Tuesday, April 6, 2010

Барон Унгернд Богд хаанаас баатар цол шагнасан тухай баримт

Зєвлєлтийн нэрт дипломатчдын нэг А.А.Иоффегээс В.И.Ленин, Л.Д.Троицкий, Г.Е.Зиновьев, И.В.Сталин нарт илгээсэн захидалд: "Монголыг зєвлєлтжvvлсэн явдал бол сайтар бодож боловсруулсан цэгцтэй тєлєвлєгєєний vр дvн бус. Хэрвээ Монголд Унгерн байгаагvй бол манай нєхєд тэнд нэг их амжилт олохгvй, бид Дорнод Туркестаныг, хэдийгээр тэнд Бакич байсан ч гэсэн зєвлєлтжvvлж чадаагvй шигээ Монголыг зєвлєлтжvvлж чадахгvй байсан. Чичерин тэндэхийн єлбєгєрvvдэд зохих ёсны хариу цохилт єгєєгvй" гэсэн байна. Тvvнийг ухаан солиотой, хийрхvv, японы гар хєл бологч, муу жанжин, алуурчин гэх мэтээр бичсээр бидний тархинд суулгажээ. Гэвч тvvний Монголын тvvхэнд байгуулсан гавъяа нь Богд хаант Монгол Улсыг сэргээн байгуулсан ба Зєвлєлтийн цэргийг Монголд орохоос єєр аргагvй нєхцєл байдалд оруулсанд оршино.

Vнэхээр "солиотой" Барон 800-хан цэрэгтэй зvvн хязгаараас гэнэт орж ирээд Хvрээнд бэхэжсэн 15000 хvнтэй Хятадын байнгын цэргийг хиар цохиогvй бол, гаминг цэвэрлэж, Монголыг бvрмєсєн тусгаарлаад єєрсдийн нь эсрэг тvшиц газар болгочихоогvй бол улаантнууд Монголын тєлєє хуруугаа ч хєдєлгєхгvй байв. Улаантнууд Монгол дахь хятадын армитай байлдахаас болгоомжилж байв. Хvрээнд бэлтгэл хvчтэйгээ нийлээд 15 000, Чойрт 2 000, Хиагтад 3 000 нийтдээ 20 000 гаруй цэрэг, 50 орчим их буу, 150 пулеметтай армийг "тэнэмэл" Барон єчvvхэн хvчээр гэнэтхэн бут цохиод сарниулчихна гэдэг vнэндээ байж болшгvй "домог" авч бодтой болсон л юм даа. Тэгээд ч дипломат шалтгаан байсан нь большевикууд Хятадын зєвшєєрєлгvй Монголд орж чадахгvй байлаа, харин Баронд ийм "зєвшєєрєл" огтхон ч шаардлагагvй байв. Тэгээд ч дэлхийн дайнаар суларсан Оросуудын араар урвагч феодалуудтай хуйвалдан гурван улсын хэлэлцээрийг зєрчсєн Хятадын тvрэмгийлэгчдийг хєєсєн тvvний vйл ажиллагаа шударга ёсонд нийцсэн, хууль ёсны vйлдэл байсан билээ.

Хэрэв Барон "Сибирьт халдаж, алсдаа нvvдэлчдээс бvрдсэн арми байгуулж, Зєвлєлтєд заналхийлдэггvй юм гэхэд морин цэргийн байнгын довтолгоо єрнvvлж, Сибирийн ард тvмнийг боегох сэдэл тєрvvлж магадгvй" гэж улаантнууд болгоомжлоогvй бол хэзээ ч Монголд цэрэг оруулахгvй байв. Тэр шvvх хурлын ємнє єгсєн мэдvvлэгтээ "Би Зєвлєлтєд довтлох зоригтой цагаантнуудын сvvлчийнх" гэж хэлсэн нь vнэн юм. Зєвлєлтийн цэрэг Монголд орж ирээд цагаантнуудыг л мєрдсєн болохоос гамингуудыг Барон цэвэрлэчихсэн байсан тул Монголын талаар Хятадууд элдэв єгvvлэл гаргах шалтгаан бий болгож чадаагvй билээ. Зєвлєлтийнхєн харин ч Баронд цохиулсан гамингуудыг єєрийн нутгаар дамжуулан Хятад руу гаргаж байсан юм. Барон бол Монголд элэгтэй, шашин, ёс заншлыг нь хvндэтгэн vздэг цєєхєн Европ хvний нэг байв. Тэр хосгvй ховорхон нєхцєл байдал vvегэж чадсаны ачаар л Монголчууд тусгаар тогтнох замдаа гарсан билээ. Бароныг бут цохисны дараа Ардын намынхан Хятадын тvрэмгийллээс болгоомжилж Зєвлєлтийн цэргийг гаргахгvй байх хvсэлт тавьсан юм. XX зуунд Зєвлєлтийн цэрэг Монголд байрлаж байсныг бид шvvмжилдэг авч vнэндээ тэр нь манай тусгаар тогтнолын хэрэгт их тус болсон билээ. Сингапурын Ерєнхий сайд Ли Куан Ю 1960-аад оны эцсээр колоничлогч англичуудаасаа "Цэргээ бvv гаргаач" гэж гуйж явсантай л адил хэрэг.

Тvvний хvмvvжил тєлєвшил зан араншин vvнд нєлєєлжээ. Нэгдvгээрт тэр єєрийнхєє биеэр эртний Хvннvчvvдийн цус гvйж байгаа гэдэгт бат итгэсэн байв. Унгерн, Унгариа гэдэг овог бол Атиллын удмын овог гэж тэр хэлдэг байжээ. Хоёрдугаарт XX зууны эх, дэлхийн I дайны дараа Европын хаадын ордонд нэвтэрсэн оккультизм, далд нууц шинжлэх ухаан ба Буддизмыг шохоорхон судлах явдалд гvнзгий автсан хvн байв. Тиймээс тэр "амьд Будда" гэгдэж байсан Богд хаанд ихэд хvндэтгэлтэй хандаж, ямар нэгэн нууцлаг хvчийг буддизмын нэгэн тєв Монголоос олно гэдэгтээ огтхон ч эргэлздэггvй хvн байв. Тэр Хvрээг чєлєєлсєн ялалтынхаа дараа дайн тулаанд лам нарыг байнга авч явдаг байсан ба давших єдєр, цагаа асуудаг байж. Харин орос офицерууд нь тvvний энэ vйлдлийг зvгээр л солиорол гэдэг байжээ. Vvний бас нэг нотолгоо нь Зєвлєлтийнхєнд ялагдсаныхаа дараа тэр ойрхон Манжуурт биш алс Тєвдєд очихыг зорьж байжээ. Богд хаанд захидал илгээж, Хvрээг орхин Улиастайд тєвлєн суухыг ч хvсэж байв. Хэрэв тэр Тєвдєд очсон бол улаантнууд дагаад Тєвдийг салгах гэж оролдох байсан болов уу? Тvvний ялалт бас л гайхмаар vйл явц байлаа. Чухам тийм учраас улаантнууд хятадуудтай байлдахыг хvсээгvй мєртлєє Хятадыг ялсан Бароны хvчийг устгахыг чухалчилжээ. Унгерн Америкийн сурвалжлагчид єгсєн ярилцлагадаа: "Монголчууд Европчуудын эдгээж чадаагvй євчнийг ч эдгээж чаддаг" гэж хэлснийг Бурдуков дурджээ.

Мєн тэр нvvдэлчдийн цэргийн чадварт огтхон ч эргэлздэггvй цєєхєн европ хvний нэг байлаа. Тохь тух, илvv зvйл шаарддаггvй, хатуужилтай нvvдэлчдийн морьт арми байгуулахыг тэр мєрєєдсєн ба улаантнуудтай байлдахдаа оросуудад биш монголчуудад гол найдлагаа тавьж байснаа огтхон ч нуудаггvй байжээ. Гэвч харчин, цахар, буриад, монголчууд нь сахилга бат сул, дээрэм тонуул, архи дарсанд дуртай, дураараа аашилдаг байсныхаа горыг Баяр гvнийг алдсаныхаа дараа л мэдсэн юм. Ингэлээ гээд Барон монголчуудыг шийтгээгvй, харин ч шархадсан харчин цэргийг эмчилсэнгvй гэж эмчээ vхлvvт болтол нь зодож байжээ. Хятадууд монголчуудтай байлдахаас зайлсхийж, элдэв хорт явуулгаар эрхэндээ барьж байхыг хичээж, харин улаантнууд Монголын байлдах чадварыг шууд муу гэж байв. Щетинкиний илтгэлд энэ тухай тодорхой бичсэн байдаг.

Тvvнд дарлагдан зовсон, эрх чєлєєгєє эрсэн монголчуудын тэмцэл таалагддагбайв. Тиймээс ч тэр буриад, харчин, татаар, башкир зэрэг монгол угсаатнаас бvрдсэн арми байгуулахыг хvсдэг, тvvндээ ч хvрсэн юм. Барон Унгерн фон Штэрнбэрг бол ёстой л "Халхын заяагаар гэнэт тодорсон" хvн байлаа. Тэр тєрєхдєє ямар сонин хувь заяатай болохоо мэдээгvй байх. Алс хол Австрид тєрсєн сахилгагvй, бяцхан Роман хvv Дорнын тvvхэнд мєнхрєн vлдэнэ гэдгээ мэдэж байсан болов уу? Хэрэв Барон байгаагvй бол тvvх яаж эргэх байсныг бодоод vзвэл сонирхолтой л юм. Бид тvvхийн ийм агшнуудыг, нэг хvний гvйцэтгэх vvргийг огт анзаардаггvй гэмтэй л дээ. Гэвч эцэст нь тэмдэглэхэд тэр Сонголыг тусгаар улс болгох санаатай хvн байсангvй, харин хуучин Чин гvрнийг сэргээн байгуулах, vvндээ нvvдэлчдийг ашиглах сонихолтой л байсан нь тvvний бvхий л бичиг захидлаас харагддаг.

Харин Барон Унгерн ялагдан баригдсанаар түүний хувь заяаг хэрхэн шийдэх талаар "Оросын коммунист большевикуудын намын Тєв хорооны улс тєрийн товчооны 1921.08.29-ний єдрийн хуралдаанаар авч хэлэлцээд 55-р протоколд ингэж бичжээ. Барон Унгернийг шvvхэд шилжvvлэх тухай санал дээр В.И.Ленин єєрийн гараар цохилт хийхдээ "Энэ хэрэгт маш анхааралтай хандаж, ялын vнэн магадтайг шалгаж, бvрэн дvvрэн нотолсон тохиолдолд л ил шvvх ажиллагааг яаралтай зохион байгуулж, буудвал зохино гэдэгт эргэлзээ байж болохгvй" хэмээгээд гарын vсгээ зуржээ. Унгернийг баригдсаны дараа улаантнууд тvvнд их зєєлєн хандаж байсан ажээ.

Ингээд Новониколаевск дахь хувьсгалт цэргийн шvvхээс 1921 оны 9 дvгээр сарын 15-нд Москвагийн цагаар 03 цаг 15 минутад тvvнд ялын дээд хэмжээ оноосныг сонсгож 16-нд гvйцэтгэжээ. Тэр 35-хан настай байлаа. Монголын шинэ үеийн түүхэнд өөрийн гэсэн нэрээ үлдээсэн энэ хүмүүнийг Монголын төр үнэлэн шагнаж байсан нь эдүгээ түүх болон үлджээ. Түүнийг "Баатар" цолоор шагнасан тухай Богд хааны зарлигийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна. Таалан соёрхоно уу!

Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Богд хааны зарлиг

Орос жанжин генарал Барон болбоос бидний Монголын өөрийн эзэрхэх засгийн газрыг дахин байгуулах хэрэгт тэргүүлэн чармайн зүтгэсэн гавъяа бүхий хүмүүн мөн.

Түүний бие анх цэрэг авч ирснээс инагш хүйтэн жихүүнд халирасхийхгүй, олон ардыг өчүүхэн төдий гаслагсангүй, эцэстэл зоригийг хатуужин явсаар нэгэн өглөөний зуур Хүрээний газрыг байлдан авч гавъяа бүтээсэн ба шан хорыг тэгшлэн, цэргийн цаазыг явуулсанийг үзвээс үнэхээрийн тодорхой чанга хэмээвээс болмой.

Тиймийн тул би бээр их л сайшаан үзэж, генарал Баронд үе улиран ханы зэрэг, дархан хошой чин вангийн хэргэм, ногоон жууз, улбар шар хүрэм, шар жолоо, гурван нүдэт тогосын отог, улсыг мандуулагч их баатар жанжин цол шагнавай.

Хойч өдөр үе улиран тасрал үгүй залгамжлуулагтун. Иймийн тул шар торгоны өргөмжлөлд эрдэнэ дарж олговой.

Олноо Өргөгдсөний арваннэгдүгээр он

1 comment:

shore said...

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй
интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон
найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн
надад туслаж болно гэж хэлсэн
ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа
тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй
albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч
итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан
24 цагийн дотор би итгэж чадахгүй,
би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно
(albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай
тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.
 Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)