Thursday, February 25, 2010

Хувийн vs Нийтийн

1990-ээд оноос хойш Монголын нийгэмд гарсан томоохон өөрчлөлт бол хувийн ашиг сонирхол зах зээл, нийгмийн хөгжлийн гол хөдөлгүүр болсон явдал. Хүн бүр өөрийн итгэл үнэмшлээр амьдралаа зохиож, хүссэн зүйлээ хийх эрх, эрх чөлөөгөөр хангагдсан нь ардчилсан хувьсгалын гол ач гавьяа яах аргагүй мөн. Нийтийн эрх ашиг хувийн сонирхлоос дээгүүр тавигддаг байсан социалист нийгмээс хувийн ашиг сонирхол давамгайлдаг тогтолцоо руу шилжих явц сүүлийн хорин жил хурдацтай өрнөж, монголчууд хэдхэн жилийн дотор хувийн өмч, зах зээл, ардчилал, хүний эрх гэх үгсийг хамгийн өргөн хэрэглэх болсон. Өнөөдөр хорин жилийн туршид явж ирсэн замналыг басхүү ард иргэдийн амьдралыг харахад хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн улс төр, авилгал, хариуцлагагүй эзэнгүй шударга бус байдал, ядуурал, гадуурхал, олигархуудын ноёрхол тогтож, нийгмийн үнэт зүйлийн үнэлэмж алдагдсаар байна. Монгол улс хүний хөгжлийн индексээр хөгжилтэй орнуудын түвшингээс хэдэн арав дахин доогуур явна. Авилгалын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх тун ойрхон байна. Улс орны хоцрогдол эдийн засгийн чадавхитай ихээхэн холбоотой ч бидний нийгмийн тогтолцоогоо өөрчлөх явц өндөр үнэтэй, урт удаан үргэлжилж байна. Шилжилтийн гэж нэрлэгдэх энэ явц хэдийгээр хувьсгалын дараахь зүй ёсны үзэгдэл ч төрийн сайн засаглал, менежментийн муугаас үр дүн багатай, сунжирсан, замбараагүйтлийг дагуулсан, хувийн ашиг сонирхолд хэт үйлчилсэн, нөхөж баршгүй гарз хохирол ихтэй байна. Түүнчлэн нийгмийн баялгаас олонхи бус цөөнх нь хүртэж, нийгэмд хүчирхийлэл, гэмт хэрэг, бухимдал, архидалт, гэр бүл салалт, ядуурал зэрэг нийтийн үзэгдэл болсон. Нэг үгээр хэлбэл нийгэмд их задрал явагдаж байна. Хамгийн гол нь энэ задралын процессыг хэт даамжируулан, өдөөх тусам монголчууд доройтол, хоцрогдлооосоо салж чадахгүй бөгөөд эргээд нийгмийг эрүүлжүүлэхэд, нуураасан зүйлээ босгоход тэр хэмжээгээр асар их хөрөнгө, цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагатай болохоос гадна угаасаа засч залруулж чадах эсэх нь үндэстний оршихуйн асуудал.

Нийгмийн тогтолцоог орвонгоор нь өөрчилж, феодализмаас социализм руу шууд харайсан түүх давтагдаж, 1990 онд социализмаас зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгэм руу шууд алгасан орсон ард түмэн бол бидний монголчууд. Хувьсгалын тохироо бүрдэж, нийгэмд хувьсгал хийх нь түүхэн хэрэгцээ шаардлага байж болох авч хүний нийгэм техник машин биш, түүний эд ангийг цоо шинээр солих бус харин аажмаар дасган хэвшүүлэх аргаар хөгжүүлдөг бололтой. Чухамдаа органик амьд зүйл учраас ийнхүү нийгмийн тогтолцоог шинэчлэн өөрчлөхдөө өмнөх тогтолцоонд байсан, сайтар хэвшүүлж чадсан ололттой дэвшилттэй зүйлийг шинэ нийгэмдээ авч үлдээх зайлшгүй шаардлагатай байж. Үүн дээр л бид алдаа гаргасан юм болов уу. Эдийн засгийг аажмаар чөлөөлөлж, зах зээлийн тогтолцоог нэвтрүүлэх явцдаа хуучин цагт байсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалах бодлого, дадлага туршлага, төлөвшсөн үнэлэмжийг алдахгүй байх ёстой байсан. Аюулгүй орчин, байгаль хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуун зэрэг нийгмийн үнэт зүйлийн чиглэлээр хуримтлуулсан туршлага, төрийн болон иргэний соёл ухамсар, үүрэг, хариуцлагын тогтолцоо өмнөх социалист нийгэмд сайтар төлөвшсөн байсан. Үнэхээр ч боловсролын түвшингээрээ монголчууд бусад хөгжиж буй орнуудаас давуу талтай байсаар ирсэн. Эдийн засгийн онолчид, тухайлбал, Нобелийн шагналт Амартья Сэн, боловсрол, эрүүл мэнд нь эдийн засгийн хөгжлийн үндэс гэж үздэг. Ардчилсан нийгэмд боловсролтой иргэд эрх чөлөөгөө эдлэх илүү боломжтой, зөв сонголт хийж чаддаг, төр нь иргэний хэрэгцээг мэддэг, дэд бүтцийг нь бий болгодог тул ядуурал гарах үндэсгүй гэж үздэг энэ эрдэмтэн нийгмийн хөгжил нь эдийн засгийн хөгжлийн урьдах нөхцөл гэдэг. Улс орон болгон өөрийн түүхэн нөхцөл байдлаас хамааран хөгжлийн янз бүрийн загварыг бий болгодог нь тодорхой. Хуучин социалист орнуудын хувьд ч Энэтхэг, Латин Америкийн хөгжиж буй орнуудаас ялгагдах онцлогууд бий. Хэрвээ манай улс социалист нийгэмд тодорхой хэмжээнд бүрэлдэн тогтсон нийгмийн хөгжил, үнэт зүйлийг зах зээл, ардчиллыг төлөвшүүлэхэд суурь болгон шилжилтийг ухаалгаар залж, хэт задгайруулалгүйгээр, нэгэнт төлөвшсөн төрийн хариуцлага, нийтийн ухамсар соёлыг ор үндэсгүй гээлгүй авч үлдэж чадсан бол өдийд бид ийм мухардалд орохгүй байсан болов уу.

Тухайн үед хуучин ЗХУ нурж, манай улс эдийн засгийн хувьд уналтанд орж, хүмүүс өдрийнхөө талх картны бараанд оочерлодог байсан болохоор нийгмийн үнэт зүйлийн тухай бодох сэхээтэй амьтан байгаагүй байх. Эдийн засгийн доройтол, гадна дотны үйл явдлын нөлөө, эзэнгүйдэл, төрийн чадваргүйдэл зэрэг олон асуудлаас нийгэмд шилжилтийн үеийн өвчнүүд улам даамжирч, үнэт зүйлүүд алдагдаж, сэхээтнүүд гадаадад “хар” ажил хийх болсон. Хэсэгтээ л монголчууд шинэ нийгмийн тогтолцоонд дасаж, учраа олох гэж алдаа оноон дунд бүдчин явсан энэ бүх хугацаанд хамгийн хор хөнөөлтэй нь улс орны эрх ашгийг аль нэг намын эсвэл хувийн (хэсэг бүлэг хүний) эрх ашгаас доогуур тавьдаг улс төр цэцэглэсэн явдал гэж бодож байна.

Шилжилтийн үеийн савалгаан дунд төрийн болон нийгмийн жинхэнэ үнэлэмжүүд алдагдаж, зах зээл, хүний эрхийн нэрийдлийн доор төр нь хувийн сонирхлыг хэт өөгшүүлж, явцуу хүрээнд, нэг аж ахуйн нэгж эсвэл бүлэглэлийн сонирхолд үйлчилж, тэгэх тусам иргэдэд нийтийн, улсын гэх ёс суртахуун үгүй болж, ямар ч үнээр хамаагүй өөрийн амин хэрэгцээг дээгүүр тавих хандлагатай болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өөрөөр хэлбэл зэрлэг зах зээлийн хуулиар хэн чаддаг нь хувиа хүртэх дүрэм хавтгай үйлчилж, төр нь авлигад идэгдэж, нийтийн эрх ашгийг хөндсөн хууль дүрэм байвал мушгин гуйвуулж хэрэгжүүлэхгүй байх сонирхол нүүрлэжээ. Уул уурхайн олборлолт ч бай, газрын маргаан ч бай, ямар нэг тусгай зөвшөөрөл, тендер зэрэг олон жишээн дээрээс харахад нийтийн эрх ашиг хоёрдугаарт тавигдаж, тэргүүн ээлжинд хэн нэгний хувийн эрх ашигт үйлчлэх гээд байдаг албан болон албан бус тогтолцоо газар авлаа.

Хувийн сонирхлыг тахин шүтэх явдал газар авах тусам улс орон өөрөө доройтож, төр нь хүчгүй болж, эцэст нь цөөхөн монголчуудын хувьд энэ нь сүйрлийн аюул болно гэдгийг бид саруул ухаанаар харах цаг болсон мэт. Хэдийгээр бид заримдаа шилжилтийн үе дуусч байна гэж ярих дуртай болов ч үнэн хэрэг дээрээ манай нийгэм зэрлэг басхүү эмзэг хэвээрээ, томоохон эрсдлийг даах чадваргүй, нийгмийн үнэт зүйлийн үнэлэмж төрийн болон иргэний ухамсарт төлөвшиж амжаагүй (тэр хэмжээгээр монголын оюуны дархлаа сайн тогтоогүй) байгаа тул хурдацтай хөгжлийн талаар ярих эрт төдийгүй цааш нэмж уруудахаас л эмээх нь зүй.

Социалист нийгэмд нийтийн (намын) эрх ашиг бүхнээс дээгүүр тавигдаж, нийтийн өмчөөс эхлээд нэгдэл, хамтрал, нийтийн үзэл суртал гэдэг байсан бол капиталист нийгэмд зуун хувь эсрэгээрээ хувийн өмч, хүний эрх, хувийн сонирхол гэх болж, монголчууд бид сүүлийн зуун жил энэ эрс тэс тогтлын дунд хөлөө олох гэж зүдэрч байна. Ерөөсөө ардчилал, хүний эрхийг жинхэнэ утгаар нь дээдлэн хэрэгжүүлэхэд нийгмийн үнэт зүйл буюу нийтийн болон хувийн эрх, ашиг сонирхол хоорондоо зөрчилдөх тохиолдол байнга гардаг. Үүнд маш болгоомжтой хандахгүй бол нэг бол хэт хувийн эсвэл хэт нийтийн ашиг сонирхлыг өөгшүүлэх гээд байдгаас тогтолцооны гажуудал үүсдэг. Өнөөгийн манай нийгэм хувийн эрх ашгийг хэт өөгшүүлсэний бодитой жишээ болоод байна. Хамгийн ойрхон жишээ татахад тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газарт хувийн компаниуд дүүрэн орон сууц барьчихсан байх эсвэл аль нэг уул уурхайн компанийн үйл ажиллагаа гол горхийг ширгээж, амьдрах орчныг сүйтгэж байна.

Хотын иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, эрүүл агаарт гарах, үр хүүхдээ тоглуулах орчин хумигдсаар үгүй болж, дэлгүүр, баар, саун зочид буудлууд гишгэх газаргүй ярайна. Нийтийн зам, амьсгалах агаарын асуудал гамшгийн байдалтай байсаар хотынхон хэдэн жилийг үдэж байхад хөдөөд хоёр гуравхан мянган хүн амтай суманд архи борлуулах цэг, архины үйлдвэрүүд хэдэн арваараа, ажилгүйдэл, архидалт, ядуурал, гэр бүлийн хүчирхийллийн дунд монголын амьдрал үргэлжилсээр. Бидний өдөр тутам хэрэглэж байгаа хүнс баталгаагүй, дунд сургуулиудад хэрэглэж байгаа сурах бичиг гэхэд хэдэн янз гэх мэт. Хууль нь баян, эрх мэдэлтэй хүнд үйлчилж, ядуу, танил талгүй хүн хуулиас “гадуур” амьдарч байна.

Ийм байдлаар төрийн шийдвэрийн дийлэнх нь хувийн эрх ашигт нийцэн гарч, харин улс орны, нийтийн эрх ашигт хамаарах нийгмийн үнэт зүйлүүд алдагдаж, иргэдээс эрүүл саруул төрд итгэх итгэл үгүй болж байна. Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин, боловсрол, итгэл үнэмшил, соёл урлаг, үндэсний эрх ашиг зэрэг нийгмийн үнэт зүйлүүд хуулиар хамгаалагдсан байдаг бөгөөд түүнийг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, шүүх болон бусад хяналтын шатанд хамгаалах нь туйлаас чухал юм. Нийтийн эрх ашгийн цаана хүн бүрийн эрх байгааг хууль тогтоох, хэрэгжилтийн болон хяналтын шатанд бодитоор анхаарч байх хэрэгтэй юм. Өнөөдөр бид эрх зүйт төр буюу хуулийг дээдлэхийг эрхэмлэж байгаа ч хууль нь өөрөө цөөнхийн эсвэл аль нэг бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцэн гарч, нийтийн эрх хохироход хүрч, тэднээс хуулинд бодитой нөлөөлөх боломж хязгаарлагдмал байна.

Нийтийн болон хувийн ашиг сонирхолын дундах зохистой тэнцвэрийг олох нь ардчиллын жинхэнэ утга агуулгатай нийцнэ. Ардчилсан нийгэмд төрөөс аливаа харилцааг зохицуулахдаа хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь зүй ёсны хэрэг боловч нөгөөтэйгүүр нийтийн эрх ашиг хохирох ёсгүй. Үүнийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгох нь зүйтэй санагдана. Энэ зарчим хууль тогтоогчдод ч, төрийн захиргааны болон хууль хяналтынханд ч ижилхэн хамаарах учиртай. Тухайлбал, ХБНГУ-д бүр Үндсэн хуульдаа энэ асуудлаар тусгай зохицуулалт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хувь хүний эрх, эрх чөлөө нийтийн эрх ашигтай зөрчилдөхөд тэнцвэртэй харьцааг олох тусгай “жор” байдаг. Энэхүү жор буюу шалгуурын гол үзэл санаа нь төрийн аливаа бодлого шийдвэр зорилгодоо бүрэн дүүрэн нийцсэн буюу гарцаагүй шаардлагатай, арга хэлбэр нь тохирсон, хамгийн гол нь тэнцвэртэй байх ёстой аж. Ингэж байж нийгэмд зохистой харьцаа бий болж, төлөвшинэ гэж үздэг. Жишээ нь, аль нэг асуудалд нийтийн болон хувийн эрх ашгийг харьцуулан жинлэж үзэх ба үнэхээр нийтийн эрх ашгийг хамгаалах нь тухайн тохиолдолд илүү чухал, гарцаагүй шаардлагатай мөн хамгийн тохиромжтой шийдэл бол төр шийдвэрээ айхгүй гаргах эрхтэй, төрийн байгууллагын энэ эрхийг хуулиар хамгаалсан байдаг.

Шүүх энэ гаргалгааг зөв зүйтэй, зохистой харьцааг олсон гэж үзвэл нийтийн эрх ашгийг хамгаалсан төрийн шийдвэрийг хэвээр үлдээх юм. Өөрөөр хэлбэл, энэ бол төрийн бүх шатны хэмжээнд зохистой харьцааны тухай зарчим бүрэн дүүрэн хэрэгжиж буй хэрэг бөгөөд парламентын гишүүн нь ч бай, захиргааны албан тушаалтан ч бай, шүүх цагдаа ч бай энэ зарчмаар явж чадаж байгаа нь нэг талаас ардчилал, хүний эрхийг маш нарийн шалгуураар тууштай хамгаалж, нөгөө талаас төрийн бодлого зохистой, хүний эрхээ ч хамгаалдаг бас нийтийн эрх ашгийг ч дээдэлдэг цогц механизм юм. Тус улс бүр Үндсэн хуулийнхаа хэмжээнд асуудлыг зохицуулж өгснөөр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг нийтэд нь мөрдүүлэх хаалгыг нээсэн бөгөөд сүүлдээ энэ нь ёс заншлын хэм хэмжээ болтлоо нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх юм.

Монголчууд бид өөрсдөө уг нь төрийн үйл хэрэг явуулах гайхамшигт уламжлалтай ард түмэн. Тухайлбал, хууль цаазаар хүний бие хэлийг, харин шашнаар сэтгэлийг захирах хос ёсны сургаалийг хэрэглэж байжээ. Үүний цаана төр иргэн оюуны болоод ёс суртахууны үнэлэмжтэй байх, нийгмийн үнэт зүйлийг дээдлэх том соёл байсан. Ёс заншлын хэм хэмжээ болох Монголын хос ёсны сургааль болон эрх зүйт төрийн зохистой харьцааны тухай Германы зарчим нь арга хэлбэрийн хувьд өөр өөр ч нийгмийн үнэт зүйлийг хамгаалах, дээдлэх утга санаа нэгтэй гэж үзэж болох юм. Нийгмийн үнэт зүйлгүйгээр, түүнийг хамгаалах төр, дээдлэх иргэнгүйгээр улс орон доройтож, ард түмэн зовдог.

Саяхан манайд Эдийн засгийн чуулган болоход ногоон эдийн засгийн тухай асуудлыг онцгойлон хөндсөн. Ногоон эдийн засгийн цаана нийтийн эрх ашиг буй. Төрөөс байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, харин ашигтай боловч байгальд хор хөнөөлтэй бизнесийг хязгаарлахад үндсэн хуулийн хэмжээний эрх төрд байх хэрэгтэй болно. Эдийн засаг институцигүйгээр, эрх зүйн тогтолцоогүйгээр хөгжихгүй гэж энэ жилийн Нобелийн шагналт эдийн засагчид бичиж, мөн манайд айлчилсан ноён Ф. Де Сото ч чуулган дээр хэлж байсан санагдана. Өнөөдөр хэн дуртай нь юу дуртай хийхийг ардчилал гэж ойлгож, төр нь хүчгүйдэж, цөөнх нь завшиж, ядуурал буурахгүй байгааг бид өөрсдийн нүдээр харж байна. Энэ замбараагүйтлийн цаана Монгол улс хохирч, хоцрогдож байна. Төр нь хуультай, зарчимтай, үнэлэмжтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг баймааж хүчтэй байна. Иргэд итгэх, дээдлэх, тэмүүлэх үнэт зүйлтэй байж амьдрал нь өөдрөг, эвтэй, аз жаргалтай байна. Эндээс л төрийн соёл, төрийн алсын хараа, ардчилсан Монгол төрийн уламжлал эхэлнэ гэж бодож байна.

Боннын Т.Алтангэрэл

Tuesday, February 23, 2010

Хубилай хааны усан флотоос олдсон нэгэн газрын зураг

2003 оны 10 сард Анакэ-гийн тэнгисийн эрэг дээрх Нагасаки мужийн Шиматаба хотын Бурханы сүмээс өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй Евроазийн нарийвчилсан газрын зураг олджээ. Кётогийн их сургуулийн эрдэмтэдээр толгойлуулсан шинжээчдийн баг уг зургийг Монголын Юань гүрний үед бүтээгдсэн эх зургийн хуулбар гэж тогтоосон байна. Энэ зурагт Xятадыг багтаасан Азийн газрын зургийг томруулан Африк тив, Европ тивийг нэлээд нарийвчлалтай зурж, газар орныг тодорхой тэмдэглэсэн байна. Ийм хэмжээний газрын зураг урд өмнө олдож байгаагүй ажээ. Уг зурагт Хятадын нутгийг томруулан зурсан, зургийн гарчиг дaxь Юань улсын үеэс эхлэх Евроазийг (Африк тивийг оруулаад) төлөөлөн хэрэглэх болон “Коницу” гэсэн хоёр ханз үсгээс үүдэн уг зургийн эхийг Юань улсад бүтээсэн гэж шинжээчид үзэж байна. Японы Эн-Эйч-Кэй компани энэхүү зургаас үүдэн “Хувилай хааны эзэнт гүрэн” гэдэг тусгай нэвтрүүлэг хийжээ.

Нэвтрүүлгийн гол үзэл санаа, ач холбогдол нь Хувилай хаан дэлхийн хуурай газрын ихэнxийг хамаарсан том гүрэн байгуулж, тэр цар хүрээндээ олон улс үндэстний худалдаа арилжаа хийдэг байсан тухай олон баримтаар нотлон харуулсанд оршино. 50 лангийн (2 кг) жинтэй “морин туурай” мөнгөн ембүүг гадаад худалдаанд, цаасан мөнгийг дотоодод хэрэглэж байсан, мөнгөний их ордыг эзэмшихийн тулд Хятадын баруун талын Дали улсыг эзэлсэн, худалдааны төлөөлөгчдөө ислам үндэстнээр бүрдүүлж Xятадын нутгийн гүнд олон арван мянган ислам худалдаачдыг суулгасан, далайн тээвэр хийх найдвартай усан онгоц бүтээсэн, Их нийслэлээ далайтай сувгаар холбохдоо усны төвшинг өргөж, газрын өөд хөлөг онгоцыг хөвүүлэх боомтын механизмыг бүтээсэн, эдийн засгийн том гүрнийг удирдахын тулд нийслэлээ Бээжинд шилжүүлсэн, хятадуудын сэтгэлийг татахын тулд Бээжингийн хааны их ордыг байгуулсан, худалдаачин орлогынхоо 30 хувийг авч үлдсэн 70 хувийг хааны санд өргөх системийг боловсруулсан зэрэг олон үйл хэргийг баримтыг нотлон үзүүлжээ.

Хувилай хаан 67 настайдаа Чамбай хатныг алдсaнаас хойш нэлээд зожиг болсон, хоёр удаагийн Японд довтолсон дайн нь бүтэлгүй болсноос сэтгэлээр унасан зэргийг өгүүлэх ялдамд нас өндөр болж 80 хүрээд таалал төгсөхийнхөө өмнө хөвгүүддээ үлдээсэн гэрээс нь Туркийн Истанбул хотын архивт монгол хэлээр, дөрвөлжин болоод уйгар үсгээр хадгалагдан үлдсэнийг үзүүлэв. “-Хөвгүүд минь ээ, Их улсыг удирдахын тулд хүн ардад хэрхэн дагахыг хүчээр тулгаж үл болно. Хамгийн чуxал нь хүн ардын хүсэл эрмэлзлэл, зүрх сэтгэлийг ойлгох хэрэгтэй” хэмээн гэрээсэлсэн байна. 700 зууны тэртээх Хувилай хааны эл гэрээс өнөөгийн Монголын төрийн тэргүүдэд хэрэгтэй мэт санагдана. Нэвтрүүлгийг доорх линкээр орж үзээрэй

Ш.Баатар

http://www.youtube.com/watch?v=GMX0xNAMSQM&feature=PlayList&p=C85094625F2D0858&playnext=1&playnext_from=PL&index=11

http://www.youtube.com/watch?v=Zu0Ai7krOFs&feature=PlayList&p=C85094625F2D0858&index=12&playnext=2&playnext_from=PL

http://www.youtube.com/watch?v=ggzI_BPnd6w&feature=related


http://www.youtube.com/watch?v=0icbj0GSqKQ&feature=related


http://www.youtube.com/watch?v=vhTWm9eQVNc&feature=related


http://www.youtube.com/watch?v=pjYDg5mdW_o&feature=related

Өөр нэгэн хувилбарыг эндээс үзэж болно.

Дэлхийд алдартай очир эрдэнэс

Очир эрдэнэ буюу бриллиант, алмаазыг үнэт чулууны хаан хэмээн нэрлэдэг билээ. Энэ чулуу нь хамгийн хатуу, хамгийн ховор, хамгийн үнэтэй. Очир эрдэнэсийн тухай сайн, муу олон түүхийг хүн төрөлхтөн өгүүлж чадна.

“Кох-и-Нор”


Хамгийн анхны очир алмаазыг Манай Эрний Өмнөх дөрвөн мянган жилийн тэртээ Энэтхэгээс олсон гэх. Дэлхийд алдартай очир эрдэнэс бүхэн өөрийн гэсэн түүх, өөрийн гэсэн нууцтай билээ. “Кох-и-Нор” Энэхүү очир эрдэнийг XVIII зууны эхээр “Гэрлэн уул” хэмээн нэрлэжээ. Британийн хааны титмийн хамгийн том нь биш ч өөрийн түүхээрээ бүх цаг үеийн хамгийн их түүх домог бүхий чулуу нь юм. Лондоны Тауэред энэ очир эрдэнийг хуягласан шилэн дотор хадгалдаг аж. Энэтхэгээс гаралтай энэ үнэт эрдэнэсийг анх Ямуна голын эргээс дөнгөж төрсөн нэгэн нялх хөвгүүний хамт олсон гэдэг. Хөвгүүний духан дээрх очир эрдэнэ үзэсгэлэнтэйгээр гялалзан байсан нь “Кох-и-Нор” байж. Заан хариулагчийн охин нялх хүүг анх олоод ордонд хүргэж өгсөн байна. Энэ хүү хэнтэй ч адилгүй бөгөөд “Нар” бурханы хүү байсан гэдэг. Харин очир эрдэнийн цэвэр жин нь 600 карат байсан бөгөөд Шивы бурханы барималд гурав дахь нүд болгон суулгажээ. Энэ очир эрдэнийн тухай хамгийн анх 1304 онд бичиж үлдээсэн байх бөгөөд раджа Мальвыд харьяалагддаг байж. Дараа нь бүх л хоёр мянганы туршид хэний мэдэлд байсан нь тодорхойгүй байдаг. Зөвхөн 1526 онд түүнийг Их Моголын хаант улсыг үндэслэгч Бабурын эрдэнэсийн сангаас олж авчээ. Моголын хаадууд хоёр зуун жил хадгалсан бөгөөд 1739 онд Персийн хаан Надир –Шах Делийг байлдан дагуулах үедээ түүнийг булаан авчээ.Харин 1747 онд шахыг алуулсны дараа түүний өв залгамжлагч хүү нь эрүү шүүлтийг даалгүй нас барсан байна. Түүнээс хойш “ Кох-и-Нор” хэмээх энэ очир эрдэнэ олон эзний гар дамжсаар хамгийн сүүлд 1849 онд афганчуудын гараас англичууд хулгайлан авсан байна. Ост- Индийн компанийг үүсгэн байгуулсны 250 жилийн ойгоор Виктория хатан хаанд гардуулахаар Лондонгийн “Медеи” усан онгоцны буудалд өндөр харуул хамгаалалтын доор авчирсан гэдэг. 1851 онд түүнийг Болор ордонд олны нүдэн дээр хатан хаанд гардуулан өгчээ. Гэтэл энэтхэгийн домогт алмаазаас илүү бүүдгэр өнгөтэй байсан гэнэ. Хатан хаан Амстердамаас очир эрдэнэ засагч мэргэжилтнүүдийг урьж авчиран “Гэрлэн уулыг” засуулжээ. Түүний дараа жин нь 1008,93 карат болтлоо багассан гэнэ.

Mountain of light: the kohinoor diamond

Martina Bexte


Diamonds are synonymous with romance, engage-ments, weddings and enduring love. Liz Taylor has always been bedazzled by diamonds and it's a well known fact that her former husband, the late Richard Burton, spared no expense to acquire a multi-faceted, pear-shaped, 70 carat beauty that Liz would later re-name the Taylor-Burton diamond. The stone was first acquired by Cartier in 1969 and Burton was determined to purchase it for his then wife. Ten years later Liz Taylor sold the gem for 3 million dollars. The Taylor-Burton diamond is not the only one that's acquired a reputation. Over the centuries there have been literally dozens of famous and infamous diamonds: the Great Mogul(supposedly the biggest diamond ever found), the Cullinen (currently the largest cut diamond in the world), the Jubilee, the Tiffany, the Sultan of Morocco, the Black Orloff, the Great Chrysanthemum, the Idol's Eye, the Hope and the Koh-i-noor, or "Mountain of Light".

Legend had it that the Koh-i-noor diamond is actually one piece of another legendary and even older diamond called Great Mogul. The priceless and sought-after gem is said to have weighed 240 karats and it mysteriously disappeared in 1665, never to be seen again. The first owner of the Koh-i-noor diamond was the Rajah of Malwa. Two hundred years later it was claimed by Sultan Babar, the first Mogul Emperor. He passed it on to successive generations of mogul rulers, including Shah Jehan, the builder of the Taj Mahal. When Nadir Shah of Persia overan Delhi in the early 1700's, one of the possessions he seized was the Koh-i-noor diamond. It's alleged that when he first saw the magnificent stone, he was overcome by its brilliance and cried out "Koh-i-noor!", meaning "mountain of light" in the Urdu language. The gemstone was passed on or seized by other successive rulers until the beginning of the 19th century. The British had established rule in India by now and just before Queen Victoria's Exhibition opened in London in 1851, her Chief Commissioner of the Punjab Province acquired the diamond. He immediately dispatched the Koh-i-noor to Queen Victoria who decided to display it at the Crystal Palace Exhibition. Her Majesty ordered the diamond re-cut after viewers were disappointed by the diamond's lack of brilliance. Today the 108.93 oval brilliant adorns Elizabeth's crown, along with 2800 smaller diamonds, and resides in the Tower of London with the rest of the Royal Family's crown jewels.

Priceless jewels, particularly diamonds, have often been associated with bad luck, death, and curses. The Koh-i-noor is just such a gem. Accurate historical data about all those who laid claim to the diamond remains blurred in history. However it is known that the Shah of Persia died in a palace revolt trying to defend his treasures, including the Koh-i-noor. Thereafter successive Indian empires suffered misfortune and misery, including Ranjit Singh, whose own kingdom was eventually controlled by the conquering British. None of his 8 descendants were able to produce heirs and his entire royal line eventually disappeared. Legend also said that whoever shall possess the Koh-i-noor will one day rule the world and that no man shall dare wear it. Thus far any man who's possessed the diamond has suffered ill luck, even death. Queens Victoria and Elizabeth are the only monarchs who have worn the Koh-i-noor and lived to tell about it. Is this an ancient Guru's curse come full circle? Or simply coincidence? As long as the Koh-i-noor diamond, or Mountain of Light, resides safe inside the guarded tower of London, no one can say for certain.

http://beta.essortment.com/18371-mountain-light-kohinoor-diamond.html

Koh-i-Noor


The Kōh-i Nūr (Hindi: कोहिनूर, Persian/Urdu: کوہ نور, Telugu: కోహినూరు) which means "Mountain of Light" from Persian, also spelled Kohinoor, Koh-e Noor or Koh-i-Nur, is a 105 carat (21.6 g) diamond that was once the largest known diamond in the world. The Kohinoor originated at Kollur, Guntur district in the state of Andhra Pradesh in India. It has belonged to various Hindu, Mughal, Persian, Afghan, Sikh and British rulers who fought bitterly over it at various points in history and seized it as a spoil of war time and again. It was finally seized by the East India Company and became part of the British Crown Jewels when Queen Victoria was proclaimed Empress of India in 1877.

Glass replica of the Koh-I-Noor Diamond in its original form. From the Reich der Kristalle museum in Munich.
Weight 105.6 carats (21.6 g)
Color finest white
Country of origin India
Mine of origin Golconda
Original owner see early history
Current owner British Crown Jewels

Origins and early history

Legends

The origin of the diamond is unclear, although rumors abound. According to some sources, the Koh-i-noor was originally found more than 5000 years ago, and is mentioned in ancient Sanskrit writings under the name Syamantaka.[original research?] According to some Hindu mythological accounts,[1] Krishna obtained the diamond from Jambavantha, whose daughter Jambavati later married Krishna. The legend says that the diamond was from the Sun God to Satrajith (father of Satyabhama) which produces 1000 kg of gold daily. Krishna got the blame of stealing the diamond from Satrajith's brother who is killed by a lion which in turn was killed by Jambavantha.[2] Satrajith had alleged that "Krishna probably killed my brother, who went to the forest wearing the jewel on his neck." Krishna, to restore his reputation, fought a fierce battle with Jāmbavān and gave the stone back to Satrajith. Now being ashamed with himself Satrajith offered his daughter's hand to Krishna along with the stone. Krishna accepted his daughter Satyabhāmā's hand but refused to take the Syamantaka.[3]

History

Historical evidence suggests that the Kohinoor originated in the Guntur region of Kakatiya kingdom, in the Indian state of Andhra Pradesh, one of the world's earliest diamond producing regions. This region was the only known source for diamonds until 1730 when diamonds were discovered in Brazil.[4] The term "Golconda" diamond has come to define diamonds of the finest white color, clarity and transparency. They are very rare and highly sought after.

The diamond was mined in the Kollur mines near the village Paritala in the present day Guntur district of Andhra Pradesh.[5][6] The diamond became the property of Kakatiya kings. The Khilji dynasty at Delhi ended in 1320 A.D. and Ghiyas ud din Tughluq Shah I ascended the Delhi throne. Tughlaq sent his commander Ulugh Khan in 1323 to defeat the Kakatiya king Prataparudra. Ulugh Khan’s raid was repulsed but he returned in a month with a larger and determined army. The unprepared army of Kakatiya was defeated. The loot, plunder and destruction of Orugallu (present day Warangal), the capital of Kakatiya Kingdom, continued for months. Loads of gold, diamonds, pearls and ivory were carried away to Delhi on elephants, horses and camels. The Koh-i-noor diamond was part of the bounty.[7][8] From then onwards, the stone passed through the hands of successive rulers of the Delhi sultanate, finally passing to Babur, the first Mughal emperor, in 1526.

The first confirmed historical mention of the Koh-i-noor by an identifiable name dates from 1526. Babur mentions in his memoirs, the Baburnama, that the stone had belonged to an unnamed Rajah of Malwa in 1294. Babur held the stone's value to be such as to feed the whole world for two days. The Baburnama recounts how Rajah of Malwa was compelled to yield his prized possession to Ala ud din Khilji; it was then owned by a succession of dynasties that ruled the Delhi sultanate, finally coming into the possession of Babur himself in 1526, following his victory over the last ruler of that kingdom. However, the Baburnama was written c.1526-30; Babur's source for this information is unknown, and he may have been recounting the hearsay of his day and mixed up the Emperor of Warangal with the Rajah of Malwa. He did not at that time call the stone by its present name, but despite some debate[1] about the identity of 'Babur's Diamond' it seems likely that it was the stone which later became known as Koh-i-noor.

Both Babur and Humayun mention very clearly in their memoirs the origins of 'Babur's Diamond'. This diamond was with the Kachhwaha rulers of Gwalior and then inherited by the Tomara line. The last of Tomaras, Vikramaditya, was defeated by Sikandar Lodi, Sultan of Delhi and became Delhi sultanate pensioner and resided in Delhi. On the defeat of Lodis and replacement by Mughals, his house was looted by the Mughals and Prince Humayun interceded and restored his property even allowing him to leave Delhi and take refuge in Mewar at Chittaur. In return for Humayun's kindness, one of the diamonds, most likely the Koh-i-noor, in possession of Prince Vikaramaditya was given to Humayun in gratitude. Humayun had much bad luck throughout his life. Sher Shah Suri, who defeated Humayun, died in the flames of a burst cannon. His son Jalal Khan was murdered by his brother-in-law, who was overthrown by his minister, who in turn lost the empire of India by the unlucky accident of getting hit in the eye at the stroke of victory. Humayun's son, Akbar, never kept the diamond with himself and later only Shah Jahan took it out of his treasury. Akbar's grandson, Shah Jahan was overthrown by his son, Aurangazeb, who orchestrated the death and murder of his three brothers.


Stone of the emperors

The Mughal Emperor Shah Jahan, famous for building the Taj Mahal, had the stone placed into his ornate Peacock Throne. His son, Aurangazeb, imprisoned his ailing father at nearby Agra Fort. Legend has it that he had the Koh-i-Noor positioned near a window so that Shah Jahan could see the Taj only by looking at its reflection in the stone. Aurangazeb later brought it to his capital Lahore and placed it in his own personal Badshahi Mosque. There it stayed until the invasion of Nader Shah in 1739 and the sacking of Agra and Delhi. Along with the Peacock Throne, he also carried off the Koh-i-Noor to Persia in 1739. It was allegedly Nader Shah who exclaimed Koh-i-Noor! when he finally managed to obtain the famous stone, and this is how the stone gained its present name. There is no reference to this name before 1739.

The valuation of the Koh-i-Noor is given in the legend that one of Nader Shah's consorts supposedly said, "If a strong man should take five stones, and throw one north, one south, one east, and one west, and the last straight up into the air, and the space between filled with gold and gems, that would equal the value of the Koh-i-noor."

After the assassination of Nader Shah in 1747, the stone came into the hands of Ahmed Shah Abdali of Afghanistan. In 1830, Shah Shuja, the deposed ruler of Afghanistan, managed to flee with the Kohinoor diamond. He then came to Lahore where it was given to the Sikh Maharaja (King) of Punjab, Ranjit Singh; in return for this Maharaja Ranjit Singh won back the Afghan throne for Shah Shuja.

Passage from India

Ranjit Singh crowned himself ruler of Punjab and willed the Koh-i-noor to the Jagannath Temple in Orissa from his deathbed in 1839. But there was dispute about this last-minute testament, and it was not executed. On March 29, 1849, the British raised their flag on the citadel of Lahore and the Punjab was formally proclaimed to be part of the British Empire in India. One of the terms of the Treaty of Lahore, the legal agreement formalising this occupation, was as follows:

The gem called the Koh-i-Noor which was taken from Shah Shuja-ul-Mulk by Maharajah Ranjit Singh shall be surrendered by the Maharajah of Lahore to the Queen of England.

The Governor-General in charge of the ratification for this treaty was Lord Dalhousie. More than anyone, Dalhousie was responsible for the British acquiring the Koh-i-Noor, in which he continued to show great interest for the rest of his life. Dalhousie's work in India was sometimes controversial, and his acquisition of the diamond, amongst many other things, was criticised by some contemporary British commentators. Although some suggested that the diamond should have been presented as a gift to the Queen, it is clear that Dalhousie felt strongly that the stone was a spoil of war, and treated it accordingly. Writing to his friend Sir George Cooper in August of 1849, he stated:

The Court [of the East India Company] you say, are ruffled by my having caused the Maharajah to cede to the Queen the Koh-i-noor; while the 'Daily News' and my Lord Ellenborough [Governor-General of India, 1841-44] are indignant because I did not confiscate everything to her Majesty... [My] motive was simply this: that it was more for the honour of the Queen that the Koh-i-noor should be surrendered directly from the hand of the conquered prince into the hands of the sovereign who was his conqueror, than it should be presented to her as a gift -- which is always a favour -- by any joint-stock company among her subjects. So the Court ought to feel.[9]

Dalhousie arranged that the diamond should be presented by Maharajah Ranjit Singh's young successor, Duleep Singh, to Queen Victoria in 1850[10]. Maharajaah Duleep Singh was the youngest son of Maharajah Ranjit Singh and his fifth wife Maharani Jind Kaur. Duleep, aged 13, travelled to the United Kingdom to present the jewel. The presentation of the Koh-i-Noor to Queen Victoria was the latest in the long history of transfers of the stone as a spoil of war. Duleep Singh had been placed in the guardianship of Dr John Spence Login. Login was a surgeon in the British Army who served in West Bengal, East India for some years and was a native of Southend, Stromness, Orkney Islands, Scotland. His family had run Login's Inn in Stromness since the early 1800s. Dr Login, his wife Lena and the young Duleep Singh travelled to England for the purpose of presenting the Koh-i-Noor diamond to Queen Victoria.

In due course the Governor-General received the Koh-i-Noor from Login, who had been appointed Governor of the Citadel, the Royal Fort at Lahore, with the Toshakhana or Royal Treasury, which Login valued at almost £1,000,000 (£78.8 million as of 2010),[11] excluding the Koh-i-Noor, on 6 April 1848, under a receipt dated 7 December 1849, in the presence of the members of the Board of Administration – the local resident H.M. Lawrence, C.C. Mansel, John Lawrence, younger brother of H.M. Lawrence, and of Sir Henry Elliot, Secretary to the Government of India. The jewel was then sent to England in the care of John Lawrence, and C.C. Mansel for presentation to Queen Victoria, sailing from Bombay in H.M.S. Medea under strict security arrangements.

The ship had a difficult voyage – an outbreak of cholera on board when the ship was in Mauritius had the locals demanding its departure and they asked their governor to open fire and destroy the vessel if it did not respond. Shortly thereafter the vessel was hit by a severe gale that blew for some twelve hours. On arrival in Britain the passengers and mail were unloaded in Plymouth, but the Koh-i-noor stayed on board until the ship reached Portsmouth, from where Lawrence and Mansel took the diamond to the East India House in the City of London and passed it into the care of the Chairman and Deputy Chairman of the HEIC. The handing over of the Koh-i-Noor diamond to The Queen on 3 July 1850 as part of the terms of the conclusion of the Sikh War also coincided with the 250th anniversary of the HEIC. Dr Login received a knighthood in 1854 from Queen Victoria and was known as Sir John Spencer Login (he had added the 'r' to his middle name to change it from Spence to Spencer). The diamond is now set into the crown worn by the female consort to Monarch of the United Kingdom, and is currently in the Crown of Queen Elizabeth.

In 1854 Duleep Singh, who had converted to Christianity in 1853 but who converted back to Sikhism in 1888, travelled to Britain with Doctor Login and his wife. Leading a life of leisure, pleasure and high living on a substantial allowance from the British Government, he was a regular visitor to Windsor and Osborne with the Royal Family. He was befriended by The Queen and the Royal Princes, and treated as next in precedence after the Royal Family. Prince Albert designed a coat of arms for him although it was never recorded at the College of Arms. He was granted British citizenship in 1861 and at that time he was appointed one of the first Knight Commanders of The Most Exalted Order of the Star of India newly created on 25 June 1861, when the following proclamation was issued by The Queen:

“The Queen, being desirous of affording to the Princes, Chiefs and People of the Indian Empire, a public and signal testimony of Her regard, by the Institution of an Order of Knighthood, whereby Her resolution to take upon Herself the Government of the Territories in India may be commemorated, and by which Her Majesty may be enabled to reward conspicuous merit and loyalty, has been graciously pleased, by Letters Patent under the Great Seal of the United Kingdom of Great Britain and Ireland, to institute, erect, constitute, and create, an Order of Knighthood, to be known by, and have for ever hereafter, the name, style, and designation, of ‘The Most Exalted Order of the Star of India’”

He was created a Knight Grand Commander of the Order in 1866. The prince was the main mourner at the funeral of Sir John Spencer Login who died on 18 April 1863 and was buried at Felixstowe, Suffolk, England.

"Everyone was struck with the young Sikh Sovereign's charm of manner; his geniality and love of truth, and his straightforwardness was very unusual in an Oriental. One could not but have great sympathy for the boy, brought up from babyhood to exact the most obsequious servility ; and it was greatly to his credit that he submitted at all to any direction or discipline, or to the idea that his education was to be enforced by any system of authority. My husband was really fond of him, and the two got on famously together; yet there were occasional contests of will between them, and the first real exercise of discipline on the part of his guardian arose out of a matter so trivial as to give it an exceedingly absurd aspect. Duleep Singh had run out into the garden during heavy rain, and got thoroughly drenched. Finding him in this condition, Login wished him to change his clothes, but, half in play, the boy said he would do so at the usual time, and when urged to change at once, he turned obstinate. Then, in the quality of his governor, my husband gave him half-an-hour to do it, of his own accord, and when he still held out, told him how he grieved to coerce him in any way, but that he advised him, as a friend, not to make it necessary to have to use compulsion. Poor little fellow ! In a few minutes he came sobbing to his guardian's room, and ‘pleaded the Treaty of Lahore, which stipulated that he was to be allowed to do as he liked!" - Lady Login's Recollections, Edith Dalhousie Login.[12]

Legality of the Koh-i-noor being acquired by the British

The Kohinoor diamond was then given by Dalip Sing as Maharaja Ranjit Singh's successor (who owned it) to Queen Victoria, Indian historians argue that Prince Dalip Singh was only a minor then, and could not have given the diamond away without coercion from his British advisors[13]. Record also says that the confiscated diamond was presented to the Queen-mother by Lord Dalhousie in 1850 through the young exiled Prince[10].

The curse of the Koh-i-Noor

It is believed that the Koh-i-Noor carries with it a curse and only when in the possession of a woman will the curse not work. All the men who owned it have either lost their throne or had other misfortunes befall them. The British are wary of this curse and so far, only Queen Victoria and Queen Elizabeth have adorned the gem as sovereigns. Since Queen Victoria the diamond has always gone to the wife of the male heir to the throne.

The possibility of a curse pertaining to ownership of the diamond dates back to a Hindu text relating to the first authenticated appearance of the diamond in 1306: "He who owns this diamond will own the world, but will also know all its misfortunes. Only God, or a woman, can wear it with impunity."[14]

The Great Exhibition

The British public were given a chance to see the Koh-i-Noor when the Great Exhibition was staged in Hyde Park, London in 1851. The correspondent of The Times reported:

The Koh-i-Noor is at present decidedly the lion of the Exhibition. A mysterious interest appears to be attached to it, and now that so many precautions have been resorted to, and so much difficulty attends its inspection, the crowd is enormously enhanced, and the policemen at either end of the covered entrance have much trouble in restraining the struggling and impatient multitude. For some hours yesterday there were never less than a couple of hundred persons waiting their turn of admission, and yet, after all, the diamond does not satisfy. Either from the imperfect cutting or the difficulty of placing the lights advantageously, or the immovability of the stone itself, which should be made to revolve on its axis, few catch any of the brilliant rays it reflects when viewed at a particular angle.
http://en.wikipedia.org/wiki/Koh-i-Noor


Photobucket “Эврика” – Энэ очир эрдэнэсийг анх 1866 онд Өмнөд Африкаас олжээ. Түүний анхны жин нь 21,25 карат, харин хожим нь багассаар 10,73 карат болжээ. Энэ очир эрдэнийн тухай домогт өгүүлэхдээ, Эразм Якобс нэртэй нэгэн хүү Хоуптаун хотын захын Улбар шар голын эрэгт байдаг Де Калк ферм дээрээ гэр бүлийн хамт амьдардаг байжээ. Жаал хүү мал угаахад хэрэглэдэг саваа модыг голын эргээс хайж байгаад хайр чулуун дунд гялалзсан чулуу байхыг олж харжээ. Үнэхээр нүд татам үзэсгэлэнтэй чулуу байсан тул фермдээ авчирч эгч Луизадаа бэлэглэжээ. Ингэж Өмнөд Африкаас анхны очир алмааз олдсон түүхтэй бөгөөд хожим нь “Эврика” хэмээн нэрлэсэн байна. Капский мужийн захирагч 21,25 карат жинтэй эрдэнийн чулууг Лондонд хүргүүлж, 1868 оны Парижийн Бүх нийтийн үзэсгэлэн яармагт үзүүлжээ. Якобсын гэр бүл жирийн чулуу үнэгүй гэж хэлээд мөнгө авахаас татгалзсан гэдэг.


Photobucket «Санси» хэмээх очир эрдэнийн чулууны түүх маш бүрхэг. Учир нь хоёр түүнээс ч олон чулууны түүхтэй хутгалдаж аль нь үнэн бодит эсэх нь мэдэгдэхгүй болжээ. Энэ эрдэнэс нь бүйлс жимсний хэлбэртэй хоёр талдаа жижиг жижиг талсттай. Магадгүй энэ чулуу нь 1570 онд Константинополийн Оттоманы ордонд Францын элчин сайдаар сууж байсан де Сансигийнх байж магадгүй гэнэ. Тэрээр Гэгээн Яковын ордонд элчингээр суух үедээ хатан хаан Елизаветад худалдсан гэдэг. Хожим нь 1695 онд зуун жилийн дараа түүнийг Францын хаан Людовик XIV- т 625 мянган франк буюу одоогийн ханшаар 25 мянган фунтээр худалджээ. Харин 1791 онд «Санси» -гийн үнэ дариу хоёр дахин өссөн байсан ч 1792 оны наймдугаар сарын 17-ны өдөр хулгайд алдагдсан байна. Түүний жин 533 карат байж. Харин одоо түүний хэмжээ 60,40 карат болтлоо багассан гэдэг. "Өмнөд Африкийн од" 1869 онд Өмнөд Африкийн Хоуптаун хотод Боуи нэртэй нэгэн малчин 83,50 каратын жинтэй цэвэр очир алмааз олжээ. Тэр олсон чулуугаа түүнээс холгүй байсан Шалка Ван Найкеркын фермд авчирч. Фермийн эзэн түүнд 500 хонь, 10 үхэр, морио өгөхөөр амлажээ. Энэ очир эрдэнэ олдсоноор мянга мянган адал явдал хайгчдын дайралтад өртсөн гэх. Боүи малчны очир эрдэнийг “ Өмнөд Африкийн од” хэмээн нэрлэсэн бөгөөд засч янзалсны дараа 47,75 карат жинтэй болсон байна. 1974 онд түүнийг ”Кристис” дуудлага худалдаагаар оруулж 552 мянган ам. доллараар зарсан бөгөөд одоо Женевт байдаг аж.


Photobucket "Куллинан" 1904 онд Томас Куллинан Өмнөд Африкийн Трансвааль мужид уурхай нээжээ. Гэтэл нэг жилийн дараа буюу 1905 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 17 цагт түүний ажилчин дэлхийд хамгийн томд тооцогдох очир эрдэнийг олсон байна. Түүний урт нь 11 см, өргөн нь 5см харин өндөр нь 6 см, 621,20 грамм жинтэй байж. (3106 карат). Томас Куллинан энэ шидэт эрдэнэсээ өөрийн нэрээр нэрлэж, Засгийн газартаа худалджээ. Тухайн үеийн ханшаар 150 мянган ам.доллараар үнэлэгдсэн байна. Үнэндээ бол энэ очир эрдэнэс нь тухайн үеийн ханшаар бодоход 8 сая фунтээр үнэлэгдэх бөгөөд энэ нь 94 тонн алттай тэнцэх үнэ юм. Трансваалийн удирдлага түүнийг английн хаан Эдуарду VII-гийн төрсөн өдрөөр баяр ёслолын байдалтай гардуулан өгөх шийдвэр гаргажээ. Очир эрдэнийг тусгай усан онгоцоор, бүх л бүтэн арми шахуу цэргээр хамгаалуулан авчирсан гэх ч энэ нь дээрэмдлэгээс сэргийлсэн хуурамч жүжиг байсан гэх. Жинхэнэ очир эрдэнэ нь Англид жирийн шуудангийн цаасан хайрцгаар ирсэн байна. Английн хаан эхэндээ энэ бэлгийг огт үнэлээгүй бөгөөд жирийн л тунгалаг шилэнцэр байна хэмээн үл ойшоожээ. 1908 онд “Куллинан”-ыг алдартай чулуу засагч ах дүү Асскорыг урьж хийлгэхээр болжээ. Чулууг бутлахаас өмнө Йозеф Асскор бараг хагас жил бэлтгэл хийсэн гэх. Гэсэн ч нэг цохилтоор бутлах ёстой тэр агшинд Асскор зүрх алдан, өөрийн шавиараа хийлгэжээ. Шавийгаа чулууг бутлах үед тэрээр хэт догдолсноос болж ухаан алдан унасан ч шавь нь алдалгүй цохиж хувааж чадсан байна. Хуваасны дараа ер бусын тунгалаг хоёр том, долоон дунд зэрэг, 96 жижиг хэсэгт хуваагдсаныг дөрвөн жилийн туршид засч дуусгажээ. Хамгийн томыг нь лийр хэлбэртэй зассан нь 530,20 карат жинтэй болсон бөгөөд "Куллинан I" буюу "Африкийн том од” хэмээн нэрлэсэн байна. Өнөөдөр энэ нь дэлхийн хамгийн том очир алмааз бөгөөд Их Британийн хааны очирт таягийг чимэглэсэн байна. Харин 317,4 карат жинтэй, хоёр дахь том чулууг “Куллинан II” хэмээн нэрлэсэн бөгөөд британийн хааны титмийг чимэглэжээ. Харин бүр жижиг чулуунуудыг “Афоикийн жижиг однууд” хэмээн нэрлэсэн бөгөөд тэдгээрийг парламенттайгаа зөвлөлдсөнөөр Уэльсын гүнж, ирээдүйн хатан хаан Марийд бэлэглэхээр шийдвэр гаргажээ. Энэхүү чулуунуудыг гүнжид гурван жилийн өмнө засаагүй "Куллинан" –ыг Эдуард VII –д бэлэглэж байсан яг тэр газар Мальборо Хауст гардуулан өгсөн гэдэг.

Монголыг зарим газар яагаад Могол, Моголистан хэмээн нэрийддэг вэ?

Туркэд сурч байгаа оюутнуудын зарим нь Монгол улсын нэрийг түрэг хэлээр Моголистан хэмээдэгт дургүйцдэг. Нэгд, Казахстан, Туркменистан зэрэг улстай адилтган –стан нэмсэнд нь, хоёрт, "Монгол" гэсэн үгийн Н гийгүүлэгч байдаггүйд тэр юм. Тэр ч бүү хэл, хоёр эгшгийн хоорондох Г нь ихэд сулраад бараг дуудагддаггүй учир хальт сонсоход улсынхаа нэрийг ч танимгүй.

"Стан" хэмээх нь "улс" гэсэн утгатай үг учраас манай улсын нэрний ард залгасанд эмзэглэх шаардлага байхгүй юм. Харин тэр Н гийгүүлэгч хэзээ, хэрхэн гээгдсэн бэ гэдэг сонирхолтой. Зөвхөн түргүүд ч биш, сири, энэдхэг, араб, армен зэрэг олон хэлний баримт, дурсгалд Монгол улсын нэр Могол, Мугал болон Н-гүйгээр хэвшсэн байдаг. Эцэг, эхийн аль ч талаасаа Чингис хааны шууд удам болох алдарт Бабур хааны их улсыг Мунгал биш Мугал гэх. Афганистан дахь монголчуудыг Могол гэх.

Тэрхүү Н юуны учраас, хэзээнээс эхлэн гээгдэн хэвшсэн талаар нэрт монголч эрдэмтэн Игорь де Рахевилз сонирхолтой ажиглалт хийжээ. Бараг нээлт хэмээн хэлж болохоор юм. Тийм учраас та бүхэнд түүний өгүүллийг англи хэлнээс орчуулан толилуулж байна.
Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ saruulerdene@yahoo.com)



Ази болон Европ дахь Монголчуудын нэр
Шинэ дүгнэлт

Игорь де Рахевилз


Миний бие энэхүү өгүүллээ “Ази болон Европ дахь Монголчуудын ‘нэр’ бус ‘НЭРС’ хэмээн олон тоогоор нэрийдэх нь илүү зөв байсан байж болох юм. Учир нь XIII зууны их байлдан дагууллынхаа үеэр монголчууд хэд хэдэн өөр нэрээр алдартай байснаас хачирхалтай нь ихэнх нь янз бүрийн шалтгаанаар буруу хэвшсэн нэрс байдаг.

X зууны дунд үеийн Хятадын нэгэн сурвалжид (Chiu T’ang-shu) өнгөрсөн зуунд нь болсон үйл явдлын тухай бичихдээ хамгийн анх Монгол овгийн нэрийг дурдсан байна. Хятад галигаар meng-wu (*mung-nuat) хэмээх нь уг эх нь *Mongγut, эсвэл *Mongγul байсны илэрхийлэл юм. Hsin T’ang-shu дахь яг мөнөөх хэсэгт харин meng-wu – гийн оронд meng-wa (*mung-ngwa), өөрөөр хэлбэл *Mongγa хэмээн тэмдэглэжээ. Пеллиогийн үзсэнээр энэ нь meng-wu – гийн арай тодорхой бус хувилбар байж болох ч Х. Серрюсийн бичсэнчлэн *Mongγa нь *Mongγut/*Mongγul - ын авиазүйн хувилбар болох *Mongγа(l) – д буй тэр хэлбэр бас байж болох талтай. Хэрэв meng-wu –г сэргээн тогтоосон хэлбэр нь *Mongγut мөн гэж үзвэл (би бол үүнийг зөв хэмээн үздэг) энэхүү хэлбэр нь *Mongγul – ын эртний олон тоот хэлбэр байх бүрэн боломжтой. Тэгвэл бидний судлан үзэх хамгийн анхны тэмдэглэгдэн үлдсэн нэр бол *Mongγul/*Mongγal болох юм.

XIII зуун гэхэд эгшиг авианы ижилслийн дагуу зарим монгол аялгуунд *Mongγul нь Mongγоl болсон байсан боловч бусад аялгуудад Mongγul хэлбэр, мөн Mongγаl ч хадгалагдсаар байжээ.

Монголчуудын нэр уйгар бичгээр (XIII зууны эхээр монголчууд зээлэн авсан) хамгийн анх тэмдэглэгдэн үлдсэн баримт нь Гүюг хааны (1246-48 онд хаан суусан) IV Пап Иннокентийд бичсэн алдартай захиан (1246 оных) дээрх тамга бөгөөд тэнд MWNKKWL, өөрөөр хэлбэл Mongγol эсвэл Mongγul гэсэн хэлбэртэй байдаг. Түүнээс хойш энэхүү үг нь ямагт “Mongγol” хэмээн галиглагдах хэлбэрээр, нэг ижлээр бичигдэх болжээ.

Үгийн гарлын үүднээс авч үзвэл γul хэмээх дагавар нь овог, аймаг, улсыг заасан нэр бүтээх дагавар байж болох талтай. Тэгвэл цаана нь mong гэсэн язгуур үлдэх агаад өдгөөг хүртэл бид үүнийг тайлаагүй л байна. Бусад зарим нэг гаралзүйн тайлбар байдаг боловч таамаг төдий, санаанаас цаашгүй юм.

Харин XII, XIII зууны үед Төв болон Өрнөд Ази, мөн Европод монголчуудыг нэрлэх нэр нь нэг бол Tatar/Tartar эсвэл Mogol (Moγol)-ын хувилбар л байсан байдаг. Mongol (Mongγol) хэмээх үг хааяа тааралддаг боловч яг Төв, Өрнөд Азид бол огт тийн тэмдэглэгдээгүй юм.

Tatar/Tartar гэсэн нэрийн талаар би товчхон дурдъя. Учир нь энэ талаар аль хэдийн маш их зүйл бичигдсэн, түүнд миний нэмж чадах юм хомс билээ.

XII зууны үед Говийн умард хэсэгт нүүдэлчдийн хамгийн хүчирхэг аймаг нь дорнод Монголын Татар аймаг байлаа. Тийм ч учраас Хятад, Төв Ази, цаашлаад бүр Баруун руу Монголоор нутаглах нийт монгол, түрэг хэлтнийг Татар хэмээн нэрийдэх болсон нь дундад зууны үед баруун Европын бүх үндэстнийг “Франк” хэмээж байсантай адил юм. Персийн түүхч Рашид-ал-Дин (ойролцоогоор: 1247-1318) агуу бүтээлийнхээ бүхий л агуулгын туршид Татар аймгийн нэр хэрхэн тийм уудам нутгаар, Хятадаас Энэтхэг хүртэл, Дашт-и Кипчак, Сири хүртэл, Умард Африкийн арабчуудад хүртэл, тэр ч бүү хэл Магреб хүртэл тархаж чадсаныг үнэхээр гайхаж байгаагаа нууж чадаагүй байдаг.

Тийм ч учраас Чингис хааны үед Монгол аймгуудыг хятад болон Азийн бусад улсад Татар хэмээн дуудсаар байсан, тэр ч байтугай 1202 онд Чингис хаан Татар аймгийг сөнөөсний дараа ч тийн нэрийдсээр байсан нь нэг талаасаа тэрхүү нэр нь нэгэнт хэвшсэн байсных, нөгөө талаасаа тал дахь Татарын ноёрхол Монголынх болон солигдсоных юм. Монголын өргөн уудам нутгаар чухам юу болж байсан, тэр олон аймгийн хэн нь хэнийгээ эзлээд байгааг Монголоос гадна орших хүмүүсээс тун цөөхөн нь л мэдэж байсан гэдгийг бас бодолцох хэрэгтэй.

Ийнхүү Татарчууд гавьяа байгуулаагүй хирнээ мөхсөн хойноо алдаршиж, XIII зууны эхэнд нэр нь өмнөдөөс ойрх дорнод руу загалмайтнуудаар дамжин Куман, Булгар болон Ижил мөрний хойгуур орших бусад үндэстнээр Европод түгэн нэвтэрчээ. Азийн гүнээс гарч ирээд Оросын хаадыг ялж, Киевийг устган, Польш, Унгарын армийг мөхөөж, 1242 онд Венаг авах шахсан тэр аймшигт морьтнууд бол тэгэхээр мэдэж хэрэг мөнөөх айхтар Татарчууд байх нь ойлгомжтой. Ингээд тэр дор нь л, маш тодорхойгоор Татар нэрээ Тартари болгон сольж нэрлэсэн нь авиазүйн талаасаа Тартарус (там) хэмээх үгтэй ойролцоо байснаас гадна эзлэн түрэмгийлэгчдийг ард нийт чөтгөрийн дүрээр хүлээж авдаг байсантай нь таарсан хэрэг.

Монголчууд ингэж нэг талаас үзэн яддаг дайсныхаа нэрээр, нөгөө талаас тамаас гарч ирсэн чөтгөрийн байдлаар нэршиж, Оросуудын дунд Татар, Европын бусад улсаар бол Тартар хэмээн дуудагдах болсон нь хэдэн арван жилээр тогтохгүй хэдэн зуун жил үргэлжилж, тэр ч бүү хэл, орчин үед ч хэрэглэгдсээр байна.

Гэвч энэ нь Европын улсууд Монголын эзэнт гүрэнтэй янз бүрийн дипломат үйл ажиллагааны шугамаар шууд харилцаатай болсон тэр цагаас хойш ч Монголчуудын нэр Европод танил бус хэвээр байсан гэсэн үг биш юм. Жинхэнэ Монгол гэсэн нэр нь түгсэн ч, зүгээр л Тартар нарын өөр нэр хэмээн ойлгогджээ. Mongol хэмээх нэр XIII зуунаас он дарааллын бичгүүд, аяллын тэмдэглэлүүдэд хэд хэдэн хэлбэрээр тохиолддогийн ихэнх нь нэлээд гуйвуулсан хэлбэр байдаг. Тухайлбал, Жон Пиан де Карпинегийн Historia-д Mongal(i), Виллиам Рубрукийн Itinerarium-д Moal, Марко Пологийн Il Milione-д Mongul хэлбэр тохиолдоно. Сэйнт Квентиний Симон бол Mongli – Mogli болон Mongol – Mogol гэсэн хэлбэрүүдийг солин хэрэглэсэн байдаг. Эдгээр аялагчдын тэмдэглэл дэх хэлбэрийг харахад нэг бол авиа гээгдсэн (Moal), үгүй бол хамаршил нь үгүй болсон (Mogli, Mogol) байгаа нь ажиглагдах бөгөөд үүнээс маш сонирхолтой асуудал ургаж гарна.

Тэр үеийн (XIII зууны дунд, сүүл үе) Төв болон Өрнөд Азид Монголыг нэрлэж байсан үгсийг харахад түргүүд ч тэр, персүүд ч тэр, тэр ч бүү хэл Монголтой ойр харилцаатай бусад үндэстнүүд, бүгд Монголыг n – гүй бичсэн байдаг. Түргүүд Монголыг Moγul, Moγal (Цагаадайн түрэг хэлэнд Moγul) гэдэг нь монгол хэлний Mongγol, Mongγal-тай дүйцэх хэлбэр бол перс хэлэнд Moγōl/ Muγūl мөн Moγāl/ Muγāl (мөнөөх үгсийн өөр өөр галиг), Араб хэлэнд харин Mughūl (перс шиг), Индустанд Mugh(a)l, Армени хэлэнд Muγal, Сири хэлэнд Muglaye буюу Mugal-ын авиа тонгорсон хэлбэр, Грек хэлэнд харин Moυγούλιοι (Muγul-аас үүдэлтэй) хэлбэр тус тус тохиолдоно. Энэ бүх хэлбэр дэх эгшгийн хувирлыг хялбархан тайлбарлаж болно, харин гагцхүү мөнөөх n хайчдаг билээ?

Сугарч алга болсон тэр n –ийн нууц намайг олон жил бодолд дарсан билээ. Баримтаас харахад дурдсан бүх хэлбэр нь Уйгар-Түрэг хэлбэрээс гаралтай болох нь тодорхой. Авиазүйн хувьд өдгөө Moŋγul ~ Moγul хэмээх сэлгэц түрэг хэлнүүдэд боломжтой нь тодорхой болсон, гэвч Уйгар хэлнээ зөвхөн хамаршаагүй Moγul/ Muγal гэсэн хэлбэр л тохиолдож байгаа нь сонирхолтой.

Үүнээс үндэслэн бид өөрсдөдөө доорх асуултыг тавих шаардлагатай болж байна: Монголчуудад өөрсдийнхөө бичиг үсгийг анх заасан, хэдэн арван жил тэдний бичээч, туслахаар ажилласан, Монгол эздэдээ зориулан монгол хэлээр гаргасан зарлиг, бичгийн эх зэрэгтээ Mongγol гэж дандаа зөв бичиж ирсэн Уйгарын түргүүд харин өөрийнхөө хэлээр эздийнхээ нэрийг бичихдээ яагаад Moγul (=Moγol) гэх болов? Уйгарууд зөв хэлбэрийг нь бичиж чадах байсан гэдэг нь эргэлзээгүй, хувь хүний нэрийн зүйл (гэрээ, худалдааны баримт зэрэгт) бичихдээ ч алдаагүй, харин гагцхүү эрх барьж байгаа улсын нэр дээр л өөр хэлбэр тавиад байсан байдаг.

Зураг 1:

Энэхүү асуултын хариуг миний бие Уйгар хэл дээрх Suvarnaprabhāsa (Altun yaruq буюу Алтангэрэл)-гийн зургийг нь нийтлэн буй (1-р зураг) дээрх хэсэгт байж магадгүй юм хэмээн үзэж байна.

Зураг 2:

Уйгар хэлний “мунхаг, мулгуу” гэсэн утга бүхий muŋγul хэмээх үг нь уйгар бичгээр бол Mongγul гэсэнтэй яг адил (Гүюг хааны тамганы бичээс дээрхтэй адилаар, зураг 2) байна.

Үүнээс харахад Монгол хааны эзэмшил дор ажиллаж буй бичээч нар түрэг хэлээр “мунхаг” хэмээх үг хэрэглэх нь (тус хоёр үгийг синоним болгон хэрэглэж буй мэт болно) зориудаар доромжилсон хэрэгт унах аюултай байжээ. Өөрт нь атаархсан ч юм уу, хэн нэгэн этгээдийн бяцхан матаас л бичээчийг lese-majeste ( lese-majeste нь үгчлэн орчуулбал англиар injured majesty, монголоор эрхэм дээдсийг хөндөх хэмээн буухуйц, эрх барьж буй засаг, эзэн дээдсийнхээ нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйл хийсний улмаас яллагдахыг нэрлэх франц нэр томьёо. орчуулагч) ялд хялбархан унагаж, цаазаар авхуулах магадлалтай. Харин зөв бичихзүйн багаахан ялгаатай бичлэг, ялангуяа уг хэлний авианзүйн онцлог (ŋγ – γ ийн сэлгэц) нь асуудлыг шийдэх амархан арга болж чаджээ. Тийм ч учраас миний бие энэ бүхнээс болж, Mongγol хэмээх нэр Уйгарт Moγul болсон, түүнээс шалтгаалан Афганистан дахь Монголчууд Monghol нар биш Moghol нар болсон, Энэтхэг дэх алдарт хаад Munghal биш Mughal хэмээгдэх болсон, мөн өнөөдөр бид “хэвлэл мэдээлийн монголууд” биш “могулууд” хэмээх болсон байна хэмээн дүгнэж байна.

ETUDES MONGOLES ET SIBERIENNES Cahier 27 1996

Боржигин нь язгуурын Монгол овогтон болохыг олон улсын эрдэмтэд ДНК-н шинжилгээгээр баталж байна.

Цахим Өртөө Холбоо

Боржигин (босоо Монгол бичгээр) болвоос Зүүн болоод Дундад Азийг сүүлийн 800 жилийн туршид, түүнчлэн Хятад, Оросыг 300 жил, Солонгос улсыг 200 орчим жил захирч байсан удирдагч гэр бүлийн овог юм. Энэхүү овог нь одоо цагт Монгол болон Өвөр Монголд Боржигин хэвээр, Казакстан Улсад Төре, Хятад Улсад Бо овгоор, Дундад Азийин зарим улсад Илханид, Шайбанид, Астраханид гэх мэтээр хрэглэгдэж байна. Түүнчлэн Жүрхин, Тайчууд, Киат гэх мэт нь мөн Боржигин овгоос гаралтай төрөл овгууд болох юм.

Боржигин овгоос Казак хаад, Шайбанид Хаад, болон Астраханид Хаадын овог нь үүсэлтэй билээ. Боржигон угсаатай олон зуун алдартай баатар хаадын гол төлөөлөгч нь Чингис Хаан, Монголын Батмөнх Даян Хаан, Казакын Аблай Хаан, Юань Гүрэний Хубилай Хаан, Кипчак-Монгол Улсыг үүсгэн байгуулагч Бат Хаан, Монголын Сайн Ноён Хаан Намнансүрэн гэх мэтчилэн байгаа билээ. Түүнчлэн Баруун Цагаадайн Улсын Доголон Төмөр Хаан, Делийн Их Мугал Улсын Бабур болоод Манжийн Энх-Амгалан зэрэг хаад эхийн талаасаа Боржигон овогтон болох юм. Эцэг талаасаа ч Боржигон эсвэл түүний дээд, доод аль нэг үеийн төрөл овогтон байсныг үгүйсгэх аргагүй. Алтан Ураг болон Аксуек (Цагаан Ястан) гэх нь Боржигон болон Төре гэдгийг давхар зааж байна.


Боржигин нь язгуурын Монгол овогтон болохыг өнөө цагт олон улсын эрдэмтдийн хийсэн ДНК-н шинжилгээгээр баталж байна.

А. A. Боржигон бол язгуурын Монгол овог болох нь: 2002 онд Англи, Хятад, Узбекстан улсуудын Оксфорд гэх мэт чанартай сугруулиудын эрдэмтдийн 1994-2002 онд хийгдсэн судалгаануудын харьцуулсан дүгнэлтээр Номхон Далайгаас Каспийн Тэнгисийг хүртэлх өргөн бүст оршиx улсуудын эрчүүдийн 8% нь одоогоос 700-1300 жилийн өмнө амьдарч байсан ганц эр хүний удам болох нь тогтоогдсон юм. Тэр эр хүн Монгол, Хазар, болоод Казак эрчүүдийн 60%-д нь байдаг ерөнхий С3 гэх Y-DNA Haplogroup-т багтана. Эрдэмтэд тэрхүү эр хүнийг Чингис Хаан хэмээн дүгнэсэн бөгөөд энэ нь ч ортой юм. Гэхдээ тэр хүн нь яг Чингис Хаан биш ч түүний дээд өвөг болох Хайду Хаан, Бөртэ Чоно эс бөгөөс тэдний дээд өвөг болох юм. Энэ нь бүрэн боломжтой юм, жишээлбэл Казакын Жанибек Хаан гэхэд л 9-н хүүтэй байв; Монголын Даян Хаан 11 хүүтэй, Халхын Гэрсэнз Жалайр Хунтайж 7-н хүүтэй байсан; мөн Хамаг Монголын Хабул Хаан 7-н хүүтэй байжээ. Түүнчлэн Чингис Хааны дүү нар болох Хасар, Хачиун, Бэлгүтэй нарын удам нь олон Монгол овгийн ахлагчид болж үр удам нь тоймгүй өссөн билээ. Ер нь Чингис Хаанаас ч өмнө Монголын Жүрхин, Будаад, Дөрвөн, Хияд овогтон нь бүгдээр Алан Гуа хатны таван хүүгийн удам байсан бөгөөд Чингис хааны дайсан/анд болох Жамуха ч Боржигин овогтны гэрт өссөн юм. Товчхонд
оо Чингис Хаан амьдаралынхаа эхний 30-н жилийг өөрийн төрлийн хүмүүстэй эвийг олох гэж өнгөрөөсөн билээ. Бас домгоос ч харахад Нирун Улсын мөхлийн үед Эркүнэ Күнд очиж бие хорогдсон эр, эм хоёр болон цөөхөн балчир хүүхдийн удам нь хэдэн зууны дараа амь хорогдсон хөндийдөө багтахаа байж хад уулыг сэтэлж гарч ирдэг тул Дундад Ази, Монголын олон зуун эрчүүдийн дээд өвөг, эмэг нь яг тэр Нукуз, Киян хоёр байх бүрэн магадлалтай юм. Эрдэмтэд харин цаг үеийг нь нарийн тооцоолоогүй байж болно.

Б. Бөртэ хатныг цагаатгах нь буюу Зүч хааны удам: Дээр Казакын Төре овог нь Монголын Боржигон овогтой адил болохыг хэлсэн билээ. Торе овогтнуудын олонхи нь Зүч хааны удмаас гаралтай. Казакстан Улсын иргэн Ерлан Турусбеков тэргүүтэй эрдэмтэд 2007 оноос эхэлж Казакын эл овгуудын төлөөлөгчдийн дунд эцэг талаа дагаж хэдэн мянган жилд ч өөрчлөгддөггүй эр бэлгийн эсийн Гаплогруппын шинжилгээг хийж эхлээд байгаа билээ. Ингэхдээ өөрсдөө шууд хийх буюу зарим тохиолдолд хүмүүсийн шинжилгээний хариуг дахин нягталж үзэж байгаа. Ингэхдээ зориудаар Торе овгийн долоон хүнд одоогоор шинжилгээ хийгээд байгаа бөгөөд үүнээс:

Торе 1: R1а1* (Есимханы удам)
Tоре 2: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 3: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 4: С3 (Абулхаиp Хааны удам-Зүчийн удам)
Торе 5: R2
Торе 6: С3 (Хорезмын Сэйтэмур хааны удам-Зүчийн хүү Шибаны удам)
Торе 7: С3 (Хорезмынн Сэйтэмур хааны удам- Зүчийн хүү Шибаны удам)


Торе 7-н дэлгэрэнгүй хариу: PANEL 1 (1-12)


Locus 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
DYS# 393 390 19* 391 385a 385b 426 388 439 389-1 392 389-2
Alleles 13 25 16 10 12 13 11 14 10 13 11 29

PANEL 2 (13-25)
Locus 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
DYS# 458 459a 459b 455 454 447 437 448 449 464a** 464b** 464c** 464d**
Alleles 18 8 8 11 12 26 14 22 27 11 11 12 16

PANEL 3 (26-37)
Locus 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37
DYS# Lab Results Pending
Alleles

Exact Matches Haplogroup Country Comment Count
C3 China - Manchu 1
C3 Kazakhstan - 1
C3 Mongolia - Kazakh from Central Asia 23
C3 Mongolia - 21
C3 Russian Federation- Native Siberian 2
C3 Ukraine - 1
C3 Uzbekistan - 3
C3f Mongolia - 1

25 Marker - Exact Match 5 Match(es)

Baurzhan Satemir
Mr. U San Tin
Hon. Mirza Khalil Shukoh Esq.
Hon. Mirza Manzoor Sultan Taimuri
Hon. Mirza Mohammed Saleh Taimuri Esq.

25 Marker - Genetic Distance - 1, 8 Match(es)

Mr. Marat Washburn (Y67)
Mr. Gleb P. Kondratyev (Y67)
Hon. Mirza Masoud Ashraf Shujaat Ashraf Temuri
Mirza Bahaduridin Shikoh H. Ba Sein
Hon. Mirza Mosuludin Qassim (Y67)
Mr. Mirza Taufiudin Khin Mg Gyi Gorgani
Hon. Mirza Mohtaram Bakht Ali Jah Bakht IV
Hon. Mirza Kaleemludin Moghul Bahadur Esq.


Эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ гэхлээр:
1: Бөртэ Үжиний ууган хүү Зүч хаан бол Чингис хааны төрсөн хүү мөн юм. (Монголоос ямар олон хүний ДНК-тай ойролцоо байгааг нь харна уу.
2. Торе 7 ба Торе 6-н ДНК нь хоорондоо мутацигүй адил болж таарсан бөгөөд Доголон Төмөр хааны удмын хүмүүсийн ДНК-тай дүйцэж буйгаараа зайлшгүй язгууртан овгийн ДНК мөн болох нь батлагдаж байна.
3. Эндээс бас Доголон Төмөр Хаан мөн Чингисийн удам байсан гэсэн сэжүүр гарч байна.
4. Адаглаад Зүч Чингисийн хүү биш юм аа гэхэд Мэргид Аймаг нь Монгол Аймаг байжээ.


В. Үнэгүйдсэн Боржигон овог:

Өмнөх мэдээллүүдээс харахад Боржигон овог бол яахын аргагүй төрөөс, адаглаад Түүхийн Шинжлэх Ухааны Академи анхааралдаа авах овог гэдэг нь харагдаж байна. Жишээлбэл, Казак хүмүүс одоо ч Торе овогтноо хүндэлж явдагийн дээр Монголын Боржигон овогтод жирийн Казакуудыг бодвол Казакын баатар хаад болох Аблай, Абул Хайр нараар бахархах илүү эрхтэй гэж Боржигин овогтой андыг маань харсан Казак залуу хэлж байсныг санаж байна. Гэтэл одоо манай Монгол Улсад Боржигон овог нь хамгийн түгээмэл овог бөгөөд өөр улсааc тэр дундаа БНХАУ-с орж ирсэн цагаач иргэд энэ овгийг олноор авах болсон нь эмгэнэлтэй. Тиймээс ийнхүү шинжлэх ухаан сайтар хөгжсөн үед Монгол Улсын Боловсролын Яам, Түүхийн Шинжлэх Ухааны Академи, эс бөгөөс эх орноо гэсэн халуун сэтгэлтэй судлаач, бизнес эрхлэгчид хэн боловч юутай ч ойрын хугацаанд иргэний үнэмлэх дээрээ Боржигон овгийг бичдэг эр хүн болгоныг ДНК-н шинжилгээнд хамруулж хамгийн нэн түрүүнд Гаплогрупп О-д багтах иргэдээс Боржигон овгоос ондоо овог авахыг боловсон байдлаар хүсэх нь зүйтэй юм аа. Хэдийгээр энэ нь хүний эрхийг олон талаар зөрчих боловч тэгэж гэмээж нь бид Монгол Улсыг 800-н жилийн туршид удирдаж байсан овгийн халдашгүй дархан байдлыг, цаашлаад өнгөрсөн 400 гаруй жилийн туршид Халх-Монголын төрийг барьж байсан хаад ноёдынхоо нэр төрийг ариунаар хадгалж чадах билээ. Монголчуудаас илүү Монголыг судалдаг улсууд өнөө үед өчнөөнөөр төрсөөр байна. Тэр тусмаа бидний түүхийг гуйвуулж, нэр төрийг маань бузарлах гэсэн Солонгос, Турк, болон Хятад улсуудаас өрсөж өөрсдөө арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага болохыг анхаарцгаана уу.


1. www.elim.kz -аас Казакстан Улсад хийсэн шинжилгээний хариунуудыг авав.
2. http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180246/ -аас эртний Монголчуудаас уламжилсан генийн тухай уншина уу.

Б. Хэрлэн

Monday, February 22, 2010

Манж хаадын бэлтгэл хүргэн тавнангууд

  • Магистр Г.Ариунболд
Манж чин гүрний ноёрхлын үед Манжийн эзэн хаан өөрийн соёрхлыг хүртэх хувь тохиосон манж төдийгүй, Монголын зарим ноёдын үр хүүхэд болон дүү нарын дотроос онцгой хөвгүүдийг сонгон авч хааны ордонд үлдээн, тусгайд нь онцгойлон хүмүүжүүлдэг байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсээр иржээ.

Ийнхүү Манжийн хааны ордонд хүмүүжүүлэх хөвгүүдийг сонгон авахдаа Манж Чингийн эзэн хааны тогтоосон хошууны ван, гүн, Манжийн хааны үнж авгайн буюу Манжийн хааны хүргэн болох тавнан хэмээгдэх “эфү” нарын үр хүүхдийг “бэлтгэл эфү” гэсэн жишгээр сурган хүмүүжүүлж биеийг нь бэлтгэн боловсруулдаг байсан ажгуу.

Манжийн хааны ордонд үлдээн хүмүүжүүлж эхэлсэн нь анх Энх-Амгалан хааны хаанчлалын үеэс эхэлж аажмаар хааны ордны бас нэгэн хэв хууль, ёс заншил нь болон тогтжээ. Үе улиран он удах тусам энэ нь тусгай ёс жаяг, дүрэмтэй болсон байна. Бэлтгэл эфү хэмээх нь онцгойлон тогтоосон аймаг хошууны язгуур сурвалжит гэрийн хөвгүүдийн дотроос ухаан сэргэлэн зүрх зоригтойг нь Манжийн хаан өөрийн биеэр үзэж, харцаараа сонжин харж байж ордондоо авч үлдээдэг байсан гэдэг. Манжийн хааны ордны тусгай хүмүүжүүлэгчид хийгээд тайганчууд, лам нар манж, хятад, монгол бичиг үсэг, тэдний цэргийн эрдэмд (урлаг) сурган боловсруулж, эртний дорно дахины бие хамгаалах өвөрмөц урлагийг эзэмшүүлж байжээ. Ийнхүү Манж Чин гүрний эзэн хаан болон түүний төрд үнэнч “ван”, “гүн”- гүүдийг хүмүүжүүлж, ийнхүү бэлтгэн гаргадаг нэгэн ёсны иж бүрэн бэлтгэл олгох Манжийн хаант төрийн цэрэг- засаг захиргааны томоохон албыг хаших язгууртан ноёдыг бэлтгэх тусгай сургууль болж байв. Өөрөөр хэлбэл, европын ноёд язгууртнуудын нэгэн адил “лицей” маягийн сургууль болж, тийм хэр хэмжээний сургалт боловсрол (дорно дахины жишгээр-зох) олгодог байсан гэлтэй.

Эдгээр хүмүүжигчид нь уг сургалтыг дүүргэж дуусах цагт Манж Чингээс өөрийн харъяалагдах аймаг хошуунд байгуулагдсан цэрэг-захиргааны газар томоохон албыг хашихаар томилогдох ёстой байчихуй. Өөрөөр хэлбэл уул хүүхдийн ноён суух хувь заяа нь бэлтгэл эфүгээс баталбартай бөгөөд цэрэг засгийн ажилд лавтай чухалчлан хэрэглэдэг байжээ.

Манж Чингийн үед “бэлтгэл эфү”-ээр жишсэн арван гурван хошууны ван, гүнгийн хүүхдүүдээс сонгож, манжийн ордонд тусгайлан хүмүүжсэн нь цөөнгүй юм. Эдгээрийн дотроос Монголын түүхнээ нэлээд олонтаа тэмдэглэгдэх болсон нь Халхын Сайн ноён аймгийн ноён Манжийн хааны хүргэн болох хошой эфү, чин ван Цэрэн, Хорчины чин ван Сэнгэрэнчин нар болой.

Манж Чин гүрний эзэн хаад Өвөр Монголын зүүн хэсгийн хорчин аймаг хошуудын монгол ван, гүнд ураглуулсан гүнж хатад нараас төрсөн хүүхэд дүү нарыг онцгойлон эрхэмлэж үздэг асан байна.

Манж Чингийн хааны цааз зарлиг ёсоор тэдэнд хишиг хүртээн, тусгай жаяг дүрэм ёсоор жишиг тогтоосны дагуу Манж Чин гүрний эзэн хаанд ёсчлон мөргүүлэх онцгой эрх боломжийг өгчихүй.

Манж Чин гүрний эзэн хааны соёрхлын дагуу тогтоосон цааз зарлиг ёсоор бол онцлон үзсэн эрхэм гавъяа бүхий хошуудад “бэлтгэл эфү”-гийн цол хэргэм олгох жаяг дүрэм хуульчлан заасан байдаг аж. Үүнд, юуны өмнө Манж Чингийн эзэн хааны гүнж охид болон манж хаадын угсааны гүнж хатадтай ураг барилдуулахаар сонгон авч тусгайд нь онцлон хүмүүжүүлж, бэлтгэн сургаж, бүрэн боловсорсон хөвгүүдийг "бэлтгэл эфү” хэмээн нэрлэдэг байсныг дахин тэмдэглэсү. Чухам "бэлтгэл эфү”-д зориулан ийнхүү Манж Чингийн эзэн хаан тусгай цааз дүрэм гаргаж байсан нь монголчуудыг “ураг барилдах” замаар дарангуйлан захирах гэсэн төрийн бодлого хэрхэн гүнзгийрэн хөгжиж ирснийг нотлох бус уу.

Монголын томоохон ноёдын хүүхэд, дүү болгон бэлтгэл эфү болох хувь тохиол байсангүй ажээ. Зөвхөн Манж Чингийн эзэн хааны анхаарал соёрхлыг хүртсэн буюу Манж Чингийн хаант төрийн бүх үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэгсдийн үр хүүхдэд л ийм эрх ноогдож байв. Нөгөөтэйгүүр, тэд Манж чингийн орон нутаг дахь цэрэг –засаг захиргааны эрх баригчдад тал тохой татаж, нэр нүүр ологсод буюу манж нартай ойртон дотносож, маш нягт харьцаа тогтоож чадсан ван, гүн, тайж байсан авай.

Манж Чингийн эзэн хаант төр ч уул ван гүн болон тайж нарын хүүхэд, ач нарыг ойртуулах зорилго эрмэлзэлтэй байв. Энэ нь юуны өмнө Манж Чингийн эзэн хаанаас өөрийн хаант төрийн үйл хэрэгт үнэнчээрээ шалгарсан Монгол ноёдыг хүүхэд ач гуч нарыг шууд итгэж байсан бөгөөд Монгол дахь Манжийн цэрэг-засаг захиргааны аппаратад өөрсдийн төлөөний хүнийг залгамж шинжтэй болгон хадгалах гэсэн далд санааг агуулж байв. Бэлтгэл эфүгийн цааз тогтоолыг эдлэх онцгой эрхийг үндсэндээ хязгаарлагдмал газар нутагт олгожээ. Энэ нь зөвхөн Өвөр Монголын арван гурван хошуунд олгосон байна. Үүнд: хорчин баруун гарын дундад хошуу (засаг Түшээт Чин вангийн хошуу), хорчин зүүн гарын хойд хошуу (засаг бодлоготой Чин вангийн хошуу), хорчин зүүн гарын дундад хошуу (дархан Чин вангийн хошуу), хорчин баруун гарын өмнөд хошуу (засагт жүн вангийн хошуу), хорчин зүүн гарын өмнөд хошуу (засагт Бинду Чин вангийн хошуу), хорчин баруун гарын Дүүрэн жүн вангийн хошуу , хорчин дундад тэргүүн зэргийн тавнангийн хошуу, хорчин зүүн гарын тэргүүн зэргийн тавнангийн хошуу, баарин баруун гарын засаг жүн вангийн хошуу, онниудын баруун гарын засаг Дүүрэн жүн вангийн хошуу, ауханы засаг жүн вангийн хошуу, найманы засаг дархан жүн вангийн хошуу, Түмэдийн засаг Дархан бэйлийн хошууд ордог байжээ.

Бэлтгэл эфүгийн цааз ёсоор бол “бэлтгэл эфү”-д нэр дэвшигч дээр нэр заан, цохон дурьдагдсан уул хошуу нутгийн тайж, язгуур угсаат ноёд болон тэд нартай урагласан манж гүнж, хатад нарын төрүүлж өсгөсөн хүүхдүүдийн дотроос арван таваас хорь хүртэл насны хүүхдүүдийг сонгон шалгаруулж авдаг байв. Ингэхдээ уг сорилгод орсон хүүхдүүд нь төрөлхөөс хурц ухаалаг, саруул сэргэлэн, зориг төгөлдөр бөгөөд мөн тодорхой хэмжээгээр царай зүс сайхан төрсөн байх нь чухал байжээ. Чухам эдгээрийн дотроос шилэн сонголт хийснээр, сонгогдсон хүүхдийн овог нэр, удам судар, төрсөн жил, гариг, өдөр, мэнгэ төөрөг, хэн гэдэг ноёны аль гүнж хатан төрүүлж өсгөсөн талаар нарийн судалгаа бүртгэлийн цэс үйлдэж, уул орон нутгийн засаг захиргааны тамга даран хүчин төгөлдөр болгон батламжлаад, жил бүрийн 10 дугаар сараас өмнөхөн аймгийн чуулганаар оруулан хэлэлцүүлж, улмаар аймгийн чуулган нь Монгол Журганы (нийт Монголыг захирч асан манжийн яам-зох) засгийн дансыг ариутгах хэлтэст шилжүүлэн хэлэлцүүлдэг байжээ. Монгол журган нь хошуу болон аймгийн чуулган газрын уул тодорхойлолт, судалгаатай нэг бүрчлэн нарийн нягт судлан танилцсаны эцэст , онц таашаагдсан нэр дэвшигчийн нутаг оронд тусгай элч (манж) түшмэлийг илгээн дахин судлан танилцуулдаг байв.

Бэлтгэл эфү-д нэр дэвшүүлэх журамд заасны дагуу уул хүн нь аливаа өвчин эмгэггүй, эрэмдэг зэрэмдэг бус, сохор дүлий, хэлгүй доголон, ухаан мэдрэл муу, солиогүй байх гэх мэтийн хатуу болзолтой байчихуй. Ер нь бэлтгэл эфү-гээр тэнцсэн хүн болгон ч Манж Чингийн гүнж хатадтай заавал урагладаггүй байв. Гэхдээ харин Манж гүнж хатадаас төрсөн манж угсааны бяцхан ноёдуудыг Манж Чингийн эзэн хаанд бараалахуулхаар Чанчимэнд буюу жилийн жасаагаар явуулдаг бөгөөд чухам энэ үед эзэн хаан, бусад төрийн сайд нар уул нэр дэвшигчтэй ойр дотно танилцах завшаан тохиолддог байв. Уул нэр дэвшигч буюу “бэлтгэл эфү” болохоор зэхэгч нь заавал ч үгүй цэцэг өвчнөөр өвдсөн байх ёстой байсан бөгөөд өвдөөгүй хүнийг мөн илгээдэггүй байжээ.

Сансрын гал айсуй: Майдар заларч байна

1999 онд Арслангийн ордонд ажиглагдсан сүүлт одны үзэгдэл сансрын шинэ эрин ирж буйн нэгэн дохио юм. XIX зууны сүүлээр Махатма Мориа өөрийн нь шавь болохыг эрмэлзэгч физикч Синеттад бичсэн захидалдаа: “Бархасвадь гаригийн ард нуугдмал орших хаан-од (хаан нар) энгийн нүдээр энэ циклийн туршид үл харагдах боловч 10 000 дахин томруулах чадалтай телескопоор өчүүхэн цэг болж үзэгдэнэ. Энэ ертөнц Бархасвадиас 1 000 дахин том бөгөөд Бархасвадийн агаар мандалын хүчтэй хямрал, гадаргуу дээрх улаан толбууд нь тэрхүү Ража одны хөдөлгөөн, үйлчлэлээс хамаарч байдаг” гэж манай нарны систем, түүний дотор манай гаригийн хувьсалд ойрын үед онцгой үүрэг гүйцэтгэх сансрын биетийн тухай анх мэдэгджээ.
1930-аад онд мөнөөх Махатма “Бидний ажиглалтын хүрээнээс гадна байгаа нэгэн шинэ од ойртож буй тухай би аль хэдийнэ ярьсан” гэж сануулсан билээ. Бархасвадийн цаана сая сая оддын гэгээнд дарагдан энэ циклийн туршид энгийн нүдэнд үл ажиглагдах Ража од энэхүү ХХ зууны сүүлчээр үзэгдэж эхлэх ёстой тул дэлхийн одон орончид одоо нэгэнт олж тогтоосон байна. Энэ од XXI зуунаас эхлэн 3 дахь мянганы эхний 200 жилийн турш нарны системийг чиглэн дөхөх бөгөөд энэ явцад нэг талаас манай хүн төрөлхтөний нүгэл хилэнц ёроолдоо тулж, нөгөө талаас гэрэл гэгээ, бурханлаг ариуныг хүсэмжлэх хүслэн оргилдоо хүрэх ажээ.
Ийнхүү, энэ зууны эцсээр гэнэт асч, 3 дахь мянганы эхний 200 жилийн турш дөхөн ойртсоор эцэстээ манай нарны систем руу галаар довтлон нөмрөх Хаан-Од гаригийн бүх амьдралыг өөрчлөх шинэ туяа болон цацарч, шинэ Будда-Майдар бурхан мэндэлнэ.
Буддизмд Майдар, иудаизмд Мессия, мусульман шашинд Мунтазара, Христос шашинд хоёр дахь Христос, Индуизмд Калки Аватарагийн дүрээр шинэ эринийг нээх аврагчийн тухай мессианистик ойлголт адилхан тусгагдсан байдаг. Өндөр гэгээн Занабазарын гайхамшигтай урласан Майдар бурхны алхаж яваа байдал нь түүний залралтын гэнэтийн санаандгүйг, мишээсэн амгалан дүр нь залралт нь сайн сайхныг авчрахыг бэлгэднэ. Мөрөн дээгүүрээ тохсон өчүүхэн ямааны арьс нь хувь тавилангийн Санчир гаригийг ялан дийлэгч болохыг, мутартаа бумба барьсан нь мөнх амьдралын ариун рашаанаар хүн төрөлхтөнийг адислахын тэмдэг юм.
Санчир гариг нь Матар ордыг жолооддог. Матрын ордны бэлгэ тэмдэг нь матрын сүүлтэй Ямаа байдаг. Ямаа нь материйн эрхшээлд орсон хүмүүн бидний энергийг эрхшээдэг Бофамед чөтгөрийн дүр билээ. Ингэхлээр Майдар бурхан залрахдаа хүн төрөлхтөнийг сансар дахь харанхуйн хүчний эрхшээлээс чөлөөлөгдөх эрдмийг авчирч, замыг заах ажээ.
Энэтхэгийн Калки Пуранад дүрсэлсэн Аврагч-Калки Аватара нь сүүлт одны хэлбэртэй сэлэм эргүүлж, үүлэн цагаан морь хөлөглөн өвч зэвсэглэсэн байдаг. Үүлэн цагаан морь урдах баруун хөлөө өргөсөн нь гариг дээр буухдаа газар тэнгэр нийлж, хүмүүсийн хамаг хилэнц самуурлыг ор мөргүй хийсгэхийн дохио гэнэ.
“Би шамбалын оронд ирж Мора багшийг Девапитай дэлхий дээр зална. Би Сатья Югаг тогтоон, Кали могойг устгаад эргээд дээшээ морилно” гэж Калки Аватара дээрх сударт өгүүлнэ.

Нэрт хэл шинжээч профессор, индолог Макс Мюллерын хөрвүүлснээр Мора нь Энэтхэгийн нарны, Мориагийн хаанчлалтай холбоотой бөгөөд түүний удам газар дээр нарны хаанчлалыг сэргээн тогтнуулна гэж байдаг ажээ. Девапи буюу Кришнагийн ээж Деваки нь гэгээн Мария дарь эхийн язгуур дүр бөгөөд энэ нь ирж буй эрин цаг эмэгтэй хүнд өндөр дээд хувь тавиланг авчирч буйг болон эх зарчмын гүйцэтгэх өндөр үүргийг зөгнөсөн хэрэг ажээ. Махатма Мориа нь нарны хааны удмаас гаралтай билээ.
Сатья Юга нь алтан эрин, Кали могой нь өнөө шувтран ахуй харанхуйн эринийг эрхшээгч эзнийг хэлж буй юм.
Калки Аватарын өргөсөн сүүлт одны хэлбэрт сэлэм нь сансрын гүнээс шинэ туяа цацрагийг авчирч буй аварга том Ража одны бэлгэдэл ажээ. Майдарын туг нүгэлтний харанхуйлсан нүдэнд цусан далай болон урсаж, билгийн мэлмийгээ нээгсдийн хувьд дүрэлзсэн гал улаан наран болон үлдэнэ гэж Дорнын домогт өгүүлдэг.
Нарны аймгийг чиглэн аажмаар улам дөхсөөр буй Ража нар-одноос цацрах цацрагуудын үелзэл улам өндөрсөн буй тул туяа гаригийн бүх амьдрал, хүн төрөлхтөн, үелзэл нь цуцалтгүй хурдсах шинээс шинэ энергүүдийн дарамтад нэрвэгдэж байна. Цаашид энэ хандлага улам хүчээ авах болно. Үүнд ухаалгаар дасан зохицож улам өндөр үелзэлд хариу өгөн сэрэл мэдрэхүй, сэтгэн бодохуйгаа улам хурдасган дэвших шаардлага тавигдаж байна.
Дорнын домогт өгүүлсэн Майдарын залралт 2 янзаар үзэгдэх явдалд, шинэ цацрагууд нь массад буюу хүн төрөлхтөний сэтгэлийн хөдөлгөөнд автагдагч хэсэгт маш их шаналал зовлон, сүйрэл, өвчин тахал авчирч, манлайлагч хэсэгт туурвих сэтгэх хүрээнд асар их бололцоо, хэтийн төлөвийг нээж эергээр нөлөөлж байгаа бодит байдал тайлбарлах түлхүүр болж өгнө.
Сансарын гал буюу Ража нарнаас цацрах өндөр үелзлийн туяаг, үелзлийн доод туйлд орших дэлхийн дотоод гал-Камадуро шингээж чадахгүй, 2 гал мөргөлдөснөөс геологийн аймшигт катаклизмууд, цуст дайн, өвчин тахал үйл олноор нь хүн төрөлхтөнийг хяргадаг ажээ. Хүн төрөлхтөн үүнд өөрөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд учир нь Камадурогийн шинж чанар нь хүн төрөлхтөний оюун сэтгэлээсээ цацраах эманациас шууд шалтгаалдаг юм.
Нэг талаас Сансарын цэвэр ариун гал ба нөгөө талаас хүн төрөлхтөний өш хонзон, үзэн ядахуй сэтгэл, шунал, ужид цэнгэлээс цацрах бузар эманациудыг тээсэн газрын хэвлийн 7 дугаар давхарга дахь Кадамуро галын тэнцвэргүй, эрс тэс чанар гаригийг сансрын коллапст оруулах ганцхан үр дагавартай. Өөрөөр хэлбэл, гаригийг өвч бүрхсэн үе үеийн хүн төрөлхтөний сэтгэл бодлын хортой эманациараа бүтээсэн цахиураас хатуу, харанхуй бараан ментал бүрхүүлийг саармагжуулан ярахаас нааш Сансарын гал, Кадамуро гал 2 тэнцвэржиж чадалгүй гариг зайлшгүй дэлбэрнэ. Үүнд тулахад хүрвэл байгаль эх олон тэрбум жилийн туршид уйгагүй урласан гаригаа аврахын тулд нийгэмшсэн “шавьж”-хүн төрөлхтөнийг гайд гаргах нь дамжиггүй буй за.
Гаригийн дотоод галыг бузарлан, сансрын шинэ туяа цацрагуудыг нэвтрүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж буй гаригийн ментал бараан бүрхүүлийг хоргүйжүүлж саармагжуулан, ингэснээр сансрын цацрагууд саадгүй нэвтрэх бололцоог бий болгохын тулд хүн төрөлхтөний тэн хагас нь алга болох ёстой, эсвэл тэрхүү тэн хагас өдөр тутам ялгаруулагч, эвдэн сүйтгэгч, хортой хилэнцэт бодол сэтгэлээсээ татгалзан үргэлж сайн сайхан бусдад энх амгалан аз жаргалыг ерөөсөн бодол хүслийг бүтээдэг болох ёстой.
Гэвч сүүлийн нөхцөл бүтэшгүйг бид мэднэ. Тиймээс тэрхүү тэн хагасын ачааг үүрэн хүн төрөлхтөний өмнө тулгарсан мөхлийг зайлуулахын тулд зөвхөн хэргийн учрыг ойлгосон цөөхөн оюун ухаанууд зүтгэх үлдсэн юм.
Ухаарал ихсэх тутам зовлон шууд пропорционалиар ихэсдэг.Үе үеийн туршид гариг дээрх тэнцвэрийг хангахын тулд цөөхөн ухаантны нуруун дээр бүхэл бүтэн хүн төрөлхтөний зовлон бэрхшээл тохогдсоор ирсэн юм. Ухаарал цаашид гэгээрэл болж гийхэд бүх 6 зүйл хамаг амьтны төлөө энэлсэн гашуун гансрал Бодисатвагийн үүрдийн дагуул болдог.
Ухаарал өөрийгөө умартан бусдын төлөө энэлэх зовлонг зайлшгүй авчирдаг. Нийтийн зовлон, нийтийн ачааг сайн дураар үүрч, хүн төрөлхтөний нийтийн үйлийн үрийг саармагжуулан хүн төрөлхтөнийг нөмрөн айсуй Сансарын галд бэлтгэн гал дөлийн урсгалыг удирдаж сурснаар нийтийн сүйрлээс аврах үйл хэрэг оюун ухаант хүн төрөлхтөний шилдгийн шилдэгүүдийг дуудаж байна.
Шинэ эрин нь нар, сар, Бархасвадь, Тишья од тэнгэрийн нэгэн гэрт ордод тохиоход эхэлнэ гэж Калка Пуранад өгүүлжээ. Тишья бол Сиддхартха Готамын өмнө заларсан Буддагийн нэр, нөгөө талаас Мэлхий ордны нэгэн одны нэр юм. Тишья одны дор Будда Готама мэндэлсэн гэж риши Вьяса, Нагаржуна нар бичсэн байдаг. Ирээдүйн Будда Майдар ч бас тийнхүү Тишья одон дор мэндлэх юм байна.
Гал гэрлийн эх үүсвэрийг хүн өөртөө асааж, дотроо агуулахгүйгээр нөмрөн айсуй Сансарын галд нэгдэх бүү хэл, ойртох ч аргагүй, дэнгийн эрвээхэй шиг шатаж үхэх тавилан хүлээж буй.
Галын эрин бидэнтэй хамт. Майдар залран айсуй.

Н.СОМА