Tuesday, April 6, 2010
Хүрээний зүүн өмнөд хороо харчууд гэх газрын тухайд товчхон
1855-1892 оны үеийн ”Их хүрээ” гэсэн зурагт Их хүрээг баруун Сэлбэ гол дээр голынхоо зүүн гарт ихэнх, голынхоо баруун гарт багахан хэсэг гэж тэмдэглэсэн нь 1912 онд Жүгдэр зураачийн бүтээсэн “Монгол улсын нийслэл хүрээ” гэсэн зурагтай харьцуулахад “Их хүрээ” гэж нэрлэсэн нь зөвхөн их хүрээний төв дунд байсан “Зүүн хүрээ” гэдэг лам нарын хорооллыг заасан бол их хүрээний зүүн өмнөд Зүүн сэлбэ голын баруун гарт хүрээн дэх хэрэг шийтгэх Амбан Түшээт ханы яам, мөн голын зүүн гарт хүрээн дэх хэрэг шийтгэх манж сайдын яам гэсэн хоёр хэсгийг 1912 оны зурагт нилээд хэдэн хороолол хэсгүүдийн төв дунд “Зүүн өмнө хороо” гэсэн ерөнхийлсөн нэг нэр бичсэн байна. Судалгаанаас үзвэл энэхүү ерөнхийлсэн нэрийн доторхи хэсгүүдийг 1912 оны үе буюу түүнээс хойш Амбан ханы хороо, Сангийн яамны хороо, Цахарын хороо, Жонон вангийн хороо, Эрдэнэ вангийн хороо гэх мэтээр хэсэг хэсгээр нь нэрлэдэг байсан бололтой. Амбан ханы хорооны тухайд гэвэл Манж чин улсын үед Их хүрээн дэх амбан түшээт ханы яам буюу Монголчуудын нэрлэж заншсанаар их хүрээнд суудаг Монгол амбаны газрын нэрээр тэнд ажилладаг их, бага тушаалын Монгол түшмэд бичээч нарын үүсгэсэн хашаа хорооллоос ийм нэр үүссэн байна. ХХ зууны эхэн үеийн амбан хааны хороо гэсэн хэсэгт эдүгээ Архивын Ерөнхий Газар, Үндэсний Төв Архив, Соёлын төв өргөө, хэвлэлийн “АДМОН” компани, МУИС, ШУТИС, МУБИС, Боловсролын хүрээлэн, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль зэрэг гол төлөв шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд байрладаг билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA...
TOPLI POZDRAV GRADOVIMA HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza.
KONTAKT PODACI:
WhatsApp: +385-9156-08706
E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}
';;/..,l\
Post a Comment