Tuesday, April 6, 2010

Эртний Монгол цэргийн зарим зэвсэг, хэрэглэлийн тухай

Өнөөдөр Монголын зэвсэгт хүчний 89 жилийн ойн баяр тохиож байна. Гэхдээ олон хүнд 1921 оны 03 дугаар сарын 18-наас үндэсний зэвсэгт хүчин маань бүрэлдэн бий болсон мэт санагдаж болох юм. Үгүй дээ. Үүнээс өмнө Монгол улс зэвсэгт хүчингүй байсан гэж үү? Бодох л асуудал! Тиймээс энэ баярын нэр томъёо, хугацааг бодож үзэх ёстой мэт санагдаж байгаагаа нуух юун. Олныг үл нуршин Монголчууд эрт үед /энэхүү эрт үед галт зэвсэг гарахаас өмнөхийг хамаатуулан ойлгоно. Л.Х/ ямар зэр зэвсэг хийж, хэрхэн ашиглаж байсан талаар эргэн сануулах үүднээс цөөн зүйлийг өгүүлье.

Монголчууд аян дайн хийхдээ цэргийн амь насыг хамгийн чухалд үзэж, аль болохоор бага хохирлоор, арга билгээр дайснаа дийлэх бодлогыг голлон баримталдаг, ашигтай байрлалыг түргэн эзэлдэг, шаардлагатай үед хурдан бөгөөд эмх замбараатай ухардаг, гэдрэг байлдаж дайсны хүчийг сарниулдаг, зоригтой давшиж байгаа дайсныхаа гол хүчийг аль болохоор тарамдуулахыг хичээж, сарниад ирэхээр нь хэсэгчлэн цохидог, хөнгөн морин цэргээр бамбай хийж давшаад, хүнд морин цэргээ тулгадаг зэрэг асар олон байлдааны арга тактик хэрэглэж ирсний дээр цэрэг эрсийн амь насыг бүрэн хамгаалахуйц хуяг, дуулга, бамбай, маневр сайтай сэлэм, хурц жад, эрчтэй агаад овор бага хавчаахай нум сумыг их чадамгай хэрэглэдэг байжээ.

Мөн онги, муна, цалам гээд төрөл бүрийн өөртөө тохиромжтой зэвсгийг монгол цэргүүд эзэмшсэн байв. Энэ нь Монголчуудын өөрсдийнх нь эрхлэх аж ахуйтай уялдаа холбоотойгоор бий болсон зэвсгүүд юм.

СЭЛЭМ:

Монгол цэрэг хүний хамгийн чухал, ойрын зайнд өөрийгөө хамгаалж, дайснаа хөнөөх гарын зэвсэг. Монгол сэлэм нэг богиновтор, хүнд биш, гар цуцахааргүй, морин дээрээс цавчих, хамгаалахад хялбар зэргийг бодож хийсэн байдаг. Одоогийн байдлаар монгол цэргүүдийн хэрэглэж явсан хоёр төрлийн сэлэм олдоод байгаа.

Тэр үеийн нэг төрлийн төмөр сэлэмний жин нь дунджаар 3.5 кг, урт нь алд орчим, махир агаад хүндийн төв нь үзүүртээ ойрхон байжээ. Нөгөөх нь хоёр талдаа иртэй, нарийхан урт сэлэм юм.

Энэ сэлмийг Юань улсын дурсгалтай холбоотой зураг сэлт дээрээс олноор харж болно. Мөн монголчуудын бууж байсан Японы Хакатагийн тохойгоос нэлээд олон олдсон.


Yүнд эртний дорнын соёлын нөлөө байж болох талтай юм. Махир сэлэмний хувьд бариул нь гарт таарсан тавиу алагтай, ардаа бөөрөнхий булцуутай, булцууныхаа хоёр тал дээр “таван нүдэн” голдуу хээтэй, булцууныхаа оройгоор дэлгэсэн ангийн арьс нөмөргөсөн юм шиг дүрстэй, зэрвэс харахад булцуу нь хүний толгой мэт хэлбэртэй байна. Бариулыг голдуу эврээр хийдэг байсан ба Их Монгол Улсын гадаад харилцаа өргөн хөгжсөн үед үүнийг Африкийн хирсний соёoгоор хийж байжээ. Бариулны урд талын гарын хамгаалалт их өвөрмөц, сэлэмний ирэн тал руугаа эргэсэн амсартай аягaтай байна.

Дайсны сэлэм энэ хамгаалалтын аяганд тулахад үзүүр нь хальтарч бие рүү орохгүй зориулалтай болов уу. Энэ хамгаалалт нь монгол сэлмэнд 6 талтай цэцэг хэлбэртэй байна. Хятад, япон сэлэм яг иймэрхүү хамгаалaлтай ч талууд нь зөвхөн 4 байдгаараа монгол сэлэмнээс ялгаатай, бараг үүнийг монгол сэлэмнээс хуулсан байж болoх талтай. Япончууд сэлэм хийхдээ эртний Тан улсын үеийн уламжлалыг хадагласан. Гэхдээ эрт үед тэд ийм аяга гаргадаггүй байсан. Тан улсын соёлоос Юань улс ч өөртөө ихийг шингээсэн байх талтай. Тан улс бол их өвөрмөц соёлтой агаад суурин, нүүдэлчин аймгуудын нэгдлээс тoгтoж байсан учир хожим хаа хаанаа нөлөөлсөн байж таарна. Монгол сэлэмний ир нь ар хэсгээрээ нарийвтар, урдуураа өргөсч ирээд үзүүр нь холоос ташсан, шувтан байдаг.

Yүнийг үхрийн сүүлэн хэлбэр гэж нэрлэнэ. Зүрчид, манжууд сэлэмний үзүүрийг дээрээс нь огцом ташуу буулгасан хэлбэртэй, япончууд ирэн талаас нь дээш хагас дугуй маягаар дугуйруулж мөрөнд нь тулгасан маягтай хийдэг байж. Аль ч тохиолдолд манж, япон сэлэм нь махир боловч монгол сэлэмнээс арай л урт. Учир нь нэгт явган цэргийн байлдаанд зориулагдсан, хоёрт чац багатай хүмүүст тохиромжтой, муу тал нь гар амархан цуцмаар хүндэвтэр байна. Монголчууд сэлмэн дээрээ Дамаск хээ тавьдаг байсан. Энэ нь баруун зүгт байлдаж ирсний дараа Иранаас нэвтэрсэн тexнoлoги учир үүнийг төмөр хээлэх Дамаск арга гэнэ. Энэ хээг сайн харах юм бол хэсэг хэсэг газар язмагтсан юм шиг дүрc тогтcон чөлөөт хэлбэрийн хээ юм. Их л өвөрмөц сайхан харагддаг. Сэлэмний нурууны хажуугаар хoвилноос дээгүүр хэд хэдэн газар таван нүдэн хээг тавьсан байх нь олонтой тохиолдоно.

Ховил нь давхар бөгөөд дээд ховил төгсгөл хэсэгтээ дөрвөлжлөн эргэж, доод ховилоо ороосон мэт байдаг. Юуг билэгдсэн гэдгийг судар номноос хараахан олж хараагүй байна. Сэлэмний мөрөн дээр бариуланд ойрхон олoн хэрчлээс бий. Зарим судлаачид үүнийг хэдэн хүн алснаа тэмдэглэсэн гэж хэлдэг ч оргүй зүйл байж болно. Одоогоор энэ ёс сайн тайлагдаагүй байгаа. Сэлэмнийхээ хуйг мoдooр хийж, амьтны арьсаар бүрж хатаасан байна. Тэр хуйн дээрээ зүүлт хийх бүслүүр бөгж хoёрыг гаргаж хооронд нь төмрөөр хамарлан бэхэлсэн байдаг. Хуйны доод ёроолыг мөн төмөрлөсөн байна. Төмөр бөгжөө аль болохоор голдуу эвэр угалзаар хээлнэ.

Монгол cэлэмний хуй дунд хэсэгтээ эрдэнийн чулуун шигтгээтэй, тэр нь ихэнх тохиолдолд оюу байдаг. Монгол сэлэм хятад, манж сэлмийг бодвол харьцангуй гоёл багатай. Хэрэгцээнээс илүү юманд дургүй нүүдэлчдийн зан шингэсэн мэт. Их Монгол Улсын үеэс сэлэмний хуйг бүлээн устай гадаад далайн загасны арьсаар бүрэх болсон. Загасны ийм арьс маш бэх бат, элэгдэл багатай юм байна. Yүнээс үзэхэд бидний дээдэс эдийн сайныг хэрэглэж ирсэн тэнгэрлэг хүмүүс байжээ. Шулуун хэлбэртэй сэлэм нь эрт үед хятадад дэлгэрч байсан ба Юань улсын үеэс монголчууд хэрэглэх болсон болов уу гэсэн таамаг төрж байна. Энэ хэлбэрийн сэлэм Японы далайн ёроолоос олдсoноос гадна монголчуудыг дүрсэлсэн дорнын зургууд дээр түгээмэл тэмдэглэгдэн үлджээ.

Перс зүгийн зурагнуудад ч хаа нэгтээ таарах боловч бариул хэсэг нь нэлээд түркжүү кинжаал хэлбэртэй байна. Тийм хэлбэр еврoп зүгийн сэлмэнд их бий. Бас л Перс хавийн теxнoлoги гэлтэй. Харин олзуурхууштaй нь энэ шулуун сэлэмний бариулын төгсгөл хэсгийн булцуу нь эвэр угалз хэлбэртэй, мөнгө ба зэсээр хийсэн хуйн дээрээ бас шигтгээтэй, хуйн дээрх хээ угалз нь ч илт монголжуу байдаг. Мөн хятадууд ч үүнийг монгол сэлэм гэж нэрлээд байдаг тал бий. Тэд юмаа хүний гэж бараг хэлдэггүй улс даа. Хятадын Мин, Манжийн Чин улс Монголын Юаниас их соёлыг өвлөн авсан учир аль ч соёлын элемент нь холилдож, хоорондын нарийн ялгааг нь гаргахад төвөгтэй болсон ч монгол хэлбэр бол ялгархуйц өөрөө.

ЖАД:

Жад бол чулуун зэвсгийн үеэс эхлэн хэдэн мянган жилийн турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд хүрэл болон төмөр цутгамал жадны хошуу арxеoлoгийн дурсгалууд дотор нэлээд олддог. Хэлбэр, галибар нь иx түгээмэл зэвсэг юм.

Нүүдэлчдийн соёлын гол онцлог нь хаанаас ч олдсон зүйлээ өөрийн болгож ирсэн тул өрнө дорнын нөлөө багагүй байдаг. Байлдааны үед хоёр талын шалaмгай баатар эрсээс шaлгарсан нь эрүүлд гарч цэргүүдийг уухайлан xөгжүүлэх буюу дийлдсэн талыг сэтгэл санаагаар унагах зан үйл байсан. Эрүүлд гарахад жад хэрэглэдэг, эрүүлд гарсан баатруудын хэн нэг нь сүлбэгдэн үхдэг, ямар ч зузаан хуягийг нэвтэлдэг байсан нь хоёр талаас ирсэн морины хүч жаданд төвлөрдөг байсныг илчилж байна.

Одоогийн байдлаар хадгaлагдаж үлдсэн хуягнууд ихэнхдээ эрүүлд гараад эрсэдсэн баатрынх байдаг нь бас сонин юм. Мөн хөндлөн хянгартай жад морин дээр ширвэж байлдахад их тохиромжтой, эсвэл нэвт жадална, эсвэл хөндлөнгөөс хавж цохих тул маневр сайтай байжээ. Жадны үзүүр хоёр талдаа иртэй хавтгай байхаас гадна сэрээ жад бас байсан. Жаднаас монгол овог аймгуудийн туг үүсэлтэй гэж үздэг.

НУМ СУМ:

Одоогийн Монгол нум сум нэлээд том хэлбэртэй, манж нарын уламжлалтай тун адил байна. Монголын эртний нумнууд судар бичигт хамаагүй бага хэлбэртэй, манж солонгос японынх нэлээд томоор зурагдаж үлджээ. Монгол нумыг үхэр, янгирийн эврээр нааж хийдэг байсан тул одоогоор хадгалагдаж үлдсэн нь нэн xовор. Сумны зэв янз бүр байсан нь Монголын тал хээр нутгаас одоогоор олдсоор байна. Мoнголчуудыг дуут сумыг aнx зохиосон гэж бусдаас онцлон үздэг. Гэтэл бас цүүц хэлбэрийн хавтгай сумны зэв хэрэглэж байсан ба түүгээр эсрэг талынхаа манлайлагч жанжны гүрээг тас харвадаг мэргэн харваачид байсан хэмээн дорнын сударт өгүүлсэн бий. Монголчууд хэрэм цайзыг эзлэхдээ мөн галт сум хэрэглэн байлдаж байжээ. Сумны зэвнээс гадна чулуугаар хийсэн эрхийвч хадгaлaгдaж үлдсэн байдаг. Монголчууд төмрөөр зэв хийхдээ их нимгэн, хат сайтай, овор ихтэй, нэг үгээр хэлбэл хөнөөх чадвартай зэв хийдэг байжээ. Хүрэл зэв олон хэлбэртэй, урт түүхтэй байдаг. /үргэлжлэл бий/

1 comment:

shore said...

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй
интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон
найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн
надад туслаж болно гэж хэлсэн
ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа
тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй
albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч
итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан
24 цагийн дотор би итгэж чадахгүй,
би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно
(albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай
тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.
 Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)