуулсан сэтгvvлчдэд Ройтерс агентлагаас дєнгєж сая ирсэн мэдээлэл хэмээгээд: “Америкчууд Британий зэвсэгт хvчинрvv цємийн пуужин андуурч хаяснаас болж долоон хvн амь vрэгджээ”- гэж уншсан байна. Тэгээд танхим тэр аяараа анир чимээгvй болж, бvгд дор бvрнээ нэгийг бодон суутал “Дєрвєн сарын нэгээн” гэж гэнэт хэлсэн гэнэ.
www.caak.mn (40 фото)
2003 оны 4-р сарын 16-нд CNN-ий веб сайтад техникийн алдаа гарсны улмаас Дик Чейни, Рональд Рейган, Фидель Кастро, Ионн Павл II, Нельсон Мандела гэх мэтчилэн Дэлхийн хамгийн нєлєє бvхий хvмvvсийг нас барахад хэрэглэх урьдчилан бэлдсэн гашуудлын vгс олон нийтэд дэлгэгджээ.
www.caak.mn (40 фото)
“Бидэнд гэрэл гэгээтэй хvvхэд насыг бэлэглэсэн нєхєр Сталин танд баярлалаа” хэмээх энэхvv алдарт ханын цаасны гэрэл зурагт Сталины євєр дээр сууж буй Геля Маркизовагийн эцэг эх нь залхаан цээрлvvлэгдсэн юм байна.
www.caak.mn (40 фото)
20-р зууны эхээр Тєвдийн засгийн газар ард иргэдээсээ 2000 орчим тєрлийн татвар авдаг байжээ. Эдгээрийн заримаас дурьдвал: гэрлэлтийн, хvvхэд тєрvvлсний, дуулах эрхийн, бvжиглэсний, хонх дарсны, бємбєр нvдсэний гэх мэтчилэнгийн татварууд ордог байжээ. 1926 онд Тус улс зэвсэгт хvчингээ байгуулж эхэлсэн тул мєнгє маш их хэрэг болж байсан бєгєєд бусад тєрлийн энгийн татварууд ч байсан юм. Тэр дундаа тухайн vеийн Далай Лам нь чихний татварыг бас хуулинд тусгаж єгсєн гэх баримт бий.
www.caak.mn (40 фото)
Кломипрамин тайвшруулах эм нь тайвшруулахаас гадна маш гайхалтай дайвар нєлєєг vзvvлдэг юм байна. Уг эмийг хэрэглэдэг хvмvvсийн 5% нь эвшээж байхдаа дур тавьдаг гэнэ.
www.caak.mn (40 фото)
Александр Дюма нэгэн удаа шавга татах дуэльд дуудагджээ. Дуэльд оролцогчид шавга татаад хожигдсон нэг нь єєрийгєє буудах ёстой байжээ. Ингээд дюма хожигдож, нєгєє єрєєрvv орсон бєгєєд тєд удалгvй буун дуу гарчээ. Харин зохиолч маань эв эрvvл амьд мэнд тоглож байсан єрєєнд буцаж орж ирээд: “Би буудах нь буудлаа, харин оносонгvй”- гэжээ.
www.caak.mn (40 фото)
Эртний грекийн биеэ vнэлэгчид гутлынхаа єсгийн дээр: “Намайг дагаад яв” гэсэн vг газарт vлдээдэг дах хадуулдаг байжээ.
www.caak.mn (40 фото)
Хvн сельдерей буюу цоохор майлз идэхдээ єєрт авч байгаагаасаа илvv их илчлэг алддаг байна.
www.caak.mn (40 фото)
Лууванд агууллагддаг А витамин нь хvний нvдний хараа, єсєлт болон арьсанд маш сайн нєлєєтэй байдаг гэлцдэг. Vнэн хэрэг дээрээ лууван, нvдний хараа хоёрын хооронд ямар нэгэн холбоо хамаарал байдаггvй юм байна. Анх Дэлхийн хоёрдугаар дайны vед лууванг нvдэнд сайн гэсэн ойлголт бие болжээ. Учир нь англичууд дайсны (Германы) бємбєгдєгчдийг шєнийн цагаар илрvvлэх чадвартай тєхєєрємжийг зохион бvтээгээд байсан бєгєєд энэ vнэнээ нуухын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр: Английн нисгэгчдийн дайснуудаа гарамгай илрvvлэх чадвар нь луувангийн дэглэм барьдагтай нь холбоотой юм - гэж нэвтрvvлж байжээ.
www.caak.mn (40 фото)
2006 онд McDonalds-ийнхан McFlurry зайрмагныхаа савыг зараа хамгаалагчдын шаардлагаар єєрчилжээ. Учир нь зараа хамгаалагчдын хэлснээр зараанууд уг зайрмагны vлдэгдлийг савнаас нь долоох явдал их гардаг бєгєєд хуучин саванд нь зарааны толгой хангалттай багтдаг тул толгойгоо хийн долоож байгаад буцаан сугалж чадалгvй байсаар бvтэх юмуу єлсєж vхэх тохиолдол их гардаг байсан юм байх. Ингээд зайрмагны савны амсрыг зарааны толгой багтахааргvй болтол нь нарийгажээ.
Sunday, March 14, 2010
Намгүй сонголт
НАМЧИРХАХ үзэл гэж намаараа талцан түрий барих, намаа өмөөрөн хамгаалах үзэл юм.
Манайд намчирхах үзэл газар авч, онцгой цэцэглэн хөгжиж байгаа нь ард түмний тухайд гүнээ харамсмаар зүйл билээ.
Нам хэмээх иргэн болгонд тийм ч хамаатай биш зүйлээс болж ах дүү, анд нөхөд, амраг садан, ажил албаныхан тангараг тасарч, айл гэрийн амьдрал, байгууллага, улсын ажил хохирох болсон нь баримтаар батлах шаардлагагүй бодит үнэн болсоор удаж байна.
Муудалцах, маргах, үл ойлголцох явдал хүмүүсийн харилцаанд гардаг ч намаар хуваагдсан шиг хэсэг бүлгийн ийм хуваагдал урьд өмнө гарч байсангүй.
Нам хэмээх нь ард түмнийг хагалан бутаргах хэрэгсэл болж, анх үүссэн зорилгоосоо хэтийдэн хазайж, олон шашинтай улс орнуудад шашны мөргөлдөөн гардаг шиг намын мөргөлдөөн гарахад ойрхон байгаа бололтой.
Нөхцөл байдал иймд хүрээд байхад олон түмэн үүнийг болох ёстой зүйл мэтээр амарлингуй хүлээн авах болсон нь хор идээд хордсон мэт ажээ.
Монголчуудын хамгийн үнэт зүйл болох эе эвийг эвдрэлцүүлэн, монгол хүний жудаг чанарыг жилээс жилд доройтуулж байгаа намчирхах үзлийг бид анзаарахгүй болтлоо эвдрэн, анзаарлаа ч цочирдохгүй болтлоо дасч байгаа нь түүнд дийлдсэний шинж юм.
Иймээс монголчуудын эв эеийг эвдэн, ард түмнийг хагалан бутаргаж байгаа намчирхах үзлээс татгалзахаас аргагүй.
НАМЧИРХАХ үзлийн өөр нэг үр дагавар нь боловсон хүчнийг сонгох сонголтыг үндэслэлгүй болгосон уршиг юм.
Монголчууд удирдах хүнийг сонгохдоо мэргэжил мэдлэг, ажлын туршлагыг нь харгалзан, ноён нуруу, жудаг чанар, нэр хүнд, сайн муу зүйлд орооцолдсон эсэхийг нь үндэслэл болгодог зөв шударга шалгууртай байсан.
Гэтэл одоо бол аль нэг нам болон өндөр албан тушаалтан бараадсан хүн, мөнгө арвинтай бол ямар мөс чанартай байсан ч хамаагүй хүссэн албан тушаалдаа очоод суучихдаг гайхалтай үе ирснийг улс орноороо харж, ярьж байна.
Аливаа ажил хувь хүнээс онцгой их хамаардаг болохоор төрийн албыг чадвартай бөгөөд сэтгэлгээтэй хүн хаших, чадваргүй мөртөө мөнгөтэй хүн оромдох хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.
Цөөхөн хүнтэй манай улс харьцангуй олон сэхээтэнтэй боловч тэдний тодорхой хэсэг нь олон нам эвсэлд хуваагдан орж, үлдсэн олонхи нь нам бус байдаг болохоор нэг нам сонгуульд ялж, төрийн эрх дангаар барих болоход тухайн намын боловсон хүчний нөөц хүрэхгүй байгаа нь харагддаг. Энэ нь ялангуяа хөдөө орон нутагт бүр ч тодорхой мэдрэгддэг зүйл.
Ийм үед ялсан нам, намдаа үнэнч зүтгэсний шагнал болгож, эсвэл арвин мөнгө хандивласан нэгнийг ажлын шаардлага хангахгүй ч гэсэн албан тушаалд тавьдаг жишгийг сүүлийн 20 жилд тогтоосон байна.
Үүний улмаас өөр намд харьяалагддаг чадварлаг боловсон хүчин, эсвэл аль ч намд харьяалагддаггүй, нам бус авч төрд хэрэг болмоор тулхтай сэхээтнүүд төрийн албаны гадна орхигдож, харин ялсан намын гишүүн, нам фракц, өндөр албан тушаалтан бараадсан сулаас сул нэг нөхөр төрийн албаны тамга барин өөрийн мундагтаа тодорчихсон юм шиг олон түмэнд ихэрхэн суух нь элбэг болсон.
Энэ байдал сайдын сэнтийд залрагчдаас авахуулаад сумын газрын албаны байцаагч хүртэлх бүх албан тушаалд ил байгаа зүйл.
Ийнхүү ард түмний их эрх ашгийн дээр цөөнхийн бүлэг болох намын эрх ашгийг гарган тавьж, боловсон хүчний бодлогыг алдагдуулж байгаа нь намчирхах үзлийн хор хөнөөл юм.
Намаар дамжуулан төр засгийг байгуулдаг, боловсон хүчнийг намдаа үнэнч эсэхээр шүүн, ажил албанд томилдог өнөөгийн тогтолцоо нь энэ үеийнхэнд төдийгүй, хойч үеийнхний дунд хар нялхаасаа нам бараадан гүйж, өндөр албан тушаалтанд долигонон бялдуучлагч шинэ давхаргыг төрүүлж байгаа нь удамшлын өвчин мэт эмгэнэлтэй явдал юм.Иймээс намчирхах үзлээс татгалзахаас аргагүй.
НАМЧИРХАХ үзлийн өөр нэг аюул нь худлаа ярьж, хуурч мэхлэн, бусдын ул шагайн амьдардаг хүмүүсийн бүлгийг бий болгосонд оршино.
Сонгуулийн үеэр нэр дэвшигч нэг нь нөгөө нам хүчин болон тэндээс нэр дэвшигчийг аль болох ихээр муу хэлж, өөрөө худал үнэн нь ялгарахгүй олон зүйлийг амлаж чадвал сая сонгогддог жишиг Монголын улс төрд нутагшин, одоо болоход үүнээс өөр замгүй юм шиг, үнэн нь энэ юм шиг ойлголтыг ард түмэнд төрүүлж байна.
Уг нь монголчуудын эртнээс сахиж ирсэн зан үйлийн дээж нь худал хуурмаггүй явж, бусдын муу муухайд дурлахгүйгээр амьдрахыг эрхэмд үздэг байсан уламжлал. Энэ уламжлал ард түмний дунд өнөөдөр ч үнэтэй хэвээр байгаа билээ
Гэтэл нам хүчнээр хуваагдсан, өөрсдийгөө улстөрч хэмээн нэрлэх болсон хүмүүсийн тухайд тэдний төрийн эрхэнд гарч, ажил албанд орох зорилгоо хэрэгжүүлэхээр зүтгэхдээ хамгийн түрүүнд, хамгийн сайн хийж чаддаг зүйл нь худлаа амлан, хуурч мэхлэх, бусдыгаа гүтгэн гутаах явдал болсон байна.
Тэд хиргүй тунгалаг гэж өөрсдийгөө магтаж, өрөөл бусдыг хав хараар будан, илт худлаа ярина. Тэд “ард түмэндээ хайртай, зөвхөн та нарынхаа төлөө ажиллана” гэж хууран мэхэлнэ.
Өрсөлдөгч нь ямар нэг сайн зүйл хийж, зөв юм сэдвэл түүнийг яаж харлуулан үгүйсгэж, бүтэхгүй талаас нь олон түмэнд ойлгуулах вэ гэж мугуйд бодол бодон, муу арга эрж, жудаггүй зан гаргаж байна. Тэд ингэж монгол ёс заншлыг уландаа гишгэж байна.
Төрийн эрхэнд хүрэх хувийн сонирхлоо хангахын тулд Монгол ёс заншил, монгол хүний эрхэм жудаг чанараа ийнхүү алдаж, худал хэлж, хуурч мэхлэхээ юман чинээнд бодохгүй болдог нь сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийн зан чанар, хүмүүжил төлөвшил, ичгүүр сонжууртай холбоотойн зэрэгцээ төрийг намаар дамжуулан байгуулж байгаа өнөөгийн сонгуулийн тогтолцоо нь Монголын онцлогт тохирохгүй байгааг харуулдаг. Иймээс сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай.
ЯАЖ ?
Манайд сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцооны алийг нь ч хэрэглэсэн, эсвэл энэ хоёр тогтолцооны дундаас холимог хувилбар гарган хэрэглэхийн аль нь ч Монголын онцлогт тохирохгүй.
Учир юу гэвэл энэ хоёр тогтолцооны аль аль нь хүмүүсийн эв эеийг эвдрэлцүүлж, худал ярьж хууран мэхлэх, бусдын муу муухайд дурлан улыг шагайх үзлийг дэвэргэгч, нийт ард түмний биш хэсэг бүлгийн байгууллага болох “нам”-д түшиглэж байгаагаараа монгол хүний эв эеэ хичээж байдаг уламжлал, жудаг чанарт огт нийцэхгүй юм.
Ийм болохоор сонгууль хэдийд зөв болох вэ гэвэл цөөнхийн эрх ашгийн илэрхийлэл болох намыг сонгуулийн тогтолцооноос бүрмөсөн шахан гаргаж, намаар дамжуулахгүйгээр төрөө байгуулдаг тогтолцоотой болбол сая зөв шударга явагдана.
ХОЁР. НАМГҮЙ СОНГОЛТЫГ ЯВУУЛАХ НЬ
Монгол Улсыг монголчуудын доторхи шилдэг тэргүүний хэсэг нь удирдан жолоодох ёстой билээ.
Хэдий ийм ч сонгуульд зөвхөн намууд гишүүдээсээ нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, дээр нь цөөн тооны мөнгөний боломжтой хүмүүс өөрсдөө нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, тэднээс сонгогдсон нь төрийн байгууллагын эрх барьж байгаа нь улс орны энгээр шилдгүүдээ тодруулан удирдуулж байгаа хэрэг биш юм.
Монгол Улсын хоёр сая долоон зуун мянган хүн амын насанд хүрэгчдийн дотроос тэргүүний сайчуудаа намын гишүүнчлэлээр ялгаварлахгүйгээр тодруулж, төр засгийн алба эрхлүүлдэг тогтолцоог бий болгох талаар дэвшүүлж байгаа саналаа “НАМГҮЙ СОНГОЛТ” гэж нэрлэж байна.
Энд дэвшүүлж буй саналын агуулга нь дэлхийн бусад оронд байдаггүй бол дэлхийд байхгүй юм ярьж байна, гэнэн байна гэж хандахгүй байхыг хүсье.
Монгол хүн сэтгэл зүй, уламжлал, үнэт зүйл, ёс заншил, эв нэгдлийг эрхэмлэх ухаан, аливаад хандах сэтгэлгээний онцлогоороо дэлхийн бусад ард түмнээс ялгаатай. Ялгарах гэж ялгарч байгаа биш, уг гарвалын шинжээрээ, ялгаатай юм.
Тийм болохоор бидэнд улсынхаа доторхи тодорхой асуудлыг дэлхийн улс орнуудын жишгийг дагахгүйгээр үндэснийхээ онцлогт нийцүүлэн өөрсдөө шийдэх шаардлага бий. Тиймийн нэг нь сонгуулийн тогтолцооны арга маяг мөн.
НАМГҮЙ СОНГОЛТЫН ҮНДЭСЛЭЛ
НЭГ. Намгүй сонголт явуулъя гэдэг нь намуудыг устгая гэсэн зорилгогүй юм. Харин намууд өнөөгийнх шиг нүсэр биш, цөөн орон тоотой, цомхон бүтэцтэй байх бөгөөд одоогийнхоос ялгаатай нь дэргэдээ эрдэм шинжилгээний институттэй байна.
Энэ институтэд тухайн намын үзэл баримтлал, онол номлолыг бүрэн ойлгож, итгэл үнэмшил болгосон чадварлаг хүмүүс ажиллан, улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэх үзэл баримтлал, хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулдаг байх бөгөөд энэ баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр болох юм
Энэ тохиолдолд намын гол үүрэг болох сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг үүрэг нь өөр субъектэд шилжинэ.
ХОЁР. Улс орон даяар буюу улсынхаа 2.7 сая хүнээс хамгийн шилдгүүдийг тодруулдаг аргачлалыг боловсруулан хэрэгжүүлнэ.
Өнөөдөр төр засгийн эрх мэдэл болон төрийн байгууллагуудын удирдлагыг зөвхөн сонгуульд ялсан намынхан хэрэгжүүлдэг хууль үйлчилж байгаа нь ялагдсан намын гишүүд болон жирийн ард иргэдийн дотор байгаа оюуны чадамжтай, ажлын туршлагатай, эх оронч сэтгэлтэй хүмүүс төр засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх төвшинд ажиллах боломжгүй болдог нь улс оронд хохиролтой байгаа юм. Иймээс хүн амын шилдэг хэсэг нь төрөө удирдах үйл хэрэгт оролцох боломжийг нээж өгөх ёстой.
ГУРАВ. Аль нэг нам зөвхөн өөрийн намын гишүүнийг сонгуульд нэр дэвшүүлж, тэр хүн нь таньж мэдэхгүй сонгогчдын өмнө очин, намаа болон өөрийгээ магтахын хамт “Хэрэв намайг сонговол ийм тийм зүйл хийнэ, өгнө “ гэж худал үнэн нь ялгагдахгүй юм ярьж, амлахын зэрэгцээ, мөнгө төгрөг тарааж байж түүгээрээ сонгогчдын санал авч чадвал сая сонгогддог сохор азын гэмээр тогтолцоог халж, таньдаг хүнээ таньдаг хүмүүс нь амлалтаар нь бус, мөнгө төгрөг бэлэг сэлтэнд автагдаж бус, чин сэтгэлээсээ сонгодог болгоход санал болгож буй тогтолцооны гол агуулга оршино.
ҮҮНИЙГ ЯАЖ ХИЙХ ВЭ?
Юуны өмнө тогтсон сэтгэлгээг өөрчлөх ёстой. Тэр юу гэвэл сонгуульд өрсөлдөгчийг намаас нэр дэвшүүлдэг өнөөгийн практикийг өөрчилнө гэсэн үг.
Яагаад заавал нам нэр дэвшүүлэх ёстой вэ? Яагаад өөр субъект нэр дэвшүүлж болдоггүй вэ? Яагаад хүн бүр бие даасан нэр дэвшигч байж болохгүй вэ гэсэн байр суурийг удирдлага болгон, дараахь аргачлалыг хэрэгжүүлнэ.
НЭГ. Сонгуульд нэр дэвшигч нь намаас татгалзсан буюу нам бус байна. Ийнхүү нам бус хүмүүс УИХ-д өрсөлдөхийн тулд эхлээд сум хороо, аймгийн төвийн багууд дээр нэр дэвшинэ. Түүний нэрийг нутгийн зөвлөл (хорооны зөвлөл) дэвшүүлж болох ба мөн өөрөө бие даан нэр дэвших өргөн боломжийг олгоно.
Бие даан нэр дэвшихэд одоогийнх шиг олон хүний гарын үсэг цуглуул гэж шаардахгүй, харин өр төлбөргүй, ял шийтгэлгүй байх зэрэг хүний хүмүүжил төлөвшлийн шаардлагуудыг хангасан байхын зэрэгцээ сайн боловсролтой, ур чадвартай, ажлын туршлага, чадамжтай байхыг чухалчилна.
Ийнхүү сум, хороо, багт нэр дэвшихэд одоогийн сонгуулиас ялгаатай нь нэр дэвшигч нь таньдаг хүмүүсээсээ сонгогдох болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл тухайн хүн өөрийн төрсөн сум, өөрийг нь мэдэх хороо, баг дээр өрсөлдөнө гэсэн үг. “Дөчин мянгатын хүүхдүүд”, “манай байрныхан” гэх мэтээр ярьдаг нь хот суурингийн хүмүүст нутгийн харьяалал байгааг харуулдаг. Ийм учраас тэд бие биеийгээ таньж мэдэх тодорхой хүрээлэлтэй байна.
Ийнхүү таньдаг хүмүүсийнхээ хүрээнээс сонгогдоход сум хороо, багийнхан нь нэр дэвшигчийг олон талаас нь нь шинжих боломж бүрдэнэ.
Ялангуяа сумд бол удам угсаанаас нь шүүж эхэлнэ. “Эднийхэн хүн муутай, итгэж болохгүй” гэх юм уу, “Эднийхэн хэдэн үеэрээ төвшин томоотой явсан улс, яав ч худлаа ярьж хуурч мэхлэхгүй” гэх зэргээр дүгнэнэ. Энэ нь одоогийнх шиг таньдаггүй хүнийг, таньдаггүй хүмүүсээр сонгуулж байгаагаас огт өөр.
Нэр дэвшигч хүн өөрөө таньдаг хүмүүсээсээ сонгогдож байгаа болохоор тэдний өмнө худал ярьж, хуурамч зан гаргаж чадахгүй.
Мөн нэг нутгийн бие биесээ сайн мэдэх хүмүүс хоорондоо өрсөлдөж байгаа болохоор нөгөө нэр дэвшигч нутгийнхаа хүнийг таньдаг хүмүүст нь гүтгэн ярих, худал муулах боломжгүй болно. Ингэснээр ямарч үед эв эеээ эрхэмлэдэг Монгол ёс жудаг хадгалагдан үлдэнэ.
Мөн нэг сум, хороо, багт нэг хонхрынхон нэр дэвших тул тэд өөрөөсөө аль ч талаар илүү нэгэндээ сайн дураараа бууж өгөн нэрээ татах учир төдийлэн олон хүн өрсөлдөн бужигнахгүй, эрэмбэ цэгцтэй сонгууль болно.
Өөр нэг давуу тал нь өөрийг нь сайн таньж мэдэх ойр дотно хүмүүс сонгогч нь байх тул тэдний саналыг бэлэг сэлт, хахууль өгөх замаар худалдан авч бараг чадахгүй. Таньдаг хүмүүс нь ийм үйлдэл хийвэл нэр дэвшигчийн талаар сөрөг ойлголт авах тул өөрийнхөө эсрэг сурталчилгаа хийсэнтэй адил болно.
Ийнхүү өнөөгийн сонгуулийн тогтолцоонд байгаа худал амлах, хуурч мэхлэх, өрсөлдөгчөө муулах, намаар түрий барих, үнэгүй юм тараах, мөнгөөр санал худалдаж авах, их мөнгө хөрөнгө урсгах зэрэг сөрөг үр дагаварууд нэгэн зэрэг энэ шатанд арилах юм.
Энд “сум, хорооны зөвлөл” гэдэгт одоогийн “сумын нутгийн зөвлөл”-ийг ойлгож байгаа бөгөөд цаашид хороод сумдын адил нутгийн зөвлөлтэй болж, сумын нутгийн зөвлөлүүд сумаа удирдахад оролцож, ирээдүйнх нь хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийж, боломжийнхоо хэрээр тусалж дэмждэг шиг хорооны зөвлөл хорооныхоо хөгжил цэцэглэлтэд анхаардаг болно.
Хорооноос нэр дэвших хүн хорооныхондоо танигдахын тулд тэнд олон талын ажил явуулдаг болно. Энэ нь бас сайн үр дүн авчирна.
ХОЁР. Дээрх аргаар сум хороо, аймгийн төвийн баг бүрээс хүн амынх нь тоонд харгалзуулан 2-3 хүнийг сонгоно. Ийнхүү сонгогдсон хүмүүс нь тус тусын аймаг дүүрэгтээ цуглаж аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн хурлыг хийнэ. Энэ хурлаар хоёр дахь шатны сонгууль явагдана.
Аймаг дүүргийн нэгдсэн хурлыг сум, хороо, багаас сонгогдогчдын хамгийн ахмад нь даргалан хуралдуулж, тухайн аймаг дүүргээс УИХ-д суух гишүүдийг өөрсдийн дундаас сонгоно. Жишээ нь өнөөгийн жишгээр бол Говь-Алтай аймагт хоёр, Баянзүрх дүүрэг дөрвөн хүнийг сонгоно гэсэн үг.
Энэ сонгуулийг явуулахдаа аймаг дүүргийн хурлын гишүүн бүр тухайн аймаг дүүргээс УИХ-д сонгогдох гишүүний тоотой тэнцүү тооны хүний нэрийг дугуйлах бөгөөд энд тухайн хүн өөрийнхөө нэрийг оруулах боломжтой.
Нэгэнт хоёроос дээш тооны гишүүн сонгох учир өөрөөсөө гадна ядаж өөр нэг хүний нэрийг дугуйлах тул эхний сонголтоор хамгийн олон санал авсан тодорхой тооны хүмүүс, тухайлбал төлөөлөгчдийн тал хувьтай тэнцэх тооны хүний нэрийг үлдээж, дахин дээрх аргаар нууц санал хураалт явуулах замаар үргэлжлүүлсээр сонгуулийг дуусгана. Энэ нь католик шашны тэргүүн Ромын папыг сонгодог зарчимтай төстэй гэсэн үг
Ийнхүү УИХ-д суух гишүүд тодрох бөгөөд улс орон даяар ийн сонгогдож байгаа хүмүүс нь тухайн нутгаас төрөн гарсан шилдэг олны дотроос шигшигдэн гарч байгаагаараа шилдгийн шилдгүүд байж чадна.
Өөрийг нь таньж мэддэг хүмүүсийн олон талын шалгуураар сонгогдон, аймаг дүүргийн нэгдсэн хуралд гарч ирээд УИХ-д сонгогдолгүй үлдсэн хүмүүс нь төр засгийн бусад албыг хаших чадвартай мөн л шилдэг хүмүүс байх тул тэднээс бүх шатны удирдах албан тушаалтнуудыг томилох боломжтой.
Мөн зарим хүний санал болгож байгаа шиг УИХ хоёр танхимтай болбол энэ хүмүүсээс УИХ-ын дээд танхимыг бүрдүүлнэ. Бас аймаг дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг ч энэ хүмүүсээр бүрдүүлэх боломжтой болно.
ГУРАВ. УИХ-д аймаг дүүргээс сонгогдсон гишүүд одоогийн жишгээр УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад нь даргалан хуралдуулж, аймаг дүүрэгт явуулсан сонгуулийн аргачлалаар УИХ-ын даргыг сонгоно.
УИХ-ын дарга сонгогдсоны дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллуулах хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д оруулан батлуулах бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхий сайд “Монгол Улсын удирдах боловсон хүчний нөөц”-өөс танхимынхаа гишүүдийг сонгон авч, УИХ-аар батлуулан, Засгийн газрыг бүрдүүлнэ. Ийнхүү төр засгаа эмхлэн байгуулна.
ДӨРӨВ. Засгийн газар бүрдсэний дараа улс төрийн намууд өөрсдийн боловсруулсан хөгжлийн хөтөлбөрөө Засгийн газарт өргөн барих бөгөөд Засгийн газар тэдгээр хөтөлбөр, болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас сонгуульт хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө бүрдүүлэн УИХ-аар батлуулна.
Ийн батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр дотор аль намын хөгжлийн хөтөлбөрөөс ямар хэмжээгээр орсныг үндэс болгон намуудыг санхүүжүүлдэг болно.
Ингэснээр намууд хэн нэгнээс хандив аван, түүнийхээ төлөө санхүүгийн хараат байдалд орохоо больж, цаашид Засгийн газраас санхүүжилт авахын тулд улам сайн хөтөлбөр хийхийн төлөө чармайх бөгөөд ижил буюу ойролцоо хөтөлбөр бүхий намууд хоорондоо нэгдэн нийлэх үндэслэл ч бүрдэнэ.
Намууд ийм үүрэгтэй болох нь сонгуульд нэр дэвшихийн тулд хэн дуртай хүн нам байгуулж, улстөржин хийрхэхгүй болж, гагцхүү эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй, өөрийн гэсэн үзэл баримтлалтай намууд үлдэж шударгаар ажиллах боломж бүрдэнэ.
ҮР ДҮН
Санал болгож буй энэ тогтолцоогоор Монгол Улсын 333. сум, аймгуудын төв, нийслэл бусад хот суурин газраас нийтдээ 1500-2000 хүнийг тодруулах бөгөөд ийнхүү тодорсон хүмүүс нь бидний дундахь тэргүүний шилдэг хэсэг байх өндөр магадлалтай.
Ийм болохоор тэднийг “Монгол Улсын удирдах боловсон хүчний нөөц” гэж бүртгэн авч, төр засаг яам, тамгын газар, аймаг дүүрэг нийслэл, бүх шатны удирдах албан тушаалд томилон ажиллуулна.
Ингэснээр өнөөгийнх шиг манай намынх уу, хүний намынх уу гэж ялгаварлахгүйгээр Монгол Улс боловсон хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглаж, шилдэг хэсгээрээ тогтвор суурьшилтай удирдуулан, эх оронд шударга ёс тогтож, үүнээс ард түмэн л хожно.
УИХ-ын гишүүд нам бус байх тул тэдэнд намаа өмгөөлөн хамгаалах, намын даалгавар биелүүлэх, намд өр төлөх гэх мэт үүсмэл зорилгогүй болж, намаас хараат байхаа больж, гагцхүү улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө гэх зөв сэдлээр ажиллах боломж нээгдэнэ.
Тэд аливаа асуудлыг хэлэлцэхдээ манай намын нэр хүнд, эрх ашигт яаж нөлөөлөх вэ, асуудлыг яаж шийдвэл манай намд ашигтай байх вэ гэх шал тэнэг, утга учиргүй шахалтгүй болох тул нам ба төр холилдсон өнөөгийн бантан мэт тогтолцоо төгсгөл болно.
Тэдэнд сөрөг хүчин байх огтын шаардлага байхгүй. Улс эх орноо хөгжүүлэх, ард түмнээ амгалан энх, төвшин жаргалтай байлгах үүрэг хүлээсэн нэгдмэл зорилго бүхий аль ч талаараа шигшмэл төрийн түшээ хүмүүс хэн нь хэнийхээ эсрэг яах гэж сөрөг хүчин болох вэ.
УИХ дотор үзэл бодлоороо зөрөөтэй бүлэг фракцууд байхыг үгүйсгэхгүй бөгөөд ийм бүлгүүд аливаа асуудлыг хэлэлцэхдээ санал зөрж болох боловч тэдний маргаан нь намаа хамгаалсан, намын эрх ашгийн төлөөх тэмцэл бус, тухайн асуудлын үнэнийг олж шийдэх гэсэн ажил хэрэгч мэтгэлцээн байх тул ямар ч тохиолдолд улс орон, ард түмэнд өгөөжтэй байна.
Олон талаар шигшигдэн сонгогдсон хүмүүс асуудалд зөв байр сууринаас ханддаг, хахууль мэтийг өглөө ч авч чаддаггүй, зөв төлөвшилтэй байх тул өнөөгийн албан тушаалтнуудтай холбогдон яригддаг олон муу үг мартагдан, төр цэвэршин, түмэн олон хардах сэрдэхийн зовлонгоос салж, төрөө дээдэлдэг болно.
Санал болгож буй энэ тогтолцоогоор улс төрийн нам нь улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулдаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлдэг, Засгийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт хийж зөвлөдөг үүрэгтэй байх юм.
ӨНӨӨГИЙН ОЛОЛТ
Монгол Улсад намгүй сонгуулийн тогтолцооны эхлэлүүд тавигдсан нь олзуурхууштай.
Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган, тухайн үеийн эрх баригчид санал нэгдэн, төрийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх шийдвэр гарган, 2008 оноос хэрэгжүүлсэн нь тэрхүү албан хаагчдад ч, тэднээр үйлчлүүлж буй ард иргэдэд ч намын харьяаллын шахалт шаардлага, айдас дарамтыг толгойноос нь авч хаясан чухал үйл явдал болсон.
Үүний удаад 2008 оны сонгуулиар ялалт байгуулсан МАХН-ын удирдлага ялагдал хүлээсэн АН-ыг гуйж байж, хамтарсан Засгийн газар байгуулсан нь сүүлийн 20 жилийн түүхэнд намчирхах үзлээс татгалзан байгуулсан анхны Засгийн газар болов.
Энэ Засгийн газар “Атрын III аян”-ыг хэрэгжүүлж, газрын доорхи баялгаа эргэлтэд оруулах санаа сэдэж, “Хүний хөгжлийн сан”-гийн хуулийг батлан гаргаж чадсан.
Хэрэв хуучин ёсоор намчирхах үзлийг хатуу баримтлан, МАХН дангаар Засгийн газраа байгуулсан бол сөрөг хүчнийхэн “Ялсан намын гаргасан шийдвэр, бүтээсэн ажил нь намынх нь нэр хүндийг өсгөн, дараагийн сонгуульд ялах боломжийг бүрдүүлнэ” хэмээн сэрэмжилж, МАХН, АН-ын аль аль нь чадамгай ашигладаг “хуралдаан хаях” уламжлалт аргаа хэрэглэн, ямар ч шийдвэр гаргуулахгүй байж чадах байсан. Ингээгүй нь намчирхах үзлээс татгалзсан Засгийн газар байгуулж чадсаны үр дүн.
Ингэхээр хоёрхон үндэстнээс бүрдсэн нэг цул ард түмэн бидэнд “нам” хэмээх хүн бүрд хамаатай биш зүйлээс болж, талцан хуваагдаж, маргалдан тэмцэлдэхийн хэрэг огтоос алга.
Олон түмний дунд намчирхах үзэл болон түүнийг төрүүлж байдаг намаас татгалзах үзэгдэл идэвхжиж байгаа нь жамын дагуу явж буй олзуурхууштай бөгөөд ирээдүйтэй үйл явц тул төр засаг ч, ард түмэн ч үүнийг дэмжин, нам дамжуулахгүйгээр төр, засгаа байгуулах тогтолцоонд шилжихэд хүн бүр хүчин зүтгэх цаг ирсэнд эргэлзэх учир үгүй байна.
Рэгжийбуугийн НЯМДОРЖ (хуульч)
ААВДАА ГОМДОЖ ЗАХИА БИЧЛЭЭ
МАНАЙХ
Ханаа шийрлэх ханагар том хашаатай
Хаалгандаа хонхтой хашаандаа нохойтой
Зуудаг нохой нь гүйдэг уяатай
Зузаан хөрөнгөтөи хур айл
МАНАЙХ
Хорол тоонотой
Хоймортоо эрээн авдартай
Эрээн авдарандаа эрдэнэтэй алттай
Авдрын түлхүүр нь аавд байдаг
Агуу хааны удамтай сурвалжит айл
МАНАЙХ
Үүдэнд нь ирсэн зочид тотгонд нь мэхийж ордог
Өглөө ирсэн зочид хонож өнжиж хоргоддог
Түрүүлж ирсэн зочид өөрийнх болгож ярьдаг
Түр ирсэн зочид бүр ирнэ гээд буцдаг сайхан айл
Энэ гэрт жаргаж өслөө
Амтгүй будаа хөөсөн мантуугаар хооллгүй цамаан өслөө
Аян дайны цус үзэлгүй амгалан өслөө
Ирсэн гийчдийн гарын бэлгэнд нүд дасаж сэхүүн өслөө
Эцгийн хөрөнгөнд сэтгэл цадаж шуналгүй өслөө
МИНИЙ ААВ
Айлчин ирхэд хөтөлж гардаг
Араасаа өврөөсөө салгалгүй дагуулдаг
Аминчилж нууцаа ярьдаг
Аргадаж толгойг нь илдэг
Амттан нууж өгдөг
Амины хэдэн хүүхэдтэй хүн
МИНИЙ ААВ
Ажлын хүндэд хайрлалгүй зүтгүүлж
Араасаа өврөөсөө түлхэж байдаг
Алгадаж уураа гаргадаг
Амьдарч чадсангүй дандаа зэмлэдэг
Арчаагүй амьтан гэж ширвэж хардаг
Адлагдсан хэдэн хүүхэдтэй хүн
МИНИЙ ААВ
Минийх биш гэж гэрээсээ хөөсөн
Мэндлэх хүнгүй овог нэргүй
Хад модонд зэрлэгшиж амьдарсан
Хачин өрөвдөмөөр хэдэн хүүхэдтэй хүн
Өө нээрээ бас тэгээд
Өргөмөл хүүхдүүд зөндөө байгаа шүү
Адилхан хүүхдүүдээ ялгаж хайрласан
Аав даа гомдож захиа бичлээ
Амьны хүүхэд байж чадаагүй
Азгүйдээ гомдож
Тунирхал бичлээ
БИ
Ном уншсаар хонио нийлүүлж малгүй болсон
Ногоон хуудсаа уншиж чадалгүй ахдаа алдсан
томчуудын ярианаас зугтаж гадуур тэнэсэн
тогооны хэрүүлээс хол байх гэж хоосон хоносон
Амьны ах нар тэгэхэд сайхан
Аав дандаа өмөөрч байдаг юм
Айлчид дандаа таниж байдаг юм
Танихгүй байсан ч яриа дэлгээд
Таваг дандаа хуурайлж байдаг юм
чихрын цаасаа над руу шидчихээд
чи идсэн гээд гүтгээд байдаг юм
Борчууд гэрчүүд гэж нэр өгөөд
Босож суухдаа загнаад байдаг юм
Гэдсээ даадаггүй миний ах нар
Гэхдээ одоо удахгүй байхаа
Гутлынхаа үдээсэнд тээглэж бүдрээд
Гудамжины шаварт унах байхаа
БИ
Цөөхөн хүүхэдтэй дөмөгхөн айлын
Цөхөртөлөө ажилласан шоовдор охин
Төрсөн гэртээ хоолгүй хонож
Төөрч тэнэсээр айлд ирсэн тэнэмэл охин
Энд би ганцаараа бишээ
Эгч ах дүү нар минь байгаа
БИД
Тогоо угааж буудал цэвэрлэж
Тоостой хүнд үйлдвэрт ажиллаж
Төмөр хайлуулж олсон мөнгөө
Төрсөн гэртээ л явуулж байдаг юм
Ааваа танийхаа ачаанаас үүрэлцэж
Амьдарий гээд л зүтгэж байдаг юм
Хуурамчаар олсон ах нарын мөнгөнөөс
Хумхийн тоос шиг бага ч гэлээ
Зүрхээ хүртэл хөлөргөж олсон
Зүйрлэшгүй үнэтэй мөнгө юм шүү
Өөрөө л дуртайдаа тэнэж яваа гэж
Өширхөж бидэндээ хатуурхаж сууна уу
Ааваа ээжээ санасан хүүхдүүд
Амраахгүй зовоогоод уйлаад байна уу
Бид нар харин аав танийгаа
Бэтгэртэлээ санаад дурсаж суудаг
Хэдхэн хүүхдээ тэжээж чадалгүй
Хэсүүл болголоо гэж танийг муулахад
Хэдэртээ ингэж явнаа гэж
Хэрэндээ л танийгаа өмөөрч суудаг шүү
Ааваа та төрсөн хүүхдүүдээ айлд зарцлагдан эзгүй байхад
Авдарныхаа тагыг өөрөө онгойлгоод
Айлын хүүхдүүдэд үзүүлсэн юмуу
Амьны ах нар таниас нууцаар
Араас нь онгойлгоод хулгайлсан юмуу
Авдар үнэхээр алттай юм бол
Амьдаралд хүрэлцэх эрдэнэтэй юм бол
Хүний гэрт зовж байгаа
Хүүхдүүдээ та дэргэдээ аваач
Эцгийн гэртээ ирж жарга гээд
Энд тэндээс цуглуулж дуудаач
Төрсөн гэрээсээ хөрөнгө өвлө гээд
Төө ижилхэн хуваагаад өгөөч
Ааваа би гэртээ харий
Айлын аав хөөгөөд байнаа
Ааваа би гэртээ харий
Айлийн ээж уурлаад байнаа
Ааваа би гэртээ харий
Айлын хүүхдүүд гадуурхаад байнаа
Баярмаа
biirbeh.mn
..би энд дэнвэрт ирээд 1 жил болж байнаа. тэгээд гадаадад амидардаг монголчуудийгаа али болох хурдан бутсах хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлмээр байнаа. миний бичснийг уншаад энд хариу үлдээж болно шүү..
1т..энд гэр бүлээрээ ирсэн хүмүүс бол мөнгө хураана гэж битгий горидоорой.
2т..бидний идэж ууж байгаа бүх юм эндхийн хэлдгээр органик биш, жишээ ни..мах ни гэхэд монгол шиг бэлчээрийн ориг мах биш,,, өндөг ни гэхэд гэрлээр шарж ургуулдаг гэх мэт
3т..хүүхдийн сургуул монгол шиг их мэдлэг олгодоггүй.
4т..зэргэлдээ хажуу айл чини танайд ямар нэг асуудал гарснийг мэдвэл жишээ ни хэрүүл гэхмэт шууд тсагдаа дуудна...
5т..өвдөж зовоод сандарсан уэд яваад очих ээж аав байхгүй болохоор найз л хэрэг болно. Энд хүнтэй шинээр найз нөхөд болоход маш хэтсүү..Многолчууд их муу санаатай. Ялангуяа энд удсан бол амэрикжчихсан .. биднийг нутаг нэгтнээ гэж эр ни тоохгүй...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Batmunkh Tsedevsuren
...
бичсэн Batmunkh Tsedevsuren , 2010 / 03 / 12
6т..энд танидаг дотний найздаа хуртэл оорийн хаяг аддрэссаа хэрэлүүлж болохгүй. ямар ч байдлаар ашиглаад өр ширэнд унагаасан байж мэднэ.. Монгол хунд шүү.
7т..амэрик хүн бол хэзээ ч хүний найз болж чадахгүй улс шүү...Монгол хүний сэтгэхүй, амэрик хүний сэтэгхүй 2 тэнгэр газар шиг зөрүүтэй.
Этсэст ни хэлэхэд Амэрик бол амэрик хүнд л зориулсан улс. /монгол бол монгол хүнд л зориулсан нутаг. тийм болохоор монгол хүн монголдоо л амидрах хэрэгтэй Харин зүгээр ирж үзээд сурах хэрэгтэй юмийг ни сураад үзэх гоё юмийг ни үзээд л бутсах хэрэгтэй..
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
Batmunkh Tsedevsuren
...
бичсэн Batmunkh Tsedevsuren , 2010 / 03 / 12
дээрхийн үргэлжлэл....
8т...Эндэхийн монголчууд удаад бүр монолийгоо дандаа муулж амэрик сайхан амэрик гоё гэж дандаа яридаг. гэтэл яг үнүндээ бол амэрик зарим юман дээр үнэхээр монголоос муу хогжилтэй л байгаа юм даа.. 1 жишээ бол гар утасний хөгжил бол үнэн инээдтэй байна дооо. бас банкний хүгжил ч бас адилхан. Мөнгийг чин хадгалж өгсөн гээд бараг надаас мөнгө авдаг гэн үү?? Хадгаламж энэ тэр гэж байн уу?
9т..монголийг аймаар машиний тугжрэлтэй гээл байдаг...Би сая ДС-д очоод ирэхэд тэнд ч бас аймаар түгжрэлтэй л байна лээ ш дээ. бас Солонгост ч бас аймаар байдаг ш дээ. Энэ бол зүгээр хаа ч байдаг үзэгдэл л байгаа биз дээ..
Тийм болохоор энд байгаа монголчууд битгий хэтэрхий амэрикийг шүтээч ээ л гэмээр байгаа юм л даа. Монгол чини та нарийн явк байсан шиг тийм муухай биш болсон шүү. Тэнд чини хүн амидраад сайхан болж байгаа шүү... Монголцууд аа!!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
Batmunkh Tsedevsuren
...
бичсэн Batmunkh Tsedevsuren , 2010 / 03 / 12
10т..амэрик хүүхдүүд этсэг эхтэйгээ нээлттэй харитсдаг л гэнэ. Монгол хүний хувид бол лав миний хүүхэд намайг чи гээд байвал би л лав сайхан санагдахгүй. бид нар хэзээ ч этсэг эхээ чи гэж дууддаггүй виз дээ. Амэрикчүүд байгаагаараа байдаг л гэнэ. Тэр чини ямар гэрийнхээ хувтсастай дэлгүүр хэс гэсэн үг юм уу... Гэртээ бол гэрийн хувтсастай, гадуур бол хадуур хувтсастай л байх ёстой ш дээ.. Монголчууд бол харин айх эмээх ичих зовохийг мэддэг хүмүүс шүү.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 03 / 12
10 санаагаа бичсэн хүнд хэлхэд ахиад хэдэн жил болод үзээ наанаа, тэгээд ахиад өөр улсад очоод амьдраад үз. Болж өгвөл европт, тэгээд дараа нь дундад азийн юм уу зүүн өмнөд азийн аль нэгэн оронд. Харин африк, хойд солонгос, кубад аялалаар яваад ирж болно.
Ингээд чи эх орон монголдоо ирээд амьдрах гээд үз.
Коммунист кубад аялал жуулчлал хэрхэн хөгжсөнг АНУ болон Европын орнуудыхтай харьцуулаад үз дээ.
хойд солонгост чи очоод үз. Бид дэлхийгээс хэт их тасархай байгаа ойлгох болов уу гэж найдаж байна. Тэнд усан боомтонд нь солонгосын мөнхийн дайсан гэгдэх Японы хөлөг онгоцууд л зогсож байгаа, тэд японуудтай наймаа худалдаа хийж байгаа.
Хуучин соц байсан зүүн европт юу болж өөрчлөгдөж юу нь яагаад укриан, белорус шиг болж, нөгөө балтын эргийн хэдэн улсд одоо юу ч сонин биш болсонг Монгол улстайгаа харьцуулаад бодоод үз ээ. Ном ТВ, интернэт-с бол чи хэзээ ч ийм мэдлэг олж авахгүй шүү.
Гадаад орон монголоос маань илүү болоод л гоё гэж хэлж байгаа юм.
Хөх тэнгэр, уул, тал, ус дэлхийгээр нэг бий. Хүн ч гэсэн амьтан юм болохоор үржил шим сайтай, таатай, сэтгэл амар газраа л дагадаг юм болов уу даа.
Монголд цаг бусар жилд 10 000 орчим иргэд амь насаа алддаг юм шүү дээ.
Гэтэл афган, иракт хэдэн хүн үхдэг билээ дээ бод!!!
20 жилийн өмнө МАХН-аас яагаад гарсан шалтгаанаа тайлбарлая
Зах зээлийн айхавтар шилжилттэй зэрэгцэж хоёр том үйл явц өрнөснийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Нэг үйл явц нь манай өмнөд хөршийн лут лут өнгөцлөгүүдтэй холбоотой бол нөгөө том явц нь хойд хөршийн уламжлалт бодлогоос үүдэлтэй үйл явцууд байсан ажээ. Хэрэв Орос, Хятадын хамтын колонсог харилцаа түүхийн хувьд нэгэнт туршлагажсан, зүг чигээ олчихсон, үлэмжийн хор уршигтай болчихсон гэдэг нь Монголчууд бидэнд төсөөлөгдөж байсан бол харин барууныхны капиталист чиглэмж бүхий зах зээлийн агуу шилжилт ямар хор уршиг тарих вэ гэсэн асуудал манай олонх сэхээтнүүдэд, бар лийдэрүүдэд ойлгогдохгүй үлдээд байсныг хэлэх ёстой. 1991 оны 1-р сард засгийн газрын 20-р тогтоол гарснаар Монгол улс түүхийн ямар гольдирлоор, ямар гээч замналаар явах вэ гэсэн асуудал шударга монголчуудын сэтгэлийг түгшээж эхэлсэн юм. Засгийн газрын 20-р тогтоолд чөлөөт зах зээлийн дэглэмийг Монголын төр төлөвшүүлнэ гэсэн заалт огт байгаагүй ч гэсэн зах зээл, барууны эрх чөлөө хэмээх хоёр ойлголт Монгол улсын эдийн засгийн нүүр царайг цаашид тодорхойлох болчихлоо гэдгийг цөөн тооны эрдэмтэд анзаарч эхэлсэн гэлтэй. Монголд зах зээлийн шилжилтийг эхлүүлсэн хүн бол Ерөнхий сайд Д.Бямбасүрэн мөн байсан гэдэгт хэн ч маргалдахгүй биз.
Гэхдээ 1992 оны шинэ Үндсэн Хуулийг боловсруулахад Монгол улсын Ерөнхий сайд зарчмын асуудлууд дээр өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүй ёсны хэрэг юм. Ялангуяа Үндсэн Хуулинд дээд зорилго томъёологддогтой холбогдож эл зорилго ямар ч байсан зах зээлийн чиглэмжийг өөртөө агуулсан байх ёстой. Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн үндэслэж дэвшүүлэх тэрхүү гол зорилго гэгч нь зах зээлийн том шилжилтийн агуулгаас урган гарах ёстой гэдгийг Үндсэн Хууль зохиогчид хамгийн түрүүнд анхаарах учиртай байсан юм. Өөрөөр хэлбэл улс орондоо ардчилсан, чөлөөт, зах зээлийн нийгмийг цогцлуулах нь Монгол улсын эрхэм зорилго мөн хэмээн шинэ Үндсэн Хуулинд бичигдэх учиртай юм. Гэтэл Ардчилсан Үндсэн Хуулинд гол зорилгыг огт өөрөөр томъёолсон байжээ. Тухайлбал, “Монголын ард түмэн бид… зх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэжээ. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэсэн томъёолол шинэ Үндсэн Хуулийн мөн чанарыг илтгэдэг болсноор Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн эхлүүлсэн зах зээлийн том шилжилтийн агуулгатай, тодруулбал ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм гэсэн улс төрийн томъёололтой харшилдсаар 20 жилийн нүүрийг үзэх гэж байна.
Ер нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм агуулга чиглэмжээрээ заавал ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмтэй 100 хувь тохирч байх ёстой ч юм биш. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм зах зээлийн шилжилттэй үл тохирох гольдирлоор сүндэрлэн босч болох хандлагыг үгүйсгэж болохгүй. 1990-д оны эхэнд Монгол улсын түүхэн замналын хувь заяа шийдэгдэж буй тэр цаг үед ялангуяа ардчилсан хувьсгалын онол нотолгоо Монгол улсын ээдрээт бодит амьдралыг чандлан харгалзаж, Монгол улс чухамдаа ямар улс болох ёстой вэ гэсэн зарчмын тодорхойлолтыг дэвшүүлж тавьсан билээ. Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хурлаар батлагдсан улс төрийн Мөрийн хөтөлбөрт: “ТУСГААР ТОГТНОСОН, ХҮНЛЭГ, АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС байгуулахыг Монголын Ардчилсан Холбоо зорих болно” гэжээ. Бид ардчилсан хувьсгалын’ том зорилгыг томъёолохдоо улсын гурван гоц шинжийг товойлгох учиртай байв. Нэг нь тусгаар тогтнол, хоёрдахь нь хүнлэг ёс, гуравдахь нь ардчилал юм.
Бид Монгол улсыг зах зээлд шилжүүлнэ гэсэн чиг баримжааг хэзээ ч баримталж байгаагүй. Бид Монгол улсаа хараат замналаас гаргаж, хараат биш замнал руу оруулах лут чиглэлийг дэвшүүлж энэхүү чиглэлд нийцүүлэн улс төрийнхөө мөрийн хөтөлбөрийг боловсруулсан билээ. Улс төрийн мөрийн хөтөлбөрийн зангилаа асуудлууд хожим нь шинэ Үндсэн Хуулинд тусгалаа олох учйртай юм. Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хуралд “малыш” Энхтүвшингээр хавсралт илтгэл тавиулсан бөгөөд уг илтгэлийг “Хуулийн шинэчлэл хийх нь манай хувьсгалын амжилт ялалтын баталгаа мөн” гэж зориуд гарчигласан юм. Хавсралт илтгэлээс нэг ишлэлийг авъя. Үүнд: “Ардын Төлөөлөгчдийн дээд чуулган нь засгийн эрх барих, хууль тогтоох байнгын ажиллагаат дээд байгууллага байх ба Монголын нийгмийн зохистой цогцолбор хөгжлийн нэгдсэн бодлогын боловсруулалт хэрэгжүүлэлтийг бүрэн хариуцна. Тэрээр ард олныг нийгэм-эдийн засгийн болон оюуны амьдралын хүндрэл гачаалд оруулахгүй байх, улс орноо цэцэглэн мандуулах улс төрийн хариуцлагыг нийт ард түмний өмнө хүлээж ажиллана” гэв.
Ер нь Үндсэн Хуулийг боловсруулахад хамгийн түрүүнд хоёр асуудлыг зангидаж хуульчилдаг учиртай. Тухайлбал нэг нь нэгдсэн бодлого, нөгөөх нь улс төрийн хариуцлага юм. 1992 оны Үндсэн Хуулинд дээрх хоёр асуудлын нэг нь ор тас орхигдож, нөгөөх нь нэн чамлалттай боловсрогджээ. Бид нэгдсэн бодлогыг төрийн дотоод гадаад бодлоготой адилтгаж үздэггүй бөгөөд нэгдсэн бодлого нь зохистой цогц хөгжлийг хангахад чиглэгддэг бөгөөд улс төрийн хариуцлагыг аль нэг том байгууллагын өмнө биш тэр тусмаа намын байгууллагын өмнө биш чухамдаа ард түмний өмнө хүлээх ёстой гэсэн чиглэлийг хатуу баримталдаг. Улс төрийн хариуцлагыг хоёр лут асуудалтай юуны өмнө уялдуулдгыг дурьдаж хэлэх нь зөв байх. Ард олныг аливаа хүндрэл гачаалд оруулахгүй байх, улс орноо цогцлон хөгжүүлэх гэсэн ийм хоёр зангилаа асуудлаар төр түүний бүх байгууллагууд ард түмний өмнө улс төрийн хариуцлага хүлээх учиртай билээ. Үүнээс гадна авсаархан бүтэцтэй удирдлагын тогтолцоонд улс төрийн хариуцлагыг хөгжлийн нэгдсэн бодлоготой шууд холбох гоц чиглэмжтэй байдгийг бид энэ дашрамд хэлэх шаардлагатай юм.
Бид Үндсэн Хуулинд тусгагддаг гол зооилго гэсэн томъёолол Монголын Ардчилсан Холбооны Мөрийн хөтөлбөрт хэрхэн яаж тусгагдсаныг тодрууллаа. Дээрх дурьдсан зүйлүүдээс бид гол нь юуг хэлэх гээд байна вэ гэвэл 1990-д оны эхэнд Монгол улсын гол зорилгын талаар гурван өөр өөр чиглэлийн улс төрийн томъёолол дэвшигдсэн гэдгийг зон олондоо хэлэх гэсэн юм.
Эхний томъёолол буюу тусгаар тогтносон хүнлэг ардчилсан улс сүндэрлүүлэх гол зорилгыг Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хурлаар зарлан тунхагласантай холбогддог бол хоёр дахь томъёолол нь зах зээлийн шилжилттэй шууд уялдаж ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм байгуулах зорилгоор илрэх ёстой байв. Гэвч Ерөнхий сайд Д. Бямбасүрэн тэр үед зах зээлийн шилжилтийн гол чиглэмжийг шинэ Үндсэн Хуулинд гол зорилгын төвшинд дээдлэн, тодорхойлж чадаагүй байсныг бид хожим мэдсэн билээ. Үүнээс шалтгаалж 1992 оны Үндсэн Хуулинд хүмүүнлэг иргэний ардчилсаи нийгэм нь ард түмний гол зорилго болон томъёологдлоо. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм нь зах зээлийн шилжилттэй шууд холбогдохоо больж, зах зээлийн эдийн засаг хэмээх ойлголтоос холдож улмаар олон хэвшилт эдийн засаг гэсэн лут тогтолцоо руу ойртох болсон ажээ. Ингэж Үндсэн Хуулийн тавдугаар зүйлд нэгэн лут томъёолол амилж эхлэв.
Үүнийг сийрүүлвэл: “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлсэн олон хэвшмэл бүхий эдийн засагтай байна” гэжээ. Зүй нь Үндсэн Хуулийн тавдугаар зүйл нь зах зээлийн шилжилттэй холбогдож: “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засагтай байна” гэсэн утгаар томъёологдох ёстой байв. Олон хэвшилт эдийн засаг нь ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засгаас зарчмын том ялгаатай гэдгийг бид хэлэх учиртай. Олон хэвшилт эдийн засаг хэмээх томъёолол нь Монгол улс шилжилтийн үед хараат биш замналаар үндэснийхээ үйлдвэрлэлийг ямар ч өргүй үлэмжийн авлагатай тийм үйлдвэрлэлийн чиглэлийг амилуулах ёстойг илэрхийлэх учиртай юм. Олон хэвшилт эдийн засаг нь ийм чиглэлээр төлөвшихдөө гадны далд колоничлолыг ч бас шинэ колоничлолыг ч давж гарах тийм эдийн засаг болж чадсан байх ёстой. Зөвхөн ингэж баймааж л манай улс бие даасан эдийн засагтай болж ардчилсан хувьсгалын хамгийн хэцүү ээдрээт нэгэн зорилго биелэх ёстой байв. Олон хэвшилт эдийн засаг нь энэ утгаараа тусгаар тогтносон хүнлэг ардчилсан нийгмийн жинхэнэ амилаг ноён нуруу нь болж өгөх учиртай юм. Энд нэгэн зүйлийг онцолж хэлэх шаардлагатай.
Тэр нь юу вэ гэвэл ерөнхий сайд Д. Бямбасүрэнгийн дэвшүүлсэн Ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засаг нь Монголын Ардчилсан Холбооны Мөрийн хөтөлбөрөөр баталгаажсан олон хэвшилт эдийн засагтай эрс тэрс харшилддаг гэдгийг зориуд цохож хэлэх учиртай. Ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засаг нь Монгол улсад өрнөсөн зах зээлийн хувьсгалын агуулгыг төгс илэрхийлж чадах бөгөөд тэрбээр ханшны их уналт, имфляцийн довтолгоо, үнэ цалин хоёрын далд сөргөлцөөн, луйврын хувьчлал, гадаадын шулаач капиталын дайралт зэрэг аймшигт үйл явцуудтай хавсарч амилахын хамт зах зээлийн эдийн засаг улам бүр монжооч эдийн засгийн шинжийг олж, аливаа улс орныг, тэр тусмаа далд колони улсыг сүйтгэл сүйрэл рүү таягдаж хаядгийг бид өөрийн орны амьдралаас харж болно.
1992 оны Үндсэн Хуулинд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм чухамдаа олон хэвшилт эдийн засагт тулгуурлаж сүндэрлэнэ гэсэн чиглэл тусгагджээ. Хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм нь ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засагт түшиж хөгжинө гэсэн заалт Үндсэн Хуулинд байхгүй. Хэрэв олон хэвшилт эдийн засаг нь шилжилтийн үеийн агуулгыг баталгаажуулдаг бол ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засаг нь шилжилтийн үеийн агуулгыг хаяж, түүний оронд завсрын үеийн лут лут хандлагуудыг амилуулах чадалтай байдаг. Сүүлийн хорин жилийг бүхэлд нь тандахад манай улсад олон хэвшилт эдийн засаг бий болж чадсангүй, харин дан ганц хувийн өмчинд түшиглэсэн монжооч зах зээлийн эдийн засаг цогцлон сүндэрлэсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнгөрсөн хорин жил нь завсрын үе монжооч зах зээлийн эдийн засгийнхаа хамт амилан өндийж харин олон хэвшилт эдийн засаг нь шилжилтийнхээ үеийн хамт сэхэж чадалгүй түүхийн хог новш руу таягдууллаа гэсэн үг.
Эцсийн дүнд зах зээлийн шилжилт өөрийн аюултай хандлагуудаараа нүгэлт оньсуудаараа 1992 оны Үндсэн Хуулиар тунхаглагдсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг чангалан атгаж, уг нийгмийг шилжилтийн үе рүү алхуулалгүй шууд завсрын үе рүү шахан оруулж, түүнийг хэний ч үл таних тийм нийгэм болгон хувиргаж чадлаа. Хэний ч үл таних ийм нийгэмд шинэ маягийн колониализм төгс амилж, бас хоёр лут жигүүрлэг далд колониализмтай мөр зэрэгцэн алхах сайхан боломжийг олж авчээ. Бид 1990-ээд оноос яригддаг болсон гурван янзын нийгмийн тухай асуудлыг зон олондоо толилуулахад бас нэгэн чухал асуудлыг хөндөх шаардлагатай болсон. Энэ юу гэсэн асуудал вэ гэвэл ер нь монголчууд бид Монголынхоо жинхэнэ амьдралыг мэдэж байна уу, үгүй юу, Монгол улс, Монгол үндэстэн энэ хорвоод орших уу, эс орших уу гэсэн асуудал юм. Хүмүүс бие биенээ, бас залуусыг амьдрал мэдэхгүй байна хэмээн зэмлэдэг, дарамталдаг, хавчдаг. Амьдрал бол нэн өргөн утгатай ойлголт.
Бид аж ахуйн амьдрал, гэр бүлийн амьдрал, аймаг орны амьдрал зэргийг зааглахаас гадна олон улсын амьдрал, эдийн засгийн амьдрал, соёлын амьдрал, бас улс төрийн амьдрал, хамт олны амьдрал гээд л амьдралын олон хэлбэрүүдтэй байнга учирсаар байгаа. Эдгээр амьдралыг бүгдийг нь таван хуруу шигээ мэддэг тийм лут толгой аль ч улс оронд төрөөгүй байгаа. Харин бодлогын төвшинд, удирдахуйн төвшинд амьдрал гэсэн ухагдахууныг тодорхой чиглэлээр, тодорхой салбар хүрээгээр зааглаж гол гол хандлагууд том том үйл явцуудаар нь тандаж залуурдах тийм боломж гарч байдгийг хэлэхэд илүүдэхгүй. Бидний хөндөж буй асуудлын гол гогцоо нь бүхэл бүтэн улс орныг, том нийгмийн тогтолцоог хамарч байгаа учраас бид нийгмийн амьдралыг эдийн засгийн амьдрал, хүн ардын амьдрал, соёлын амьдрал, улс төрийн амьдрал гэж ангилахын зэрэгцээ эдгээр амьдралын хүрээнүүдийг холбодог улс орны дотоод амьдрал, улс орны гадаад амьдрал гэсэн хоёр том огтлолыг заавал анхааралдаа авах ёстой.
Бид Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хуралд зориулж, Ардчилсан хувьсгалын онол бодлогыг эцэлсэн боловсруулахдаа нийгмийн амьдралын дээр дурьдсан хүрээнүүдийг шүтэлцүүлэн уялдуулдаг гол үйл явцууд, том чиглэмжүүд, лут зөрчлүүд, тэмцлийн хэлбэрүүд зэргийг хөгжлийн гольдролтой, хөгийнжилийн хандлагатай холбон үзэж шилжилтийн үеийн болон завсрын үеийн асуудлыг шийдэх боломжтой болсон юм. Ингэснээр Монголын ээдрээт бодит амьдрал руу улам ойртож манай улс социалист улс биш, харин далд колони улс болчихсныг тогтоосон төдийгүй бидний гол түшиг болж байсан зөвлөлт гүрэн социалист улс биш гэдгийг, жинхэнэ том колоничлогч гүрэн болчихсныг тодруулж, улмаар Монгол улс бие даан хөгжих асар их нөөц чадавхтай гэдгийг давхар тодорхойлж чадсан билээ.
Хэрэв Монгол улсын бодит амьдралыг онолын төвшинд, үзлийн төвшинд, том бодлогын төвшинд, зөв тандаж баймааж л нийгмийн амьдралын жинхэнэ үнэнийг тайлж, түүнийг түүхэн ямар замналаар урагшлуулах чиг шугмыг гаргаж болдгийг бид ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулах их ажлын үеэр олж мэдсэн гэлтэй. Үүнтэй уялдуулж бид нэгэн тодорхой амьдралын жишээг дурьдъя. 1978 оны үед Монгол улс далд колониализмын гольдролоор гэлдэрч байсныг тогтоомогц энэ нь нийгмийн тэргүүлэх шинжлэх ухаануудын уялдааг огт өөр өнцгөөс харах шаардлагыг тавив. Ингээд л хямрал, том гажлууд, далд мөлжлөг, их өр, хөгжилгүй өсөлт, тарчиг амьдрал зэрэг үзэгдлүүд юунаас үүссэн гэдэг нь цэгтлэгдсэн юм. Манай зарим том лийдэрүүд Монголынхоо ээдрээт бодит амьдралыг тандах онол улс төрийн арга зүйг эзэмшээгүйгээсээ болж Монгол улсад социализм цаашдаа явуургүй болчихлоо гэсэн дүгнэлтийг хийж улмаар улс орноо бушуухан өөр нийгмийн тогтолцоо руу, бүр тодруулбал зах зээлийн нийгэм рүү оруулах шаардлагатай гэсэн том үндэслэлийг дэвшүүлж байсан.
Үүнээс үүдэж бид юуг хэлэх гэж байна вэ гэвэл манай том дарга лийдэрүүдийн дотор социализмыг таньдаггүй, бас капитализмыг ойлгодоггүй, коммунизмийг төсөөлдөггүй, колониализмыг хардаггүй, улмаар далд колониализм гэдгийг огт сонсоогүй тийм дээдчүүл олон байсан гэдгийг цохож хэлэх гэсэн юм. Тийм ч учраас улс төрийн том бодлогын асуудал яригдахад нийгмийн янз бүрийн тогтолцоонуудыг ялган салгаж, зааглаж мэддэггүй явдал гарах нь тун аюултай хор уршиг тарьдгийг онцолж сануулах хэрэгтэй. Монгол улсад социалист нийгэм огт байгуулагдаагүй байхад, социализмын материал техникийн бааз нь биш харин далд колониализмын суурь үндэс тавигдсаныг огт ойлгохгүйгээр улс төрийн хөтөлбөрийг гоё цэцэн үгээр бичиж, олон түмний тархийг угаах явдал газар авсан байлаа. Лут лут лийдэрүүдийн амнаас “Бид социализмын үед”, “Бид коммунист байгууллын үед” гэж өнөөг хүртэл ярьсаар байна.
Ингээд монголчууд маань колониализм руу гараа зангидаж тэмцэх биш, харин огт байгуулж чадаагүй социализм рүү, коммунизм руу дайран давшилдаг болсоор хорин жилийг өнгөрөөлөө. Олон янзын нийгмүүдийг зөв таних нь зөвхөн нийгмийн хандлага зөрчлүүдийг онол-үзэл-бодлого гэсэн уялдаат сүлжээгээр судлаж тогтоох ёстой. Үүнтэй холбож надтай тохиолдсон нэгэн түүхийг дурьдъя. Саяхан болж өнгөрсөн Ардчилалын баярын үеэр Монголын ардчиллын тухай баримтат кинонуудыг олон түмэнд үзүүлжээ. Тэгэхэд нэгэн лоозон дээр “Нэргүй, Бошигт хоёр бол урвагч” гэж бичсэн байна. 1990 онд миний бие Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүнээс татгалзаж намынхаа батлахыг буцааж өгсөн. Энэ нь цаанаа том шалтгаантай байв. Энэ шалтгааныг би хорин жилийн дараа хэлэх учиртай. Монгол Ардын Хувьсгалт Нам Марксизм Ленинизмийг өөрийн гол үзэл суртал болгоно хэмээн 1960 оны Үндсэн Хуулинд оруулж баталчихаад гучин жилийн дараа энэ нам Марксизм Ленинизмаас татгалзах болсон учраас би Марксизм Ленинизмд үнэнчээр үлдэж МАХН-аас холдсон билээ.
Тэгээд ч зогсохгүй Монголын Ардчилсан Холбооны Мөрийн хөтөлбөрт: “Бид хүн төрөлхтний оюун сэтгэлгээний гайхамшигт өв сан МАРКСИЗМ-ЛЕНИНИЗМЫН АРГА ЗҮЙГ үнэнхүү бүтээлчээр ашиглахыг эрмэлзэнэ” гэж тусган оруулж, МАРКСИЗМ-ЛЕНИНИЗМД үнэнч хэвээр үлдсэнээ харуулсан билээ. Чухам хэн нь урвасан бэ гэдгийг зон олон тогтоож чадна гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Гол үзэл суртлаасаа татгалзсан МАХН урваж, МАРКСИЗМ-ЛЕНИНИЗМД үнэнчээр үлдэж, Марксизм-Ленинизмын онол арга зүйг төгс судлаж эзэмшихийн төлөө чармайж зүтгэсэн П.Нэргүй мэтийн хүмүүс юунаас ч урваагүй гэдэг нь тодорхой болох биз.
Доктор П.Нэргүй /Huh tolbo/