Tuesday, February 23, 2010

Боржигин нь язгуурын Монгол овогтон болохыг олон улсын эрдэмтэд ДНК-н шинжилгээгээр баталж байна.

Цахим Өртөө Холбоо

Боржигин (босоо Монгол бичгээр) болвоос Зүүн болоод Дундад Азийг сүүлийн 800 жилийн туршид, түүнчлэн Хятад, Оросыг 300 жил, Солонгос улсыг 200 орчим жил захирч байсан удирдагч гэр бүлийн овог юм. Энэхүү овог нь одоо цагт Монгол болон Өвөр Монголд Боржигин хэвээр, Казакстан Улсад Төре, Хятад Улсад Бо овгоор, Дундад Азийин зарим улсад Илханид, Шайбанид, Астраханид гэх мэтээр хрэглэгдэж байна. Түүнчлэн Жүрхин, Тайчууд, Киат гэх мэт нь мөн Боржигин овгоос гаралтай төрөл овгууд болох юм.

Боржигин овгоос Казак хаад, Шайбанид Хаад, болон Астраханид Хаадын овог нь үүсэлтэй билээ. Боржигон угсаатай олон зуун алдартай баатар хаадын гол төлөөлөгч нь Чингис Хаан, Монголын Батмөнх Даян Хаан, Казакын Аблай Хаан, Юань Гүрэний Хубилай Хаан, Кипчак-Монгол Улсыг үүсгэн байгуулагч Бат Хаан, Монголын Сайн Ноён Хаан Намнансүрэн гэх мэтчилэн байгаа билээ. Түүнчлэн Баруун Цагаадайн Улсын Доголон Төмөр Хаан, Делийн Их Мугал Улсын Бабур болоод Манжийн Энх-Амгалан зэрэг хаад эхийн талаасаа Боржигон овогтон болох юм. Эцэг талаасаа ч Боржигон эсвэл түүний дээд, доод аль нэг үеийн төрөл овогтон байсныг үгүйсгэх аргагүй. Алтан Ураг болон Аксуек (Цагаан Ястан) гэх нь Боржигон болон Төре гэдгийг давхар зааж байна.


Боржигин нь язгуурын Монгол овогтон болохыг өнөө цагт олон улсын эрдэмтдийн хийсэн ДНК-н шинжилгээгээр баталж байна.

А. A. Боржигон бол язгуурын Монгол овог болох нь: 2002 онд Англи, Хятад, Узбекстан улсуудын Оксфорд гэх мэт чанартай сугруулиудын эрдэмтдийн 1994-2002 онд хийгдсэн судалгаануудын харьцуулсан дүгнэлтээр Номхон Далайгаас Каспийн Тэнгисийг хүртэлх өргөн бүст оршиx улсуудын эрчүүдийн 8% нь одоогоос 700-1300 жилийн өмнө амьдарч байсан ганц эр хүний удам болох нь тогтоогдсон юм. Тэр эр хүн Монгол, Хазар, болоод Казак эрчүүдийн 60%-д нь байдаг ерөнхий С3 гэх Y-DNA Haplogroup-т багтана. Эрдэмтэд тэрхүү эр хүнийг Чингис Хаан хэмээн дүгнэсэн бөгөөд энэ нь ч ортой юм. Гэхдээ тэр хүн нь яг Чингис Хаан биш ч түүний дээд өвөг болох Хайду Хаан, Бөртэ Чоно эс бөгөөс тэдний дээд өвөг болох юм. Энэ нь бүрэн боломжтой юм, жишээлбэл Казакын Жанибек Хаан гэхэд л 9-н хүүтэй байв; Монголын Даян Хаан 11 хүүтэй, Халхын Гэрсэнз Жалайр Хунтайж 7-н хүүтэй байсан; мөн Хамаг Монголын Хабул Хаан 7-н хүүтэй байжээ. Түүнчлэн Чингис Хааны дүү нар болох Хасар, Хачиун, Бэлгүтэй нарын удам нь олон Монгол овгийн ахлагчид болж үр удам нь тоймгүй өссөн билээ. Ер нь Чингис Хаанаас ч өмнө Монголын Жүрхин, Будаад, Дөрвөн, Хияд овогтон нь бүгдээр Алан Гуа хатны таван хүүгийн удам байсан бөгөөд Чингис хааны дайсан/анд болох Жамуха ч Боржигин овогтны гэрт өссөн юм. Товчхонд
оо Чингис Хаан амьдаралынхаа эхний 30-н жилийг өөрийн төрлийн хүмүүстэй эвийг олох гэж өнгөрөөсөн билээ. Бас домгоос ч харахад Нирун Улсын мөхлийн үед Эркүнэ Күнд очиж бие хорогдсон эр, эм хоёр болон цөөхөн балчир хүүхдийн удам нь хэдэн зууны дараа амь хорогдсон хөндийдөө багтахаа байж хад уулыг сэтэлж гарч ирдэг тул Дундад Ази, Монголын олон зуун эрчүүдийн дээд өвөг, эмэг нь яг тэр Нукуз, Киян хоёр байх бүрэн магадлалтай юм. Эрдэмтэд харин цаг үеийг нь нарийн тооцоолоогүй байж болно.

Б. Бөртэ хатныг цагаатгах нь буюу Зүч хааны удам: Дээр Казакын Төре овог нь Монголын Боржигон овогтой адил болохыг хэлсэн билээ. Торе овогтнуудын олонхи нь Зүч хааны удмаас гаралтай. Казакстан Улсын иргэн Ерлан Турусбеков тэргүүтэй эрдэмтэд 2007 оноос эхэлж Казакын эл овгуудын төлөөлөгчдийн дунд эцэг талаа дагаж хэдэн мянган жилд ч өөрчлөгддөггүй эр бэлгийн эсийн Гаплогруппын шинжилгээг хийж эхлээд байгаа билээ. Ингэхдээ өөрсдөө шууд хийх буюу зарим тохиолдолд хүмүүсийн шинжилгээний хариуг дахин нягталж үзэж байгаа. Ингэхдээ зориудаар Торе овгийн долоон хүнд одоогоор шинжилгээ хийгээд байгаа бөгөөд үүнээс:

Торе 1: R1а1* (Есимханы удам)
Tоре 2: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 3: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 4: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 5: R2
Торе 6: С3 (Хорезмын Сэйтэмур хааны удам-Зүчийн хүү Шибаны удам)
Торе 7: С3 (Хорезмынн Сэйтэмур хааны удам- Зүчийн хүү Шибаны удам)


Торе 7-н дэлгэрэнгүй хариу: PANEL 1 (1-12)


Locus 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
DYS# 393 390 19* 391 385a 385b 426 388 439 389-1 392 389-2
Alleles 13 25 16 10 12 13 11 14 10 13 11 29

PANEL 2 (13-25)
Locus 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
DYS# 458 459a 459b 455 454 447 437 448 449 464a** 464b** 464c** 464d**
Alleles 18 8 8 11 12 26 14 22 27 11 11 12 16

PANEL 3 (26-37)
Locus 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37
DYS# Lab Results Pending
Alleles

Exact Matches Haplogroup Country Comment Count
C3 China - Manchu 1
C3 Kazakhstan - 1
C3 Mongolia - Kazakh from Central Asia 23
C3 Mongolia - 21
C3 Russian Federation- Native Siberian 2
C3 Ukraine - 1
C3 Uzbekistan - 3
C3f Mongolia - 1

25 Marker - Exact Match 5 Match(es)

Baurzhan Satemir
Mr. U San Tin
Hon. Mirza Khalil Shukoh Esq.
Hon. Mirza Manzoor Sultan Taimuri
Hon. Mirza Mohammed Saleh Taimuri Esq.

25 Marker - Genetic Distance - 1, 8 Match(es)

Mr. Marat Washburn (Y67)
Mr. Gleb P. Kondratyev (Y67)
Hon. Mirza Masoud Ashraf Shujaat Ashraf Temuri
Mirza Bahaduridin Shikoh H. Ba Sein
Hon. Mirza Mosuludin Qassim (Y67)
Mr. Mirza Taufiudin Khin Mg Gyi Gorgani
Hon. Mirza Mohtaram Bakht Ali Jah Bakht IV
Hon. Mirza Kaleemludin Moghul Bahadur Esq.


Эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ гэхлээр:
1: Бөртэ Үжиний ууган хүү Зүч хаан бол Чингис хааны төрсөн хүү мөн юм. (Монголоос ямар олон хүний ДНК-тай ойролцоо байгааг нь харна уу.
2. Торе 7 ба Торе 6-н ДНК нь хоорондоо мутацигүй адил болж таарсан бөгөөд Доголон Төмөр хааны удмын хүмүүсийн ДНК-тай дүйцэж буйгаараа зайлшгүй язгууртан овгийн ДНК мөн болох нь батлагдаж байна.
3. Эндээс бас Доголон Төмөр Хаан мөн Чингисийн удам байсан гэсэн сэжүүр гарч байна.
4. Адаглаад Зүч Чингисийн хүү биш юм аа гэхэд Мэргид Аймаг нь Монгол Аймаг байжээ.


В. Үнэгүйдсэн Боржигон овог:

Өмнөх мэдээллүүдээс харахад Боржигон овог бол яахын аргагүй төрөөс, адаглаад Түүхийн Шинжлэх Ухааны Академи анхааралдаа авах овог гэдэг нь харагдаж байна. Жишээлбэл, Казак хүмүүс одоо ч Торе овогтноо хүндэлж явдагийн дээр Монголын Боржигон овогтод жирийн Казакуудыг бодвол Казакын баатар хаад болох Аблай, Абул Хайр нараар бахархах илүү эрхтэй гэж Боржигин овогтой андыг маань харсан Казак залуу хэлж байсныг санаж байна. Гэтэл одоо манай Монгол Улсад Боржигон овог нь хамгийн түгээмэл овог бөгөөд өөр улсааc тэр дундаа БНХАУ-с орж ирсэн цагаач иргэд энэ овгийг олноор авах болсон нь эмгэнэлтэй. Тиймээс ийнхүү шинжлэх ухаан сайтар хөгжсөн үед Монгол Улсын Боловсролын Яам, Түүхийн Шинжлэх Ухааны Академи, эс бөгөөс эх орноо гэсэн халуун сэтгэлтэй судлаач, бизнес эрхлэгчид хэн боловч юутай ч ойрын хугацаанд иргэний үнэмлэх дээрээ Боржигон овгийг бичдэг эр хүн болгоныг ДНК-н шинжилгээнд хамруулж хамгийн нэн түрүүнд Гаплогрупп О-д багтах иргэдээс Боржигон овгоос ондоо овог авахыг боловсон байдлаар хүсэх нь зүйтэй юм аа. Хэдийгээр энэ нь хүний эрхийг олон талаар зөрчих боловч тэгэж гэмээж нь бид Монгол Улсыг 800-н жилийн туршид удирдаж байсан овгийн халдашгүй дархан байдлыг, цаашлаад өнгөрсөн 400 гаруй жилийн туршид Халх-Монголын төрийг барьж байсан хаад ноёдынхоо нэр төрийг ариунаар хадгалж чадах билээ. Монголчуудаас илүү Монголыг судалдаг улсууд өнөө үед өчнөөнөөр төрсөөр байна. Тэр тусмаа бидний түүхийг гуйвуулж, нэр төрийг маань бузарлах гэсэн Солонгос, Турк, болон Хятад улсуудаас өрсөж өөрсдөө арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага болохыг анхаарцгаана уу.


1. www.elim.kz -аас Казакстан Улсад хийсэн шинжилгээний хариунуудыг авав.
2. http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180246/ -аас эртний Монголчуудаас уламжилсан генийн тухай уншина уу.

Б. Хэрлэн

No comments: