Tuesday, April 6, 2010

Монгол-Төвдийн гэрээ /1913 он/

20 дугаар зууны эхэнд буюу 1911 онд Монголчууд тусгаар улс болсоноо бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэх оролдлогууд хийж байсан ч тэр бүр амжилттай болж байсангүй. Харин Төвд дан ганцаар хүлээн зөвшөөрсөн байдаг ба найрамдлын гэрээг байгуулсан байдаг ажээ. Зүүн хойд Ази хийгээд Төв Азийн олон улсын харилцааны тавцан дээр Монгол улс гарч ирснийг найртайгаар хүлээн авч элч төлөөлөгчдөө илгээж харилцаа тогтоосон анхны улс бол Төвд байсан юм.


Тухайлбал, 1206 онд Төвдийн хаанаас Нялху нэрт ноёноор тэргүүлүүлсэн 300 хүний бүрэлдэхүүнтэй элчийг Чингис хаанд илгээж, төрийн бэлэг хүргүүлсэнд их хаан даруй соёрхож Лоочу Ананд Гэрви хэмээх ламд захидал өгч, бэлэг бариулан, хариу элчээр мордуулжээ. Түүний авч очсон бичигт “Чамайг залах бөлгөө. Ертөнцийн үйл явдал мину тутахын (дутагдахын) тул эс залав. Би эндээс чам дур шүтэн, чи тэндээс намайг сахь” хэмээсэн бөлгөө.Мөн дараа жил нь Төвдийн Үй мужийн захирагч Жага Цальпа болон Гунгаадорж тэргүүтэй олон лам, ноёд Монголчуудтай найрсаг харилцаа тогтоох зорилгоор 300 хүний бүрэлдэхүүнтэй элчийг явуулан Монголын хаанд бараалхуулж байв. Энэ удаад дээр өгүүлсэн 1913 онд Монгол-Төвдийн хооронд байгуулсан найрамдлын гэрээ бичгийг бүрэн эхээр нь сийрүүлэн, та бүхний хүртээл болгож байна. Энэхүү гэрээ бичигт ямарваа нэгэн үнэлэлт, дүн шинжилгээ хийлгүй, та бүхэнд санал сэтгэгдэлээ чөлөөтэй илэрхийлэх боломж олгохоор шийдлээ. Тэрхүү гэрээ бичгийг сийрүүлвээс:

Монголын Олноо өргөгдсөний хоёрдугаар он, арван хоёр сарын хорин еснөө Нийслэл Хүрээнээ хэлэлцсэн гэрээ бичиг.

Монгол, Төвд тус бүр Манж, Хятадын эрх мэдлээс ангижран, тусгаар байгуулсан бөгөөд язгуураас шашин шүтлэгийн хэлхээ холбоо нэгэн болох учир, үүнээс хоёр улс харилцан бие биесэд тус бололцох тухайг өөр өөрийн засгийн газрын заавраар найрамдлын гэрээ хэлэлцэх тухай.

Богд хааны зарлигаар томилогдсон Гадаад яамны сайд нягт билигт да лам Равдан, эрхэлсэн түшмэл жанжин Манлайбаатар бэйс Дамдинсүрэн,

Төвдийн хаан Далай ламын зарлигаар томилогдсон гүжир Луузан, Агваан, донир Агваанчойнзон, мөнгөн сангийн тэргүүлэгч Ишжамц, бичээч Гэндэнгалсан нар хэлэлцэн тогтсон нь:

Нэг. Төвд улсын эзэн Далай ламаас Монгол улсын тусгаар байгуулсныг зөвшөөрөн хүлээсэнээс гадна Монгол улс Жибзундамба ламыг монголын хаан болгон өргөмжилсөнийг басхүү зөвшөөрөн хүлээв.

Хоёр. Монгол улсын эзэн Жибзундамба лам Төвдийн тусгаар байгуулсныг зөвшөөрөн хүлээсэнээс гадна Төвд улсын хаанд Далай ламыг өргөмжилсөнийг басхүү зөвшөөрөн хүлээв.

Гурав. Монгол, Төвд хоёр улс үүнээс буддын шашныг хэзээд бадран дэлгэрүүлсээр байхыг хичээх хэрэгтэй.

Дөрөв. Хоёр этгээд эдүгээгээс гадаад, дотоодын харшлах дайсан тохиолдох аваас хэзээд харилцан хамгаалан тусалмой.

Тав. Хоёр улсаас албан, амин ба шашин шүтлэгийн буюу ямарваа хэргээр явагчдийг харилцан туслалцмой.

Зургаа. Хоёр улс харилцан худалдаа нэвтрүүлэх зэрэгт үл саатуулахаас гадна мөн харилцан боловсруулах газар байгуулавч болно.

Долоо. Хоёр улсын харъяат нар харилцан мөнгө хүүлэх хэрэг буй аваас эрхбиш өөр өөрийн засгийн газраа мэдүүлж гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв тэр ёсоор эс үйлдвээс аль ч албаны газар авч хэрэгсэхгүй. Хэрвээ үүнээс урьдаар гарсан хэрэг бөгөөд нэгэн этгээд хэтэрхий хохирсон зүйл буй аваас аль ч газар алба болгон авч хэлэлцмой. Бүх хошуу, шавийн дунд авсан нь бус болбаас зөвхөн авсан этгээдээс төлүүлбээс зохимой.

Найм. Эдгээр зүйлд нэмэн хэлэлцэх хэрэг буй аваас хоёр улсын засгийн газраас тусгай төлөөлөгч нарыг томилон гаргаж, хянан хэлэлцүүлж, нэмэн тогтоолговоос болмой.

Ес. Энэхүү гэрээг хоёр этгээд гар тавьсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болмой.

1 comment:

shore said...

АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй
интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон
найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн
надад туслаж болно гэж хэлсэн
ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа
тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй
albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч
итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан
24 цагийн дотор би итгэж чадахгүй,
би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно
(albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай
тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.
 Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)